Өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Г.Сарангэрэл, Т.Халиун, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна.Тэд өнгөрөгч сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн юм. Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ял сонссон бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь ийнхүү хэлэлцэгдэж байна.
24tsag.mn






















































