
Бид юу хийж чадах вэ?
Ийм сэдвээр өнөөдөр 15.00 цагаас Улаанбаатар хотноо Корпорайт зочид буудлын хурлын танхимд Ази тивийн залуучууд чуулах гэж байна. 3 өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээний үеэр орон орны залуучууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрахын тулд хүмүүс тэр дундаа залуучууд юуг ойлгох, юуг хийж чадах талаар хэлэлцэнэ. Тэд нэг дэлхий дээрээ байгаль орчиндоо ээлтэй амьдарч ажиллахын тулд өнөөдрийн үрэлгэн хэрэглээгээ багасгаж, ирээдүйн тогтвортой хөгжлийн төлөө юу хийхээ төлөвлөж, хүмүүсийн хандлага, соёлд эерэгээр нөлөөлөхөөр Монголд иржээ.