Төв аймгийн Заамар сумын нутагт 2012 оны 09 сарын 07- ны өдөр
иргэн О-той архидан согтуурсны улмаас маргалдан түүний цээжин тус газар
хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон Н.Цэрэнпэлжээд Эрүүгийн
хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар, Дэлгэрхаан сумын төвд 2013 оны 09 сарын 10-нд иргэн Т-г зодож санаатай алсан хэрэгт холбогдсон О.Атарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар,
2014 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Төв аймгийн Цээл сумын 5 дугаар баг “Хүүлэй хаан” гэх газарт оршин суух Д-г танхайн сэдэлттэйгээр, санаатайгаар хутгалж алсан гэмт хэрэгт холбогдсон Р.Олзвойд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/






















































