
Аргын тооллын 9 дүгээр сарын 11, Пүрэв гараг. Билгийн тооллын 18, дэлгэрүүлэгч одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандаж 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн баүхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй, Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой, Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохихомжгүй.