
Энэ тухай мэдээллийг “Turquoise Hill Resources” компани албан ёсоор баталгаажууллаа. Оюутолгойн үйлдвэрийн өтгөрүүлэгч шугамд гэмтэл гарсны улмаас баяжуулах үйлдвэр доголдож хүчин чадлынхаа 60 хувиар ажиллаж байгаа ажээ. Өнгөрөгч баасан гарагт буюу есдүгээр сарын 05-ний өдөр гарсан уг гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хооронд ердөө нэг л шугамаар баяжуулалт явагдаж байна. Ташрамд сонирхуулахад “Оюутолгой” төслийн дараагийн шатны хөрөнгө оруулалт болон, татварын маргаантай асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч хамтарсан мэдэгдэл хийхээр “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд эцсийн тохиролцоонд хүрэх боломжтой гэсэн мэдээлэл тараад байна.