Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4629 4630 4631 4632 4633 4634 4635
  • Ц.Баярсайхан заанд холбогдох хэргийн шүүх хурал болж байна
    2017 оны 6 сарын 09
    Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Ц.Баярсайхан зааны шүүх хурал эхэлсэн байна.
    Монгол Улсын заан Ц.Баярсайханыг бусдын эд хөрөнгө залилсан гэх хэрэгт буруутгаж, 11 жилийн хорих ял оноосон билээ. Харин шүүгдэгч Ц.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд хандсанаар түүний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн буцаагаад буй юм.
  • Дахин газар өмчлөх 383 иргэний эрхийг нээлээ
    2017 оны 6 сарын 09
    Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/385 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 8 иргэнд, Баянзүрх дүүргийн 51 иргэнд, Сүхбаатар дүүргийн 17 иргэнд,Чингэлтэй дүүргийн 21 иргэнд, Хан-Уул дүүргийн 25 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 179 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн 8 иргэнд, Багахангай дүүргийн 6 иргэнд нийт 326 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 138 өрхийн 383 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээлээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн эхэллээ
    2017 оны 6 сарын 09
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш тактик тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ. Тэмцээн өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэн явагдана.
  • Газрын диваажин Ханжоугийн гялалзах од нь алдарт Алибаба
    2017 оны 6 сарын 09
    “Тэнгэрт диваажин, газарт Ханжоу” гэсэн алдартай үг бий. Хөгжил цэцэглэлт, ололт амжилтаараа тэргүүлж буй газрын диваажин болсон Ханжоу хотод сэтгүүлчдийн баг аялалынхаа гуравдахь өдрөө морилон саатав. Торго, цайгаараа алдартай Ханжоу хотод алдарт Алибаба, БНХАУ-ын инновацийн төв хотхон, Мөрөөдөл хотхон гээд дэлхийд тэргүүлдэг олон байгууллага, аж ахуй нэгж оршино.



  • Цахилгаан хязгаарлахгүй байхаар болжээ
    2017 оны 6 сарын 09
    УБЦТС ТӨХК”-ийн энэ сард хийх урсгал засварын ажил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан зургадугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар
  • Чуулган: БСШУС-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ
    2017 оны 6 сарын 09
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
  • Гадаадад байгаа иргэд энэ Бямба, Ням гарагт саналаа өгнө
    2017 оны 6 сарын 09
    Гадаад улсад байгаа иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгнө.
  • БСШУС-ын сайдад нэр дэвшигч Г.Чулуунбаатар гэж хэн бэ
    2017 оны 6 сарын 09
    Боловсролын салбарын ажил ид дундаа өрнөж байхад яам нь сайдгүй, бодлого тодорхойлох эзэнгүй багагүй хугацааг өнгөрөөсөн. Хүүхдүүдийн маань ирээдүйн зам мөрөө тодорхойлох эгзэгтэй цаг үед Засгийн газар сайд томилох ажилдаа хойрго хандаж, хойш тавьж байгааг нэлээд шүүмжилсний эцэст МАН-ынхан сонголтоо хийв. Харин тэдний сонголт өмнө нь яригдаж, дуулдаж байснаас тэс өөр байсан нь гайхал төрүүлэв. Ямартай ч Засгийн газар болгон мэргэжлийн бус сайдтай хэмээх шүүмжлэлийн бай болдог. Харин энэ удаа Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар академич хүнийг сонгосонд зарим иргэд талархалтай байна.
  • Зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгджээ
    2017 оны 6 сарын 09
    2017 оны 06 дугаар сарын 08-ны Лхагва гарагт цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 49 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 344 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэний 1 нь хүүхэд бүртгэгдсэн. Улсын болон орон нутгийн чанартай автозамд онхолдох хэлбэрээр 2 зам тээврийн осол гарч, 2 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

    Тухайлбал:

    1. ЧД-ийн нутаг дэвсгэр 57-р сургуулийн урд замд явган зорчигч Х нь мөргүүлж гэмтсэн байна.

    2. БЗД-ийн нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн “Шилэн дэлгүүрийн урд замд явган зорчигч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөргүүлж гэмтсэн байна.
  • 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа
    2017 оны 6 сарын 09
    Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлнэ
    2017 оны 6 сарын 09
    09:00 цагт: Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдлэг, туршлагаа солилцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлтийн арга хэмжээ болно. Хаана: Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.

    09:00 цагт: Монгол Хятадын харилцааг манай улсын Зүүн Хойт Азийн бүс нутаг дахь ашиг сонирхлын хүрээнд тодорхойлох эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Дугуй танхимд болно.

    09:00 цагт: Төрийн ордонд ”Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдэвт үндэсний чуулган эхэлнэ.

    09:00 цагт: Дэлхийн итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан ”Барилгын салбарт итгэлийг бий болгоно” уриан дор семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хаана: Гадаад Харилцааны Яамны ”Зөвшилцөл” танхимд

    09:30 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол улсын жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” TCP/MON/3605 төслийн нээлтийн семинар болно.

    10:00 цагт: Баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх, Хүй 7 худаг зэрэг газруудад очиж наадмын бэлтгэл ажилтай танилцана.

    10:00 цагт: ”Бетоны үйлдвэрлэл Өнөө ба Ирээдүй” Олон Улсын Эрдэм Шинжилгээний 16-р Бага Хурал МУИС-ийн Хичээлийн 7-р байрны Хурлын танхимд болно. Хуралд Монгол, Япон, Норвеги, Шведийн эрдэмтэн профессорууд бетоны үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн технологиудаас танилцуулна.
    11:00 цагт: Өсвөр насны 5000 сурагчид дунд зохион байгуулсан “Цахим орчин дахь ухаалаг хэрэглээ” хөтөлбөрийн тайлангийн уулзалт болно. Хаана : МУБИС А байрны 200 тоот

    11:00 цагт: ХХААХҮ-ийн салбарын ”НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгөөр мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн шинэ техник технологитой танилцаж, худалдаа үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой.

    11:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сантай хамтран хэрэгжүүлэх “Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг сайжруулах нь” төслийн нээлтийн ажиллагаа болно.

    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: Монголын телевизүүдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийнэ.
    14:00 цагт: Австри-Монгол хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Австри-Монголын хөгжмийн фестиваль”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Хуралд Бээжин дэх Австрийн ЭСЯ-ны Соёлын форумын захирал Арнолд Обермэйэр, Гетё соёлын төв буюу GMUB төслийн удирдагч Мартин Зенкер, “Жазз Лаб” хөгжмийн агентлагийн тэргүүн Т.Мандхай нар оролцоно.

    12:00 цагт: “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол өнөөдөр болно. Байршил: Баянхошууруу салдаг замын баруун талын МТ шатахуун түгээх станцын баруун талд

    12:00 цагт: Монголын Урлагийн Зөвлөл нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Хаана: Уран зургийн галерейд

    14:00 цагт: НМХГ-аас зохион байгуулж буй Зохистой хөдөлмөр-2017 сарын аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах /Амгалан, Цагдаагийн академийн орчим/ Жунсон ХХК-ны барилгын гадна талбайд нийслэлийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах талаар үзүүлэх сургалт зохион байгуулна.

    Монгол Улсын Хууль зүйн их сургуулийн төгсөх дамжааны оюутнууд хонхны баярын нийллэгний мөнгөө цуглуулан Нэгдүгээр эмнэлэг буюу Өргөө амаржих газарт 8 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлах арга хэмжээ болно. Утас: 99978878
  • УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 6 сарын 09
    ойхөйхыөоыбрөхоырө
  • Бурхан Багшийн Их Дүйчин өдрийн баярын хөтөлбөр
    2017 оны 6 сарын 09
    Бурхан Багшийн Их Дүйчин өдөр зургаадугаар сарын 9-ний Баасан гаригт тохиож буй. Энэ өдөр ”Сэтгэл ариусахуй” уриатай ёслолын сүрт жагсаал, шашин ёслолын үйл ажиллагаа болно.

    Сүрт жагсаалд Улаанбаатар хотын бүх сүм хийдийн төлөөлөл, Бурханы шашны ТББ болон сүсэгтэн олныг хамруулах аж.

    “СЭТГЭЛ АРИУСАХУЙ” СҮРТ ЖАГСААЛЫН ХӨТӨЛБӨР

    СОЖИН САХИЛ
    05.00-06.00- Гунгаачойлин, Идга чойнзинлин дацан-“Таны буянд даган баясъя” төв

    ТАХИЛ ӨРГӨХ
    06.00 - 19.00 өдрийн турш Жавзандамба хутагт төв

    МАРШРУТ
    Гандан-Сүхбаатарын талбай 16.30-18.30- зам чөлөөлөх цаг

    Гандангаас хөдлөх
    Түр хөтөлбөр-Номин их дэлгүүрийн өмнө
    Жагсаал Сүхбаатарын талбайд хүрэх

    СЭТГЭЛ АРИУСАХУЙ ТӨВ ТАЛБАЙН АРГА ХЭМЖЭЭ
    Сүхбаатарын талбайд зохион байгуулах арга хэмжээ
    18:00-18.05 Хөтлөгч Нээлт
    18:05-18:10 Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц үг хэлнэ.
    18:10-18:15 НЗДарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлнэ
    18:15-18:25 Мандал өргөх ёслол, Монгол уншлага, Гандан хийдийн лам хуврагууд /Итгэл, Ганданлхавжаа, Мандал, Жинлавчогзол/
    18:25-18:30 Чингисийн сан
    18:30-18:40 Морин хуурын чуулга
    18:40-18:45 Уртын дууч Г.Бямбасүрэн -Уяхан замба тивийн наран,
    18:45-19:05 Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав- Далай багшийн мэндчилгээ, Бурхан багшийн намтар
    19:05-19:15 Дуучин Т. Дэлгэрмөрөн Янжинлхамын дуулал, Наян булаг, УДБЭЧ бүжиг
    19:15-19:25 Увертура хамтлаг
    19:25-19:30 Жонон Ханчэн гэгээн уриалга, сургааль
    19:30-19:40 Дуучин К.Номинжин Бурхан багш,
    19:40-20:00 Төрийн Соёрхолт Найруулагч Н. Наранбаатар “Бурхан Багшийн ариун дагшин газар” лекц, илтгэл
    20:00-20:20 Д.Нямсамбуу гавж “Сэтгэл ариусахуй” лекц,-Бясалгал Флаш Моб /Зааврын дагуу 20 минут/ Соёмбо хэлбэртэй
    20.20-20:25 Дуучин Чингэс
    20:25-20:35 Жонон хамтлаг
    20:35-20:40 Хаалтын үг Гандантэгчэнлин хийдийн ОНХА лам Ж.Одгарьд.
  • ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгтэй
    2017 оны 6 сарын 09
    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 9,10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

    Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм. Тодруулбал, Хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт төрөөс үзүүлж байгаа бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломж, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургуулийн, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт зөвлөгөө мэдээллийг өгнө.

    Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж, үрслэгээ суулгац, малын зохиомол хээлтүүлгийн талаар энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сонирхох боломжтой хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.
  • Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
    2017 оны 6 сарын 09
    2017.06.08 / БИЛГИЙН ТООЛЛЫН 14
    ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
    ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР
    Үс засуулбал: Эд мал арвидна.
    Наран ургах, шингэх: 05.05-20.45
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Хурьцахуй
    Суудал: Төмөр
    Аргын тооллын 6 сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
  • Улаанбаатарт өдөртөө 31 хэмийн дулаан байна
    2017 оны 6 сарын 09
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

    2017 оны 06-р сарын 08-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27 хэм дулаан байна.

    2017 оны 06 дугаар сарын 08-ны 20 цагаас 06 дугаар сарын 09-ний 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 3-8 хэм, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.
  • Марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн маргааш эхэлнэ
    2017 оны 6 сарын 08
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш тактик тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн маргааш буюу 06 дугаар сарын 9-нд эхэлнэ.

    Энэхүү тэмцээн нь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын хувьд цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаа, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан томоохон сорилт болдог. Тус тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцож байгаа баг тамирчдыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, бэлтгэл сургуулилтаа сайтар базааж, бэлтгэлээ хангаж байгаа баг тамирчиддаа баяр хүргэн тэмцээндээ амжилт гарган оролцохыг хүсэн ерөөж сэтгэлийн дэм, урам зориг хайрлалаа. Энэ удаагийн марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагаас 40 орчим тамирчин оролцож байна.
  • Төсвийн байнгын хороо хуралдлаа
    2017 оны 6 сарын 08
    УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2017.06.08) хуралдаж, 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

    Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн хэрэгжих хугацааг 07 дугаар сарын 01-ний өдөр гэж өөрчилсөн тохиолдолд эдийн засгийн ямар үр дагавар үүсэх талаар тодруулав. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан. Хууль батлагдах үед худалдан авсан байсан, Монгол Улс руу ачуулж амжаагүй байсан автомашинуудыг хэлэлцэж буй хуулийн үйлчилэлд хамруулах зорилготой. Монгол Улсын иргэд хамгийн хол нь АНУ, ихэндээ Япон Улсаас хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашин худалдан авдаг бөгөөд худалдан авч, тээвэрлэн ирэхэд дунджаар 45 хоног болдог. Тиймээс хэлэлцэж буй хуулийн төслийн хэрэгжих хугацаанд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах үед худалдан авсан байсан хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашинууд бүрэн хамрагдах боломжтой хэмээн тооцсон байна. Тавдугаар сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр орж ирээд, эзэмшигчид нь татвар мөнгийг нь төлөөд авсан 375 автомашин, харин гаалийн талбай дээр ирсэн, бүрдүүлэлт нь хийгдээгүй 2600 автомашин байгаа талаар Ажлын хэсэг мэдээлэл өгөв. Хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашинд сард дунджаар 5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын хөнгөлөлт үзүүлдэг гэсэн тооцооллыг холбогдох газрууд гаргажээ.

    Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй хэмээн үзэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Х.Баасансүрэн лам бяцхан охины эмчилгээний зардалд зориулж лекц уншина
    2017 оны 6 сарын 08
    Ш.Буянжаргал охин хорвоод мэндлэхдээ төрөлхийн дөрвөн мөчний ясжилтын дутуу хөгжилтэй буюу баруун гартаа хоёр хуруутай, зүүн гартаа долоон хуруутай, хоёр хөлдөө дөрвөнхөн хуруутай төржээ. Одоогоор охины эмчилгээний хандивын дансанд 40 орчим сая төгрөг цуглаад байгаа аж.
  • Япон Улсын Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа
    2017 оны 6 сарын 08
    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.06.08) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.



    Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Шинэ ажилд томилогдсон ирсэн ноён Элчин сайд таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол, Япон улсын сайхан харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд таныг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэлээ.

    Элчин сайд Масато Такаока “Ачаалал ихтэй ажлынхаа дундуур хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Энэ дашрамд таныг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд чинь сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэг сайн харилцаатай ажилладаг. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс нас барсан япон цэргийн дурсгалд зориулсан цогцолборыг Улаанбаатарт байгуулуулсанд бид маш талархалтай ханддаг. Япончуудын хувьд энэ цогцолбор маш чухал газар. Монгол Улсын зүгээс цогцолборын менежментийг маш сайхан хийж, сайхан авч явж байгаад дахин дахин талархал илэрхийлье. Таныг Гадаад харилцааны сайд байхдаа Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор манай улсад айлчилсныг санаж байна. Эрхэм та Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд удаан хугацаанд тууштай анхаарч ирсэн. Цаашид ч анхаарч ажиллахыг хүсье” гэлээ.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж эхэлсэн цагаасаа хоёр орны харилцаа ямархуу төвшинд хөгжиж ирснийг сайн мэднэ. 1990 он гарч, манай улс маш хүнд байдалд байх үеэс эхлээд Японы Засгийн газар, ард түмэн мартахын аргагүй тусламж үзүүлснийг Монголын ард түмэн дурсан санаж байдаг гэдгийг Элчин сайд таньд хэлэхэд таатай байна” хэмээв.

    Тэрбээр мөн Монгол, Япон хоёр орон олон улсын тавцанд хамтран ажиллаж, Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор элсэхэд Монгол Улс дэмжсэн. Монгол Улсын ээлж ирэхэд Япон нөхөд идэвхтэй дэмжинэ гэдэгт итгэж байна гээд хоёр орны хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн их анхаарал хандуулж ажиллахыг хүслээ. Монголын бүтээгдэхүүнийг Япон улсад гаргахад энэхүү хэлэлцээр таатай суурь болно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.

    Цаашид хөдөө аж ахуйн салбарт Япон улсын техник технологийг ашиглаж амжилттай хамтарч ажиллахад итгэж буйгаа мөн хэллээ.

    Боловсролын салбарын хамтын ажиллагааныхаа хүрээнд Япон улсын Засгийн газар тэтгэлгээрээ монгол залуусыг техник технологи, инженерчлэл, шинжлэх ухааны салбарт сургахад анхаарал тавьж ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.

    Мөн Япон улсын дэмжлэгээр Хөшигийн хөндийд ирэх жил ашиглалтад оруулах гэж буй нисэх онгоцны буудал Монгол Улсын хөгжлийн шинэ үүд хаалга болно гэдэгт итгэлтэй байдгаа хэлэв.




    Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувиар Япон цэргийн дурсгалын цогцолборыг хүндэтгэлтэй авч явах нь хоёр улсын ард түмний харилцааг сайхнаар хадгалж явах чухал ажил гэж хүндэтгэлтэй ханддаг. Монгол, Япон хоёр орон өвөг дээдэс, түүхээ хамгаалах, хүндлэх тал дээр ижил төсөөтэй. Бид өөрсдийн өвөг дээдэстээ хүндэтгэлтэй ханддаг шигээ цаашид ч Япон цэргийн дурсгалын цогцолборт хүндэтгэлтэй хандана. Хоёр орон Улаан загалмайн шугмаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүсье” гэв.

    Элчин сайд Масато Такаока Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдод “Чухал агуулга бүхий олон асуудлаар дэлгэрэнгүй ярьж, санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлье. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн хүрээнд амжилттай жишиг тогтоон ажиллах болно” хэмээн тэмдэглэн хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
4629 4630 4631 4632 4633 4634 4635
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    46 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    1 цаг 58 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    3 цаг 16 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    4 цаг 16 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    4 цаг 34 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    6 цаг 0 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    6 цаг 46 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    6 цаг 48 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    6 цаг 52 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    7 цаг 8 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    7 цаг 51 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 54 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    7 цаг 59 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    8 цаг 7 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Өчигдөр 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК