Манай улс хоёр сарын дараа 3 сая дахь иргэнээ өлгийдөж авах гэж байна. Статистикийн газрын мэдээлж буйгаар 2015 оны эхээр гурван сая дахь иргэн төрнө гэж буй. Төр засгийн зүгээс ч уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж 3 сая дахь иргэндээ гурван өрөө байр бэлэглэнэ гэдгээ мэдэгдсэн. Ирэх оны эхээр шинэ хүнээ өлгийдөж авах маш олон гэр бүл байгаа. Тэд бүгд өөрийн хүүхдийг гурван сая дахь иргэн болох байх гэсэн горьдлоготой байгаа. Тэдний нэг нь “Хас”-ын Ч.Ганхуяг бололтой.
Тэрбээр “Эхнэр бид хоёр 3 сая дахь иргэнээ өлгийдөж авахаар зориг, санаа шулуудлаа” гэв. Ямартай ч Ч.Ганхуяг гурван сая дахь иргэнийг өөрийн гэр бүлд мэндлүүлэх аргыг хайж эхэлсэн бололтой.
Сэтгэгдэл (5)