Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4766 4767 4768 4769 4770 4771 4772
  • “Буянт-Ухаа 3” хорооллыг барина
    2017 оны 4 сарын 05
    ТОСК байгуулагдаж, энэ хүрээнд “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж ашиглалтад оруулаад байгаа билээ.
  • Зүүн цанхиас нүүрс олборлохоо зогсоожээ
    2017 оны 4 сарын 05
    Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүүн Цанхийн уурхайн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын нэгнээс бүрэн зогсож, олборлолт явуулж
  • С.Батболд: Түгжрэлийг бууруулахын тулд авто зогсоолыг нэмэгдүүлнэ
    2017 оны 4 сарын 05
    Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байна. Бүтээн байгуулалтын улиралд ч автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэхээр төлөвлөж байна.

    Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон холбогдох газар, агентлагийн дарга нар Улаанбаатар хотод хийгдэхээр төлөвлөгдөж буй авто зогсоол, тохижилт, ногоон байгууламжийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тухайлбал, БГД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төв, СХД-ийн 12 дугаар хороо, СХД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад ажиллав.

    Хотын дарга хэлэхдээ “Томоохон төвлөрсөн эмнэлгүүдийн гаднах зогсоол эзэнгүй, иргэд машинаа байрлулах боломжгүй байна. Эмнэлэгт ихэвчлэн яарч сандарсан өвчтэй хүмүүс ирдэг. Тухайлбал, бидний ирээд байгаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэхэд гэмтэж бэртсэн, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай хүмүүс ирдэг. Гэтэл энд ирээд машинаа байрлуулах зогсоол хайсаар байгаад цаг хугацаа алддаг байдал бий. Тиймээс бидний энэ жилийн томоохон зорилт бол улсын болон дүүргүүдийн эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэх явдал. Үүний нэг нь Гэмтлийн эмнэлгийн гаднах зогсоол. Одоо бол 40-50 машин ирэхэд дүүрчихэж байна. Үүнийг180 автомашины зогсоолтой, 3 тийшээ гардаг гарцтай болгох шаардлага байгаа.” гэлээ.

    Үүнээс гадна хотын зарим хэсэгт төлбөртэй зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар хотын дарга хэлэхдээ “Бид төлөвлөсөн 70 орчим байршлаа хувийн хэвшлийнхэнд өгч, төр-хувийн хэвшлийн түншлэлээр төлбөртэй зогсоолуудыг бий болгоно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар зогсоолын төлбөрийн асуудлыг оруулна.” хэмээв.

    4 давхар 400 автомашины дулаан зогсоол барина

    Хотын даргаар ахлуулсан албан хаагчид СХД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 1 дүгээр байрны зүүн талын гражнуудын нөхцөл байдалтай танилцлаа. 900 метр квадрат хэмжээтэй уг газарт 62 ширхэг тоосгон граж байгаа юм. Үүний оронд 4 давхар, 400 автомашины дулаан зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Уртнасан хэлэхдээ “400 автомашины дулаан зогсоол барих төслийн зураг төсөл бэлэн болсон. Удахгүй гүйцэтгэгчээ шалгаруулна. 5 дугаар сарын эхэн гэхэд ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Гүйцэтгэгч компани одоо байгаа гражнуудын эзэмшигчидтэй тохиролцоно.” хэмээн ярилаа.

    Эмнэлгүүдийн гаднах зогсоолын тохижилтыг сайжруулна

    Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 300 гаруй мянган хүн амд үйлчилдэг, томоохон эмнэлгүүдийн нэг. Зогсоолын хүртээмж муугаас иргэдэд багагүй чирэгдэл учирдаг. Тиймээс эмнэлгийн ойр орчмын автозогсоол бүхий хэсгийг тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэлэхдээ “СХД-ийн нэгдсэн эмнэлгийн ард талд 65 автомашины зогсоол байгуулахаар зураг төсөл бэлэн болсон. 5 дугаар сард ажил эхэлж, 6 дугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Мөн эмнэлгийн зүүн талын зам 1 урсгалтайгаас түргэний тэрэг ухарч гарах зэрэг хүндрэл их. Үүнийг 2 урсгал 2 эгнээтэй болгож өргөтгөнө.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Монгол залуу Италид хүчингийн хэрэг үйлджээ
    2017 оны 4 сарын 05
    Өнгөрөгч гуравдугаар сарын 25-нд Италийн Турин хотод 22 настай Монгол залуу хүчингийн хэрэг үйлджээ.
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж
    2017 оны 4 сарын 05
    Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах зорилгоор оршин суух гадаадын иргэн нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авах үүрэгтэй.

    Уг 21 хоног нь хуанлийн өдрөөр тоологдох ба гадаадын иргэн Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш бүртгэл хийлгэх ажлын 7 хоногийг багтаан тооцно.

  • Камержуулалт болзолт уралдаан зарлалаа
    2017 оны 4 сарын 05
    Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг энэ сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаатай зарлаж байна.

    Болзолт уралдааны гол зорилго нь иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг газруудыг камержуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа аж.

    Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Иргэд, оршин суугчдын оролцоотойгоор камержуулах болзолт уралдааныг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэ ажлын хүрээнд орц, гудамж, зам, талбайд хяналтын камер байршуулсан нийслэлийн дүүрэг, хороод, иргэд, СӨХ, хөршийн хяналтын бүлгүүдийг шагнаж урамшуулах юм. Шагналын сан 60 сая төгрөг байгаа. Камержуулсаны үр дүнд гэмт хэргийг гарсны дараа бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Өмнө нь хяналтын камерын тусламжтайгаар гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлж байсан олон сайн жишээ бий” хэмээлээ.

    Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний гурван сард 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 556 нэгжээр буюу 11.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Үүнээс гэр орон сууцанд 1408 хэрэг бүртгэгдсэн нь мөн үеэс 386 нэгжээр буюу 21.5 хувиар, гудамж талбайд 947 гэмтт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар тус тус буурсан аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ам.долларын ханш суларсаар байна
    2017 оны 4 сарын 05
    Ам.долларын албан ханш төгрөгийн эсрэг тасралтгүй суларсаар байна.
  • Бичлэг: С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн ийм байдалтай байна
    2017 оны 4 сарын 05
    Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна.
  • Монголын гурван бөх Русегийн дэвжээнд хүч үзнэ
    2017 оны 4 сарын 05
    Ирэх амралтын өдрүүдэд Болгарын Русе хотод Дан Колов болон Никола Петровын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн болно. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Бүүвэйбаатарын Хатантуул, 75 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Бямбадоржийн Цэцэгбаяр нарын гурван тамирчин оролцохоор олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарын хамт эх орноосоо морджээ. 1962 оноос эхтэй 55 удаагийн тэмцээнд 41 орны 500-аад тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд, сонгомол бөхийн нийт 24 жинд өрсөлдөхөөр мэдүүлэгээ өгөөд байгаа юм. Дан Коловын ОУТ-ий аваргууд 2000 болгар левийн (ойролцоогоор 1000 ам.доллар) шагнал хүртэнэ.
  • “Эрдэнэтийн захирлын цалинг 10 мянган ам.доллар буюу 24,5 сая төгрөг байхаар санал гаргасан”
    2017 оны 4 сарын 05
    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал,
  • Ногоон байгууламжийн талбайн хаврын арчилгааг эхлүүллээ
    2017 оны 4 сарын 05
    Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба нийтийн эзэмшлийн гудамж талбайн хаврын арчилгааны ажлаа 2017 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүллээ. Уг ажлын хүрээнд хариуцсан нийтийн эзэмшлийн хуваарьт гудамж талбайн ногоон байгууламжийн мод, ургамлын хашлагын хог, навчийг цэвэрлэн мод, бут сөөгний тогооны хөрс сийрүүлэлтийг хийж байна. Мөн хаврын цэнэг усалгааг эхлүүлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Олимп, Нарны зам, Их Монгол зэрэг гудамжнуудын зүлэгт талбай болон мод, бут, сөөгний титэм салааг нийт 8 машин ашиглан угааж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Сөүлийн гудамж, Засгийн Газрын Ордны 2 тал, Цэрэндоржийн гудамжинд нийт 147 ширхэг улиас модонд цэвэрлээний огтлол, хэлбэржүүлэлтийн ажил хийж гүйцэтгэсэн ба Энхтайваны өргөн чөлөөнд уг ажил үргэлжилж байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.
  • Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...
    2017 оны 4 сарын 05
    Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...
  • Гэртээ гал түлэх гэж байгаад гал алджээ
    2017 оны 4 сарын 05
    ашаа, гудамжиндаа гал алдсан гэх хоёр дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
  • “Ягаан од” тавхан минутын дотор 71 сая гаруй доллароор зарагджээ
    2017 оны 4 сарын 05
    “Ягаан од” гэдэг маш ховор алмааз эрдэнэ Хонконгт болсон дуудлага худалдааны явцад
  • ”Жорлонд хүн төрөөд хүүхдээ унагасан байна” гэсэн дуудлага иржээ
    2017 оны 4 сарын 05
    Цагдаагийн алба хаагч дөнгөж төрсөн нярайн амийг аварчээ. Гуравдугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 25 минутанд
  • МАН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа
    2017 оны 4 сарын 05
    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хаврын чуулганы анхны хуралдаанаа хийв.
  • 29 дүгээр сургуулийн хашаанд хууль бус барилга баригдаж эхэлжээ
    2017 оны 4 сарын 05
    Өнгөрсөн 11 дүгээр сард Нийслэлийн засаг дарга С.Батболд сургуулийн цэцэрлэгийн хашаанд барилга бариулахгүй, тус бүсэд барилга барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээнд судалгаа хийнэ хэмээн мэдэгдсэн.
  • Амралтын өдрөөр бяцхан үрстэйгээ хүүхэлдэйн киноны ертөнцөөр...
    2017 оны 4 сарын 05
    Улсын Филармониос энэ онд хэрэгжүүлж буй танин мэдэхүйн зорилтот төслийн хүрээнд Дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны хөгжмийн “Танил ертөнц ” тоглолтыг 2017 оны 04-р сарын 08-нд 15:00 цагт Улсын Филармонийн концертын танхимнд ганцхан удаа зохион байгуулах гэж байна. Тус тоглолтонд та бидний хэзээний танил хүүхэлдэйн киноны хэсгээс үзүүлэн тухайн үйл явдлынх нь хөгжим, дууг тоглодгоороо хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглолт болох юм.
    Тоглолтын хөтөлбөрт
    1. Ну погоди
    2. Tom jerry
    3. Let it go
    4. Я чебух
    5. Улыбка
    6. Чоно, туулайн дуу
    7. Бага насаа хайрлаж явна
    8. Hey pachuco
    9. Finger family
    10. Lion king
    11. Электрон жаал зэрэг хүүхэлдэйн киноны дуу, хөгжмөөс толилуулах аж.
    Тус тоглолтын удирдаачаар Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Улсын Филармонийн гоцлол дуучин П. Өнөржаргал /СТА/, Н.Наранбаатар /СТА, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Солонго нар оролцоно. Таны хүүхдийн хөгжмийн боловсролд томоохон хувь нэмэр оруулах ”ТАНИЛ ЕРТӨНЦ” тоглолтыг үзэж амралтын нэгэн өдрийг бяцхан үрсдээ зориулахыг уриалж байна.

    Тасалбарыг:
    · Филармонийн касс
    · www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
    Дэлгэрэнгүйг:
    · 70118012, 88010854-с лавлана уу.
  • Онцгой байдлын офицер эхнэрээ хэрцгийгээр бүрэлгэжээ
    2017 оны 4 сарын 05
    Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн онцгой байдлын албаны офицер У эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогджээ.
  • Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах байршлууд
    2017 оны 4 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах байршлуудыг дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталлаа. Хавсралтаар уг байршлуудыг хүргэж байна.



    Хан-Уул дүүрэг







4766 4767 4768 4769 4770 4771 4772
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    9 цаг 39 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    9 цаг 49 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    11 цаг 31 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    12 цаг 41 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    12 цаг 51 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    13 цаг 49 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    16 цаг 2 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    16 цаг 12 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    16 цаг 21 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    16 цаг 42 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК