
09:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг танилцуулна. Тус хурлын нээлтэнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий зөвлөлийн хуулийн ахлах зөвлөх Алан Колман нар оролцоно.
10.00 цагт: МУИС нь Шинэ цагийн номын сангийн “Е-номын сан”-гийн шав тавих ёслол болно. Шав тавих ёслолын ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр, МУИС-ийн захирал А.Галтбаяр болон бусад хүмүүс оролцоно. МУИС-ийн хичээлийн I. II байрны дунд болно.
11.00 цагт: Хангарьд ордонд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон бусад албаныхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудын ажилтай танилцана.
11.00 цагт: Хууль зүйн яамнаас Эрх зүйн шинэчлэлийн явцын талаар танилцуулга хийнэ. Хууль зүйн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг угтан явуулж буй "Эрх чөлөөтөй Монгол хүн" аяны хүрээнд тус яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газар, Хууль зүйн нэгдсэн бодлогын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хуульчид, иргэдэд Эрх зүйн шинэчлэлийн явцын талаар танилцуулга хийнэ. Хууль зүйн яамны хурлын танхимд болно.
11.00 цагт: Оросын барилгын шинэ технологийн танилцуулах уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд Оросын барилгын салбарын шинэ технологийг танилцуулах дугуй ширээний уулзалт зохион байгуулагдах гэж байна.
13.00 цагт: Хүй долоон худагт "Шилмэл мал 2014” үзэсгэлэн яармаг болно.
13.00 цагт: Улсын драмын эрдмийн театрт Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт: “Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл", "Босоо Хөх Монгол" ТББ хамтран Увс аймгийн Хяргас суманд голын голдрил дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, алт олборлож байсан Хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.