-
2017 оны 4 сарын 20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
-
2017 оны 4 сарын 20
Бичлэг: Г.Цагаандарь бүсгүй таван ханатай шинэ гэрээ хүлээн авлаа
-
2017 оны 4 сарын 20
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2017 онд 3.5 хувьд хүрэх талаар ОУВС-гаас мягмар гаригт Вашингтон хотноо мэдэгдлээ. ОУВС-гийн зөвлөх Морис Обстфельдийн хийсэн уг мэдэгдэлд 2016 онд 3.1 хувийн өсөлттэй байсан дэлхийн эдийн засаг энэ жил 3.5 хувиар өсөх бол 2018 онд 3.6 хувиар өсөх төлөвтэй байгаа гэсэн байна. 2017 оны нэгдүгээр сард тус байгууллагын зүгээс гаргасан урьдчилсан таамгаар энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт 3.4 хувиар өснө гэж байсан бол дээрх таамаг ийнхүү 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өсөх хандлагад Хятадын эдийн засгийн өсөлт ихээр нөлөөлснийг онцолсноос гадна дэлхийн улс орнуудын дотоодын эдийн засгаа хамгаалах протекционист бодлогууд хор хохирол учруулсаар байгааг дурьдсан байна.
-
2017 оны 4 сарын 20
Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад үргэлжилж байна.
-
2017 оны 4 сарын 20
БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй VI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Парианг суурингийн дунд сургуулийн барилга, хичээлийн танхим, хүүхдийн цэцэрлэгийг засварлан, бүрэн тохижуулжээ.
-
2017 оны 4 сарын 20
Цагдаагийн тодорхойлолтыг Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараар олгож эхэллээ.
Гадаад улсын элчин сайдын яаманд тус улсад зорчих виз хүсэхээр хандсан иргэдэд визэнд орохоо нотлохоор бүрдүүлсэн бичиг баримтыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолтыг олгож байна. Дашрамд мэдээлэхэд, Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төв хуучнаар Лицензийн төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдөр болсон тус үйл ажиллагааны нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, тус газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий нар оролцов.
-
2017 оны 4 сарын 20
Энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 33.3 хувиар буюу 518.1 сая ам.доллараар өсч, 2076.1 сая ам.долларт хүрсэн байна.
-
2017 оны 4 сарын 20
Экспортын гэрчилгээгүй аквариумын загас, мэлхий, хар гүрвэл өндөг нууцаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
-
2017 оны 4 сарын 20
Чинээлэг өрхийн мөнгөн орлогын бүтэц
-
2017 оны 4 сарын 20
Бичлэг: Нас барсан 5000 иргэний нэр дээр тэтгэвэр авдаг байжээ
-
2017 оны 4 сарын 20
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Тус ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болоод байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт агентлаг, харьяа газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 20
Бид хэзээ нэгэн цагт барьцаа хөрөнгөө бариад санхүүжилт авах нь тодорхой
-
2017 оны 4 сарын 20
Шороон шуурганы улмаас өчигдөр /2017.04.19/ Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, замын халтиргаа гулгаа үүссэн.
-
2017 оны 4 сарын 20
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурч орон нутгийн замын нөхцөл байдал хүндрээд байна.
-
2017 оны 4 сарын 20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
-
2017 оны 4 сарын 20
10 настай эмэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин
-
2017 оны 4 сарын 20
Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орохыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.
-
2017 оны 4 сарын 20
“Хаан жимс” компанийн “Хуба хаяа” чацарганы үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцдэг.
-
2017 оны 4 сарын 20
Эрэлхэг цэрэг эрс нь амиа алдаж, найман цэрэг нь гэмтэж, нийгмийг цочроогоод байхад эрх мэдэлтэнгүүд нь албан тушаалтайгаа үлдэхийн төлөө улайрч байгаа нь үнэхээр харамсалтай. Угтаа би хариуцлагаа хүлээгээд суудлаасаа огцоръё гээд хэлчих зүрх зориг, улс төрийн соёл салбар хариуцсан сайд, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хэн хэнд нь алга. Үнэндээ сайлбар хариуцсан сайд нь огцрохгүй бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлагаа хүлээ.
-
2017 оны 4 сарын 20
Өнөөдөр уламжлал ёсоор талийгаачийн гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөх юм байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол 54 нас хүрэх байжээ.