-
2016 оны 11 сарын 02
Манай улс урд хөрш болох БНХАУ-тай анх 1949 оны аравдугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Харин хоёр орны гэгээрэл боловсролын солилцоо 1952 оноос эхэлсэн түүхтэй. Олон жилийн турш, хоёр орны боловсролын салбар дах солилцоо болон хамтын ажиллагаа урагштай хєгжиж буй юм. Тухайлбал, 2002-2003 онд, Монголоос албан шугамаар хятадад мэргэжил дээшлvvлэх, суралцах хvн 180 байсан бол тус улсаас Монголд мэргэжил дээшлvvлсэн хvний тоо 15 байв.
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр “Отгонтэнгэр” их сургуулийн 25 жилийн ойн хүрээнд “Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв” –ийн үйл ажиллагаа нээлтээ хийлээ. Тус төв нь Монголын оюутан залуусыг БНХАУ-д сургах, мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Нээлтийн үйл ажиллагаанд “Отгонтэнгэр” их сургуулийн ректор, доктор Н.Энхзаяа, “Хүмүүнлэг”-ийн сургуулийн захирал Б.Одгэрэл, Сургалтын албаны дарга Л.Мягманхүү, БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чин Дун, Соёлын зөвлөх Ли Вей болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чин Дун “Отгонтэнгэр” их сургуулийн багш, оюутнуудад 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд “Манай яам “Отгон тэнгэр” их сургуулийг үргэлж дэмжин ажиллах болно. Саяхан БНХАУ-ын эрдэмтэд энэхүү сургуульд зочиллож, хоёр орны эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцсэн. 2016 он Монгол, БНХАУ-ын харилцаанд ихээхэн онцлогтой өнгөрч байна. Тухайлбал, хоёр орны төрийн тэргүүн уулзсан. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Коммунист намын дарга, Монголын УИХ-ын дарга нар харилцан айлчлал хийж, улс төр, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлсэн. Ялангуяа Монголын шинэ Засгийн газар, УИХ байгуулагдсанаас хойш хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улсын болосвролын салбарт дэмжлэг үзүүлэхийн тулд Элчин сайд Син Хайминий санаачлагаар танай улсад хэд хэдэн хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төв юм. Энэхүү төв БНХАУ-ын Элчин сайдын яам болон “Отгонтэнгэр” их сургуулийн найрсаг харилцаа хөгжиж, оюутан залуусаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Одоогоор ОТИС-ын 14 оюутан магистар болон доктрантур эрдмийн зэрэг хамгаалахаар БНХАУ-д суралцаж байгаа аж. Солилцооны төвөөр дамжуулан оюутан солилцоог идэвхжүүлж, БНХАУ-д суралцах залуусын тоог нэмэгдүүлнэ гэдгийг тус сургуулийн удирдлагууд онцолсон.
“Монгол БНХАУ-ын найрсаг солилцооны төв” –өөс хоёр орны хамтын ажиллагаа, цаашдийн хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн мэргэдийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуудах, боловсролын салбарт БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн энэхүү арга хэмжээний үеэр “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд урлагийн тоглолт үзүүлж үндэсний бүжигээ сонирхуулж, дурсгалын зургаа авхуулснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
-
2016 оны 11 сарын 02
Ам.долларын ханш сүүлийн 4 сарын дотор 400 төгрөгөөр өссөн.
-
2016 оны 11 сарын 02
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
-
2016 оны 11 сарын 02
Өнөөдөр сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг эцэслэх олон улсын өдөр тохиож байгаа.
-
2016 оны 11 сарын 02
Иргэн П.Жүгдэрнамжилын ирүүлсэн мэдээллийн дагуу хотын барилгажсан талбайд гэмтэж, хаягдсан “Халзан түнжүү” хэмээх усны шувууг нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнууд хамгаалалтад авч, малын эмч дуудаж үзүүлэхэд өрөөсөн жигүүр нь гэмтсэн байв. Гэмтсэн жигүүр нь бороолон эдгэж байсан тул Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Бэлийн голоос үүдэлтэй цэнгэг уст нууранд аваачиж тавихад галуун сүрэгт нэгдэж усандаа сэлэн үлдлээ.
“Халзан түнжүү” нь Ази, Европ, Австрали, Африкийн цэнгэг уст нуур цөөрөмд тархан нутаглаж, зөөлөн дулаан уур амьсгалтай газар суурин амьдардаг ба хүйтэн сэрүүн бүсийн шувууд нь өвлийн улиралд дулаан газарт нүүдэллэн ирдэг юм. Энэ шувуу 36 – 42 орчим см урттай, нүүрний цагаанаас бусад их бие нь хар өнгөтэй. Залуу түнжүү нь арай цайвар өнгөтэй ба 3-4 сарын дараагаас хар өд сөд ургаж эхэлдэг. Нүүрний цагаан хэсэг нь 1 нас хүрч байж бүрэн гүйцдэг. Өвс ургамал ашиглан үүрээ засдаг. Голдуу 10 гаруй өндөг гаргадаг. Өндгийг нь бусад шувууд идэх нь их тул маш цөөхөн нь амьд үлдэж дэгдээхэй болдог аж. “Халзан түнжүү” нь холимог идэштэн ба бусад шувууны өндөг, ургамал ногоо, үр жимс гэх мэтээр хооллоно.
Манай улс дэлхийн шувуудын нүүдлийн 3 замд байрладаг ба 1999 онд ”Зэрлэг амьтадын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах” Боннын конвенцэд нэгдэн орсноор хил дамжин нүүдэллэдэг зэрлэг амьтдыг хамгаалахад хамтарч ажиллах, нүүдэллэх замд нь агнах, орчныг доройтуулах зэрэг аюулаас сэргийлэх үүрэг хүлээдэг юм байна.
Шувууг аврахаар сэтгэл гарган ирж, Нийслэлийн Байгаль орчны газарт мэдээлсэн “Ньюком Проперти” компанийн ажилтан П.Жүгдэрнамжил гуайд талархал илэрхийлье гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 02
Ройтерс: Аравдугаар сарын шилдэг гэрэл зургууд
-
2016 оны 11 сарын 02
Явган зорчигч мөргөөд хэргийн газраас зугтжээ
-
2016 оны 11 сарын 02
Олон улсын буудлагын холбооноос дэлхийн шилдэг мэргэн буучдын чансааг шинэчлэн гаргажээ. Манай тамирчдаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 10, 25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааны 9, 13-р байрт тус тус бичигдсэн байна.
-
2016 оны 11 сарын 02
Хэвлэлийн мэдээ
Японы Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэн Монгол улсад төлөөлөгчийн газраа нээж буй түүхэн үйл явдлын гэрч нь танай суваг телевиз, танай сонин , танай сайт, танай радио болж байна. Аж үйлдвэрлэл, техник технологийн хурдаараа дэлхийд тэргүүлж яваа Япон орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон Коосэн боловсролын системийн нэгдсэн удирдлагын төв байгууллага болох Үндэсний Технологийн Хүрээлэнгийн төлөөлөл Монгол улсад ажиллаж эхэлснээр дараах давуу талууд бий болно.
- Аж үйлдвэрлэл, техник технологийн салбарын хөгжлийн бодлогод авч хэрэглэж болохуйц мэдлэг, мэдээлэл, туршлагын томоохон түшиц суурь бий болно.
- 57 Коосэн сургуулийг эгнээндээ нэгтгэсэн Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгээр дамжуулан Коосэн дээд боловсролыг Монголдоо эзэмших боломж бүрдэнэ.
- Хөгжлийн гол түлхүүр болсон мэргэшсэн чадварлаг инженерүүдийг бэлтгэж, бүтээгчдийг бүтээх боловсон хүчний бодлого хэрэгжинэ.
- Хэрэглэгч эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжих оюун санааны шинэ үүд хаалга нээгдэнэ.
Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэн нь 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. 1962 онд анхны Коосэн сургууль байгуулагдаж байсан бол 1965 он гэхэд нийт 45 сургууль болтлоо өргөжиж, Коосэн дээд боловсрол эзэмшсэн инженерүүд Японы аж үйлдвэрлэл, техник технологийн салбарын хөгжлийг тэргүүлж эхэлсэн түүхтэй. 1970-аад оноос эхэлсэн энэхүү үсрэнгүй хөгжлийн түүх өнөөдрийг хүртэл үргэлжилсээр яваа нь “эрт эхэлж-илүү мэргэших” боломжийг олгодог Коосэн боловсролын системийн давуу талуудтай салшгүй холбоотой гэж үздэг.
Коосэн боловсролын систем гэж юу вэ?
Нээлтийн ёслолд оролцох хүндэт зочид:
- БСШУСЯ-ны Дэд сайд Ё.Отгонбаяр
- Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дах тэргүүн Ц.Байгалмаа
- Коосэн- Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Исао Танигучи
-
2016 оны 11 сарын 02
Учир нь ухаалаг утас, компьютер гарч ирсэн цагаас эхлэн эмч мэргэжилтнүүд дэлгэцэнд донтох өвчин нэмэгдэж байгаа талаар сүүлийн үед анхааруулах болов. Тус төвийн эмчийн хэлж буйгаар дэлгэцийн донтолтод 10-21 насны хүүхэд, залуус хамгийн ихээр өртөж байгаа аж.
Мөн цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд гар утасны тоглоомонд ихээр донтож, ядаргаанд орж улмаар эмчлүүлэхээр ирэх болжээ. Тиймээс дэлгэцийн донтолтод өртсөн хүүхдүүдээр эмнэлгийн ор дүүрдэг байна.
-
2016 оны 11 сарын 02
Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай
билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох журамтай.
Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авна.
Тэтгэлгийн журамтай танилцана уу.
ШИЛДЭГ ОЮУТАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (цаашид ”сургууль” гэнэ)-ийн суралцагч (цаашид ”суралцагч” гэнэ)-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг (цаашид ”тэтгэлэг” гэнэ) олгоход энэхүү журмыг баримтална.
1.2 Дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:
1.2.1. хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;
1.2.2. нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;
1.2.3. суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;
1.2.4. монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.
1.3. Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:
1.3.1. Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр (2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан) үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;
1.3.2. сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;
1.3.3. монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;
1.3.4. суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн;
1.4. Тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.200.000 төгрөг олгоно.
1.5. Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000 төгрөг олгоно.
Хоёр. Материал хүлээн авах, шалгаруулалт
2.1. Энэхүү журмын 1.2, 1.3 -т заасан болзлыг хангасан оюутан өөрөө буюу сургуулийн захиргаа, оюутны байгууллага нь хамтарч тухайн суралцагчийг тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.
2.2. Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ:
2.2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг (2 дугаар хавсралт);
2.2.2. энэхүү журмын 1.2.1, 1.3.4-т заасан болзлыг хангасан суралцагч нь сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга;
2.2.3. энэхүү журмын 1.2.3, 1.3.1-д заасан болзлыг хангасан суралцагч нь хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
2.2.4. энэхүү журмын 1.2.2, 1.3.2-т заасан болзлыг хангасан суралцагч нь холбогдох арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг;
2.2.5. энэхүү журмын 1.2.4, 1.3.3-т заасан болзлыг хангасан суралцагч нь хадгалан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох бусад материалууд;
2.2.6. тухайн нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангасан талаар оюутан өөрөө 500 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлнэ.
2.3. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж, шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.
2.3.1. ажлын хэсэг нь 1 дүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн 50 хүртэлх оноо, 2 дугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, 2 шатны нийлбэрээр 85-100 оноотой суралцагчийг шалгаруулан Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 5 , 12 дугаар сард олгоно.
Гурав. Бусад зүйл
3.1. Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаарх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын газрын вэб сайтад байршуулна.
3.2. Нэрэмжит тэтгэлэг авсан оюутан өмнөхөөс өөр шалгуураар тэтгэлгийн болзол хангасан бол дахин нэг удаа нэр дэвших эрхтэй.
3.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг нэг суралцагчид давхардуулан олгохгүй.
3.4. Олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож, холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгохгүй.
3.5. Тэтгэлэг авагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулиас хасагдсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.6. Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ.
Зураг
2х3
”МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ
САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧИЙН
МЭДҮҮЛЭГ”-ИЙН ЗАГВАР
1. Ургийн овог ……………………………………………………….
2. Эцэг /эх/-ийн нэр………………………………………………….
3. Өөрийн нэр…………………………………………………………
4. Төрсөн он, сар, өдөр, …………………………………………….
5. Үндсэн харьяалал ………………………………………………..
6. Регистрийн дугаар ……………………………………………….
7. Одоо оршин суугаа хаяг …………………………………………………………………………….
8. Гэрийн болон гар утас, и-мэйл хаяг……………………………………………………………………………………………….
9. Суралцаж байгаа сургууль, мэргэжил, курс, голч дүн ……………………………………………………………………………………………………
10. Олон нийтийн сонгуульт ажил ……………………………………………………………………………………………………
11. Нэр дэвшиж байгаа тэтгэлгийн нэр ……………………………………………………………………………………………………
12. Нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших үндэслэл
……………………………………………………………………………………………………
13. Өөр тэтгэлэг, тусламж, зээл, мөнгөн шагнал авсан эсэх
……………………………………………………………………………………………………
14. Харилцах банкны нэр, дансны дугаар ……………………………………………………………………………………………………
___________________ (Гарын үсэг)
___________________ (Он, сар, өдөр)
-
2016 оны 11 сарын 02
Улаанбаатар-Дархан чиглэлийн А-0401 дугаартай улсын чанартай авто замд 52 дахь километрээс 161 дэх км хүртэл хамгийн их осол гардаг 9 цэг байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоожээ
.
-
2016 оны 11 сарын 02
Улаанбаатар дахь хятадын соёлын төвөөс “Чиний мэдэх хятад зураг ” гар зургийн уралдаан зохион байгуулжээ. Энэхүү гар зургийн уралдаанд Монгол-Хятадын “Найрамдал” сургуулийн сурагчид амжилттай оролцсон байна. Тодруулбал,
-
2016 оны 11 сарын 02
“Нялх хүүхдийг ганц шил архиар зарна” гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдсан билээ.
-
2016 оны 11 сарын 02
Говь-Алтай аймгийн залуус ”Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяны хүрээнд 438 хавх хураажээ.
-
2016 оны 11 сарын 02
“Сондор хилэн” англи хэлний төв сурагчдын амралтад зориулж англи хэлний хичээлийн хоцрогдол арилгах 7 хоногийн сургалтаа 11 сарын -3 наас 11 сарын 9-нийг дуустал хичээллүүлэхээр боллоо.
Эцэг эхчүүдийн хүсэлтээр нээсэн энэхүү анги нь өдрийн 3 цагаар 7 удаагийн 21 цагийн хичээл орно. Төмөрөө багш, өөрийн боловсруулсан аргачлалаар дүрмийн мэдлэгийг заах тул энэхүү сургалтад хамрагдсанаар хичээлийн хоцрогдолоо арилгахаас гадна, дүрмийн цэгцтэй мэдлэгийг эзэмшинэ. Хичээл 11 сарын -3 наас эхлэх тул та амжиж бүртгүүлээрэй.
Өглөөний анги 8.30-10.30, 10.30-12.30,
Өдрийн анги 12.30-14-30, 14.30-16.30
Оройн анги 16.30 - 18.30
Төлбөр; 80 000 төгрөг.
Бүртгүүлэх утас 99112414
Мөн насанд хүрэгчдэд зориулж дээрх цагуудад элсэлт авч байгаа тул та цагаа сонгон суралцах боломжтой.
Жич: Насанд хүрэгчдэд зориулсан бүх сургалтууд 11 сарын 28-нд эхэлнэ
-
2016 оны 11 сарын 02
Энэ сард цаг агаар ямар байх вэ
-
2016 оны 11 сарын 02
Сүүлийн жилүүдэд гадаад паспортын захиалга өгөхөд дараалал үүсч, иргэд багагүй бухимдах болсон. Тэгвэл энэ байдал өнөөдрөөс эхлэн үгүй болохоор боллоо.
-
2016 оны 11 сарын 02
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг цогцоор хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх ажлууд тусгагдсан.
-
2016 оны 11 сарын 02
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Т.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг илтгэлдээ уг хуулийн төсөл нь МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”, “Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ”,“Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно”, “Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна” гэж тус тус заасантай бүрэн нийцэж байгааг онцлон дурдаж байлаа.
Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан аж.
Статистикийн тоо баримтаас үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа аж. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байгаа юм байна.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд уг хуулийн төсөл батлагдвал улсын төсөвт хэр хүндрэл учрах, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр тооцохдоо яг хэдэн наснаас тооцож хамааруулахыг, хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөхөд хуулийн ямар зохицуулалт байгааг илүүтэй сонирхож байлаа.
Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг улсын төсөвт нэг их хүндрэл өгөхгүй гэж тооцож байгаа. Хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилд нийтдээ 37,962.0 сая төгрөг шаардагдана.
Үүний 31,107.6 саяыг Нийгмийн даатгалын сангаас, 1,296.0 саяыг ажил олгогчоос, 5,558.4 саяыг төсвөөс гаргахаар тооцсон. Ажил хөдөлмөр эрхлээгүй хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн даатгал төлөөгүй эхчүүдийн хувьд сайн дураар даатгалд хамрагдвал 50 хувийг нь төр дааж, 50 хувийг нь өөрөө төлж байхаар тусгасан.
Харин нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан байгаа. Уг хуулийн төсөл батлагдвал малчдын тэтгэврийн нас таван жилээр наашилж эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болох юм хэмээн хариулж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд “Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно” гэж заасан байгаа. Энэ хуулийн төсөл батлагдвал давхар давхар хөнгөлөлт болох биш үү гэдгийг тодруулж байлаа. Ажлын хэсгийнхэн Засгийн газрын зүгээс уг хуулийн төслийг дэмжсэн байгаа. 2017.01.01-нээс хэрэгжих Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд 12.6 тэрбум төгрөг шаардлагатай ч Ниймгийн даатгалын санд энэ хөрөнгө тусгагдаагүй байгаа. Тиймээс энэхүү хэлэлцэж байгаа хуулийн төсөл дэмжигдэн батлагдвал давхардал гарахгүй гэж хариулав.
Асуулт, хариултын дараа гишүүд хуулийн төслийг дэмжиж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл уг хуулийн төсөл нь олон хүүхэд төрүүлж асарсныхаа төлөө ажилласан жил бага, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй хоцорсон олон мянган эхчүүдийг төрөөс дэмжсэн чухал алхам боллоо гэж байсан бол УИХ-ын гишүүн М.Билэгт малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулснаар энэ салбарт бодитой дэмжлэг болох төдийгүй, залуусыг малчин болгох хөшүүрэг нэмэгдэх болно хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.
Ингээд Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь дэмжсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөл 491.6 мянган хүн хамрагдана
Хуралдааны төгсгөлд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа аж. Энэ нь нийт ажиллагсдын 47.5 хувийг эзэлдэг гэсэн үг.
Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсч, төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавар гарах талаар уг хуулийн төслийн танилцуулгад дурдагдав.
Тиймээс Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаагаа сайжруулах сонирхол нь нэмэгдэх, нийгмийн даатгалын санд нэлээд хэмжээгээр орлого төвлөрөх эерэг нөлөө үзүүлэх аж. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага хувьчлагдан хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, нийгмийн хамгаалалгүй үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд эдийн засгийн өршөөл үзүүлж, нөхөн төлбөр олгож байгаатай адил ач холбогдолтой арга хэмжээ болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл уг хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдах бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцсон байна.
Уг хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.