
Чөлөөт бөхийн ДАШТ-нд өнөөдөр зодоглосон манай хоёр бөх эхний тойрогтоо өрсөлдөгчөө яллаа. Эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд өрсөлдөж буй Э.Ням-Очир эхний тойрогт БНСУ-ын бөхийг 3:2 харьцаагаар ялсан. Харин 97 кг ОУХМ Д.Хүдэрбулга Узбекийн бөх Омар Омаровтой таарчээ. Тэрбээр дараагийн тойрогт Ираны Саид Мохаммадитай барилдана.
Харин 74 кг-ын жинд өрсөлдөж байгаа П.Өнөрбат эхний тойрогт Казахстаны Галимжан Уссербаевтай барилдаж, 5:7 харьцаагаар ялагдлаа.