
Дэлхийн улс орнуудын эв найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой Шри Чинмойн Энхтайвны галт бамбарт буухиа гүйлт 2 жилд 1 удаа Монгол улсын нутгаар дайран өнгөрдөг билээ. Энэ гүйлт өчигдөр болж, нийслэлийн дүүргүүдээс баг, тамирчид оролцлоо.
Буухиа гүйлтийн Сүхбаатар дүүргийн баг Чингэлтэй дүүргээс галт бамбарыг гардан авч, маршрутын дагуу Бөхийн өргөөнөөс Жуковын хөшөө хүртэл 2,7 км газар буухиа гүйлтэд оролцож, Баянзүрх дүүргэд шилжүүлэн өгсөн байна.