-
2017 оны 12 сарын 05
Монголбанк энэ оны 11-р сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 19.1 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 тонноор илүү буюу 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн, мөн өнгөрсөн оны 12-р сараас эхлэн алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах болсон зэрэг нь алт тушаалтыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгсөн байна.
-
2017 оны 12 сарын 05
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан. Гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 3-наас буюу маргаашнаас эхэлнэ.
Тодруулбал, нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амардаг байсан бол энэ жил бүх ангийн сурагчид нэг долоо хоног амарна.
Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах юм байна.
-
2017 оны 12 сарын 05
МАХН-ын удирдлагууд цаг үеийн байдлаар мэдээлэл хийнэ
-
2017 оны 12 сарын 05
Монгол, Хятадын сэтгүүлчдийн 8 дугаар форумд оролцох, төвийн болоод орон нутгийн хэвлэл мэдээллийн 30 орчим сэтгүүлчид өнгөрсөн сарын 20-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Аэро Монголиа” компанийн авсаархан агаад тохилог цагаан хөлгөнд тухлан, эртний буурал түүхт Хөх хотыг зорьсон юм. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, тус эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг, Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга
-
2017 оны 12 сарын 05
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
-
2017 оны 12 сарын 05
Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын “төрсөн өдөр”. Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг чухам энэ өдөр тэмдэглэж байна. Хүний намтар тухайн эзнийхээ хэн байсан, хэрхэн аж төрсөн хийгээд алдар гавьяа, ял зэмийг адилхан хадгалж үлдээд үр удамд нь дамжуулдаг бол, улсын Архив гэдэг бүхэл бүтэн улс орны түүхийг түүчээлэн мандал, буурал аль алиных нь алдаа оноог баримт нотолгоотой нь хадгалж үлддэгээрээ үнэ цэнэтэй юм.
-
2017 оны 12 сарын 05
2017 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-9-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
-
2017 оны 12 сарын 05
2017.12.04 / БИЛГИЙН ТООЛЛЫН 16
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААН ГАХАЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 08.26-17.06
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул
Аргын тооллын 12 сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын 16, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2017 оны 12 сарын 05
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, маргааш өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2017 оны 12 дугаар сарын 04-ний 16-аас 22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 15 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 04-ний 20 цагаас 12 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
-
2017 оны 12 сарын 04
Нэгэн охин фэйсбүүк хуудаснаа Асашёорюү аваргад хайртай байсан тухайгаа нийтэлжээ. Тэгвэл охины хариуд Д.Дагвадорж аварга хариу өгчээ. Тэрбээр ”За хө, яаж баярламаар байна. Шууд хэл” гэжээ. Охин хамт тоглолт үзэж, зургаа авахуулахыг хүссэн байна. Үүний хариуд Никитоны тоглолт үзүүлж, студид зургаа даруулахаа аварга маань олны өмнө амлалаа. Мөн ”олон жил уйлуулж, шар махтай нь хатаасандаа” хүлцэл өчсөн байна.
Ингээд охины хайрын түүх болоод аваргын шийдмэг хариултыг хүргэж байна.
-
2017 оны 12 сарын 04
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах,
-
2017 оны 12 сарын 04
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга
-
2017 оны 12 сарын 04
Японы Метронд хоёр монгол эрэгтэй нийлж нэг эрэгтэйн цусыг гартал зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байгаа билээ.
-
2017 оны 12 сарын 04
Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг
-
2017 оны 12 сарын 04
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.04/ хуралдаж, УИХ -д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэр, төслүүдийн талаар, Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар өргөтгөсөн хурал хийж сонслоо.
-
2017 оны 12 сарын 04
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2-р хуралдаан өнөөдөр хуралдаж, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биeлэлтийг хангалттай гэж дүгнэж, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа.
Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд яам, агентлаг, НИТХ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газруудын нийт 73 байгууллагаас ирүүлсэн давхардсан тоогоор 800 гаруй саналыг судлан боловсруулж, 4 бүлгийн 26 дэд бүлэгт хамаарах 500 төсөл арга хэмжээ багтаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 04
Замын цагдаад ”салаавч” гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг 150 сая төгрөгөөр торгохоор болжээ. Түүнийг ийн зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө шүүх 15 хоног хоригдож, 20 цагийн албадан
-
2017 оны 12 сарын 04
Эх орон намаас ирүүлсэн тус намын даргыг шинэчлэн бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.
Эх орон намын Бага чуулганы хурлын 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Б.Эрдэнэбатыг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
-
2017 оны 12 сарын 04
Монгол Ардын Хувьсгалт намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан
-
2017 оны 12 сарын 04
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар баазын урлаг наадам амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн наадам багийн мэндчилгээ, гоцлол дуу, бүжиг, уран уншлага,жүжигчилсэн тоглолт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдсан юм. Тэмцээнийг СУИС-ийн багш СТА морин хуурч М.Алтанбат, Хүүхдийн ордоны драмын багш Б.Тунгалаг, 2 дугаар баазын дарга Д.Батбаяр нар шүүсэн. Урлагийн наадам өрсөлдөөнтэй болж нэгдсэн дүнгээр 2 дугаар баазын Техник технологийн албаны засварчдын баг түрүүлсэн.
1. Багийн мэндчилгээгээр:
- Нэгдүгээр байр - ТҮА-ны 2 дугаар хэсэг
- Хоёрдугаар байр – Захиргаа, ИТА
- Гуравдугаар байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг
2.Гоцлол дууны төрөлд:
- Нэгдүгээр байр - ТТА-ны засварчин Ж.Болор-Эрдэнэ
- Хоёрдугаар байр – Захиргаа, ИТА багийн О.Алтанбаяр
- Гуравдугаар байр – ТҮА-ны 1 дүгээр хэсгийн Ц.Дайрийжав
3.Бүжгийн төрөлд:
- Нэгдүгээр байр - ТТА-ны засварчдын баг
- Хоёрдугаар байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг
- Гуравдугаар байр –Захиргаа, ИТА
4. Жүжигчилсэн тоглолт, уран уншлагын төрөлд:
- Нэгдүгээр байр - ТҮА-ны 3 дугаар хэсэг /жүжигчилсэн тоглолт/
- Хоёрдугаар байр – ТҮА-ны 1 дүгээр хэсгийн жолооч Д.Нэргүй
/уран уншлага/
- Гуравдугаар байр – ЦХА-ны ТДС-ын цахилгаанчин С.Сүхням
/уран уншлагаар тус тус байр эзэллээ.