-
2019 оны 12 сарын 12
Яг үнэндээ ярилцлага өгч суух нь байтугай, өгье гэж шийдэх ч надад амаргүй байлаа. Миний нэр холбогдсон хэрэг явдал нь ярилцлага өгөх, нийгэмд үлгэрлэх хэмжээний гавьяат үйл явдал бишийг хэн бүхэн мэднэ. Солонгосоос сэтгэл санааны гүнзгий хямралтай ирсэн.
-
2019 оны 12 сарын 12
Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч, Яармаг-Сонгино орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
-
2019 оны 12 сарын 12
09.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн гэр бүлийнхэн тус газрын удирдлагуутай уулзана.
-
2019 оны 12 сарын 11
Төрийн албаны нэгдсэн сургалт өндөрлөлөө
-
2019 оны 12 сарын 11
Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг энэ оны өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд баталсан билээ. Тэгвэл уг тогтоолын төслийг Рио Тинто компани санал нэгтэй хүлээж авснаа мэдэгдэл гаргасан талаар зарим хэвлэл мэдээлсэн байна.
-
2019 оны 12 сарын 11
“Монгол хүн” хүмүүжлийн аянд нийт 31 ерөнхий боловсролын сургууль, 42 цэцэрлэгийн төлөөллүүд тэргүүн туршлагаа танилцуулжээ.
-
2019 оны 12 сарын 11
Төсөл батлагдвал хэт хүйтэнд гал унтраах, олон зориулалт бүхий /нефть бүтээгдэхүүн, түүнийг хадгалдаг агуулах, бусад онц чухал обьектын гал унтраах/ тусгай зориулалтын 40 гаруй автомашин нийлүүлнэ. Мөн Онцгой байдлын байгууллага эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх Airbus EC-145 загварын гурван нисэх онгоцтой болох юм. Төслийн хүрээнд нисгэгч, эмч нарыг сургаж бэлтгэхээр төлөвлөжээ
-
2019 оны 12 сарын 11
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
-
2019 оны 12 сарын 11
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Я.Содбаатар нарын гишүүд төслийг дэмжиж байна гээд зуух солих нь утаа бууруулах шийдэл биш гэдгийг тодотгохын зэрэгцээ төслийн хөрөнгийг стандарт боловсруулах, ТЭЗҮ хийх зэрэг хөрөнгө шаардахгүй ажлуудад зарцуулсанд анхаарах шаардлагатай гэв. Түүнчлэн нэмэлт санхүүжилтийн хүрээнд хийх ажлын талаар тодруулав.
-
2019 оны 12 сарын 11
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн бол зарим хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцах шаардлагатай гэж хэлэлцэх хугацааг хойшлууллаа.
-
2019 оны 12 сарын 11
Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын гишүүд автомашинтай жагсаалыг энэ сарын 9-нд зохион байгуулсан билээ.
-
2019 оны 12 сарын 11
Хуулийн төсөлд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналт, хянан шалгагчийн зохицуулалт шинээр тусгажээ.
-
2019 оны 12 сарын 11
Гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээс нь эхлээд орлогч даргын албыг хашсан мэргэжлийн хүн нэр дэвшсэнийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах, үнэт цаасны зах зээлд ахиц дэвшил гаргах, ломбардын үйл ажиллагааг цэгцлэх талаар бодлого барьж ажиллахыг захисан юм.
-
2019 оны 12 сарын 11
Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруун салааны замд T.Prius маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Сонгино-Хайрхан дүүргийн 24-р хороо Жавхлант хайрханы 18 гудамжинд байрлах хашаа болон гэрийг мөргөсөн зэрэг согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй осол хэрэг гарсан байна.
-
2019 оны 12 сарын 11
БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулж байна
-
2019 оны 12 сарын 11
Энэ сарын 11 буюу өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Н-ийн байшингийн дээвэр шатаж байгаа дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна.
-
2019 оны 12 сарын 11
Миний охин Б.Түмэнжаргал “Идэр” дээд сургуулийг 2011 онд төгсөөд Мобикомд ажилд орсон. Гэтэл 2013 оноос эхлэн биеэр нь юм туурсан учир эмнэлгийн тусламж авсан. Наймдугаар сард хэвтэн эмчүүлээд гарсан. Гэтэл эмнэлгээс гарснаас хойш гурав хонолгүй өвчин нь дахин сэдэрсэн учир Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн. Хэвтсний дараа 4-85 хоног шинжилгээ хийж, эмчилгээ хийсэн. Гэтэл охины маань биеийн байдал улам муудсан.
-
2019 оны 12 сарын 11
Бэлгийн замаар дамжих өвчлөл дундаас тэмбүүгийн тархалт нэмэгдэх хандлагатай байгааг онцолсон. Тодруулбал, төрөлхийн тэмбүүгийн халдвартай 54 ээжээс 20-ийнх нь ураг амьгүй төржээ. ХДХВ/ДОХ-ын халдварын хувьд 281 тохиолдолд бүртгэгдсэн.
-
2019 оны 12 сарын 11
Хэлэлцүүлэг одоо “Төрийн албан хаагчийн багаар ажиллах ур чадварыг үнэлэх нь, онол, практик”, “Төрийн албаны төв байгууллагын тогтолцоо Япон Улсын туршлага” зэрэг илтгэлээр үргэлжилж байна. Илтгэлийн дараа хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор оролцогчид санал, дүгнэлтээ хэлж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
-
2019 оны 12 сарын 11
УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг газрын даргаар ажиллаж байхдаа Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвгэр дэх Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалж, төрд эргүүлэн авахаа мэдэгдсэн. Үүний дараа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэдэг Асгатын мөнгөний ордыг мөн төрийн мэдэлд буюу "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлэхээ мэдэгдэж байв.