
Шар хочит Энхээ буюу Э.Энхбат нарт холбогдох хэргийг дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаад Э.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 192 дугаар зүйлийн 192.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар, Ш.Амармэнд, Э.Ширбазар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өнөөдөр хянан хэлэлцээд, Э.Энхбатад 2 жил 6 сарын хорих ял, Э.Ширбазарт 6 сарын баривчлах, Ш.Амармэндэд 5 сар 20 хоногийн баривчлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)