Өнөөдөр Богд Хааны Ордон Музейд Хаан туульсын өргөөний нээлт болох гэж байна. Богд хааны музейн барилга олон жилийн турш хуучирч, муудсан хэвээр байсан юм. Тэгвэл тус музейн засварлаж ийнхүү шинэ танхим нээж байна.Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жибзундамба хутагтыг жанч халсны түүний ордонд байсан үлэмж их эд зүйлсийг Х.Чойбалсан тэргүүтэй комисс дуудлага худалдаа явуулан зарим хэсгийг худалджээ. Үүний дараагаар 1926 онд Монгол Ардын Намын Төв Хороо, Засгийн газраас улсын музейг байгуулах товчоог байгуулсан бөгөөд 1926 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жибзундамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн, улсаар Богдын өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргасаж байсан түүхтэй юм.
Нээлтийн ажиллагаа 11.00 цагт эхэлнэ.
























































