
Уг уулзалтаар Москва хотын “НПО СТРИМ” компани өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Тус компани нь барилга байгууламжийг хамгаалахад чиглэгдсэн мэргэжлийн материал үйлдвэрлэдэг, мөн барилгын засвар, нөхөн сэргээх болон өөрийн өртгийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон нэр хүндтэй байгууллага юм. 2002 оноос эхэлж тус компанийн “СТРИМ” материал нь Оросын томоохон хотуудын олон мянган барилга байгууламж болоод барилга, эрчим хүч, тээвэр, үйлдвэрийн салбарт өргөн хэрэглэсээр байна. “НПО СТРИМ” компани нь өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна барилгын салбарын шаардлагатай төсөлд хөрөнгө оруулах боломжтой юм байна.