Зуны дунд цагаан морь сарТэргүүн дагуул одтой, шар бар өдөр
Аргын тооллын: 2014.7.6, Ням гараг
Наран ургах шингэх: 05.09-20.51
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр башингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.



















































