зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4710 4711 4712 4713 4714 4715 4716
  • УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна
    2016 оны 11 сарын 11
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10:00 цагт эхлэх ёстой. Гэвч одоогийн байдлаар 62 гишүүн ирээгүй байна. Харин Ж.Батзандан, Л.Болд, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүн цагтаа бүртгүүлжээ.

    Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар, А.Ундраа, Д.Гантулга, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, О.Содбилэг нарын найман гишүүн чөлөөтэй, томилолттой гэсэн мэдээг УИХ-ын албан сайт мэдээллээ. Өнөөдрийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэх нь тодорхойгүй байна.
  • З.Нарантуяа Ерөнхий сайдад асуулга тавьжээ
    2016 оны 11 сарын 11
    УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьжээ.

  • Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл хийнэ
    2016 оны 11 сарын 11
    Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын төсвийн хуулийг баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл хийнэ. Хурал 12:00 цагт Төрийн ордны B танхимд болох юм.

  • Ам.долларын ханш 2610 төгрөгт хүрлээ
    2016 оны 11 сарын 11
    Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар 2453 төгрөг 39 мөнгөтэй тэнцэж байгаа бол өнөөдрийн 09:45 цагийн үед “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2590 төгрөгөөр худалдан авч, 2610 төгрөгөөр арилжиж байна.

  • “Мунзуй хочит” Нямдоржийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
    2016 оны 11 сарын 11
    Мунзуй хочит Нямдоржийг бусдын гарт амиа алдсан гэх мэдээлэл өчигдөр гарсан билээ.
  • Б.Ринчен: Хамгийн сайхан монгол үгийг харцын овоохойгоос сонсдог сон
    2016 оны 11 сарын 11
    Хамгийн сайхан монгол үгийг харцын овоохойгоос сонсдог сон
  • Ж.Нарантунгалаг өнөөдөр дэлхийн аваргын төлөө тулалдана
    2016 оны 11 сарын 11
    Холимог тулааны ”One Championship”, ”Legend FC” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин, ”Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө өнөөдөр тулалдана.

  • Өнөөдөр Шаргаморьтын гүүр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ
    2016 оны 11 сарын 11
    Өнөөдөр Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт болно.
  • Интерполыг Хятадын сайд удирдана
    2016 оны 11 сарын 11
    БЭЭЖИН. /ВВС/. Хятад улсын нөлөө бүхий албаны хүн Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын тэргүүнээр сонгогджээ.
  • Аймгуудын хорио цээрийг цуцаллаа
    2016 оны 11 сарын 11
    Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг энэ сарын 09-нд цуцласан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

    Тус багт энэ оны наймдугаар сарын 30-нд “Хонины цэцэг” өвчин гарч сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоогоод байсан юм. Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач баг, Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан баг, Дөргөн сумын Сээр багт гарсан “Бог малын мялзан“ өвчны улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн сарын 28-нд цуцласан байна.

    Түүнчлэн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Буянт болон Жаргалант, Цагаан бургас, Мөст суманд гарсан “Бог малын мялзан“ өвчны бүсийн хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн сарын 24-нд цуцласан юм.
  • Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно
    2016 оны 11 сарын 11
    Нийслэлийн Газрын албанаас дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна.
  • Эрчим хүчний салбарт АНУ-тай хамтарна
    2016 оны 11 сарын 11
    3Эрчим хүчний сайд П.Ганхүү Монгол Улсад Америкийн Нэгдсэн Улсаас сууж буй онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр орон хэрхэн хамтран ажиллах боломжтой тухайд онцлон ярилцав. Элчин сайд Галт Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөл ажлуудын талаар сонирхож, АНУ-ын зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ.

    Эрчим хүчний сайд П.Ганхүү Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд АНУ-ын “Мянганы хөгжлийн сан”-гаас үзүүлсэн дэмжлэг үр дүнгээ өгч, Салхитын 50МВ т-ын төсөл загвар болж байгааг тэмдэглэв.

    Элчин сайд Галт “Монголын уул уурхайн салбарт Америкийн томоохон хөрөнгө оруулалт байдаг нь Оюутолгой төсөл. Монголын олон залуус Оюутолгойд ажиллаж байгаад баяртай байна. Цаашид манай зүгээс нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний аль ч чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэлээ.

    Эрчим хүчний сайд П.Ганхүү энэ үеэр “Оюутолгой уурхайн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээр хангах нь чухал. Олон жил ярьсан Тавантолгойн цахилгаан станцыг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас дэмжиж ирэх онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Оюутолгой уурхай жилд 100 сая ам.долларын цахилгаан эрчим хүч худалдаж авдаг.

    Цаашид далд уурхай ашиглалтад ороход эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдэж, жилд хоёр сая ам.долларын өртөг бүхий цахилгаан шаардагдах учраас энэ нь Засгийн газраас ач холбогдол өгч буй томоохон төслийн нэг. Санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалж Тавантолгойн 450 МВт-ын цахилгааны станцыг сэргээгдэх эрчим хүч бус нүүрсний эх үүсвэрээр шийднэ. Цаашид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлж нар, салхины цахилгаан станц, Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуудыг барих ажлыг эхлүүлэхээр зорьж байна” гэв.
  • Гандболын УАШТ сарын 11-13-нд болно
    2016 оны 11 сарын 11
    Монголын гандболын холбооны залуучуудын УАШТ энэ сарын 11-13-нд болно. Тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд болох юм.
  • Эрх баригчид ноён ногооныг бууруулах бус хаданд гаргав
    2016 оны 11 сарын 11
    Өчигдөр өглөө 2495 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш хэдхэн цагийн дотор 2560 төгрөг болж өсөв. Өдөрт 20-30 төгрөгөөр нэмэгдэж байсан ноён доллар юуны учир ийнхүү хэдхэн цагийн дотор огцом өссөн нь олны анхаарлыг татаж, басхүү шоконд оруулав. Тэгвэл яг одоогийн байдлаар Найман шарга худалдааны төвд долларыг 2550 төгрөгөөр авч 2580 төгрөгөөр зарж байна. Энэ нь мөн л даруй 20 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн долларын ханшыг дагаад гадаад валютын ханш ч өсчээ. Үүгээр зогсохгүй зарим арилжааны банкууд долларын гүйлгээгээ зогсоосон байх аж.
  • Валютын ханшийн өсөлтийг Б.Чойжилсүрэн гүйцэх үү
    2016 оны 11 сарын 11
    Үлгэрт гардаг баатар шиг валютын ханш хоног хоногоор өсч буй энэ өдрүүдэд Засгийн газраас Сангийн сайд Б.Чойжилсүрэнд ам.долларын ханшийн өсөлтийг буулгах үүрэг оноогоод байна.
    Өнгөрсөн зургадугаар сарын дундуур 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш долдугаар сараас хойш тасралтгүй өсч, өнөөдрийн байдлаар 2495 төгрөгтэй тэнцээд байна. Удахгүй 3000 төгрөгт хүрч болзошгүй талаар ч УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат УИХ-ын чуулганы /11.10/ -ны өдрийн хуралдаанаар онцолсон удаатай.
    Ганц Д.Эрдэнэбат гишүүнээр зогсохгүй их хурлын гишүүд бүгд энэ талаар хэлэлцэж, ам.долларын ханшийг хэрхэн хазаарлах тухай хэлэлцэж толгойгоо гашилгах болов.
    Хэдийгээр Монголбанк гадаад валютын өсөлтийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ өсгөсөн ч ам.долларын ханш зогсолтгүй өссөөр байгаа юм.
    Ам.долларын ханшийн өсөлт зах зээлийн зарчмаар эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг. Гэтэл Монголбанкинд орж ирэх ам.долларын хэмжээ өдрөөс өдөрт буурч Төв банкин дахь валютын нөөц дөрөв дахин багассан, гадаад валютын хадгаламж нэмэгдсэн гээд шалтаг, шалтгаан олон.
    Тэгэхээр ам.доллар орж ирэх сувгуудийнхаа амсарыг хэрхэн нээх, үнийн өсөлтийг хазаарлах арга замыг Ерөнхий сайд Ж.Эрдэнбат олсон нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн бололтой. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ам.долларын өсөлтийг хазаарлах дараах даалгаврын хажуугаар хариуцлагыг оноосон юм. Үүнд
    - Улаанбаатар үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох

    • Арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах
    - Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгожээ.

    Өнөөдөр Монголын үндэсний мөнгөн тэмдэгт дэлхийн хамгийн муу валютын нэгээр нэмэгдэх болсон энэ үед Сангийн сайд Б.Чойжилсүрэн дээрх хариуцлагатай үүрэг даалгаврыг биелүүлж, ам.долларын өсөлтийг зогсоож чадах эсэх нь хүн бүрийг сонирхлыг татсан үйл явдал болоод байна. Хэрэв ам.долларын ханшийг бууруулж эс чадвал УИХ-ын эрхэм гишүүн Сангийн сайдынхаа сэнтийнээсээ бууж ч магадгүй гэсэн таамаглал бий юм.



    Үлгэрт гардаг баатар шиг валютын ханш хоног хоногоор өсч буй энэ өдрүүдэд Засгийн газраас Сангийн сайд Б.Чойжилсүрэнд ам.долларын ханшийн өсөлтийг буулгах үүрэг оноогоод байна.
    Өнгөрсөн зургадугаар сарын дундуур 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш долдугаар сараас хойш тасралтгүй өсч, өнөөдрийн байдлаар 2495 төгрөгтэй тэнцээд байна. Удахгүй 3000 төгрөгт хүрч болзошгүй талаар ч УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат УИХ-ын чуулганы /11.10/ -ны өдрийн хуралдаанаар онцолсон удаатай.
    Ганц Д.Эрдэнэбат гишүүнээр зогсохгүй их хурлын гишүүд бүгд энэ талаар хэлэлцэж, ам.долларын ханшийг хэрхэн хазаарлах тухай хэлэлцэж толгойгоо гашилгах болов.
    Хэдийгээр Монголбанк гадаад валютын өсөлтийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ өсгөсөн ч ам.долларын ханш зогсолтгүй өссөөр байгаа юм.
    Ам.долларын ханшийн өсөлт зах зээлийн зарчмаар эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг. Гэтэл Монголбанкинд орж ирэх ам.долларын хэмжээ өдрөөс өдөрт буурч Төв банкин дахь валютын нөөц дөрөв дахин багассан, гадаад валютын хадгаламж нэмэгдсэн гээд шалтаг, шалтгаан олон.
    Тэгэхээр ам.доллар орж ирэх сувгуудийнхаа амсарыг хэрхэн нээх, үнийн өсөлтийг хазаарлах арга замыг Ерөнхий сайд Ж.Эрдэнбат олсон нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн бололтой. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ам.долларын өсөлтийг хазаарлах дараах даалгаврын хажуугаар хариуцлагыг оноосон юм. Үүнд
    - Улаанбаатар үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох

    • Арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах
    - Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгожээ.

    Өнөөдөр Монголын үндэсний мөнгөн тэмдэгт дэлхийн хамгийн муу валютын нэгээр нэмэгдэх болсон энэ үед Сангийн сайд Б.Чойжилсүрэн дээрх хариуцлагатай үүрэг даалгаврыг биелүүлж, ам.долларын өсөлтийг зогсоож чадах эсэх нь хүн бүрийг сонирхлыг татсан үйл явдал болоод байна. Хэрэв ам.долларын ханшийг бууруулж эс чадвал УИХ-ын эрхэм гишүүн Сангийн сайдынхаа сэнтийнээсээ бууж ч магадгүй гэсэн таамаглал бий юм.



  • Америкийн төгсгөл
    2016 оны 11 сарын 11
    Онгироо сагсуу дээрэлхүү ашиглаад хаядаг тэр чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг арчаагүй араншин төгсгөл боллоо. Америк чи одоо хүн төрөлхтнийг хүндэтгэж муугаа хүлээн зөвшөөрөх цаг ирлээ. Трамп чи дайн л битгий хийгээрэй дээ.
  • Ихрийн ордныхныг романтик учрал хүлээж байна
    2016 оны 11 сарын 11
    ХОНЬ - (3/21-4/19)
    Сансар огторгуй өнөөдөр таны талд байна. Гэр бүлээрээ эсвэл ойр дотны хүмүүстэйгээ паркад очин, тоглож наад. Өөрийгөө дарамт шахалтаас чөлөөл. Ганц бие хүмүүс шинэ харилцаа тогтоох магадлалтай. Эсвэл гойд сайхан нэгэнтэй уулзана. Хосууд гэртээ аз жаргалтай мөчийг өнгөөрөх бөгөөд энэ хорвоогийн бүх зүйл сайхан санагдана. Үнэтэй хором мөчийг дэмий нөгцөөх хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    ҮХЭР - (4/20-5/20)
    Урилгагүй зочин танайд ирэхдээ адал явдал, хов жив дуулгах нь. Хамаатан садан эсвэл хадмууд чинь амралтын өдрийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж бага зэргийн хүндрэл үүсгэнэ. Ядаргаагаа тайлж тайван байснаар бусадтай хамтран хийх ажилд тань ахиц гарна. Өглөө эрт босох нь илүү бүтээмжтэй байна. Өнгөрсөн сард амжуулаагүй зорилгоо өмнөө тавиарай.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    ИХЭР - (5/21-6/21)
    Романтик учрал таныг хүлээж байна. Хэтэрхий яарах хэрэггүй. Зүгээр л энэ мөчийг сэтгэл хангалуун өнгөрөөхийг хичээ. Таны хийсэн бүх зүйл гайхалтай сайхан үзэмжтэй болно. Эрчимтэй хөдөлгөөн шаардсан тоглоом тогло. Та хүүхэдгүй учраас тоглох нь зохисгүй гэж үзэж байгаа бол энэ буруу. Аль болох сайн хөдөлж, хүүхэд насны баяр баясгаланг мэдэр. Спортын тэмцээн уралдаан амжилттай байх болно.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    МЭЛХИЙ - (6/22-7/22)
    Санал зөрөлдөөн хүч чадлын тэмцэл энэ өдрийг тодорхойлно. Та тайван байх ямар нэг ухамсартай алхам огт хийлгүйгээр цухалдаж, тэр ч байтугай уурлаж ч магад. Одоогийн төлөвлөгөөгөө өөрчлөх гэнэтийн шаардлага гарч болзошгүй. Хэдийгээр тайван биш мэдрэмж төрж байлаа ч гэртээ үлдэх нь таатай байх болно. Гэхдээ хэрэв гэр бүлийн хүн чинь юм уу өрөөний чинь хамт амьдардаг хүн гадагшаа гарахыг санал болговол зөвшөөрч болох юм.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    АРСЛАН - (7/23-8/22)
    Олон нийтийн цуглах газарт ганц бие арслангууд хэн нэгэнд татагдах бололтой. Хосуудын хувьд харьцаа улам гүнзгийрч түвшин ахина. Нигүүлсэнгүй өрөвч занг эрхэмлэдэг та дэмжлэг хэрэгтэй болсон хүнд туслахад бэлэн байхыг сануулъя. Нийгэмлэгийн ажил цагийг тань хумслах хэдий ч сонирхолтой олон хүнтэй танилцах болно.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    ОХИН - (8/23-9/22)
    Хэдийгээр нэлээд хэцүү байх боловч та юу хийхийг хүсч байна түүнийгээ л хийхийг хичээ. Хэрвээ та машинтай бол ямар нэг түүх дурсгалын газруудаар аял. Гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гарна. Ажил болон сургуультайгаа ойр байшин худалдаж авснаар зарим нэг асуудал аяндаа шийдэгдэх болно. Яаруу шийдвэр гаргахаас сэргийл. Та хэрэв аль хэдийн бие даасан хүн болсон бол бусад хүмүүс танд юу хийхийг чинь заах ёсгүй гэдгийг сана.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
    Хайр сэтгэл, байгаль орчин танд нөлөөлнө. Өнөөдөр гэртээ амарч, дэлгүүр хэсч, гэр орноо янзалж, тохь тухтай болго. Аль эсвэл хэн нэгэнтэй хамт зургийн үзэсгэлэн рүү яв, үгүй бол гэр бүлийнхэнтэйгээ парк ор. Үгээ болгоомжтой хэл. Хайртай хүнтэйгээ хамт концерт үзэх аль эсвэл хоёулхнаа байж, мэдрэмжээ хуваалцаж ярихыг зөвлөе.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    ХИЛЭНЦ - (10/23-11/21)
    Ачаалалтай ажилласныхаа үр шимийг та хүртэх болно. Өөрөөс огт өөр амьдралын үзэл бодолтой хүмүүстэй нүүр тулах их ядаргаатай байна. Хэрвээ та тэднээс холхон байвал бүх юм сайн сайхан болно. Элдэв тэнэг үзэл бодолд анхаарахын оронд эргэн тойрноо амар амгалан байлгах хэрэгтэй гэдгийг Хилэнцүүд мэддэг. Эрт, хангалттай сайн унтаж амар.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    НУМ - (11/22-12/21)
    Оюун санааны эрэл хайгуул хийх, гэнэтийн шийдвэр гаргах, харилцаа холбоо тогтооход од эрхэс танд тусална. Цолмон гарагийн ивээлээр хайр дурлалын асуудалд амжилт олно. Өөрт таалагдсан, аятайхан хүнтэй танилцах эсвэл хөнгөн шохоорхолд автах магадлалтай. Ойр дотны нэгэн хүн тань танд үнэлж баршгүй тус хүргэнэ. Эсвэл үйл явдлын таатай эргэлт ажил хэргийн тань явцад амжилт авч ирнэ.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    МАТАР - (12/22-1/19)
    Өдөр тутмын үйл ажиллагааг хойшлуул. Эс бөгөөс уйтгартай болж, таныг хайнга болгоно. Та одоо гэр орны ажил хиймээргүй байгаа бол өөр өдөр хийхээр орхи. Ядаргаатай ажлууд таныг хүлээж байгаа гэдэгт бүү эргэлзээрэй. Хувийн мөнгөтэй холбоотой шийдвэр сайтар бодож тунгаахыг шаардана. Хайрттайгаа болон хамтрагчтайгаа ярилцах яриа аятайхан болохгүй.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    БУМБА - (1/20-2/18)
    Хийсэн ажлаа дахиж хийхгүйн тулд зохион байгуулалт, төлөвлөгөөнд илүү их анхаар. Цагийг сайхан өнгөрөөх газруудад очиж, сэтгэл хөдлөм зүйлээс хоцрохыг та хүсэхгүй. Харамсалтай нь та өмнө амласны дагуу гэр бүлтэйгээ хамт байх шаардлагатай болно. Таны урам хугарсан ч амласанаа биелүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө дур зоргоор байвал жижиг зүйлс ч таныг самууруулж мэднэ. Эцэг эхчүүд хүүхдүүдийн хооронд асуудал үүсэх байх.
    Дэлгэрэнгүй
    БААСАН, 2016 ОНЫ 11 САРЫН 11
    ЗАГАС - (2/19-3/20)
    Өнгөрсөн өдрүүдэд оддын ухралтаас болж гарч байсан хууран мэхлэлт, луйвар, худал үгс илчлэгдэнэ. Нууцыг илрүүлэн таагүй байдалд орохгүй байхыг хичээх хэрэгтэйг сануулж байна. Хэрвээ танд ямар нэгэн худал хуурмаг зүйл байгаа бол хэн нэгэн хэлэхээс өмнө өөртөө холбоотой зүйлсээ ярьж, өөрийн нэр төрөө цэвэр болго. Гаргасан шийдлүүд таны сэтгэхгүйг дээд цэгт нь хүргэх ба энэ таны давуу тал болж хувирна.
  • Өнөөдөр: Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
    2016 оны 11 сарын 11
    09:00 цагт: “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” дэвжээ тэмцээн 4 дэхь жилдээ Монголын хүүхдийн ордонд болно. Энэхүү тэмцээний зорилго нь төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль, тогтоомжтой холбоотой эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын илтгэх, үйл баримтыг бичгээр илэрхийлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх юм.

    09:00 цагт: Ачтан клиник эмнэлэгт чихрийн шижингийн өвчлөл, өвчлөлөөс сэрглийлэх оншилгоо зэргийн талаар мэдээлэл хийнэ.

    09:30 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын байранд болно.

    10:00 цагт: Монгол улсын анхны дипломат түншүүдийн нэг Британи улсын соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах InspireMe Festival Шангри-ла Моллд болно.

    11:00 цагт: УИХ-ын гишүүн Д.Гантулга Их, дээд сургуулиудын оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар Пума зочид буудлын 2 давхарт хэвлэлийн бага хурал хийнэ.

    11:00 цагт: ЭРЭН СУРВАЛЖЛАХ СОРИЛТ, БОЛОМЖ сэдэвт Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн АНХДУГААР чуулга уулзалт Пума-Империал зочид буудлын шинэ өргөтгөл /2 давхарын хурлын заал/-д болно. Энэхүү хурлын үеэр Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, гарцуудыг хэлэлцэж, Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төв байгуулах боломж, шаардлага хэрэгцээний талаар санал солилцох юм.

    11:00 цагт: Хангарди ордны 14 давхарт Агаарын бохирдол болон Сэргээгдэх эрчим хүчний талаар холбогдох газар, хэлтсийн дарга нар хэвлэлийн бага хурал зарлалаа.

    11:00 цагт: Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” медаль гардуулна. Медаль гардуулах ёслол Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.
    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: Баянзүрх дүүргийн IV, V хороонд байрлах “Оросын” байрны оршин суугчид хэвлэлийнхэнд хандлаа.

    11:30 цагт: Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.

    12:00 цагт: Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Төрийн байгууллагуудын “Авдаг, өгдөг нь асуудалгүй”
    2016 оны 11 сарын 11
    ...Төрийн өмч бүхий газар зүгээр л нэг энгийн нярваар орохын тулд 5 000 000 сая төгрөгийн авлига өгч байна.Төрийн өмч бүхий газар зүгээр л нэг энгийн нярваар орохын тулд 5 000 000 сая төгрөгийн авлига өгч байна. Авсан өгсөн нь яамай гэж бодоход ийм хэмжэний авлига өгсөн нярав маш богино хугацаанд хулгайч болж таарна аа даа...
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    2016 оны 11 сарын 11
    2016.11.11, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12

    ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР
    ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

    Аргын тооллын: 2016.11.11, Баасан гараг
    Наран ургах шингэх: 07.52-17.20
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Сансар
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
4710 4711 4712 4713 4714 4715 4716
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 52 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    2 цаг 8 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    2 цаг 53 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    3 цаг 14 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    3 цаг 55 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    4 цаг 21 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    4 цаг 35 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    20 цаг 49 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    21 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    21 цаг 23 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    22 цаг 5 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    22 цаг 12 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    22 цаг 28 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    22 цаг 40 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    22 цаг 55 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    22 цаг 57 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    23 цаг 4 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    23 цаг 15 мин
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
    23 цаг 33 мин
  • Академич хэргэм хүртээв
    23 цаг 51 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний хоёрдугаар шатны үр дүн
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК