
Өнгөрсөн баасан гаригт Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд 4 хоногтойгоос 3 сар хүртэлх 16 нярай "Фенобарбитал" хэмээх эмэнд хордон хэвтэн эмчлүүлж байгаа. Эцэг эхчүүд тэрхүү эмийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрлах "Монос" эмийн сангаас худалдан авсан ба дээрх эм нь Монгол улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан юм.
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Монос"-ын бүх салбар эмийн санг хаахаар болжээ. Тэд өнөөдөр 13:00 цагаас эхлэн тус эмийн сангийн 18 салбарыг лацдаж эхлэх юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (11)