Японы мэргэжлийн сүмогийн энэ сарын Аки башё өчигдөр эхэллээ. Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал 31 дэх эзэн
хааны цомоо хүртэхийн төлөө дайралтаа эхлүүлсэн бөгөөд тэрээр эхний өдөр
комосүби Чиёотарюүтай барилдаж хатакатоми мэхээр давлаа. Мөн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Японы найдвар Эндотой барилдажэхний даваагаа авсан юм. Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд комосүби Жокорюүг давж ёкозүна цолтойгоор эхний түрүүгээ авахаар барилдаж эхэллээ. Мөн Кёкүтэнхо Цэвэгням бямба гарагт 40 нас хүрч нэг жилд зургаан башё явагддаг болсноос хойш дээд зиндаанд барилдсан хамгийн ахмад бөх боллоо. Хэдий 40 нас хүрсэн ч Н.Цэвэгням эхний өдөр ялалт байгуулсан юм.Манай бөхТэрүнофүжи Г.Ган Эрдэнэ өчигдөр анх удаа маэгашираг тэргүүлэн барилдаж хүчтэй озэки Котошёогикүг золгоон дээр шууд зайлж татаж анхны даваагаа авлаа. Японы шинэ озеки Гоэйдо энэ өдөр мөн унасан юм. Дээд зиндаанд шинээр гарч ирсэн манай сүмоч Ичиножёо Ичинноров маэгашира Точиновакагаар эхний ялалтаа байгууллаа.
Монголын гурван аварга, Японы гурван арслан тэргүүлэн барилдаж буй энэ башё хурц ширүүн өрсөлдөөнтэй болно гэж бөх сонирхогчид хүлээж байгаа юм.






















































