Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 багц: Сайн мэдээний тойм

2017-4-30
0
ЖИРГЭХ

Усны шувууд нуурандаа ирж, шинэ төлийн дуу малчны хотонд цангинасан хаврын улирал юутай сайхан гээч. Унтсан бүхэн сэрж, унасан бүхэн соёолж, шинэ амьдрал, шинэ ертөнцийн үүдийг энэ л улирал нээдэг болохоор хавар хайрын гэхээсээ илүү амьдралын улирал мэт. Амьдралын утга учир бол яах аргагүй гэр бүл, үр хүүхэд. Өнөөдөр гадаа +21 хэмийн дулаан байна. Амралтынхаа сүүлийн өдрийг гэр бүлээрээ агаарт гарч, сэтгэлээ баясгаарай. Сэтгэлийн эмнээс илүү энэ дэлхийн хүчтэй ид шид байх гэж үү. Сайхан өдрийн сайхан энергийг өнгөрсөн долоо хоногт гарсан эерэг мэдээллүүдийн тоймоор тэтгэж байна.

 

Юуны түрүүнд танд үзэгч, сонсогч, уншигчдын дунд өөрийн гэсэн фен болоод буй эгдүүтэй хөөрхөн Б.Бат-Энэнэлийн багш МУГЖ Б.Батсүхтэй хамтран дуулсан “Хаан заяатай орчлон” дууг хүргэж байна. Б.Бат-Энэнэлд ээжийгээ, эмээгээ, энэ дэлхийн бүх юмсыг илүү тодоор харах мэлмий хайрлаарай хүмүүс минь. Түүнд зориулсан хандивын тоглолт энэ сарын 20-ны 19 цагт МҮЭСТОрдонд болох юм.

 

 

Монгол охин дэлхийн бяцхан мисс боллоо

Гүрж улсын Батути хотноо зохиогдсон дэлхийн бяцхан мисс тодруулах “Best princess of the world-2017” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний 5-7 насны ангилалд эх орноо төлөөлөн оролцсон Цацралтын Мичидмаа үеийнхээ охидтой гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдөж “Дэлхийн бяцхан мисс” буюу титмийн эзэн боллоо. “Best princess of the world-2017” гоо охин шалгаруулах тэмцээнд 48 бяцхан мисс оролцсон бөгөөд есөн номинацын дагуу өрсөлдсөн юм. Тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Ц.Мичидмаа, Ж.Сувд нар оролцсон юм. Дашрамд дурдахад Ц.Мичидмаа охин жүжиглэх авьяастай бөгөөд “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд” зэрэг УКС-д тоглосон авьяаслаг нэгэн юм.

 

 

 Зургаан настай хүү галаас дүү, эмээгээ аварчээ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумд 2017 оны 04 сарын 21-нд 3-р багийн нэг айлын хоёр гэр шатсан мэдээллийн мөрөөр Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдоржоос тодрууллаа.

Энэ сарын 21-нд буюу баасан гаригийн орой ажил тарсны дараа оройн 20:30 минутын үед Шинэжинст сумын төвд иргэн Базаррагчаагийн хашаанд гал гарчээ. Гал гарсан тухай мэдээллийг авсан даруйдаа  Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж нарын хүмүүс тухайн айлд очиход хашаандаа гурван гэртэй, хоёр гэр шатсан, нэг гэрийг хажуу айлынх нь хашаа руу давуулж шидэлж зөөсөн байдалтай байв.

 

Гал гарсан 21-ний орой Шинэжинст сумын соёлын төвд төвөөс тоглолт иржээ. Гэрийн эзэгтэй хоёр хүүхдээ хөл муутай эмээтэй нь үлдээгээд явсан байна. Том хүү Э.Жадамба зургаан настай бол түүний дүү дөрвөн настай. Эмээ нь тэргэнцэртэй, бие дааж алхаж чаддаггүй. Ийм гурван хүн тэр орой ороо засч, ах дүү хоёр унтахаар хувцсаа тайлж байлаа.

Яг энэ үед гэнэт гал гарч хөл муутай эмээ нь сандарч гал унтраахаар байдаг чадлаа шавхан оролдож, энэ хооронд тоглолт үзэхээр явсан охин руугаа утасдаж амжжээ. Гэвч гал маш хурдтай дэгдэж, нэгэнт ассан галын өмнө хүчин мөхөсдсөн хөгшин ухаан алдсан байна. Харин зургаан настай Э.Жадамба хүү бага насандаа баймгүй эр зориг гаргаж, эхлээд дүүгээ галаас гаргаж чаджээ. Улмаар шатаж буй гэрээс ухаан алдсан эмээгээ чирж гаргахаар гал руу дахин оров. Эмээгээ чирч гаргахад хүнд, хүчрэхгүй нэлээд удсан боловч тэр чадсан байна.

 

Өөрөөсөө хэд дахин хүнд жинтэй хүнийг дүрэлзэж буй галаас гаргаж, хоёр хүний алтан амийг аварснаараа Э.Жадамба хүү өнөөдөр Шинэжинст сумын төдийгүй Баянхонгор аймгийн бахархал болоод байна.

Дөрвөн настай дүү, тэргэнцэртэй эмээгээ галаас гаргаад Э.Жадамбын санаа амарсангүй. Гэрээ бүтэн шатаачихгүй юмсан, ядаж зарим эд хогшилоо авч үлдэх хүсэлд автаж, дахин гал руу оржээ. Унтаж байсан хөнжил гудсаа гаргаад эргээд харахад гал аль хэдийнэ оволзоод эхлэв. Ингээд хүү урд, хойд хашааныхаа айлд очиж тусламж хүссэнээр хашаанд байсан гурван гэрийн нэгийг хажуу хашаа руу нь зөөж чаджээ. Гэвч бүрэн бүтэн тавилга, эд хогшил энэ зөөлтийн явцад үлдээгүй байна.

 

Тухайн орой Шинэжинст сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төв рүү ажилтай явсан, цагдаа нь амралтаа авсан байж таарчээ. Тиймээс тухайн гал дээр Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирж ажиллажээ. Гал юунаас болж гарсныг тогтоох ажил үргэлжилж байна. Шатсан хоёр гэрээс үнс нурам л үлджээ.

Шинэжинст сумын удирдлагууд “Гобигоулд энд Энержи ХХК”-ийн Хотгорын нүүрсний уурхайтай үүссэн нөхцөл байдлыг ярилцсаны үндсэн дээр таван ханатай гэрийг тус компанийн хамт олон хүлээлгэж өгчээ. Шинэжинст сумын ЗДТГ-ын хамт олон хандивын аян өрнүүлж, сумын албан газруудад уриалга гаргаж ажилласны үр дүнд иж бүрэн орон гэртэй болсон байна. Сумын иргэд хуучин шинэ гэлтгүй өөрт байгаа тавилга, эд хогшлоосоо хүртэл илүүчилж өгчээ.

Айл гэрийн аз жаргалын нууц нь элбэг дэлбэг биш ч элэг бүтэн байхад оршдог. Тийм ч учраас Э.Жадамба хүүгийн байгуулсан гавьяа, гаргасан эр зоригийг үгээр илэрхийлэх аргагүй. Балчир биеэндээ багтамгүй аугаа эр зориг гаргасан энэ хүүг монголын төр, холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, зохих ёсны хүндлэлийг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 

 

Долоон настай охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдлээ

Долоон настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг бямба гарагт хийлээ. Энэ удаагийн мэс засал нь ээжээс нь охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа байсан бөгөөд 30 цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо.
Энэ удаагийн хагалгаанд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын Асан Анагаах ухааны төвийн хамтарсан 68 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн баг оролцож, амжилттай дуусгалаа.

Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар гурван сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засалд орохоор болсон юм. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийн охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байв.

 

 

Төрөөс зардлыг нь даах анхны мэс заслыг хийнэ

Өртөг өндөртэй мэс засал буюу элэг, бөөр, ясны чөмөг суулгах мэс заслын зардлыг төрөөс хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан билээ. Энэ дагуу анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг тавдугаар сарын 12-ны өдөр иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр боллоо.

 

Иргэн Ш.Мөнхжаргал 2016 онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орох болж, байр, машинаа зарж, таньдаг мэддэг бүхий л хүмүүсээсээ хандив тусламж гуйн хагалгааны мөнгөө цуглуулсан хэдий ч хагалгаандаа хүрэлцэхгүй өнөөдрийг хүрсэн байна. Тэрээр одоогоор айлын гэр түрээслэн амьдарч байгаа аж. Мөн түүний донорыг олох шинжилгээнд ураг төрлийн хүмүүс нь орсноос, зөвхөн нөхрийнх нь таарч нэг гэр бүлийн хоёр хамт хагалгаанд орох болсон байна. Ингээд гэрт ажил хийх хүнгүй санхүүгийн өндөр эрсдэлд орж явтал, элэг үнэгүй шилжүүлэх болсон баярт мэдээг дуулаад итгэж ядаж байснаа ярьсан юм.

 

Ш.Мөнхжаргал элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэгүй болгох шийдвэрийг гаргаж, иргэдийнхээ нуруун дээрх санхүүгийн хүнд ачааг үүрэлцэх шийдвэр гаргасан Засгийн газар болоод холбогдох яам, газрын удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлсэн байна.

 

Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн бөгөөд цаашид үүнийг төрөөс хариуцдаг болж буй. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас үүдэн элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж байгаа юм.

 

Өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн ба үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай байна.

 

 

ЭХЭМҮТ-д дугаарлаж, цаг авдаг үе ард үлдэх нь

Эрүүл мэндийн байгууллагуудад тү­гээмэл тулгамддаг үзлэг, оношилгооны цаг олголтыг хөнгөвчлөн, ачааллыг буу­руулж, тусламж, үйлчилгээний хүртээм­жийг сайжруулах зорилгоор манай улс 2016 оноос “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлсэн. Уг нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болгож, даатгалтай иргэн бүр харьяалал харгалзахгүй тусламж, үйлчилгээ авдаг болох том зорилт дэвшүүлсэн ч ажил хэрэг болголгүй удсаар өнгөрсөн жилтэй золгосон. БНХАУ-ын Засгийн газраас Монголд олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй эл төслийн хүрээнд эрүүл мэндийн 112 байгууллагад 23 төр­лийн тоног төхөөрөмж нийлүүлж, 48 байгууллагад цахим үйлчилгээ нэвт­рүүлэхээр төлөвлөсөн. Төсөл хэрэгж­сэнээс хойш нийслэл, орон нутгийн хэд хэдэн эмнэлэгт шинэ, дэвшилт тоног төхөөрөмж нийлүүлсэн ч цахим үйлчил­гээ нэвтрүүлсэн нь үгүй. Тэгвэл ЭХЭМҮТ-ийг цахим системд шилжүүлэх ажил энэ сарын 5-наас эхэлжээ. Өдгөө хүүхдийн болон эх барих, эмэгтэйчүүдийн амбула­торийн үзлэг, оношилгоо, лабораторийн төв цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ. Энэ ажлыг хариуцаж буй “Метро­ нэтворкс” компанийнхан ЭХЭМҮТ-ийг энэ сард багтаан цахим системд бүрэн шилжүүлнэ гэв.

 

 

Дэлхийн холын зайн гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал 1189.3 км замыг 240 цагт туулж тэргүүллээ

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” USA open тэмцээн энэ сарын 17-28-нд Нью-Йорк хотноо боллоо.

Тус тэмцээнд дэлхийн 24 орны 70 гүйгч оролцсоноос Монгол Улсаас гурав дахь удаа 10 өдрийн төрөлд гурав, зургаан өдрийн төрөлд хоёр тамирчин гүйсэн юм. Тусгайлан бэлдэж хэмжсэн 1.6 км-ын зам дээр 10 өдрийн турш тамирчид байгаль цаг уурын 0-15 хэм хэлбэлзэлтэй хэдэн өдөр дараалсан бороотой нөхцөлд өдөр шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорив.


Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тамирчдын тойргийг тоолох шүүгчдийн баг, гүйгчид богино хугацаанд унтаж амрах, хэрэгцээт хүнс тэжээлээ нөхөн сэлбэх, эмнэлгийн түргэн тусламж, биеийн байдлаа тогтмол хянуулах бариа засал-эмчийн баг, 24 цагийн туршид хоол, хүнсээр тасралтгүй хангах баг, амраах, үйлчилгээний баг гээд гүйлтийг саадгүй явуулах бүхий л нөхцлийг хангажээ.

Тус тэмцээний 10 өдрийн төрөлд Монголын гүйгч Б.Буджаргал /эрэгтэй/ 739 мил буюу 1189.3 км,  Украйны Наталъя Хлюшчук /эмэгтэй/ 578 мил буюу 930.8 км-р тус тус эхний байрт орлоо. Зургаан өдрийн төрөлд Финландын Ашприханал Алто /эрэгтэй/ 441 мил буюу 709.7 км, Шинэ Зеландын Сузан Маршал /эмэгтэй/ 408 мил буюу 656 км-ээр тус тус тэргүүн байрыг эзлэв.


Манай тамирчдаас Д. Баярсайхан /эмэгтэй 10 өдөр/ 685.6 км-ээр 8 дугаар байрт, Аванаяаха Цэндээ /эмэгтэй 10 өдөр/ 436.1 км, Ж.Одгийв /эрэгтэй 6 өдөр/ 455.4 км, Л. Сумъяа /эмэгтэй 6 өдөр/ 246.2 км тус тус гүйж бариандаа орлоо. Тэмцээний хамгийн ахмад буюу 73 настай ОХУ- ын эмэгтэй гүйгч Пратишрути 6 өдрийн турш 370.1 км гүйсэн байна.
 
Тэмцээнд хамгийн хол гүйсэн манай тамирчин Б.Буджаргалын туулсан 1189.3 км зай Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэлх замын урттай тэнцэх юм. Энэ зайг тэрээр 10 өдрийн турш буюу 240 цагийн дотор туулж барианд орсноор өөрийн өмнөх амжилтыг энэ жил 218.9 км-ээр ахиулжээ. Тэргүүн байрын шагналын цомыг түүнд Монголоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч, Элчин сайд хатагтай А.Гуамарал гардуулсан байна.



Тус тэмцээнийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 22 дахь жилдээ, 6 өдрийн гүйлтийг 20 дахь жилдээ зохион байгуулжээ.

 

 

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн хөрөнгөөр гүүр барьжээ

Өвөрхангай айгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн санаачилгаар автомашин болоод мотоцикль гарах боломжтой модон гүүр барьжээ. Энэ хэсгээр өмнө нь тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсан тул нутгийн иргэд нэгдэн, хандив цуглуулж ийнхүү зориулалтын модон гүүрийг барьж ашиглалтанд оруулсан байна.

Гүүр барихад сумын 56 иргэн хандив өргөсөн бөгөөд нийт 900 гаруй мянган төгрөг цуглаж, энэ мөнгөөрөө бат бөх гүүр барьж, тэмдэг тэмдэглэгээнүүдийг стандартын дагуу суулгасан аж.

 

24tsag.mn Холбоотой байя

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • АРД (103.26.194.22)
    САЙХАН БАЙНА
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 42 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 50 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    21 цаг 7 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    21 цаг 19 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 57 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК