
Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан Баянхошуу боомтоор газрын тос импортлож буй Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ны машинд шалгалт хийжээ. Шалгалтаар ноцтой зүйлийг илрүүлсэн байна. Тодруулбал, газрын тосны машинд 240 кг зэсийг нуун дарагдуулж улсын хилээр нэвтрүүлэхээр завдасныг илрүүлжээ. Уг хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)