
Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг яамны ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжлэх хүн олон. Тэгвэл түүний ажлыг үнэлж Дархан хотынхон "Хамгийн ээлтэй хүн"-ээр тодруулжээ. Дархан-Уул аймгийн иргэдийн зөвлөлөө иргэдийнхээ дунд явуулсан аймгийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө их
үйлсийг хийж, бүтээж байгаа салбарыг шалгаруулах санал асуулгаар ийнхүү тодруулсан юм байна.
Энэ өргөмжлөлийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар гардуулжээ. Тэрбээр “Н.Удвал сайд нь эрүүл мэндийн салбарт шинэчлэл, өөрчлөлтийн төвөгтэй, амаргүй ажлыг амжилттай хийж байгаа, тэр дундаа иргэн хүнд чиглэсэн, хүртээмжтэй, үр дүнтэй олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа учраас энэхүү шагнал нүдээ оллоо" гэжээ.
Сэтгэгдэл (3)