
Түргэн хоолны сүлжээ "Burger King Japan" энэ сарын 19-ний өдрөөс эхэлж нэгэн онцгой бүтээгдэхүүн худалдаалж эхлэх гэж байна. "Kuro Diamond burger" хэмээх шинэ бүтээгдэхүүн бол хар бургер юм. Тодруулбал хар өнгийн талх, сүмс, бяслаг болон хар перецтэй үхрийн махтай гэдгээрээ онцлогтой. Энэхүү бүтээгдэхүүнийг хамгийн анх 2012 онд зах зээлд танилцуулж, 2013 онд зарим салбараараа борлуулж байсан юм. Түүнчлэн хар өнгийн бургер нь хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээр тодорч байжээ. Онцгой өнгөтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдийг өнгө төрхөөсөө гадна амт, чанараараа ч татдаг байсан талаар "Burger King Japan" онцолсон. Энэ удаагийн “Хар сувдан бургер” болон Хар Очир-Эрдэнийн бургер” нь өмнөх хувилбаруудаас ч илүү хар өнгөтэй болжээ. Өөрөөр хэлбэл сүмсэнд нь наймаалжны бэх ашигласан бол бяслаганд хулс модны нүүрс нэмсэн байна. Харин үнийн хувьд "Kuro Pearl burger" нь 480 иен буюу 4.5 ам.доллар бол "Kuro Diamond burger"-ийг 690 иенээр борлуулна гэж компаниас мэдээллэсэн байна.