
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн төлөөлөгч хайрцагтай бичиг баримт авч гарах гэж байгаад өнгөрсөн баасан гаригт баригдсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр ажил тарсны дараа хайрцагтай зүйл авч гарахыг завдсан байна. Хууль журам ёсоороо бол ямар нэгэн албан бичиг тоотыг болон хуучирсан материалыг тусгай комисс байлцуулж устгадаг аж. Гэхдээ байгууллагаас ямар ч хараа хяналтгүй албан баримт авч гарч устгадаггүй учир энэ нь асуудлыг ТЕГ-т шалгуулахаар мэдэгдээд байгаа аж.
Сэтгэгдэл (1)