
Тухайлбал, Төв аймгийн Баян -Өнжүүл сумын нутаг Хонхорууд гэх газар 2013 оны 11 сарын 10-ны өдөр иргэн Ц-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний хэвлийн тус газар хүнд гэмтэл учруулан санаатай алсан Т.Бат-Өлзийд холбогдох хэрэгт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын 23 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг 2014 оны 09 сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Бат-Өлзийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/