
Шийдэм одтой, улаан нохой өдөр
Аргын тооллын: 2014.9.12, Баасан гараг
Наран ургах шингэх: 06.34-19.16
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал \"сайн нөхөртэй учрах\" хэмээх сайн.