
Түргэн хоолны аварга сүлжээ “Mcdonalds”-ийн борлуулалт сүүлийн 10 гаруй жилийн доод түвшиндээ хүрч, буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд АНУ-ын зах зээлд түргэн хоолны нэр хүнд унаж, эрэлт буурсан, мөн БНХАУ дахь салбарт нь хугацаа дууссан мах нийлүүлсэн зэрэг асуудал нөлөөлсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Тодруулбал “Mcdonalds”-ийн нээгдээд удаагүй байгаа салбаруудын борлуулалт наймдугаар сард 3.7 хувиар буурсан гэж тус компаниас мэдээллээ. Үүнийг дагаад тус компаний хувьцааны өгөөж багасч, түргэн хоолны салбарын ирээдүйг бүрхэгээр харахад хүрчээ. Дэлхий даяар 14 мянган салбартай тус сүлжээ хоолны газар борлуулалтаа өгсөж байр сууриа эзлэхийн тулд олон янзын хөнгөлөлт, урашмуулал зарлаж байгаа ч энэ бүтэлгүйтсээр байна. Хүн төрөлхтөн түргэн хоолноос татгалзаж эрүүл зөв хооллолтыг чухалчлах болсон цаг үед тэд өөр төлөвлөгөө бодож боловсруулах цаг болсныг сануулж байна гэж шинжээчид дүгнэжээ.