
Твиттер хуудсаар нэгдсэн хэсэг залуус өнөөдөр Чингисийн талбайд "Цайны цагийн суулт" хийх гэж байна. Энэ суулт нь "Хуулийн байгууллагыг цэвэрлэе" гэсэн уриатай бөгөөд сүүлийн үед хуулийн байгууллагын ажилтнууд ёс зүйгүй үйлдэл хийж байгаад бухимдсанаа илэрхийлж байгаа аж. Тухайлбал, саяхан цагдаагийн албан хаагч хүүхэд дайрсан хэрэг гарсан билээ. Эдгээр залуус өмнө нь А.Гансүх сайдын нэр хүндэд халдсан хэргээр баривчлагдсан Ц.Батыг сууллах шаардан мөн суулт хийсэн юм.