
Төв аймгийн Лүн сумын нутаг “Адуун чулуу” гэх газар 2013 оны 10 дугаар сарын 12-ны шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 47-84 УНА улсын дугаартай "Хонда Фит" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож иргэн Г-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, Г, З. нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн Д.Энхбаярт холбогдох хэрэгт прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Сум дундын 23 дугаар шүүх эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Д.Энхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчиж 2 хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасч, 5 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/