
09 цагаас ЭМЯ-нд "Лабораторын оношлогооны технологийн дэвшил" сэдэвтэй хурал болно. Уг хуралд Солонгосын нэртэй профессорууд ирж лекц унших юм байна.
10:00 цагаас НЗДТГ-ын А танхимд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралтай.
Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх тухай, нийслэлийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэнэ. Холбогдох утас 88781218 325044
12 цагаас ХӨСҮТ дээр Эбологийн асуудлаар хэвлэлийн хуралтай.
14:00 цагаас ЭЗЭН-100 "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" ажлын хүрээнд Монгол улсын ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан эдийн засгийн зөвлөлийн 7 хоногийн мэдээлэл өнөөдөр Blue sky цамхагын 3 давхар Topaz танхимд болно.