Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4559 4560 4561 4562 4563 4564 4565
  • Говь-Алтайн залуус ”Халиун буга” төслийг хэрэгжүүлж байна
    2017 оны 7 сарын 17
    Халиун Буга төслийг санаачилан хэрэгжүүлж буй залуусдаа ажилд нь амжилт хүсье
  • Сэрэмжлүүлэх хуудас тарааж байна
    2017 оны 7 сарын 17
    БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас ард иргэд, аялагч амрагч нарт ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгох үүднээс нийслэл хотоос гарч буй бүх цэгүүд дээр Сэрэмжлүүлэх хуудас тарааж байна.
  • НӨАТ-ын сугалаагаар 20 сая төгрөгийн азтан тодорчээ
    2017 оны 7 сарын 17
    супер сугалааны шагналын сан 350 сая төгрөг юм.
  • Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 115 дуудлагаар ажиллав
    2017 оны 7 сарын 17
    Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 10-ний өдрөөс 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав.

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шаардлагатай түвшинд хүргэх, сонор сэрэмж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллалаа.

    Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын 4900 гаруй алба хаагч аюулт үзэгдэл, ослын 67, обьектын гал түймрийн 48, нийт 115 удаагийн дуудлагаар ажиллаж 31 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • ”Хас”-ын Ч.Ганхуяг уриалга гаргажээ
    2017 оны 7 сарын 17
    МАН-ын Удирдах Зөвлөл, Бага хурал, нийт гишүүд дэмжигчдэд

    Сайн байна уу? Сайхан наадав уу, эрхэм журмын анд нөхдөө!

    Би МАН-ын жирийн гишүүний хувьд та бүхэндээ хандаж нэгэн уриалгыг хүргүүлж байна.

    2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх барьсан гарааны нэг жилийн ажилдаа бид ард түмнээрээ дүнгээ тавиуллаа. Байдаг бүх хүчээрээ зүтгээд нийт сонгогчдын 25 хувь хүрэхгүй санал авна гэдэг нь зөвхөн нэр дэвшигчид тавьсан дүн биш гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Намын рейтинг, удирдлагын чансаа, төр засгийн бодлого, өнөөгийн нийт тогтолцоонд өгсөн сонгогч олон түмний үнэлгээ гэж бид хүлээн авах ёстой гэж бодож байна.

    Нэг үгээр дүгнээд хэлэхэд өрсөлдөгч маань сайндаа биш бид муудаа ялагдлаа. 2016 оны сонгуульд тухайн үеийн эрх баригчид дүнгээ яг ингэж тавиулсан. Ард түмнээс эрх барьж буй улстөрийн хүчинд тавьдаг дүн сонгуулиар ингэж гарч ирдэг.

    Тиймээ, бид сайн байсангүй ээ. Тод манлайлал үгүйлэгдлээ. Өнгөн дээрээ болж, бүтэж байгаа хэдхэн зүйлээр МАН-ын эгэл жирийн гишүүд энэхүү сонгуульд зэвсэглэж, улаан нүүрээрээ оролцсон. Тэдний итгэл талаар боллоо.

    2016 оны сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрөөсөө бид томилгоо хийх эхний мөчөөсөө эхлээд яагаад буцсан юм бэ? Бид энэ сонгуулийн өмнө яагаад татвар, шимтгэлийг нэмэв ээ? Заавал яагаад амлалтнаасаа ухран байж дунд ангийн татварыг нэмж, олон түмний унаалга, алаг үрсийн мөнгө, ахмад насны тэтгэврийг бид оролдох болсон юм бэ? Баг, сум, хороонд яагаад бид алдаад байна? Аймаг, дүүрэг, хотын иргэд бидэнд яагаад итгэхгүй байна? Бид яагаад ялагдав? Өнгөтэй, өөдтэй бүхнээ явуулаад, эрх мэдэл бүхэл боломжоо дайчлаад, мөнгө, амлалтыг цацаад, хараар, элдвээр будаад бид иргэдийнхээ итгэлийг яаж ингэж алдав аа? 60 тэрбумын асуудлыг бид хэзээ нэг тийш нь болгох юм? Намын гишүүд болоод анхан шатны байгууллагын итгэл, идэвхи, сахилга, хариуцлага ямар түвшинд байгаа вэ? Бодож, хэлэлцэж, шийдэх ёстой асуудал ингээд л хөврөөд эхэлнэ.

    Манай намын хувьд сонгуулийн дүнгээ хэлэлцэж, бүх шатанд хариуцлага ярих цаг одоо ирлээ гэж би итгэж байна. Намын даргыг нийт гишүүдээсээ сонгож, энэ намын удирдлагыг жирийн гишүүдэд бариулан урам, зоригийг нь сэргээж, намын дотоод эв нэгдлийг хангах сайхан боломж бидэнд гарч ирлээ. Намын, сонгуулийн санхүүжилтийг хүний, өөрийн гэлгүй нэгмөр цэгцлэх цаг нь болжээ.

    Эвтэй байх нэрийдлээр хариуцлагаас бултаж болохгүй ээ. Цаахан нь энэ улсын, наана нь энэ намын хамт олны ирээдүй гэж байгаа. Бид эрх баригч улстөрийн цул хүчин байж оршин тогтноход, хүчирхэгжин цааш бэхжихэд, 20 оны сонгуульд нэр төртэй орохын тулд өөрчлөлт хийх цаг нь мөн. Нийгэм, эдийн засаг, улстөр, хууль эрхзүйн тогтолцоондоо дорвитой өөрчлөлтийг хийх шаардлагатай болсныг хараас хар энэ сонгууль бидэнд харуулаад өгсөн. Одоо хөдөө дүрэлзэж буй гал түймэр төр засагт хариуцлагын ган зуд учирсныг бэлхнээ бидэнд илтгэх мэт.

    Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байж, парламентын засаглалтай бүгд найрамдах улсаа тунхаглах ажил МАН-ын өмнө тулаад ирлээ. Эрх мэдэл нь байна. Олон түмний хүсэл, хүлээлт нь байна. Хийх түүхэн боломж нь байна. Сөрөг хүчин доторх шударга, эрүүл хэсэг нь бидний зөв зүйтэй бодлогыг, улс орныхоо ирээдүйг харсан алхмуудыг дэмжээд ажиллах нь дамжиггүй.

    Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд эрх барьж байгаа нам эхлээд өөрөө, дотроосоо шинэчлэгдэх ёстой. Шинэ манлайллын туган дор шинэ арга барилаар, шинэ баг бүрэлдэхүүн, нам, засгаа эмхлэх цаг иржээ. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг намын гишүүд, та бүхэндээ дэмжиж ажиллахыг уриалж байна.



    Хутагт овгийн Чулууны Ганхуяг,

    МАН-ын Бага хурлын гишүүн
  • Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэгийг ажиллуулж эхэллээ
    2017 оны 7 сарын 17
    Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэгийг ажиллуулж эхэллээ
  • Японд ”харлах” боломжгүй
    2017 оны 7 сарын 17
    Японы виз аван очиж харлаж ажил хийх гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байгаа байхаа. Та бүхэнд дуулгахад японы засгийн газраас бүх гадаад иргэдэд хувийн дугаар өгч байгаа. Энэ хувийн дугаартай хүмүүс л ажил хийх боломжтой байгаа. Японы компаниуд хувийн дугааргүй хүнийг ажилд авах юм бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тийм болохоор японд ирээд харлаж ажил хийх боломжгүй болсон гэсэн үг. Үүнийг мэдсээр байж виз гаргана гэж хүмүүсээс их хэмжээний мөнгө аван хохироож байгаа тохиолдол гарч байна.
    Аялалын визээр очиж буй хүмүүсд хувийн дугаар өгдөггүй болно.
    Энэхүү мэдээллийг аль болох олон хүнд хүргэж тус болоорой.
  • Оркууд ба Да хүрээний элитийг шингэний онолтой жишихүй
    2017 оны 7 сарын 17
    ...Хүн чулууны Хонхорыг дахь Да хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар бас Улиастай,Ховд гурвыг ар монголдоо л томоохон зах зээл гэж тоочиглосон байдаг. Эндээс л нөгөө бахархалт элит удмууд төрсөн байдаг...
  • Монгол эмээлийн хөшөө босголоо
    2017 оны 7 сарын 17
    ЭМЭЭЛИЙН ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ.
    Хэнтий аймгийн Батноров сумын ”Норовын хүлэг” уяачдын холбооны 20 жилийн ой, аймгийн ”Зүүн бүсийн хурд 2017” наадам 19,20-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан Батноров буюу Тожил хийцийн 3,2метр өндөртэй эмээлийн хөшөө мөн 3,4-3,8 метр өндөртэй тамганы хөшөөг сумын баруун хойно Бүрдэн толгой хэмээх газар урлаж байрлууллаа. Уг хөшөөг ”Хэнтий урлан”-гийн уран бүтээлчид бүтээжээ. Хөшөөний нээлтийг сумын баяр наадмаар 2017-07-19-ний өдөр хийхээр төлөвлөж байна.
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
    2017 оны 7 сарын 17
    2017.07.17 / БИЛГИЙН ТООЛЛЫН 23
    ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
    Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
    Наран ургах, шингэх: 05.12-20.40
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Төрөхүй
    Суудал: Шороо
    03:26 цагт сар тал болно.
    Аргын тооллын 7 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 23, Шийдэм одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
  • Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна
    2017 оны 7 сарын 17
    2017 оны 07 дугаар сарын 16-ны 20 цагаас 07 дугаар сарын 17-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 19-24 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 29-34 градус, өмнөд хэсгээр 33-38 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 17-19 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

  • Ерөнхийлөгч түймэртэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо
    2017 оны 7 сарын 16
    Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн 22 түймэр гараад байгаагийн гурав нь хүн хүрэх боломжгүй уул, ширэнгэн ойд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа энэ нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай зөвлөгөөн хийлээ. Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга хошууч генарал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уг зөвлөгөөнд оролцож цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч болох арга хэмжээний талаар ярилцав. Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байх, Онцгой байдлын салбарыг бэхжүүлэх, Онцгой байдал болон Батлан хамгаалахын салбарын харилцан уялдаатай ажиллах зэрэгт анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, авто замуудад пост ажиллуулах хэрэгтэй хэмээн анхаарууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулах авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо.
  • Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа
    2017 оны 7 сарын 16
    Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ.

    Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа
    2017 оны 7 сарын 16
    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр болж түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

    Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асч байсан хоёр түймрийг цурманд оруулаад байна. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчилж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асч байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байна.

    Цаашид:

    - УБТЗ, Иргэний нисэхийн ерөнхий газрын гал сөнөөгчид, техник хэрэгслийг дайчлахыг Зам, тээвэр, хөгжлийн сайдад

    - Түймэр унтраах тусгай зориулалт бүхий онгоц худалдан авах талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад

    - Түймэрт ажиллаж байгаа иргэдийг Нийтийг хамарсан ажил, үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж урамшуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад

    - Аж ахуйн нэгж, байгууллагуудын ус зөөврийн том оврын автомашинуудыг бэлэн байдалд оруулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад

    - Түймрийн бүс нутагт эмч нарын нэмэлт баг ажиллуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

    Мөн дөрвөн тонны ус тээвэрлэж агаараас цацах зориулалт бүхий онгоц, мэргэжлийн багийг гаднаас урьж авчран хүмүүсээ сургах, үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулахад шаардлагатай хөрөнгийг гаргахаар боллоо. Ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг түр хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтаа эрс чангатгахыг үүрэг болгов.
  • ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ
    2017 оны 7 сарын 16
    Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.

    ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.
  • Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно
    2017 оны 7 сарын 16
    Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа зовниж байна.

    Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж, урамшуулал олгохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.

    Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 300 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материалын хандив цуглаад байна. Тухайлбал,

    1. “Онцгой импекс” ХХК-аас үүргийн гал унтраагуур 8 ширхэг (РЛО 250.000х8=2 сая төгрөг)

    2. ДЦС-4 ТӨХК ажилчдын нэг өдрийн цалин 50 сая төгрөг

    3. “Эрдэнэс Тавантолгой” ажилчдын нэг өдрийн цалин 100 сая төгрөг, усны автомашин 4-5, шүүгчтэй амны хаалт 5 мянган ширхэг,

    4. Иргэдийн санаачилгаараа байгуулсан Фэйсбүүк бүлгэмээс 30 сая төгрөг, 200 гаруй иргэд ус, хүнс, бээлий, гар багаж, хэрэгсэл,

    5. “АПУ” ХХК 50 сая төгрөгийн өртөг бүхий ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн,

    6. “Шунхлай” ХХК 20 сая төгрөгийн өртөг бүхий бензин, шатахууны хандив,

    7. “Тайж” групп 10 сая төгрөг экспортод гардаг лаазалсан махан бүтээгдэхүүн,

    8. ХЗДХ-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа тус тус хандивлаад байна.

    ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ

    Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.

    ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.
  • Зуслангийн замд зөөврийн хурд хэмжигч ажиллуулж байна
    2017 оны 7 сарын 16
    Чингэлтэй дүүргийн нутаг 19-р хороо Зуслангийн замд 2017 он гарсаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбоотой тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөөврийн ХУРД ХЭМЖИГЧ байрлуулан хөдөлөгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, хурд хэтрүүлэх болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарт хуулийн дагуу арга хэмжээ авч байна.
    Мөн жолооч та хамгийн хайртай дотны хүн болох хүүхдээ хамгаалалтын суудалд зөв тээвэрлэе. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.
  • Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
    2017 оны 7 сарын 16
    Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстойг хотын дарга хэллээ. Тэрбээр “Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын танилцуулснаар улсын хэмжээнд хуурайшилтын түвшин нэн аюултай зэрэгт байна. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаа гэсэн мэдээлэл өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт түймэр асаагүй ч ногоон бүстэй залгаа аймгуудад асч байгаа учраас бид бэлэн байх ёстой.” гэсэн юм.

    2017 он гарсаар нийслэлийн ногоон бүсэд 18 удаагийн ой хээрийн түймэр гарч, нийт 115.6 га талбай шатжээ. 50.6 га ой, 65 га хээрийн бүс түймэрт өртсөн байна. Эдгээр түймрийг онцгой байдлын албаны 827 албан хаагч, 117 техник хэрэгсэлтэйгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 625 хүн шуурхай ажиллаж унтраасныг Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн удирдлагуудын зүгээс мөн талархал илэрхийлэв.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүргийг өглөө.

    Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, аж ахуйн болон аялал жуулчлалынүйлчилгээ явуулахыг хориглох.
    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах.
    Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах.
    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас түймрийн утаатай холбоотойгоор иргэдэд хандсан зөвлөмж гаргах.
    Дүүргийн дарга нар урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгах үүрэг өглөө.
    Мөн иргэдийг ой хээрийн түймрээс сэрэмжлэхийг анхаарууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Тарнын голын гүүрний хөдөлгөөнийг хаажээ
    2017 оны 7 сарын 16
    Архангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Рашаант сумын нутгийн зааг Элсэн тасархайн Тарнын голын гүүрний тулгуур багана үерийн улмаас суулт өгч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

    Үүнтэй холбогдуулан гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна.

    Иймд иргэд, жолооч нар энэ чиглэлд зорчихдоо замын тэмдгийн заалтыг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Өвөрхангай аймгийн Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
  • Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ
    2017 оны 7 сарын 16
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, өчигдөр Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өнөөдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна.

    Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн нэгийг л цуравд оруулж чадсан байна. Хуурайшилт асар ихтэй байгаа энэ үед иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийнхүү түймэр олноор гарч байгааг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа юм. Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймгийн нутагт асч буй 22 түймрийг унтраахаар Онцгой байдлын 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа, техник хэрэгсэл болон хүн хүч дутагдаж ажил зогссон юм байхгүй хэмээн Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид танилцууллаа.

    Харин хүн хүрч очих болох ч унаа машин хүрэх боломжгүй уулын орой дахь галыг унтраахын тулд усны цистерн ойртуулж зогсоож, хувингаар ус зөөх гэх мэт арга хэрэглэх талаар холбогдох албаны хүмүүс мөн ярилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийг яаралтай унтаахын тулд хэчнээн тооны ямар техник, нэмэлт хүч хүч хэрэгтэй байгаа талаархи мэдээллийг яаралтай тодорхой болгохыг үүрэг болголоо. Мөн олон тооны иргэд, аж ахуйн нэгжүүд түймрийн гамшгийг даван туулахад туслах хүсэлтэй байгаа ч хаана хэнд хандахаа мэдэхгүй байгааг Ерөнхийлөгч сануулж, яаралтай тусгай утас ажиллуулах, зохион байгуулалтанд оруулж олны хүч дэмжлэг авах талаар ч санууллаа.

    Түймрийн голомтод ажиллаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Нийт гарч байгаа гал түймрийн 70 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, болгоомж сэрэмжгүй үйлдлээс болж байна. Наадмын үед аялал зугаалгаар явж байгаа иргэдийн хоол хийх гэж асаасан гал, тамхины иш, мөн хээр хөдөө хаясан архины шилнээс ч үүдэн гал гарч байгаа. Тийм учраас иргэддээ хандаж хуурайшилт асар их байгаа энэ үед ой хээр, ууланд гарч аялж зугаалахаас татгалзах, анхаарал болгоомжтой байхыг зориуд анхааруулъя. Хэдийгээр түймрийг цуравд оруулсан ч жаахан салхилвал түймэр дахиж дэгдээд байна. Тийм болохоор хүч нэмэгдүүлж, Батлан хамгаалахынхныг татаж оруулж болно, хууль нь гарсан байгаа. Маш олон хүмүүс компаниуд тусалъя гэж байна. Сайн дурынхныг тухайн тухайн орон нутагт нь яаралтай зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна” гэв. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Батсүмбэр сумаас хойш 20 км-т ойн түймэртэй бүст ажиллах үед бороо орж эхэлсэн юм.


4559 4560 4561 4562 4563 4564 4565
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    2 цаг 2 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    2 цаг 20 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    2 цаг 27 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    2 цаг 36 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    3 цаг 42 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    3 цаг 59 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    4 цаг 44 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 20 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    5 цаг 51 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    7 цаг 15 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    7 цаг 19 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    7 цаг 38 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    7 цаг 40 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    8 цаг 9 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    8 цаг 30 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    8 цаг 31 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    8 цаг 48 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    9 цаг 2 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    9 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    9 цаг 15 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК