Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4712 4713 4714 4715 4716 4717 4718
  • Турк улсад Wikipedia-г хаалаа
    2017 оны 4 сарын 30
    Турк улсад байгаа хүмүүс интернэт сүлжээний хамгийн том нэвтэрхий толь болох Wikipedia-д нэвтрэх боломжгүй болжээ.
  • Гаалийн байгууллага ажиллаж байна
    2017 оны 4 сарын 30
    Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд амралтын өдрүүдэд ажиллаж байна.
  • БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Монгол Улсад зочилж байна
    2017 оны 4 сарын 30
    Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлийн урилгаар БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 29-нөөс
  • Ирэх долоо хоногт намын бүлэг, байнгын хороо, чуулганаар юу хэлэлцэх вэ
    2017 оны 4 сарын 30
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 05 ДУГААР САРЫН 01-НЭЭС 05-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
  • Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно
    2017 оны 4 сарын 30
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах ч ирэх сарын эхээр буюу 2-3-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
  • Таны энэ сарын өрнийн зурлага
    2017 оны 4 сарын 30
    Ерөнхий хандлага: Хүсэл мөрөөдөл биелж, төлөвлөгөө хэрэгжих сайн cap. Мэдээж зорилгодоо хүрэх зам дардан байхгүй ч өөдрөг үзлээ битгий гээгээрэй. Энэ сард загасныхан итгэл найдвар, романтик мөрөөдлөөр дүүрэн байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 24 ажиглагч ажиглана
    2017 оны 4 сарын 30
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 24 ажиглагч ажиглах нь. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт
  • Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
    2017 оны 4 сарын 30
    Өнөөдөр 2017.4.30, Ням гараг / Билгийн тооллын: 4. Хаврын адаг Хөх луу сар найман цагаан мэнгэтэй Улаагчин гахай өдөр.
  • Улаанбаатарт 20-22 градус дулаан байна
    2017 оны 4 сарын 30
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаар хуурайшиж, салхи ширүүсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • 24 багц: Сайн мэдээний тойм
    2017 оны 4 сарын 30
    Усны шувууд нуурандаа ирж, шинэ төлийн дуу малчны хотонд цангинасан хаврын улирал юутай сайхан гээч. Унтсан бүхэн сэрж, унасан бүхэн соёолж, шинэ амьдрал, шинэ ертөнцийн үүдийг энэ л улирал нээдэг болохоор хавар хайрын гэхээсээ илүү амьдралын улирал мэт. Амьдралын утга учир бол яах аргагүй гэр бүл, үр хүүхэд. Өнөөдөр гадаа +21 хэмийн дулаан байна.
  • ЦЕГ: Гулгаа массажны зар наасан хүнийг баривчилна
    2017 оны 4 сарын 29
    Зам, талбайн үйлчлэгч нар Улаанбаатар хотын гудамж дахь хайс, хашлага, хашаа, гэрлийн шон дээр наасан зарлалын 8000 гаруй хуудсыг хуулжээ.
  • Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
    2017 оны 4 сарын 29
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар нар өнөөдөр (2017.04.29) 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.




    Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа хэлэхдээ, 1992 онд баталсан, эдүгээ үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх асуудлаар анхдугаар зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтад Зөвлөлдөх зөвлөл анхнаас нь оролцож байгаа. Тухайлбал, УИХ-аас тогтоосон зургаан сэдвийн хүрээнд нийт санал асуулгад оролцогчдод хүргэх мэдээлэл бэлтгүүлэх, түүнийг хянах асуудлыг хариуцаж ажилласан.

    Өнөөдөр хоёр дахь шатанд нийт санал асуулгад оролцсон 1570 хүний тэн хагас орчим нь буюу 735 хүн оролцож байна. Эдгээр хүмүүс тус бүр 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдаж, УИХ-ын тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд өөр хоорондоо ярилцан, санал бодлоо солилцож, шинжээчдэд тавих асуултаа гаргаж, тодруулж байна. Энэ үйл ажиллагааг Зөвлөлдөх зөвлөлийн найман гишүүн анхааралтай ажиглаж байгаа. Бид ямар шалгуураар ажиглалт явуулах вэ гэсэн тодорхой шалгуур гаргасан. Тухайлбал, нөлөөнд автагдаж байна уу, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна уу, зохион байгуулалт, идэвх хэр зэрэг байна гэх зэрэг арван шалгуурын хүрээнд ажиглалт хийж байгаа.

    Эхний сэдвийн хүрээнд буюу “Төрийн эрх мэдлийн хоорондын тэнцэл-хяналтыг хангах” гэсэн асуудлаар оролцогчид мэдээлэл авсныхаа дараа бүлэгт хуваагдаж хэлэлцүүлэг өрнүүлээд, үргэлжлэн явагдсан нэгдсэн хуралдаанаар үзэл бодлоо илэрхийлэн асуусан асуултад нь шинжээчид хариулт өгсөн. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бид энэ бүхнийг ажиглаад шинжээчид байр сууриа илэрхийлэхдээ эерэг болон сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой юм байна гэдгийг зохион байгуулагч, удирдаж байгаа УИХ-ын гишүүдэд анхааруулсан.

    Одоо 2, 4 дүгээрр сэдвүүдийг хэлэлцэх гэж байна. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” асуудлыг хөндөж ярилцана. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, оролцогчдод мэдээлэл хийсэн гэлээ.








    Дараа нь сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. “Санал асуулгад оролцож байгаа төлөөллийг хэрхэн сонгосон бэ, нөлөөнд автахгүй байх талаасаа боломж бүрдсэн гэж үзэж байна уу, ил тод нээлттэй байна уу, оролцогчид хоорондоо харилцан ярилцаж, ойлголцож чадаж байна уу, хоёр өдрийн дотор асуудлаа хэлэлцэж амжих уу, нэгдсэн тайлан мэдээ хэзээ гарах вэ” зэрэг асуултад Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа, Г.Чулуунбаатар нар хариулт өгөв.

    Тэд “Иргэдийн оролцоог хангахын хувьд өргөн боломж олгосон юм байна гэж харлаа. Энд нийгмийн бүх давхаргын төлөөлөл иржээ. Харагдахуйц хөгжлийн бэрхшээлтэй, дөнгөж хүүхэд төрүүлээд удаагүй бүсгүйчүүд, бичиг үсэг сайн мэдэхгүй иргэд, оюутнууд, малчид байна. Тиймээс оролцоог сайн хангаж чадсан гэж хэлэхээр байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хүмүүст нэг бүлэгт орсон бусад хүмүүс нь хэлж өгч, тусалж байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хэрнээ улсынхаа Үндсэн хуулийг боловсронгуй болгоход чин сэтгэлээсээ оролцож, идэвхтэй байгаа нь ажиглагдлаа. Хүмүүсийг нэг аймгаас, нэг дороос ирснээр биш нь 735 хүнийг дотор нь хүн амын жигд төлөөллийг харгалзсан санамсаргүй түүврийн аргаар дахин хуваарилж, биенээ мэдэхгүй, өндөр настай, хамгийн залуу, дээд боловсролтой, малчин зэрэг хүмүүсийг нэг бүлэгт оруулжээ. УИХ-ын Тамгын газар зохион байгуулалтыг нарийн хийж байна. Бүх ажил хөтөлбөрт заасан цаг, хугацааны дарааллаар явагдаж буй учир хоёр өдрийн дотор төлөвлөсөн бүх ажил бүрэн дуусах бололцоотой нь харагдлаа. Нэгдсэн тайланг санал асуулгын үр дүнд тулгуурлан боловсруулаад, УИХ-аас тогтоосон хугацаа буюу тавдугаар сарын 06 гэхэд зөвлөмж гарган УИХ-д өргөн барина.

    Зөвлөмжийг үндэслээд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаад явах учиртай. Бидний үүрэг зөвлөмж гаргаж өгснөөр дуусгавар болно. Энэ бүхний үр дүнг Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулна гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл түүвэр аргаар хийсэн судалгааны үр дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үр дүн гарах боломжтой” хэмээн хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
    2017 оны 4 сарын 29
    Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
  • Дундговь, Өмнөговь аймагт түргэнийн машин хүлээлгэн өглөө
    2017 оны 4 сарын 29
    Энэ амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах бөгөөд өнөөдөр тус аймгуудад нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө.


    Тэрээр хэлэхдээ, 2017 оны төсөвт нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийхээр тусгасан байгаа. Түүнийхээ эхний ээлжийн машинуудыг өнөөдөр Наран ургах зүгт байдаг Өмнөговь аймгаас эхэлж байгаадаа баяртай байна. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй түргэн тусламжийн автомашин байдаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж нийтдээ 159 автомашины санхүүжилтийг суулгаж өгсөн. Энэ бүхнийг шийдвэрлэж өгсөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон хамтран ажилласан бусад бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлж байна. Энэ 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дээрх сумд эмнэлгийн түргэн тусламжийн шинэ автомашинтай болно гэв.




    Өнөөдөр Өмнгөговь аймгийн 4 сум /алслагдсан Хайрхан багт/, Дундговь аймгийн 4 суманд орон нутгийн бартаа ихтэй замыг туулах чадвар сайтай фургон автомашинуудыг Эрүүл мэндийн сайдын багцаас өгч байгаа юм.
  • Венесуэл Америкийн орнуудын байгууллагаас гарна
    2017 оны 4 сарын 29
    Венесуэл улс
  • Зөвлөлдөх санал асуулга үргэлжилж байна
    2017 оны 4 сарын 29
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны өнөөдрийн (2017.04.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” сэдвээр хэсгүүдээс бэлтгэсэн асуулт, хариултаар үргэлжиллээ.

    Уг хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат нар даргалсан бөгөөд хэлэлцүүлгийн асуулт нэг минут, хариулт хоёр минутаар байхаар тогтов. Мөн хуралдаанд хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ч.Энхбаатар, хууль зүйн ухааны доктор (PhD) профессор О.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нар зөвлөлдөх уулзалтын экспертээр ажиллаж, хэсгүүдээс бэлтгэсэн асуултад хариуллаа.



    Тухайлбал, 16, 34, 19, 20, 35 18 дугаар хэсгүүдийн зүгээс Ерөнхий сайдад Засгийн газрын танхимаа бүрдүүлэх, гишүүдийг томилох, чөлөөлөх эрх өгснөөр эерэг болон сөрөг талууд, хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар илүүтэй сонирхож байлаа. УИХ-ын гишүүн асан Б.Батчимэг хариултдаа, сонгодог парламентын жишгээр Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бие даан бүрдүүлбэл хариуцлага нь сайжирдаг. Учир бүх хариуцлага өөрийн толгой дээр байгаа учраас Засгийн газрын гишүүнээр мэргэжлийн хүнийг томилно. Сайн танхимыг бүрдүүлж байж Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Өнөөдөр УИХ-аас Засгийн газрын гишүүнийг томилдог болохоор хариуцлага үүрэх эзэнгүй болоод байгаа юм” гэв.

    Харин хууль зүйн ухааны доктор (PhD) профессор Б.Мөнхсайхан, Ерөнхий сайд болон Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавина. Үүнээс гадна Засгийн газраас гаргаж байгаа тогтоол, шийдвэр, журам нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгаа эсэхэд нь Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүх, Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавьж ажиллана” гэсэн нэмэлт тайлбар өгөв.




    Мөн 47,15,13, 37, 28, 36, 39 дүгээр хэсгүүдээс Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байх хязгаар тогтоовол, давхар дээлтэй гишүүд хариуцлагатай ажиллаж чадах уу, энэ хязгаарыг тогтоох үндэслэл болон ач холбогдол, сөрөг талуудыг нь тодруулж байлаа.

    Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж хариултдаа, УИХ-аас Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллах нь сайн үзэгдэл биш. Учир нь УИХ-ын гишүүний ажлын ачаалал өндөр, дээр нь салбарын сайдын ажил ч хүнд. Ийм өндөр ачаалалтай, хоёр хүний хийх ажлыг нэг хүн хийнэ өрөөсгөл” гэж байсан бол хууль зүйн ухааны доктор (PhD) профессор О.Мөнхсайхан “Парламентын засаглалтай орнуудад Засгийн газрын гишүүнийг давхар хийх явдал байдаг. Гэхдээ энэ нь 100 –аас дээш хүнтэй парламентад зөвшөөрөгдсөн асуудал. Зарим асуудалд Засгийн газар, УИХ нь эсрэг, тэсрэг байр суурь дээрээ хатуу зогсдогоос болж ажил урагшлахгүй байх явдал бий. Тиймээс бодлогын уялдааг хангах, асуудлыг шийдвэрлэх үүднээс давхар дээлтэй байх шийдлийг гаргасан байдаг” гэв.

    Түүнчлэн 46, 2 дугаар хэсгийн зүгээс “Монгол Улын Үндсэн хуульд яамдын тоог болон, нэрийг нь зааж оруулах боломж бий эсэх, Үндсэн хуульдаа яамдын тоог нарийн зааж, тогтоосон улс орон байдаг эсэхэд тайлбар өгөхийг хүслээ.

    Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, яамдынхаа тоог Үндсэн хуульдаа нэр заагаад, тоог нь хязгаарлаж тавьсан улс орнуудын тухай дуулаагүй. Гэхдээ Монгол Улсын нөхцөл байдалд ийм шийдэл ач холбогдолтой ч байж мэднэ гэж байлаа. Харин шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ч.Энхбаатар, БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд яам, агентлагуудын тоог зааж өгсөн байдаг. Үүний сөрөг тал гэвэл яамдын тоо, нэр өөрчлөгдөх бүрт Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж ирсэн байдаг. Гэхдээ өнөөдөр Үндсэн хуульд ийм өөрчлөлтийг хийвэл сонгуулийн дараа яамдыг нэгтгэх, татан буулгах асуудал гарахгүй, улмаар бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албыг бужигнуулж, төрийн албан хаагчдыг олноор нь халж, солих үзэгдлийг хаахад ач холбогдолтой гэж байв.



    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр танилцуулга хийснээр нэгдсэн хуралдаан завсарлалаа.

    Одоо анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцогчид дээрх хоёр сэдвийн хэлэлцүүлгийг бүлгийн хэмжээнд үргэлжлүүлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Улаанбаатар төмөр зам дагуу 13 нүхэн гарц, гүүр барина
    2017 оны 4 сарын 29
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон холбогдох албаны хүмүүсийн хамтарсан баг өнөөдөр Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаатай танилцлаа. Хамтарсан баг “Улаанбаатар-1”, “Амгалан”, “Толгойт” өртөөний үйл ажиллагаа болон төмөр замын зурвас газруудад тулгамдсан асуудалтай танилцаж газар дээр нь хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.



    Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар төмөр зам дагуу дагуу айл өрх, ААН-үүд хашаа хатгах, барилга барих зэргээр хууль, дүрэм, журмыг зөрчих нь нэмэгдсэн. Мөн харуул хамгаалалтгүй цэгүүдэд иргэд хашаа, хайсыг эвдэж төмөр зам дээгүүр зорчдог нь ихэссэний уршгаар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, иргэдийн амь нас эрүүл мэндэд хор уршиг учирах болсоныг онцоллоо. Тиймээс Зам тээвэр, хөгжлийн яам, Улаанбаатар төмөр замын удирдлагууд энэ байдлыг таслан зогсоож, хууль бус газар олголтыг хүчингүй болгуулах, төмөр замын гарам, гарцыг нэмэгдүүлэх гээд тодорхой асуудлыг шийдүүлэх зорилгоор Нийслэлийн удирдлагуудыг ийнхүү Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх төмөр замын зурвас газруудын өнөөгийн байдалтай танилцууллаа.



    Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа “Хоёр өртөөний хоорондох төмөр замын шугмын дагуу тэнхлэгээс хойш 50 м газар төмөр замын зурвас газар байдаг. Энэ байдал алдагдаж маш олон аж ахуйн нэгж, иргэд энэ хэсэгрүү шахаад хашаа барилга барьж байна. Энэ нь төмөр замын аюулгүй байдлаас авахуулаад шинэ зам барих зэрэг хөгжлийн үйл ажиллагаанд саад болж байна” хэмээв.

    “Улаанбаатар төмөр зам нь 1949 оны Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас энэхүү хэлэлцээрийг өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулж шинэчлэх зүй ёсны шаардлага гарсан гэж удаа дараа өөрчлөх хүсэлтийг Оросын тал тавьж зөвшөөрүүлсэн байна. Үүний дагуу МУ-ын Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулаад хэлэлцээр дээр ажиллаж байна. Хэлэлцээрийн хүрээнд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх болно. Өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай хамтран зурвас газруудаар явж үзэж байна. Цаашид зурвас газруудыг чөлөөлж гэрчилгээжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ” хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярилаа.



    Төмөр зам, авто замтай нэг түвшинд оглолцож байгаагаас түгжрэл үүсэх, осол аваар гарах зэрэг олон сөрөг талтай юм. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төмөр зам авто зам огтолцож байгаа цэгүүд дээр гүүр, нүхэн гарц барихаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх аж.



    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр төмөр замын үйл ажиллагаа болоод тулгамдаад байгаа асуудлуудтай танилцаж байна. Төмөр замын гарам, гарцтай холбоотой маш их зөрчил байна. Үүнийг хэрхэн шийдэх талаар холбогдох албаны хүмүүстэй ярилцаж байна. Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа төмөр зам дагуу хэд хэд гүүр, 13 нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төмөр замын аюулгүй байдлыг бид хангах ёстой. Тийм учраас нэлээд олон газрын газар эзэмжих захирамжийг хүчингүй болгох шаардлага гарна. Мөн зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ. ЗТХЯ, УБТЗ, НЗДТГ хамтарсан ажлын хэсэг байгуулаад төмөр замын өмнө тулгамдаж байгаа асуудлаар дэс дараатай ажлын төлөвлөгөө гаргаад ажиллана. Улаанбаатар Налайх чиглэлийн суудлын галт тэргийг явуулж өгөх хүсэлт иргэдээс их ирж байна. Налайхын уурхайн ашиглалтаас хамаараад суудлын галт тэрэг явахгүй байгаа. Уурхайн зориулалтаар олгосон газрын хэмжээг тодорхойлоод, аюулгүй байдлыг хангасны дараа суудлын галт тэргийг явуулах боломж бүрдэнэ гэж бодож байна” гэлээ. Төмөр замын хашаа, хайсанд тулган барилга барьж, хашаа хатгасан аж ахуй нэгж, иргэдийг албадан нүүлгэх арга хэмжээ авна. Улаанбаатар төмөр замтай хамтран олон шинэ ажлуудыг эхлүүлэхийн тулд ийнхүү Нийслэл хот, салбарын яамтай хамтран ажлын хэсэг анх удаа байгуулж байгааг хэллээ. Газрын харилцаа, зорчих хөдөлгөөн, гарц гарам нэмэгдүүлэх зэрэг дорвитой ажил хийнэ” гэж нийслэлийн удирдлагууд хэлж байна хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно
    2017 оны 4 сарын 29
    Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Цэргийн насны болон өсвөр насны иргэдийн дунд эх оронч үзэл, хүмүүжил олгох” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2000 гаруй ахлах ангийн сурагчид оролцжээ. Үүнээс хоёрдугаар шатанд :

    Баянгол дүүргийн 38-р сургуулийн “Сүлд” баг
    Баянзүрх дүүргийн 68-р сургуулийн “Дуулга” баг
    Багануур дүүргийн 66-р сургуулийн “Соёмбо” баг
    Багахангай дүүргийн Багахангай цогцолбор сургуулийн “Ялалт” баг
    Сонгинохайрхан дүүргийн 124-р сургуулийн “Цасны барс” баг
    Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн “Цэгц-11” баг
    Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн “Цэгц” баг
    Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн “Хар сүлд” баг
    Налайх дүүргийн Чандмань сургуулийн “Чандмань” багууд шалгарсан байна.
    Хоёр жилд нэг удаа болдог цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргыг тодруулахаар НЗДТГ-ын Цэргийн штаб болон Батлан хамгаалахын яамны удирдлагууд оролцож байна. Тэмцээн Батлан хамгаалах их сургуулийн спортын талбайд үргэлжилж байна. Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  • Маргааш хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аян өрнүүлнэ
    2017 оны 4 сарын 29
    Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тохиодог билээ. Энэхүү өдөр эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодох, хүн бүрт хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг юм.

    Энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийг Ивээх Сан” хамтран “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан хүүхдээ зодож шийтгэхгүйгээр өсгөн хүмүүжүүлэх аргыг сурталчлах улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн нэг сарын аяныг өрнүүлэх гэж байна. Аяны нээлт Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын найман хороо, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороод болон Архангай аймагт зэрэг болно.

    Уг өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор анх 1998 онд АНУ-д санаачилжээ. Улмаар бусад улс орнууд 2001 оноос нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсад 2006 оноос “Хүүхдийг Ивээх Сан”-гийн /Save the children/ санаачилгаар тэмдэглэж эхэлсэн ба тус байгууллагаас хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн олон нийтийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг ухуулан сануулсаар иржээ.

    2016 онд батлагдсан Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай болон, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх улс болсон юм.
  • Зөвлөгөө: Та урт сормуустай болмоор байна уу
    2017 оны 4 сарын 29
    Бүсгүй хүн бүр байгалиас заяасан урт сормуус, алаг нүдтэй болохыг хүсдэг. Маш олон сормуус уртасгагч бүтээгдэхүүнүүд гарч ирсэн боловч бүгд үр дүн өгөх үгүй нь эргэлзээтэй. Зарим тодорхой хаяггүй, хулхи бүтээгдэхүүнүүд нь нөлөө үзүүлэхгүй гэхээсээ илүү муу үр дүн авчирах нь элбэг.

    Харин гэрийн аргаар, хамгийн энгийн бөгөөд амарханаар урт бас эрүүл сормуустай болох аргуудыг танд зөвлөе.

    Ногоон цай

    Ногоон цай нь хүний биед маш тустай, гэдэс өвдөх, нүүрэн дээр юм гарах, үс хуурайшиж гэмтэх зэрэг олон төрөл зүйлд хэрэг болдог. Харин сормуусыг урт болгодог гэж та өмнө нь сонсож байсан уу? Нүүр цэвэрлэдэг хөвөнгөөс хоёр ширхэгийг аваад хөргөсөн ногоон цайндаа нэгээс дээшгүй минут байлгана. Ингээд дээшээ харж хэвтээд ногоон цайнд түрхсэн хөвөнгөө нүдээ аниад зовхин дээрээ 10 минут байлгана. Ногоон цай нь мөн таны арилаагүй үлдсэн будагны толбуудыг ч шингээж авч цэвэрлэдэг.



    Оливын тос

    Оливын тосыг зөвхөн шөнийн тос маягаар хэрэглэх ёстой. Хэрэглээгүй, шинэ хөмсөгний сойзоо оливын тосонд дүрээд, яг сормуусаа будаж байгаа мэт тосоо түрхэнэ. Харин өглөө нь сормуусаа нүүр цэвэрлэгч шингэнээр зөөлөн арчихаа мартуузай.



    Өргөст хэмх

    Будагаа сайтар арилгаж цэвэрлэсний дараа өргөст хэмхээ нимгэн хирчээд нүдэн дээрээ тавина. 20-с багагүй минут тавьсаны дараа өргөст хэмхээ аваад нүдэндээ зөөлөн эллэг хийх хэрэгтэй. Эллэг хийхээсээ өмнө гараа сайтар угааж ариутгасан байх нь зөв. Өргөст хэмхийн аргыг хэрэглэснээр сормуус тань уртасна мөн нүд тань ч амарж өмнөхөөсөө илүү гэрэлтнэ.
4712 4713 4714 4715 4716 4717 4718
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    10 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    20 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    1 цаг 18 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    3 цаг 31 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    3 цаг 41 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    3 цаг 50 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    4 цаг 11 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    20 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    21 цаг 16 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    22 цаг 34 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    23 цаг 33 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    23 цаг 52 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК