зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4142 4143 4144 4145 4146 4147 4148
  • Монголын дөрвөн бөх барилдана
    2017 оны 8 сарын 23
    Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ Францын нийслэл Парис хотноо эхэлж байна. Монголын цагаар 16:00 цагт эмэгтэйчүүдийн 55кг, 58кг, 63кг, 75 кг жингийн барилдаанаар эхлэнэ. Манай улсаас дараах дөрвөн тамирчин зодоглоно.
  • Тариалан эрхэлдэг иргэдийн тоо 2017 онд 1376 өсчээ
    2017 оны 8 сарын 23
    Завхан аймаг энэ жил аймгийн хэмжээнд үр тариа 812 га, үүнээс 732 га-д улаан буудай, 80 га-д хөх тариа, тэжээлийн ургамал 697,5 га-д, төмс 236,8 га-д, хүнсний ногоо 117,0 га-д тус тус тариалжээ. Үүнээс 812 га-д үр тариа тариалснаас 100 га талбай ургац алджээ.Мөн 80 га талбай нь тэжээлд шилжсэн, малын тэжээл 697,5 га-д тариалснаас 51,4 га талбай ургац алдсан ба үлдсэн 649,1 га-гаас урьдчилсан төлөв байдлаар /ургац 13 цн/га/ нийт 837,9 тн тэжээл хураан авахаар байна. 2017 оны ургацын урьдчилсан балансаар үр тариа 632 тн үүнээс улаан буудай 632 тн / ургац 10 цн,га/, ногоон тэжээл 837.9 тн, төмс 2138.1 тн, хүнсний ногоо 1099 тн-ыг тус тус хураан авах урьдчилсан төлөв гарсан байна.

    Түүнчлэн Асгат, Тэс суманд үр тариа тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Баяндарь” ХХК 900 га, “Шинэ тэс” ХХК 500 га нийт 1400 га-д уриншийн боловсруулалтыг хийх гэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 12000 м2 талбай бүхий хоёр үтрэм, 5002 тн багтаамжтай 226 зоорь ашиглагддаг.

    Тиймээс намрын ургац хураалт, хадланд ажиллах техникийн бэлэн байдлыг эртнээс сайтар хангах, засвар үйлчилгээг чанартай хийх, 2017 оны ургацын урьдчилсан балансыг таримлын төрлөөр гаргах, үтрэм, зоорь агуулахыг ургац хүлээн авахад бэлтгэж ариутгах арга хэмжээг ч мөн хийж байгаа ажээ. Дашрамд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн тоо 2017 онд 1376, аж ахуйн нэгжийн тоо 94 болж өнгөрсөн жилээс өссөн дүнтэй байгаа нь сайшаалтай хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • 400 сая төгрөгийн супер азтан тодроогүй байна
    2017 оны 8 сарын 23
    Е баримт сугалааны долдугаар сарын ээлжит тохирол өчигдөр явагдсан юм. Энэ удаагийн тохиролд 2017 оны долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагджээ.

    Сугалаагаар 20 мянган төгрөгийн азтан 11 371, 100 мянган төгрөгийн азтан 1187, 500 мянган төгрөгийн азтан 96, дөрвөн сая төгрөгийн азтан 11 тодорсон бол 20 сая төгрөгийн азтан тодроогүй байна. Энэ удаагийн сугалааны тохирлоор нийт 12 665 хүн азтан болжээ.

    Харин 400 сая төгрөгийн супер азтан тодроогүй байна.
  • Соёлын өвийг тойрсон асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ
    2017 оны 8 сарын 23
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Энэ өдрийн хуралдаанаар соёлын өвийг тойрсон асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргах юм байна.
  • Засгийн газрыг огцруулахаар саналыг албан ёсоор тавина
    2017 оны 8 сарын 23
    МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд
  • ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна
    2017 оны 8 сарын 23
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Владимирович Моргуловыг хүлээн авч уулзлаа.

    Ерөнхий сайд, манай улсад энэ жил зуншлага тааруу, ихэнх нутагт гантай байгаагаас ургац алдах эрсдэлтэй байна. Иймд ОХУ-аас өвс, тэжээл худалдан авахаар ярилцаж тохирч байгаа. Мөн боловсруулсан мах болон үржлийн мал экспортлох талаар ярилцаж байна. Эдгээр шийдвэрийг болон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын зарим тохироог Владивосток хотноо ирэх есдүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр эцэслэж, бодит ажил хэрэг болгох бэлтгэлийг Засгийн газрын түвшинд хангалаа. Энэ ажилд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн яаманд талархал илэрхийлье гэлээ.

    Монгол, Оросын харилцааны чухал хэсэг бол бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа юм. Хоёр улсын нийт худалдааны 70 хувийг бүс нутаг хоорондын худалдаа эзэлдэг. Иймээс хил орчмын яармаг худалдааг зохион байгуулахад хоёр талын төр, засгаас дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг ч Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.

    Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн хоёр жил дараалан буурч байсан ч энэ оны эхний хагас жилд худалдаа эргэлт өсөж байгаа гэдгийг орлогч сайд дурдаад Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийг байгуулах асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

    Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалыг энэ ондоо багтааж хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг оросын тал тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 60 тэрбумын хэргийн эзнийг хаацайлагсдын цаана юу нуугдана вэ?
    2017 оны 8 сарын 23
    ...Ц.Сандуй даргын дэмжлэг, зүтгэлээр өнөөдрийн албан тушаал, эрх мэдэлд хүрсэн нэр бүхий НИТХ-ын төлөөлөгчид Ц.Сандуй даргаа хамгаалсаар байна. “Гал руу ч орохоос” буцахгүй тойрон хүрээлэгчидээр багаа бүрдүүлсэнтэй холбон тайлбарлаж байна...
  • Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 8 сарын 23
    2017 оны наймдугаар сарын 23-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
    СҮХБААТАР ДҮҮРЭГ

    22:00-09:00 цагт: 7, 13, 14, 17-р хороо Яргайт, Хандгайт, Хайлааст, Дамбадаржаа, Сэлх орчмоор, 7-р хороолол, 102-р сургууль орчмоор,
    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

    10:00-16:00 цагт: 15, 16-р хороо Согоотын 5, 6, 9, 26, Жаргалантын 23, 24-р гудамж
    22:00-09:00 цагт: 7, 10, 12, 15, 18-р хороо Чингэлтэй, Булаг, Дэнж, Яргайт, Жаргалант, Согоот, Хувьсгалчдын гудамж, 3, 5, 6, 9, 13, 15-р хороо Хайлааст, Нуур, Дэнжийн мянга, 6-р хороолол, Хүрд компани орчмоор
    БАЯНГОЛ ДҮҮРЭГ

    09:30-17:00 цагт: 10, 22-р хороо Зүүн Нарангийн 14, 15, 16, 17-р гудамж
    22:00-09:00 цагт: 11, 12-р хороо Хувьсгалчид, Баруун, Зүүн, Дунд Тасганы гудамжууд, Тасганы усан сан, 6-р бичил хороолол, МҮОНРТ орчмоор
    СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

    09:30-17:00 цагт: 12, 13-р хороо 1-р хороолол 1, 2, 8, 11-р байр, 24-р хороо Баруун салаа орчмоор
    22:00-09:00 цагт: 1, 22, 24-р хороо Баянголын ам, Зээлийн гудамж.
    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

    Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
    Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
  • Зурхай: Өнөөдөр хар морь өдөр
    2017 оны 8 сарын 23
    Аргын тооллын 8 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 2, Бага морь одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 7 цаг 24 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 14 хэм дулаан, бороотой
    2017 оны 8 сарын 23
    2017 оны 08 дугаар сарын 22-ны 20 цагаас 08 дугаар сарын 23-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

    2017 оны 08 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 28-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв:

    24-27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 27-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 25-26-нд өдөртөө дулаарна.
  • Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд нойтон цас орж байна
    2017 оны 8 сарын 22
    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өчигдөр шөнө дундаас хойш орсон нойтон оржээ. Цас үргэлжлэн орж байгаа тухай нутгийнхан мэдээлж байна.
  • Инфографик: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөв
    2017 оны 8 сарын 22
    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 7 дугаар сард өмнөх оны эцсээс 4.2 хувиар өслөө.
  • Ерөнхийлөгч Х.Баттулга хичээл заахгүй
    2017 оны 8 сарын 22
    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоосон билээ.
  • ”Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ хугацаагүй өлсгөлөн зарлажээ
    2017 оны 8 сарын 22
    ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн В ээлжийн оператор Л.Ариунсан хууль бусаар ажлаас халагдсанаас болж, өлсгөлөн зарласан билээ. Тэрбээр дөрвөн өдөр өлсгөлөн зарласан ч өвчний улмаас өлсгөлөнгөө үргэлжлүүлэх боломжгүй болсон.
  • МУИС-ийн төлбөр нэмэгджээ
    2017 оны 8 сарын 22
    БСШУС-ын сайд төрийн өмчит бүх их, дээд сургуулийн сургалтын төлбө­рийг нэмэхгүй байх үүрэг, чиг­лэлийг удирдлагуудад нь өгсөн. Гэвч МУИС-ийн нэг багц цагийн төл­бөр өмнөх жилийнхээс нэмэгд­жээ.
  • Ц.Мөнх-Оргил Москва хотод ажиллалаа
    2017 оны 8 сарын 22
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцов.
  • Балж гол үерийн түвшинг 35 см даван үеэрлэжээ
    2017 оны 8 сарын 22
    Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж гол үерийн түвшинг 35 см даван тус тус үерлэж байна.
  • Зайсан дахь KFC-ийн урд замыг хааж, засварын ажил хийж байна
    2017 оны 8 сарын 22
    Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбодох 2.4 км замуудын суурь, хучилтын ажил хийгдэж байгаа.
  • Монголчууд нэгнийгээ хөнөөжээ
    2017 оны 8 сарын 22
    Энэ долоо хоногт БНСУ-д ажиллаж амьдарч буй хоёр Монгол иргэн архи ууж, нэгийгээ хутгалаад,
  • 24VS24: Ц.Сандуйг огцоруулна, огцруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй
    2017 оны 8 сарын 22
    НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцоруулахаар намыхан нь нэгдээд байгаа. Өчигдөр НИТХ дахь АН болон МАН бүлгийн дарга нар энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Тэдний байр суурийг “24VS24” булангаараа хүргэж байна.
4142 4143 4144 4145 4146 4147 4148
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    22 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    27 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    38 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    44 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 57 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    17 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 31 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    18 цаг 11 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    18 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    19 цаг 16 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    19 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    19 цаг 58 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    21 цаг 39 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    23 цаг 2 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    23 цаг 35 мин
  • Бүх цэргийн наадмын ТААВАР эвдэх хүчтэнүүд
    23 цаг 40 мин
  • Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy Education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Цэргийн наадмын түрүү бөх хэн байх бол?
    Өчигдөр 10 цаг 22 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Танилц: Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • ФОТО: “Wonderland” фестивал дахь үлгэрийн ертөнц
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Б.Жаргалан: Ерөнхий сайд аа, та зүгээр л огцроод өгчих
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК