Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4537 4538 4539 4540 4541 4542 4543
  • Хүр эрвээхэйн идэвхижил ихэсчээ
    2017 оны 7 сарын 28
    Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар бараан өнгүүд хосолсон долгиотсон хөндлөн зураастай. Эрэгчин эрвээхэй жижигхэн, шаргалдуу бор шаргал өнгөтэй, урд далавчин дээрэй олон өнгөөс бүрэлдсэн бараан хөндлөн судлуудтай. 8-р сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлдээнд орж 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр өндөгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлжинө.
  • М.Анхцэцэг Азийн хошой аварга болжээ
    2017 оны 7 сарын 28
    Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал улсад болж байна.



    Энэхүү тэмцээнд Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг 75 кг-ийн жинд гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болжээ. Мөн ОУХМ Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж анх удаагаа Азийн аварга боллоо.



    Харин 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орсон байна. Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан оролцож байгаа юм.
  • Европын Холбоо Монголд дипломат төлөөлөгчийн газраа нээнэ
    2017 оны 7 сарын 28
    Европын Холбоо Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гаргав. Ингэснээр Европын Холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм.

    Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер уг шийдвэрт гарын үсэг зурсныхаа дараа хэлсэн үгэндээ “Хятад, Оросын дунд орших стратегийн байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний Дипломат төлөөлөгчийн газар байгуулах амлалтаа Европын Холбоо биелүүлж байна. Би Монгол Улсад анх 1998, сүүлд 2016 онд, нийтдээ 3 удаа айлчилсан. Энэ орны хийсэн дэвшил, хүрсэн амжилтад баяр хүргэхээс өөр аргагүй, Европын Холбоо энд байнгын төлөөлөлтэй байх ёстой” гэж дурджээ.

    Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч Ф.Могерини “Монгол Улс геостратегийн онцгой байрлалтай тул ээдрээтэй харилцаа бүхий тус бүс нутагт чухал үүрэгтэй. Манай Байнгын төлөөлөгчийн газар нь Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэх, ард түмнийг дэмжихэд чиглэсэн Европын Холбооны хөрөнгө оруулалт болно. Европын Холбооны зүгээс Монгол Улстай байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын үед хүчин төгөлдөр болгоно. Энэ нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” хэмээн мэдэгдэв.

    Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах тухай тус шийдвэр нь Европын Холбоо, Монгол Улсын хоёр талын харилцаанд гарсан томоохон дэвшил бөгөөд Улаанбаатарт Европын Холбооны бүрэн хэмжээний Төлөөлөгчийн газар байгуулснаар талууд улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг урагшлуулж, түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм.
  • Хоцрогдсон улс төр-бохирдсон нийгэм
    2017 оны 7 сарын 28
    \Сонгуулийн дараах эргэцүүлэл\

    Ард олны сэтгэлгээ хийгээд хандлага ихээхэн ѳѳрчлѳгдѳж, харин Монголын ѳнѳѳгийн улстѳр ихэд хоцрогдсоныг Монгол Улсын Ерѳнхийлөгчийг сонгох энэ удаагийн сонгууль нотоллоо. Маш олон эрээ цээрээгээ алдсан заваан үйлдлүүд ѳрнѳж сонгогч иргэдийн тэсвэр тэвчээрийг барсан нь энэ удаагийн сонголтын илрэл. Ард түмнээс бүрдсэн нийгмийг удирдан залах үүрэгтэй ТѲР нь олон нийтээсээ хоцрогдохоор бид цаашаа хэрхэн яаж хѳгжих гэж?

    Нэгэн зүйл. АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА –АВИЛГАЛ

    -2000 оны сонгуульд МАХН ялж Н.Энхбаяр Ерѳнхий сайдаар томилогдсон цагаас улстѳрийн албан тушаалыг тодорхой мѳнгѳѳр үнэлж худалдаж эхэлснийг хүн бүхэн мэдэж байгаа. Бүгдээрээ эс мэдэх дүр үзүүлж байгаа хэдий ч АН, МАН бүгдээрээ энэ үйлдлийг давтацгаасан. Даамжирсаар энэ нь орон нутгийн сонгуульд яаж нѳлѳѳлснийг бүгдээрээ амсаж мэдэрч буй. Хамгийн болхи байдлаар илэрч баригдсан нь “60 тэрбумын” гэгдэх хэрэг болон ѳдгѳѳ дуулиан болж буй. Харин “хайрт удирдагч” Н.Энхбаяр ѳдгѳѳ “Хулгайчийг бариарай” хэмээн хашгирч байна.

    -Мэргэжил мэдлэгийн чадвараар бус мѳнгѳ тѳлж шийдвэр гаргах эрх мэдэлд очсон хэн боловч энэ албан тушаалд зарцуулсан мѳнгѳѳ ядаж нугалж олж авахыг бодохоос түүнд Монгол орны хѳгжил, эрх ашиг огтоос хамаагүй. Яг эндээс л Тѳрийн албаны шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын авилгал үүсдэг. Бүгдээрээ мэдээд байгаа хэрнээ энэ талаар хэн ч дуугардаггүй. Маш бага цалинтай атлаа Тѳрийн албанаас татгалзахыг огт хүсдэггүй нь үүний нотолгоо. Эрх мэдэлтнүүд Тѳрийн албан хаагчдыг чадваржуулж, хангамжийг нь сайжруулж, мэргэжлийн түвшинд ажиллуулахыг хүсдэггүй нь бас үүний баталгаа.

    -Хэдийгээр Тѳрийн албан хаагчид нам бус байхыг хүүльчилсан боловч, сонгуульд ялсан нам Тѳрийн албан хаагчдын ихэнхийг нь намын харьяаллаар халж, солих бѳгѳѳд үүнийгээ “Бялуу хуваах” гэж ѳхѳѳрдѳн нэрлэдэгт тэд ч бид ч хүлээн зѳвшѳѳрч аль хэдийн дасчээ. Тийм болохоор эрх мэдэлтнүүдийн цүнхийг барьж далдаганан гүйлдэж, үүнийхээ тѳлѳѳ албан тушаалд очихыг мѳрѳѳддѳг залуус олширсон нь шуудхан хэлэхэд Монголын ирээдүй залуу үеийг “АЛЖ” буй хэрэг. Ѳнѳѳгийн залуусын их мэдлэг, ажлын туршлага, хийж бүтээх их хүсэл эрмэлзлэлийг нугачин дарж , үнэ цэнэгүй болгож байгаагаараа энэ бол гэмт үйлдэл мѳн.

    Нэгэн зүйл. ЕРѲНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЭЛ

    -Монгол Улсын “Үндсэн хууль”д зааснаар ард түмний эв нэгдлийг зангидагч Ерѳнхийлэгчийн эрх мэдэл хязгаарлагдмал. Парламентийн засаглалтай улс орнуудын нийтлэг жишиг. Харин Монгол Улсын Ерѳнхийлэгчээр сонгогдон 8 жил ажилласан Ц.Элбэгдорж энэ эрх мэдлийг хүчтэй болгосон. Дээд шүүхийн Ерѳнхий шүүгч, Ерѳнхий Прокурор ыг томилох эрх мэдэл дээрээ АТГ ын даргыг томилох болсон нь Ерѳнхийлэгчийг хүчтэй болгосон. “Авилгалтай тэмцэж Монголын нийгэмд шударга ёсыг тогтооно” гэж амалж гарч ирсэн тэрээр хуулийн шийдвэр гаргах бүх эрх мэдлүүдийг захирснаараа бусдыг айлган сүрдүүлэхэд ашигласаар ирлээ. “Олон сайн үйл хийсэн” гэж ѳѳрийгѳѳ дүгнүүлдэг түүнийг Монголын нийгэмд шударга ёс тогтоож чадаагүйнх нь тѳлѳѳ би лав сайшаадагүй. Амлалт бол амлалт шүү дээ.

    -Харин Х.Баттулгыг Ерѳнхийлэгчээр сонгогдсоных нь дараа түүний эрх мэдлийг хязгаарлах талаар яригдаж эхэлсэн нь “Ѳѳд нь хаясан чулуу ѳѳрийн толгой дээр унах” аас айсан хэрэг гэж харж байна. “Мунхаг хүнд эрх мэдэл ѳгвѳѳс хилэнцийг нь дааж үл чадах” гэгчээр тэд ѳнѳѳдѳр “Ниргэсэн хойно нь хашгирах” ын үлгэр болж буй.

    Нэгэн зүйл. Х.БАТТУЛГЫГ ЯАГААД СОНГОСОН БЭ?

    -Олон түмэн энэ удаад НAM ыг бус ХYH ийг нь харж сонголоо. Магадгүй Х.Баттулга авилгажсан нийгмийн нэг бүтцийн хувьд хууль бус зүйлд бишгүй орооцолдсон байх. Гэхдээ “Цонжин болдог”т Чингисийн цогцолбор босгосных нь тѳлѳѳ, Монголын жу до бѳхийг дэмжин “Олимпийн аварга” тѳрүүлж, энэ тѳрлийн тамирчдыг дэлхийд данстай болгосных нь тѳлѳѳ сонгосон. Хүмүүс хэн нэгэн гоё сайхан ярихаас залхжээ. Ядаж л хийж бүтээсэн хүн, хийж бүтээх байх гэж л найдсан хэрэг. Яг үнэндээ ѳдийг хүртэл жижиг амбицаа дарж чадаагүй АН ын ялалт бишээ. Харин энэ их итгэлтэй сонголтын хариуд “баатар” болох “гай” болохын алин болохыг Х.Баттулга ѳѳрѳѳ л сонгоно.

    -Олон нийт Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулгаас юу хүлээж байна гээч! 1.Шийдвэр гаргах эрх мэдлээ хувийн сонирхолдоо ашиглан Монголын баялгийг хууль бус аргаар хулгайлан завшиж баяжсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэн бүх хѳрѳнгийг нь хурааж “Улсын орлого” болгохыг 2.Монголын нийгэмд шударга ёсыг тогтоон иргэн бүр ѳргүй, айдас дарамтгүй, ирээдүйдээ итгэлтэй амьдрахыг 3.Нам болж талцалгүйгээр хэн нэгэнд зусардаж авилгал ѳгѳлгүйгээр монгол хүн бүр ѳѳрийн чадал боломжоороо эх орондоо тайван амгалан ажиллахыг 4. Ѳргѳн уудам газар нутагтай, асар их байгалийн баялагтай, түүхийн үнэт олдворуудтай хэрнээ цѳѳхѳн хүн амтай Монгол орныг дэлхийн хэмжээнд хѳгжүүлэх эхлэл тавихыг хүсч хүлээж байна.

    -Түүний ѳрсѳлдѳгч МАН аас нэр дэвшигч М.Энхболд Монголын нийгэмд ямаршуухан феодал ноёдууд бий болж, ард олныг хэрхэн басамжилж доромжилж болдгийг зусардагсдаараа, МАХН аас нэр дэвшигч С.Ганбаатар Монголын нийгэмд ямаршуухан хуурамч “Эх оронч” дүртэнгүүд тодорч, хувийн ѳчүүхэн эрх ашгийн тѳлѳѳ урваж шарван, эрх мэдэлтнуудэд хэрхэн зусарддагийг ѳѳрѳѳрѳѳ амьд жишээ болгон нотлов. “Ярих яах вэ та Монголын хѳгжлийн тѳлѳѳ ѳѳрийн чадах юу хийсэн бэ?” гэсэн шазруухан асуултад тэд бүдэрч ойчив. “Ѳрсѳлдѳгчид нь ѳѳд нь татах гээд ч ѳѳдѳѳ татагдсангүй”. Энэ бол бидний нийгмийн хамгийн гунигтай хошин дүр зураг байв.

    Нэгэн зүйл. БИД ѲѲРЧЛѲГДѲЖ БАЙНАА

    -Намууд хѳгширчээ. Намуудын удирдлагад байгаа хүмүүс сэтгэлгээгээрээ аль хэдийн зѳнѳж орхиж. Эргэн тойрондоо байгаа зусардагсдаараа олон түмнийг тѳсѳѳлдѳг болж. Тэд эрх ямба, хѳрѳнгѳ мѳнгѳндѳѳ ханаж цадахаа больж, феодалууд бас бирдүүд болжээ. Тэд олон нийтийг мунхаг харанхуй, бүдүүлэг байдлаар тѳсѳѳлж байна. УИХ дээр бусдын ѳмнѳѳс товчлуур даран инээлдэж, хуралдаа суухдаа эвшээж, тѳвѳгшѳѳж, юу хийж байгаагаа ч, юу хийх ёстойгоо ч мэдэхгүй болтлоо мангуурч, “хүчин” гийн хэрэгт нэр холбогдож, шалиг марзан яриагаараа бусдад гайхуулж, бүдүүлэг заваан байдлаараа бусдын дургүйг хүргэх болжээ. Эрх мэдэл бол хариуцлага гэдгийг цѳѳхѳн хүн сахиж, ихэнх нь бизнес гэж харж байна. Намууд ѳѳрчлѳгдѳхгүй бол тэднийг татан буулгах цаг нь болжээ. Хэрэв залуус ухаарч намаа шинэчилж ѳѳрчлѳхгүй бол ѳѳр зам бас сонголт үгүй. Ард олон шинэ үе, шинэ залуусыг хүлээж байна.

    -Намуудыг дагасан хийрхэл солиорол, талцал, хуурамч дүр эсгэсэн “Эх оронч” дыг эс тооцвол монголчууд бидний сэтгэлгээ хандлага ихээхэн сайнаар ѳѳрчлѳгдѳж байгаа нь хамгийн баярлууштай үзэгдэл. Монголын хѳгжилд сошиал орон зай маш хүчтэй нѳлѳѳлж байгаагийн илрэл нь Асашоёро Д.Дагвадоржийн “АСА явуулын станц” байлаа. Ѳнѳѳдѳр Монголд хийгдэж буй “Ид шидийн орон” тѳсѳл, гал түймрийг унтраах болон ОБЕГ ыг дэмжих хандивын хѳдѳлгѳѳн, хог хаягдал хаяхгүй байх, гол усаа бохирдуулахгүй байх уриалгууд үүний нотолгоо. Монголчууд сэтгэлгээний хүвьд сэргэжээ. Харин Монголын Тѳр сэрэх цаг нь болсон бус уу?

    -“Сайны хажуугаар саар” гэдэгчлэн хүмүүсийг хагаралдуулах, хийж бүтээж, бичиж хэвлүүлж байгаа бүхний доорх харааж зүхэн гутааж доромжилсон сэтгэгдлүүд, “Эх оронч” нэрээр хүчирхийлэл хагаралд уриалан дуудагсад, ѳѳртэй нь санал нийлээгүй хүн болгоныг “хужаа” хэмээн цоллогсод байсаар байна. Яг ѳнѳѳдѳр монголчууд бидний хувьд “ухаантан” дүр эсгэж цэцэрхэж суух биш, эх орныхоо хѳгжил дэвшлийн тѳлѳѳ юу хийж чадахаа бусдад харуулж нотлох цаг иржээ. ЭХ ОРОН ЧИНЬ ЧИНИЙ ТѲЛѲѲ ЮУ ХИЙХИЙГ ХҮЛЭЭЖ ШҮҮМЖЛЭХ БУС, ЧИ ѲѲРѲѲ ЭХ ОРНЫХОО ХѲГЖЛИЙН ТѲЛѲѲ ХИЙЖ ЧАДAХ ЗҮЙЛЭЭ ХИЙХ ТЭР ЦАГ ИРЖЭЭ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг дээ.

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
  • Үйл явдал: МАХН-аас 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ
    2017 оны 7 сарын 28
    10.00 цагт ХӨСҮТ-д ”Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан иргэдэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийнэ.

    11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн оношилгоо хийнэ.

    11.00 цагт Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэгт ”Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан өдөрлөг” зохион байгуулна.

    11.00 цагт ”Хааны эрэлд-2017” олон улсын цэргийн сургуулийн ”Хэвлэлийн өдөр” арга хэмжээ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно.

    11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ.

    13.00 цагт Улаанбаатар чуулгын байранд ”Олон улсын хүүхдийн урлагийн наадам” болно.

    20.00 цагт Ази Номхон Далайн 31 дэх Жемборигийн нээлт “Найрамдал” цогцолборт болно.
  • Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
    2017 оны 7 сарын 28
    Жил бүрийн 7-р сарын 28-ны өдөр “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд Монгол улс 7 дахь удаагаа энэ өдрийг “Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэх гэж байна.

    Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан “Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021”-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах юм.

    Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.



    Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын халдвараас сэргийлэх, өөрсдийнхөө эрсдэлт зан үйлийг өөрчлөх талаар иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэх, түүнчлэн уг вирусын халдварыг илрүүлэх илрүүлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, вируст хепатитийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн.

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 40-65 насны иргэдийн илрүүлэг шинжилгээнд зорилтот насны нийт хамрагдвал зохих хүн амын 40 орчим хувь буюу 230 гаруй мянган хүнийг хамруулаад байна.

    Элэгний В, С вирусын халдвар илрүүлэх, вирус тоолох шинжилгээ хийх, элэгний вирусын эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь хүн амд эмчилгээ оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.

    Иргэд ялангуяа залуучууд хепатитийн вирусын халдвараас өөрсдийгөө сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болно.

    Энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад өвчлөл, эндэгдлийг эрс бууруулахад иргэд, эрүүл мэндийн болон бусад салбарын хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал юм.

  • Танилц: Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 25 мянган төгрөгөөр торгоно
    2017 оны 7 сарын 28
    Зөрчлийн тухай хууль батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг уг хуулиар зүйлчлэн арга хэмжээ тооцохоор болсон.
    Иймд эрхэм жолооч танд Зөрчлийн тухай хуулийн зурагт тайлбарыг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс боловсруулан хүргэж байна.
  • 24 баримт: АТГ-ын шалгасан “60 тэрбум”-ын хэргийг Ерөнхийлөгч хэрхэн дүгнэв
    2017 оны 7 сарын 28
    Хоёр сонгуулийн нүүр үзэж, дуулиан тарьсан “60 тэрбум”-ын хэрэг өдгөө өндрийг аваад байгаа билээ. Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд ялалт байгуулсан даруйдаа эл хэргийг анхааралдаа авч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ч тэрбээр хэдхэн хоногийн өмнө АТГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, төрийн албан тушаалыг наймаалцах талаар яригдсан дээрх хэрэгт анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг дуулгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа 60 тэрбумын хэргийн талаар АТГ-т өгч байсан өргөдлийнхөө хариуг авахыг шаардсан юм. Тэгвэл АТГ дээрх өргөдлийн хариуг Ерөнхийлөгчид илгээсэн байна. Харин АТГ-ын албан бичгийн хариуг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлсэн. Дээрх албан бичигт нэлээд анхаарал татахуйц мэдээллүүд дэлгэгдсэн байгаа юм. Ингээд 60 тэрбумын хэргийг АТГ хэрхэн шалгасан түүнийг нь Ерөнхийлөгч хэрхэн дүгнэж хариу илгээснийг тоймлон 24 баримтаар хүргэж байна.
  • Баянгол, Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 7 сарын 28
    Өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны пүрэв гарагт нэг дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хална
    2017 оны 7 сарын 28
    Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хална
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
    2017 оны 7 сарын 28
    Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийн дулаан байна
    2017 оны 7 сарын 28
    Улаанбаатарт өдөртөө 30 хэмийн дулаан байна
  • Ургацын урьдчилсан баланс наймдугаар сарын 18-ны дотор гарна
    2017 оны 7 сарын 27
    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахтай холбогдуулан аймгуудын Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай өнөөдөр цахим хурлыг хийж үүрэг даалгавар өглөө.
  • 332 ширхэг үнэт цаас арилжаалагдав
    2017 оны 7 сарын 27
    2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 163,804 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол ”Бөхөг” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.24% хувиар уналаа.

    Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 332 ширхэг үнэт цаас 33,914,740 төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 887.43 нэгж болж 0.27%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,590,130,660,503 төгрөг болсон байна..
  • Борис Будаевын нэрэмжит ОУТ-ээс таван медаль хүртлээ
    2017 оны 7 сарын 27
    Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (18-20 нас) олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр Улаан-Үд хотод боллоо. Будаевын 60 насны түүхт ойд зориулсан 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Казахстан, ОХУ-ын Буриад, Забайкаль, Якут, Тува, Дагестан, Кабардино-Балкар, Ставрополь, Кемерово, Красноярск, Хакас, Эрхүү, Нобисибирскийн 112 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Манай улсаас ОУХМ Ц.Гантөгс, Г.Амархүү нарын удирдлага дор 20 гаруй тамирчин зодоглосноос гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, 60 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Батчулууны Баасанням, 66 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин Төмөр-Очирын Тулга, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 74 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин Занданбудын Сумъяабазар, 96 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Чинбатын Алтангэрэл нар хүрэл медаль хүртлээ. Өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга, өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Сумъяабазар, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт М.Лхагвагэрэл, энэ жилийн залуучуудын улсын аварга Ч.Алтангэрэл нар Будаевын нэрэмжит тэмцээний хошой медальтан болсон бол Б.Баасанням анхны медалиа зүүв.
    Борис Будаевын нэрэмжит тэмцээнд түүнтэй нэг жинд мөр зэрэгцэн барилдаж явсан олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга, ОХУ-ын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Арсен Фазаев, “Барселон-1992” олимпийн наадам болон 1993 оны дэлхийн аварга БНСУ-ын Пак Жан Сун, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд болон алдарт бөх Иван Ярыгин агсны эхнэр, ОХУ-ын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Наталья Ярыгина, дэлхийн аварга БНСУ-ын Ким Ик Жон тэргүүтэй зочид түүний нэрэмжит тэмцээнд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлжээ. Гавьяат тамирчин Б.Болд тэмцээний үеэр жингийн анд Будаевт МЧБХ-ны ”Ялалт” одонг гардуулан өгсөн юм.
    1993 оноос хойш залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд тасралтгүй зохион байгуулагдсан Будаевын нэрэмжит тэмцээнд олимпийн гурав, дэлхийн зургаан удаагийн аварга Бувайсар Сайтиев, түүний дүү олимп, дэлхийн аварга Адам Сайтиев, дэлхийн аварга Махач Муртазалиев, Йоэль Ромеро (Куба), ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Такахиро Вада (Япон), ДАШТ-ий хүрэл медальт Заур Ботаев нарын шилдгүүд зодоглож байсан юм.

    ТЭМЦЭЭНИЙ ДҮН
    Хөвгүүдийн 50 кг (8): 1. Базар Батоболотов 2. Барас Шоймполов 3. Зориг Булдаев (бүгд ОХУ, Буриад), Аганак Ондар (Тува)
    55 кг (15): 1. Андрей Гатаулин 2. Алдар Мункуев (хоёул ОХУ, Буриад) 3. Антон Якименко (ОХУ, Красноярск), Ербулан Саркытбаев (Казахстан)
    60 кг (25): 1. Усман Шахгариев (ОХУ, Красноярск) 2. Батчулууны Баасанням (Монгол) 3. Казырык Сайын (Тува), Нуртилек Эрмекбаев (ОХУ, Красноярск)
    66 кг (28): 1. Разамбек Жамалов (ОХУ, Дагестан) 2. Төмөр-Очирын Тулга (Монгол) 3. Рамазан Якубов (ОХУ, Красноярск), Очир Доржиев (ОХУ, Буриад)
    74 кг (18): 1. Рустам Магомедов (Ставрополь) 2. Булат Цыренов (ОХУ, Буриад) 3. Занданбудын Занабазар (Монгол), Дмитрий Зайнидинов (ОХУ, Красноярск)
    84 кг (5): 1. Азамат Закуев (Кабардино-Балкар) 2. Андрей Елбаскин (ОХУ, Буриад) 3. Юрий Иванов (ОХУ, Эрхүү)
    96 кг (8): 1. Юрий Власко 2. Эрдэм Цыренжапов (хоёул ОХУ, Буриад) 3. Чинбатын Алтангэрэл (Монгол), Бат-Эрдэнэ (БНХАУ)
    120 кг (5): 1. Магомедамин Дибиров (ОХУ, Дагестан) 2. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол) 3. Егор Зубков (ОХУ, Кемерово)

  • Хашааны газар нь 400 ам метрээс доошгүй бол зээлд хамрагдах боломжтой
    2017 оны 7 сарын 27
    Хашааны газар нь 400 ам метрээс доошгүй бол зээлд хамрагдах боломжтой
  • Ч.Гал: Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Элэг судлалын үндэсний төвд 3.8 га газрын зөвшөөрлийг Д.Оюунхорол сайд олгосон
    2017 оны 7 сарын 27
    БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Галаас Богдхан уулын Дархан цаазат газрын ашиглалтын асуудал тойрсон маргааны талаар тодрууллаа.
    -Элэг судлалын үндэсний төвийн газрыг БОАЖ-ын сайдын сүрээр далайлган дээрэмдэж байгаа тухай мэдээллийг тус төвийнхөн өгч байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
    -Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын үндэсний төв нь Богдхан уулын Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Цагдаагийн хүчийг ашиглан нэр бүхий бөхчүүдийн хамт тус төвийн газрыг булааж байгаа тухай миний нэрийг оруулсан мэдээлэл сүүлийн үед тархаж байна. Түүхийг нь эргэн харвал 2008, 2010 онд ажиллаж байсан сайд нарын тушаалаар тус төвийн эргэн тойронд газар ашиглах эрхийг тодорхой компаниудад олгосон байдаг. Тэдгээр компани нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх гэхээр Элэг судлалын үндэсний төв хүлээн зөвшөөрдөггүй, шүүхийн маргаантай байсаар 2012 онтой золгосон юм билээ. Тус төвийн урд газар ашиглах эрх авсан “Дэжид”, “Дэжид дэлгэрэх”, “Милл стар трейвэл” компаниуд орц, гарцаа шийдүүлэх хүсэлтийг салбарын сайдад нь удаа дараа тавьж, хажууханд нь орших “Энигма” компанитай тохиролцсоны үндсэн дээр Н.Батцэрэг сайд 2016 онд орц, гарц гаргах, давхцал арилгах тушаал гаргасан байдаг. Энэ тушаалаар дээрх 3 компани ашиглахаар болсон газар руугаа орох, гарах гарц гаргуулахаар Газрын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж, орц, гарцаа чөлөөлүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм байна. Үүнийг нь мушгин гуйвуулж, “Д.Оюунхорол сайд шийдвэр гаргаж, Элэг судлалын үндэсний төвийн газрыг дээрэмдэж байна” гэж мэдээлэл өгч байна. Элэг судлалын үндэсний төв одоогийн байгаа байрныхаа хойно орших нийтийн байрны 1 га газар ашиглах гэрчилгээнээс өөр зөвшөөрөлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байхад нь Д.Оюунхорол сайдын тушаалаар 2016 онд А/169 тоот тушаал гарган одоо ашиглаж буй 3.8 га газрыг нь ашиглах эрхийг нэмж олгосон. Гэтэл одоо эсрэгээр нь ярьж, тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
    -Элэг судлалын үндэсний төвтэй хаяа залгаж байгаа Богдхан уулын аманд 42 га газар ашиглах эрх бүхий “Энигма” компанийн газраас 3 га газрынх нь эрхийг цуцалж, авто машины цогцолбор, ариун цэврийн байгууламж, хогийн цэг байгуулах шийдвэрийг та гаргасан. Гэтэл “Энигма” компанийн гэгдэх газар дээр биш Элэг судлалын төвийн газар дээр дээрх цогцолбор барих ажлыг эхлүүлсэн. Авто зогсоол барина гэдэг анхнаасаа шоу байж, Элэг судлалын үндэсний төвийг дайруулан зам гаргаж байгаа компаниудын замыг зассан асуудал байж гэх шүүмжлэл гарч байна?
    -Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт орсон аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Ерөнхий сайд Богд уулын аманд аялагчдад зориулсан цогцолбор байгуулах тогтоол гаргаж, газар чөлөөлөх үүргийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд, санхүүжилтийн асуудлыг шийдэхийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод даалгасан. Үүний дагуу цогцолбор барих боломжтой газрыг судлуулж, иргэдээс санал авсны үндсэн дээр Богдхан уулын аманд 42 га газар хашаалсан “Энигма” компанийн ашиглах эрх бүхий газраас 3 га-г нь нийтийн эрх ашгийн өмнөөс цуцлах шийдвэр гаргасан. Энэ компани нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар анх газрын гэрчилгээ авчсан ч газрын төлбөрөө төлдөггүй байсан нь шалгалтаар илэрсэн. Мөн Газрын тухай хуулийн “Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулбал газрын төлбөр төлөхгүй” гэсэн заалтыг ашиглан 42 га газраа өөрийн охин компани болох Монголын үндэсний их сургууль, Универсал политехникийн коллежийн нэр дээр хэсэгчлэн шилжүүлсэн байдаг. Тухайн компанийн газраас 3 га-г нь цуцлах шийдвэр гаргаснаас хойш их сургууль барих байсан газрыг нь дээрэмдэж, казино, зочид буудал байгуулах гэж байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй нийтлэлүүд гаргуулж байсныг хүмүүс санаж байгаа байх. Богдхан ууланд аялж, алхдаг хүмүүсийн санал санаачилга дээр үндэслэн нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж БОАЖЯ-наас гаргасан шийдвэрүүд маань хөрөнгөтэй, эрх мэдэлтэй компаниудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа.
    Хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт газрыг зөвхөн ашиглах эрхийг олгодог. Өөрөөр хэлбэл, энэ нь төрийн газрыг түрээсээр түр ашиглаж байгаа гэсэн үг. Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад ашиглаж буй газрыг өмчлүүлээгүй, тэдний хувийн өмч нь болоогүй, 15-60 жилээр эзэмшүүлээгүй гэдгийг энд онцгойлон хэлмээр байна. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг төрөөс 5 жилийн хугацаатай олгодог. Тэгэхээр төрөөс нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслээд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө түрээслүүлж буй газрынхаа ашиглуулах эрхийг хэзээ ч цуцалж, бүтээн байгуулалт хийж болно. Тэгээд ч бид “Энигма” компанийн ямар нэг обьект бүхий газрын эрхийг цуцалчихаагүй. Олон жил хоосон байсан газрын эрхийг ард түмний шаардлагын дагуу, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн цогцолбор байгуулахаар чөлөөлсөн.
    Энэ цогцолборын ажил нь Элэг судлалын үндэсний төвийн газарт нэвтэрсэн асуудал огтхон ч байхгүй. Бид өнгөрсөн 7 хоногт “Энигма” компани МХЕГ-ын лацыг хуулан, байгаль орчны үнэлгээгээ хийлгээгүй атлаа газар шорооны ажил эхлүүлсэн байхтай газар дээр нь очиж танилцсан. Үүнийг мушгин гуйвуулж байгаа бололтой.
    -Элэг судлалын үндэсний төвийнхний мэдээллийн дараа иргэд “Дэжид”, “Дэжид трейд”, “Милл стар” гэх зэрэг орц, гарц гаргуулаад байгаа компаниудынх нь газар ашиглах эрхийг нь цуцалчихаж болдоггүй юм уу гэдэг асуудлыг тавьж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
    -Бид хуулийн дагуу л ажиллах ёстой. Газрын тухай хуульд тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй бол эрхийг нь цуцална гэж заасан. Тэгэхээр эдгээр аж ахуйн нэгж газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй ч газрын төлбөрөө өгч байсныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан мэдээлсэн. Хуульд газар ашиглахтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хамгаалалтын захиргаа болон дүүргийн газрын албанаас ирүүлсэн саналыг үндэслэж сайд шийдвэр гаргана гэсэн байдаг. Тиймээс газрын төлбөрөө төлөөгүй, тухайн төсөл байгаль орчинд нөлөөлөх байдал нь ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд заасан үйл ажиллагаагаа биелүүлээгүй зэрэг зөрчилтэй бол бид газар ашиглах эрхийг нь цуцлах бүрэн боломжтой байсан. Нөгөө талаас төрөөс тухайн газар дээр нийтийн эрх ашигт нийцсэн аливаа бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө байхгүй. Иймд бид шийдвэрээ хуулийн хүрээнд л гаргаж байгаа. Үүнийг мэдэж байгаа хэрнээ бидний шийдвэрийг муу, муухай харагдуулах гэж турхирдаг нэг хэсэг байхад мэдэж ойлгодог дэмжиж байгаа олон хүн байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг бид цуцлаж байгаа талаар уншигчид маань тухай бүрт нь мэдээлэл авч байгаа байх аа.
    -Д.Оюунхорол сайд саяхан Туул голын бургасыг хядаж байгаа компанийн газар ашиглах эрхийг цуцалсан. Харамсалтай нь таны шийдвэр хэрэгжихгүй байгааг мөн л шүүмжилж байна. Тухайн компани үйл ажиллагаагаа эхэлсэн тухай мэдээлэл гарч эхэллээ. Танай яамны зүгээс ямар хяналт тавьж ажиллаж байгаа вэ?
    -Их, бага тэнгэрийн амны хойно Туул голын эрэгт бургас их хэмжээгээр сүйтгэсэн асуудалтай холбоотойгоор “Зүүн баян рефайнери” гэх компанийг байгалийн унаган төрхийг алдагдуулсан гэж үзэн газар ашиглах эрхийг нь цуцлах тушаалыг Д.Оюунхорол сайд үндэсний их баяр наадмын өмнө гаргасан. Үүний дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд энэхүү газрыг чөлөөлөх, унаган төрхөнд нь оруулахад анхаарч ажиллах үүрэг өгсөн байгаа. Хамгаалалтын захиргааныхан маань тухайн дүүргийн газрын алба, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч ажиллах үүрэгтэй. Цаашдаа бид тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хуулиа хэрэгжүүлэхгүй бол мэдэгдэх хуудас, сануулга өгөх, газар ашиглах эрхийг нь цуцлах зэргээр үе шаттай арга хэмжээ авна. Энэ тухай тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Саяхан Д.Оюунхорол сайд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 33 хамгаалалтын захиргааны дарга нартай уулзаж, хэлэлцүүлэг хийхдээ энэ талаар тодорхой мэдээлэл, чиглэл өгсөн байгаа.


  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан, хөгжүүлэх хурал болно
    2017 оны 7 сарын 27
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх асуудлаар Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр их хурал манай улсад болно.
  • Бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлийг шүүхэд шилжүүлжээ
    2017 оны 7 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр үүссэн бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ.


  • БНФУ-ын Элчин сайд Э.Барсакийг хүлээн авч уулзав
    2017 оны 7 сарын 27
    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсакийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

    Элчин сайд Э.Барсак Франц Улсын дотоод нөхцөл байдал, тухайлбал энэ онд болсон Францын Ерөнхийлөгчийн болон Үндэсний Ассамблейн сонгуулийн дүн, түүнчлэн Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой Францын аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэв.
4537 4538 4539 4540 4541 4542 4543
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    19 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    39 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    41 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    57 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    1 цаг 12 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    1 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    1 цаг 25 мин
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
    1 цаг 27 мин
  • Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 55 мин
  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ
    2 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
    14 цаг 43 мин
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    17 цаг 13 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    17 цаг 46 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    18 цаг 38 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    19 цаг 45 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    19 цаг 52 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    20 цаг 27 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 39 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    21 цаг 22 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК