Т.Чинзориг нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 23.00 цагийн орчимд
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор
сумын 4 дүгээр багт орших өөрийн гэртээ эхнэр О.Нандин-Эрдэнийг
бусадтай хардан маргалдаж, улмаар хайруулын тавгаар цохих үед нь уг
үйлдлийг таслан зогсоох гэсэн хадам ах болох О.Нармандахын цээжин тус
газарт нь хутгалж санаатай алсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд
аймгийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж хэргийг шүүхэд
шилжүүлсэн.Сум дундын 3 дугаар шүүхээс хэргийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Чинзориг нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Т.Чинзоригт оногдуулсан 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
























































