-
2017 оны 1 сарын 05
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.05 Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтсоны дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснийг тэмдэглээд тус хуулийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхдээ үзэл баримтлалыг нь хэлэлцэх зохицуулалттай болсныг анхаарах нь зүйтэй хэмээн сануулав.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Ийнхүү 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.
Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу уг тогтоолын төслийг бусад байнгын хороод хэлэлцэн, санал дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүллээ. Хууль зүйн байнгын хороо “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ Улсын Их Хурлын гишүүд болон бусад байнгын хороодоос ирүүлсэн саналын томьёолол бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Ё.Баатарбилэг, Л.Болд нар асуулт асууж, тодруулав. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариулт өгөхдөө “Хууль тогтоомжийн тухай хуулиар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас хуулийн төсөл боловсруулахдаа тодорхой шаардлагуудыг хангах үүрэг хүлээж байгаа. Тиймээс энэ зохицуулалтад нийцүүлэн дээрх үндсэн чиглэлийн төсөлд холбогдох 43 байгууллагаас санал авахад 430 хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэсэн санал ирүүлсэн. Эдгээрийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт нийцүүлэн зохицуулалт хийснээр 200 гаруй хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй хэмээн үзэж үндсэн чиглэлийн төсөлд тусгасан” гэв. Тус төсөлд Монгол Улсын иргэн бүр оршин суугаа газар нутагтаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, сайжруулах саналууд тусгагдсан гэдгийг мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд онцолж тайлбарласан. Нийгэм, амьдралын өөрчлөлтөд нийцүүлэн хууль, эрх зүйн баримт бичгүүдийг өөрчлөх нь зүй ёсны үзэгдэл хэдий ч ирэх дөрвөн жилд 200 гаруй хуулийг өөрчилнө, шинэчлэн найруулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар онцоллоо. Энэ нь манай улсад мөрдөгддөг хуулийн 40 орчим хувь, тиймээс хэчнээн хуулийг шинэчилсэн найруулах, хэчнээн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг тодорхойлохгүй бол энэ нь гадаад орчинд “эрсдэл” болж харагдаад байгааг хэллээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн зорилтын чухал хэсэг нь Монгол Улсын хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах гэдгийг салбарын сайд онцлоод үндсэн чиглэлийн төсөлд 230 хуулийн төслийг боловсруулна гэж тусгасан нь хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөн 260 орчим болсныг тайлбарласан юм. Үүнээс анхдагч хуулийн төсөл 65, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 99, шинэчилсэн найруулга хийх 85 хуулийн төсөл, олон улсын гэрээнд нэгдэн орох талаарх 10 хуулийн төсөл болон хууль хүчингүй болгох 1 хуулийн төслийг боловсруулахаар тусгасан хэмээн хариулт өгсөн юм.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарлах эсэхийг Улсын Их Хурлын гишүүд тодруулж байв. Бодлогын түвшинд хууль эрх зүйн орчны талаарх төлөвлөлт, зохион байгуулалт шаардлагатай учир Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журамд нийцүүлэн энэхүү үндсэн чиглэлийн төслийг боловсруулсан болохыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт тайлбарлав. УИХ-ын тогтоолоор дээрх үндсэн чиглэл батлагдсанаар хууль санаачлагчдын эрхэд халдан, хязгаарлалт болохгүй хэмээн хариулсан.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 56 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Мөн энэ асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.
2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалт байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан боловч мөн хуульд заасан баривчлах шийтгэлийг хэн оногдуулах тодорхой зохицуулалт байхгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болоод байгаа аж. Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хууль зүйн байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм. Харин хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Г.Занданшатар, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 77.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 05
2016оны 12-р сарын 29-ны өдрийн 13 цагт Улаанбаатар чуулгын байранд “Ай Эйч Си”ХХК-ны зохион байгуулдаг 7 дах жилийн K-POP & Cover Dance амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн нь жил бүр уламжлал болсон бөгөөд тэмцээний шагнал нотебүүк таб мөнгөн шагнал дурсгалын зүйлс болоод гол шагнал нь БНСУ-д суралцах сургалтын тэтгэлэг олгодог билээ. “Ай Эйч Си”ХХК-ны хөрөнгө оруулагч ерөнхий захирал Гүон Иг Сон нь тэмцээний нээлтийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ энэхүү жил бүр зохион байгуулдаг тэмцээнээ цаашид уламжлалын дагуу жил бүр зохион байгуулхаас гадна мөн өөр олон тэмцээнүүд зохиох болно гэж дурдьлаа. Энэ удаагийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар мэдээж “Ай Эйч Си”ХХК , ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ын Солонгос Олон Улсын их сургууль, солонгосын эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч эмнэлэг болох Олон улсын Эн Эе эмнэлэг , Юны Кореа, KCTS, Сити их сургууль хамтран ажиллаа. Нийт 60 бичлэгээс 31-г шалгаруулж, 12.24-ны 10:00 цагт Сити их сургууль дээр дундын шалгаруулалт болж 18-н баг оролцогч финальд оролцохоор шалгарлаа. Тэмцээнийг“Эх Орон” ТВ-н захирал А.Машмаа, Ай Эйч Си”ХХК-ны захирал Х.Янжинсүрэн, Сити их сургуулийн бүжгийн багш Х.Ууганбат, зохиолч А.Пүрэвмаа, Ажилчин залуучуудын оройн сургуулийн нийгмийн ажилтан багш Х.Гандолгор, Солонгос Олон Улсын Их Сургуулийн гадаад харилцааны албаны дарга Жон Юн Сог, Олон Улсын Эн Эе эмнэлэгийн Хэ Ин Жон дарга нар тэмцээнийг шүүв. Мөн тэкевондогийн “Эхлэл” клубын гишүүн Б.Анар-Эрдэнэ клубынхээ 11 гишүүдийн хамтаар уригдаж Монгол төрийн дуулалын аян дээр үзүүлэх тоглолт хийж, Тэмүүжин морин хуураар ая дуугаа өргөсөн нь оролцогчид болон үзэгчдийн талархал хүлээлээ.Тэмцээний дүн гарч СУИС-ын оюутан Ё.Дамчаабадгар бүжгээр тэргүүн байр эзлэж, МУИС-ийн GG хамтлаг бүжгээр 2-р байр, Сити их сургуулийн Г.Мргад дуугаар 3-р байр, Дархан хотын Од сургуулийн ICE BOX хамтлаг бүжгээр 4-р байр, ШУТИС-ийн DANIELS хамтлаг бүжгээр 5-р байр, тусгай байранд МУИС-ийн Б.Тольтгилбэр тус тус шалгарлаа. 2017онд БНСУ-ын СОУИС-иас мөн 8 дах тэмцээний ивээн тэтгэгчээр оролцож зохион байгуулах бөгөөд бүртгэлийн мэдээлэлийг 7011-7000 / 9913-3937 / 9595-0321 утсаар холбогдож авах боломжтой.
-
2017 оны 1 сарын 05
ШШГЕГ-ын харъяа, цагдан хорих 461 дүгээр ангийн хашааны гадна байрлах бохирын худгаас гар буу олджээ.
-
2017 оны 1 сарын 05
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Л.Гантөмөрийн сонгуулийн ажлын албанаас шинэчилсэн бүртгэлийг энэ сарын 15-ны өдрийг хүртэл сунгах саналаа намын дарга З.Энхболдод хүргүүлжээ.
-
2017 оны 1 сарын 05
Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болсон.
-
2017 оны 1 сарын 05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.
-
2017 оны 1 сарын 05
Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэлээ.
Хатгалгаа гэж юу вэ?
Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.
Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?
Хүүхдээ төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм.
Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.
Хатгалгаагаар өвчлөх эрсдлүүд:
Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.
Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.
Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.
Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Зөвхөн зориулалтын түлш хэрэглэх нь зүйтэй.
Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.
Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:
Ханиалгах
Халуурах
Нус гоожих
Тайван бус болох
Хоолонд дургүй болох
Заримдаа амьсгаадах
Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.
Дээрх шинжээс гадна амьсгал олширох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.
Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?
Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШИРОХ гэнэ. Үүнд:
2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.
Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.
Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.
Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.
Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай.
Ханиадыг гэртээ яаж эмчлэх вэ?
Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараахи эмчилгээг хийнэ.
Ханиалга намдаах зөөлөн чанарын эм бэлдмэл /аньсны ханд, читамон, чигатуссин зэрэг/ уулгаарай.
Хөлөргөхгүй, дулаан хувцаслах нь зүйтэй.
Хамар нь битүүрч байвал ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулан зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.
Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай.
Өрх сум, багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх бөгөөд хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ ЗААВАЛ асуугаарай.
Хүүхэд өвчилсөн үед:
Хүүхдээ сайтар хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж, бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.
Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.
Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч, асарч сувилаарай.
ДАРААХ ШИНЖ ТЭМДГИЙГ АЖИГЛААРАЙ
Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах
Нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх
Бөөлжих
Шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах
Халууныг зургаан цаг тутамд хэмжиж, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.
ЗӨВХӨН хатгалгаа өвчний үед антибиотик буюу амоксициллиныг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.
Гэр орон тань хотын төвөөс зайдуу бол парацетамол, амоксициллин, шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх бөгөөд хугацаа алдалгүй тусламж хүргэхэд тустай.
Гэрээр эмчлэх эхний аргуудын дараа биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.
Бага насны хүүхэдтэй айл бүр халууны шилтэй байх ёстой.
-
2017 оны 1 сарын 05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв.
Шинэ дүрэм хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм нөхдийн амрыг эрье.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Батлан хамгаалахын багц хуулийг хэрэгжүүлэх ажил тус салбарын хэмжээнд үе шаттай хийгдэж байна. Эл ажлын хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг шинэчлэн боловсруулж, Ерөнхийлөгчийн зарлигаар баталсныг Та бүхэнд хүлээлгэн өглөө.
Зэвсэгт хүчний Жанжин штаб бол дэлхийн аль ч улс оронд цэрэг-улс төрийн шилэгдсэн мэргэжилтнүүд, цэрэг-стратегийн өндөр түвшинд бэлтгэгдсэн стратегичид ажиллаж, улс орны батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх гол тулгуур нь болж байдаг билээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм бол төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааны уялдааг хангаж зохицуулах, тэднийг цэргийн мэргэжлийн нэгдсэн, дээд удирдлагаар хангахад баримтлах гол эрх зүйн баримт бичиг юм. Энэ дүрмийн дагуу Жанжин штаб- дан ганц ерөнхий зориулалтын цэрэг гэсэн хүрээнд биш хил, дотоодын цэрэг, онцгой байдал болон бусад хууль сахиулах байгууллагыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагаар хангахад анхаарах хэрэгтэйг тэмдэглэн хэлье. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ талаар төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнд хандаж, стратегийн чухал агуулгатай тодорхой санал, санаачилга дэвшүүлснийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай юм.
Батлан хамгаалах багц хуулиуд батлагдсанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын чиг үүрэг, ажлын хамрах хүрээ илүү тодорхой болж, төрийн цэргийн командлал бие даасан бодлого явуулах боломж бүрдэж байгаа. Та бүхэн эх орныхоо аюулгүй байдлыг хангах үүргээ ямагт чандлан биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Төрийн туг сүлд өнөд ивээж, цэргийн хүрээ үеийн үед батжих болтугай” гэлээ.
-
2017 оны 1 сарын 05
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахлагч бүрэлдэхүүн үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй ажиллаж, хотынхоо өнгө үзэмжийн төлөө зүтгэж явдаг зам талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн дэм өгч, халуун хоол, цайгаар дайллаа.
01-05
Албан хаагчид тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын зам талбайн 43 үйлчлэгчийг “Өглөөний цай”-гаар дайлахын зэрэгцээ замын цас цэвэрлэж иргэдэд учирч болзошгүй авто ослын болон олон төрлийн гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлсэн нийгмийн сайн үйлсийн ажилд хувь нэмрээ оруулав.
01-05-2
Тэдний энэхүү сайн санааны үйлсийг тус Онцгой байдлын газрын бэлтгэл ахлах ахлагч Л.Мөнхнасан дэмжиж, дөрвөн үйлчлэгчид дулаан хувцас бэлэглэсэн юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
01-05-1
-
2017 оны 1 сарын 05
Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд очсон тул эцэг эхчүүд бага ангийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан билээ.
Энэ хүрээнд УИХ-ын зарим гишүүд сурагчдын амралтыг сунгаж, ирэх хавар долдугаар сар хүртэл хичээллэх санал гаргасныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргажээ.
-
2017 оны 1 сарын 05
Улсын Дээд шүүх 2016 онд эрүү, иргэн, захиргааны нийт 2726 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 2250 хэрэг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн 65.3 хувь нь иргэний, 15 хувь нь эрүүгийн, 19.7 хувь нь захиргааны хэрэг байна.
Эрүүгийн шүүн таслах ажлын талаар
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 454 хэрэг хүлээн авч, 337 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 88 хэргийг албан бичгээр буцааж, 23 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 69 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 5 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 85 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 337 хэргийн 49.5 хувь буюу 167 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 24 хувь буюу 81 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 26.4 хувь буюу 89 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 89 хэргийн 57.3 хувь буюу 51 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 22.4 хувь буюу 20 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 7.8 хувь буюу 7 хэргийг хэрэгсэхгүй болгож, 12.3 хувь буюу 11 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 59-өөр буюу 11.5 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 46-аар буюу 12,0 хувиар буурч, нэг шүүгчид ногдох хэрэг 17-оор буюу 25 хувиар өссөн байна.
Иргэний шүүн таслах ажиллагааны талаар
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 1711 хэрэг хүлээн авч, 1469 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 72 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 55 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 46 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 13 хэргийн харьяаллыг тогтоожээ.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 95 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 16 хэрэг хэлэлцжээ.
Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 1639 хэргээс нэг шүүгчид 234 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1469 хэргийн 54 хувь буюу 793 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 12 хувь буюу 177 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 20.6 хувь буюу 303 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 10.7 хувь буюу 158 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 2.7 хувь буюу 38 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 316 хэргээр буюу 22.7 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 261 хэргээр буюу 21.6 хувиар, нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 83 хэргээр буюу 55 хувиар тус тус өссөн байна.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1469 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 997, Хөдөлмөрийн тухай хуулиар 296, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 68, Гэр бүлийн тухай хуулиар 49, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 4, бусад хуулиар 55 хэргийг хянан шийдвэрлэжээ.
Захиргааны шүүн таслах ажлын талаар
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 561 хэрэг хүлээн авч, 444 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 48 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 4 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 21 хүсэлтийг шийдвэрлэж, 31 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 49 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 9 хэрэг хэлэлцжээ.
Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 481 хэргээс нэг шүүгчид 96 хэрэг тус тус ногдож байна.
Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн захиргааны 444 хэргийн 66.2 хувь буюу 294 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 14.4 хувь буюу 64 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 19.3 хувь буюу 86 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 86 хэргийн 21 хувь буюу 18 хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 26.7 хувь буюу 23 хэргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2.3 хувь буюу 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3.4 хувь буюу 3 хэргийн нэхэмжлэлийг хангасан, 46.5 хувь буюу 40 хэргийн магадлал хүчингүй, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулсан байна.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 120-оор буюу 17 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэрэг 82-оор буюу 22.6 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 40-өөр буюу 71.4 хувиар өссөн байна.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 444 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Газрын маргаан 110, Төрийн албаны маргаан 88, Ашигт малтмалын маргаан 49, Татварын маргаан 46, Сонгуулийн маргаан 16, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 15, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 14, Нийгмийн даатгалтай холбоотой 9, Төрийн хяналт шалгалттай холбоотой 8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 5, бусад маргаан 84 байна.
-
2017 оны 1 сарын 05
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар асуулга хүргүүлэв
-
2017 оны 1 сарын 05
Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцэн эхэллээ. Нийслэлчүүд маань Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй эрт бэлтгэж бараа материалын хямд дээр зардалаа хэмнэх нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд он гарсаны дараахан 1 сарын 8-11 өдрүүдэд Мишээл экспо төвд Сар шинийн үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж хөл хөдөлгөөн их байсан төдийгүй эрт бэлтгэж нилээдгүй зардал хэмнэсэн. Энэ жил үндэсний үйлдвэрлэгчид, импортлогчид, малчид, ногоочид Хямралын эсрэг нэгдэн 1 сарын 13-16 өдрүүдэд Мишээл экспо төвд Сар шинэ 2017 үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулах сайхан мэдээтэй. Өнгөрсөн жил 120 гаруй оролцогчидтой байсан үзэсгэлэн худалдаанд энэ жил 140 гаруй оролцогчид оролцохоор бүртгүүлсэн байна. Үзэсгэлэн худалдаанд цагаан идээ, тавгын боов, чихэр жимс, аяга таваг, цар, ууц өвчүү, хөөрөг даалин, үндэсний дээл, гутал, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд, нэхий булга, гарын бэлэг гээд ёстой л байхгүй юм байхгүй байгаа гэнэ. Үзэсгэлэн худалдааны уриа Анхдагч хямд үнээр Ард түмэндээ үйлчилье гэсэн ёстой л цаг үеээ олсон ажил болж байна.
Холбоо барих утас: 99031800, 99441800
-
2017 оны 1 сарын 05
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга , Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох , харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцахаар семинарыг зохион байгуулж байна.
Семинарыг нээж Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэлэв.
Тэрээр Засгийн газар бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх анхны жил эхэлж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Засгийн газрын бүтцийн бүх гишүүд, ажилтан албан хаагчид батлагдсан төсөвтөө багтаан үр дүнтэй ажлуудыг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхээс гадна, тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн байдлыг халахын төлөө үлгэр жишээ ажиллах ёстой гэлээ.
Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.
65-аас дээш настай ахмад настанууддаа “Насны хишиг” тэтгэмж олгох, их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл олгох зэрэг хөтөлбөрүүдийг оны эхнээс хэрэгжүүлэх боломжтой боллоо.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвөө батлуулан шинэ оныхоо ажилд ороод байна. Эдгээр ажлын үр дүнд бидний үйл ажиллагааны чиглэл, хийх ажлын төлөвлөгөө улам тодорхой болж байна. Мөн салбарын сайд бүртэй гэрээ байгуулж байгаа явдал нь хариуцлагын зарчмыг Засгийн газар улам чангатгаж, сахилга батаа сайжруулахын төлөө хийж байгаа алхам юм.
Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байна. Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Төсвийн сахилга бат шат шатандаа алдагдсанаас эдийн засгийн хямрал, санхүүгийн зуд нүүрлэсэн. Үүнийг цэгцэлнэ. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд ярилцана гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулах юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 05
Агаарын бохирдлын оргил үе эхэлсэнтэй холбогдуулан 0-5 хүртэлх насны хүүхдэд 11 төрлийн эм үнэгүй олгох тухай асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа талаар ЭМЯ-наас мэдэгдэв.
Тэрбээр, ”зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 0-5 хүртэлх насны хүүхдэд олгох 11 нэр төрлийн эмийн жагсаалт, санхүүжилт зэргийн талаар мэдээлэл гарсан. Одоогоор ЭМЯ болон ЭМНДЕГ-аас олгох эмийн жагсаалт, санхүүжилт зэргийг шийдвэрлээгүй байгаа. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан эмийн нэрсийн жагсаалт үндэслэлгүй. Эмийн жагсаалт гарсан даруйд олон нийтэд мэдээлнэ” гэв.
-
2017 оны 1 сарын 05
”Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр жагсссан. Уг жагсаалаар эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байгаа юм. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болжээ.
Жагсаал энэ сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм байна. Тэд энэ удаад жагсаалаа “Боож үхлээ” хэмээн нэрлэж, утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буй хэн бүхнийг энэхүү жагсаалд оролцохыг уриалав.
-
2017 оны 1 сарын 05
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ сарын 1-ээс эхлэн дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл шөнийн цагаар гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан.
Энэ шийдвэртэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн удирдлагууд гэр хорооллын зарим айл өрхүүдэд цахилгаан халаагуур өгөхөөр болжээ. Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах айлууд электрон тоолууртай байх шаардлагатай юм.
-
2017 оны 1 сарын 05
Хэвлэлд бичигдснээс харвал эдгээрийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг дагалдан гарсан гэмт хэргүүд гэж үзэж байгаа юм байна. (Хэвлэлүүдэд бичигдээгүй өөр ч бас байгаа байх)
Ямар нэгэн зохион байгуулалттай гэмт хэрэг гарахад тархи толгой болон санан сэдэгч, гар хөл болон гүйцэтгэгчид гэж заавал байдаг гэдэг юм.
-
2017 оны 1 сарын 05
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны УАШТ нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. Тэмцээний хөтөлбөрийг танилцуулъя.
Нэгдүгээр сарын 7, Бямба гариг
10.00-14.00 цагт: Урьдчилсан болон дагах барилдаан
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
17.00-19.00 цагт: Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Нэгдүгээр сарын 8, Ням гариг
10.00-14.00 цагт: Урьдчилсан ба дагах барилдаан
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16.00-19.00 цагт: Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
19.00 цагт: Багийн дүн гаргах, шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав нар ажилллх юм байна.
-
2017 оны 1 сарын 05
”Бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин, тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна”.