зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4767 4768 4769 4770 4771 4772 4773
  • “Монголын нууц товчоо”-г Геннист бүртгүүлэхэд 37 сая төгрөг шаардлагатай
    2016 оны 10 сарын 12
    Өнөөдрийн байдлаар Монголын нууц товчооны төгсгөлийн бүлэг болох 108 дахь метр эсгийг оёж, өнгөнд оруулж будах ажилдаа оржээ. Тус бүтээлийг урлахад нийт нэг сая 994 мянган метр тэмээний утас орсон бөгөөд 13 аймгийн 2600 гаруй үйлчин буюу ойрад, буриад, урианхай, торгууд, үзэмчин зэрэг 24 бага ястан оролцсоноороо онцлогтой.
    Тус бүтээлийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхэд нийт 37 сая төгрөг шаардлагатай аж. Үүнд “Гиннесийн амжилт”-ыг бүртгэх байгууллагын хүмүүсийг урьж авчрах, талбай дээр үйл ажиллагаа зохион байгуулах (зочид буудал, онгоцны тийз, хоол унд, орчуулга) зэрэг зардлууд багтсан байна. Энэхүү урлалыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон Хэнтий аймгийн ЗДТГ бодлогоор дэмжин ажиллаж байгаа юм.
    Энэхүү түүхэн бүтээлийг урлан бүтээж буй уран гарт урчууддаа сэтгэлийн дэм хайрлаж “1000 ТӨГРӨГ-1000 УРАМ” аянд нэгдэхийг нутгийн зон олон уриалав. “Монголын нууц товчоо” бүтээлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 9476-1412, 9144-6944 утсаар холбогдон тодруулж болох юм байна.
    Б.Цэцэг
  • Улсын заан С.Гүржавын нэрэмжит барилдаан болно
    2016 оны 10 сарын 12
    Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан болон Монгол Улсын заан С.Гүржавын нэрэмжит барилдаан болно. Тус барилдаан энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох бөгөөд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох аж.



    Дашрамд дурдахад, энэ намрын анхны барилдаан болох Баянзүрх хайрханы хишиг барилдаан өнгөрсөн ням гарагт болсон билээ. Тэрээр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба түрүүлсэн юм.
  • Хүчингийн хэрэг үйлдсэн лам нарын ялыг хэвээр үлдээлээ
    2016 оны 10 сарын 12
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

    Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жил 10 хоног хорих ял оногдуулсныг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
  • Ерөнхий сайдын Япон Улсад хийх айлчлал эхэллээ
    2016 оны 10 сарын 12
    рөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлээ бататгаж, цаашдын агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм.

    Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нарт бараалхана. Мөн хоёр улсын “Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож улсынхаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал болон ирээдүйн төлөв, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулж, хөрөнгө оруулагчдын санаа бодол, байр суурийг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдана
    2016 оны 10 сарын 12
    Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

    Сургалтаар хорт утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм.

    Сургалтын удирдамж, хөтөлбөр батлагдан гарсан тул та бүхэн доорх холбоосоор татаж авна уу.
  • Долоо хоногийн сүүлчээр цас орно
    2016 оны 10 сарын 12
    Нийслэл Улаанбаатарт багавтар үүлтэй, салхи 7 метр секунд, 9 хэм дулаан байна. Харин шөнөдөө 5 хэм хүйтэн байх аж.

    Тав хоногийн байдлаар цаг агаар дулаарч 15 хэм хүртэл халах ч амралтын өдрүүдэд 2 хэм хүртэл хүйтэрч цас орно гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
  • “Мэргэжлийн бус” Засгийн газар гэж дүгнэлээ
    2016 оны 10 сарын 12


    “Мэргэжлийн бус” Засгийн газар гэж дүгнэлээ
    УИХ дахь Ардчилсан намын бүлэгээс өнөөдөр Мэргэжлийн засгийн газрын 100 хоногт хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийв.
    100 ХОНОГТ “МЭРГЭЖЛИЙН БУС” ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДАВ
    АН-ын зүгээс 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн МАН-ын Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй “Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулагдсан хэмээн дүгнэлээ. Өмнөх дөрвөн жилийн Засгийн газар 100 хоногт ямар ажлууд хийснийг одоогийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажилтай харьцуулжээ. Тодруулбал,
    Мэргэжлийн ба Шинэчлэлийн Засгийн газруудын үйл ажиллагааны
    100 хоногийн харьцуулсан тойм
    Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт
    /Монгол Ардын Нам - 2016 он/ Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт
    /Ардчилсан нам - 2012 он/
    Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн. Монгол Улсын 27 дахь Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн.
    2016.08.22 Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов. ”Сайн оюутан” хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон. 2012.10.02 Гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулдаг болов.
    2016.08.22 ”Сайн хашаа” хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон. 2012.11.04 Хямд нүүрс худалдаалдаг ”Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. 1 тонн нь 200,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг иргэдэд 80,000 төгрөгөөр хүргэдэг болсон.
    2016.08.22 ”Сайн малчин” хөтөллбөрийг зогсоож, малын хөлийн албан татварыг шинээр буй болгохыг мэдээлэв. 2013.01.12 Малчдын хоршоог хөгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав.
    2016.09.01 Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна. 2012.08.26 Засгийн газар бүрдээд зургаа дахь хоног дээрээ гаргасан шийдвэр нь Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгов.
    2016.09.01 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов. 2012.09.11 ”Шинэчилж шийдье 222” төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан.
    2016.09.07 Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов. 2012.09.21 Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсан.
    2016.09.12 ”11-11” төвийг татан буулгалаа. 2012.10.12 Засгийн газар нүд чихээ нээж, иргэдээс мэдээлэл авах, санал гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх ”11-11” төв ажиллаж эхэлсэн.
    2016.09.20 Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв.
    - МАН-ын Засгийн газрын найман гишүүн ”давхар дээлтэй” ажиллаж байна.
    - Дэд сайдын албан тушаалыг бий болгов.
    - Цалингийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
    - Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулав. 2012.09.03 Нийтийн алба 08:00 цагаас ажиллаж эхлэдэг болов.
    2016.09.22 Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив. 2012.09.19 Хүүхдэд архи, тамхи худалдаж, үйлчилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргалаа.
    2016.09.22 Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав. 2012.11.17 Засгийн газраас 2015 он гэхэд 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гаргасан.
    2016.09.26 Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов. Хүүхэд хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав. 2012.10.22 Халамж хүүхэд рүү чиглэж орон даяар хүүхдийн мөнгө олгож эхлэв.
    2016.09.29 Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав.
    - Зөрчлийн тухай хуулийг буцаасан. 2012.11.13 Хууль зүйн шинэчлэл эрчимжив.
    2016.09.29 Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж түр хойшлуулсан.
    /- Орон сууцны шинэ татвар бий болгоно
    - Суудлын автомашины татвар нэмэгдэнэ
    - Цалингийн татвар төлнө
    -ХАОАТ-ыг нэмнэ
    - Ашигт малтмалын татварыг өсгөнө
    - Аж ахуй нэгж орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэв/.
    2012.11.03 ”Үйлдвэржилтийн шинэ эрин үе” зарласныг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. /Шинэ төрлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж иргэдэд ажлын байр бий болгохыг уг тогтоолд чухалчлав/.


    АН-ЫН ГИШҮҮДИЙГ АЛАГЧИЛСАН НЬ
    Энэ үеэр Бүлгийн дэд дарга Ж.Батзандан орон нутгийн сонгуультай холбоотой асуудлыг хөндсөн юм. Тэрбээр “2016 оны орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах талаар АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт ирсэн хүсэлт гомдол, зөрчлийн талаарх саналуудыг Оюуны өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Сонгуулийн Ерөнхий хороо, Тагнуулын Ерөнхий газарт хүргүүлсэн” гэв.Түүний мэдээлсэнээр Зарим сум дүүрэгт шүүхийн шийдвэр гараад байхад АН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа гэнэ. Тухайлбал, Тухайлбал Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Марений Төлег, Байдиковын Аманкелди, Сагсай сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Торпахын Мурат, Меденханы Тилепберген, Ногооннуур сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Заводханы Серикбай нарыг бүртгэхийг шаардлаа.
    Б.Цэцэг

  • Замын-Үүдэд ариутгалын цэг барина
    2016 оны 10 сарын 12
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд боомтод ажиллажээ. Энэ үеэр Эрээн хотын даргатай уулзалт хийж, тодорхой асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр болсон байна.



    Тодруулбал, Замын-Үүд боомтод орчин үеийн жишиг, стандартад нийцсэн ариутгалын пунктыг Эрээн хотын нэг сая юанийн буцалтгүй тусламжаар барьж ашиглалтанд оруулах асуудлыг шийджээ.



    Ингэснээр улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг ариутгах пунктын үйл ажиллагаа сайжирч, стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.
  • М.Энхболд О.Магнайгийн хийсэн мэдээллийг үгүйсгэж мэдэгдэл гаргалаа
    2016 оны 10 сарын 12
    Мэдэгдэл УИХ-ын дарга М.Энхболд О.Магнай хийсэн мэдээллийг үгүйсгэв
    Ардчилсан намын гишүүн О.Магнай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд миний биеийг “ах дүү, амраг садны 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй гүтгэлэг тараалаа.
    Монгол Улсын Их Хурлын тухай болон бусад хууль тогтоомжид зааснаар УИХ-ын дарга нь Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн нийт 8 албан тушаалтныг томилуулахаар санал гаргадаг бөгөөд тэдгээрийг УИХ-аар хэлэлцэн томилдог.
    Монгол Ардын Намын дүрмийн хүрээнд улс төрийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг намын бүх шатны нэгж, байгууллага болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед Намын даргын хувьд миний бие саналаа илэрхийлэх, зөвшилцөх эрх, үүрэгтэй. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, боловсрол, туршлага, чадварыг нэн тэргүүний шаардлага болгодог.
    Өөрөөр миний бие өөрийн ах дүү, амраг садны хүнийг төрийн албан тушаалд санал болгосон, албан тушаалаараа шахалт үзүүлж томилуулсан зүйл байхгүй болно. Хүү Э.Анарын хувьд Монголбанкинд олон жил ажиллаж байгаа, банк санхүүгийн чиглэлээр Япон улс, АНУ-ын Колумбийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн хүн. Одоогийн хашиж буй албан тушаалд очиход нь би ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, боловсрол, мэдлэг, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, эрмэлзэл тэмүүлэлтэй монгол залуусын нэгэн адил өсөн дэвжиж яваад нь эцэг хүний хувьд талархалтай ханддаг.
    Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног эхэлсэнтэй холбоотойгоор Ардчилсан нам, түүний зарим гишүүдээс Монгол Ардын Нам, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг илтэд харлуулах, бодлого шийдвэрийг мушгин тайлбарлах нь хэрээс хэтэрч байгаад харамсаж байна.

    Иймд бодит үнэнд нийцэхгүй худал мэдээлэл тарааж, Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүтгэлгээ таслан зогсоохыг Ардчилсан нам, түүний гишүүд, тухайлан О.Магнай танаас шаардаж байна.
    Сонгууль дуусна. Амьдрал цааш үргэлжилнэ. Улс орны амьдралын хүнд төвөгтэй нөхцөл байдлыг гарз хохирол багатай даван туулах, гарцаагүй шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх, иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татахын төлөө улс төрийн хүчнүүд хамтран зүтгэх нь хоосон цуурхал, мушгин гуйвуулалт, харлуулалт гүтгэлгээс илүү чухал байгааг Та бүхэн ухааран ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

    Сайн үйлс дэлгэрэх болтугай.

    Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга

    Миеэгомбын Энхболд
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах төслийг хэрэгжүүлнэ
    2016 оны 10 сарын 12
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.10.12/ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид 2008 онд нэгдэн орсон бөгөөд УИХ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 05-нд шинэчлэн баталсан. Хууль батлагдан хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлыг арилгаж, тэдэнд ажиллаж амьдрах таатай орчинг бий болсныг онцлов.

    Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн барилга барих, тоног төхөөрөмжөөр хангах гэрээ хийгджээ. Барилгын шавыг 2016 оны есдүгээр сард тавьж, хоёр жил таван сарын дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Энэ төслийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэх аж.

    Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах талаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа илтгэл тавьсан юм.

    Тус ажлын хэсэг ерөнхий боловсролын тусгай 25, 29, 55, 70, 63,116 дугаар сургууль, Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургууль болон цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Хараагүй иргэдийн үндэсний төв, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна. Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуульд 1658, цэцэрлэгт 402 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа бөгөөд 285 багш, 507 ажилтан ажиллаж байгаа аж.

    Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хараа сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон сэтгэл судлал, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, мэргэжлийн төрөлжсөн сургалт явуулах эрх зүйн орчинг бий болгох, мэргэжлийн сургалт явуулах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг төсөвт суулгах, төгсөгчдөд мэргэждийн болон чадамжийн үнэмлэх олгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай хуулийг батлуулах гээд шийдвэрлэх олон асуудлууд байгаа ажээ.

    Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл оролцож, мэдээлэл хийсэн юм.

    Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Японы Жайка олон улсын байгууллага, БНХАУ-ын тусламжаар баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв төслийн удирдлагын багийн төлөөлөл оролцож, санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Элэг шилжүүлэн суулгах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв
    2016 оны 10 сарын 12
    Элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
  • 401.6 мянган тонн үр тариа хураан авчээ
    2016 оны 10 сарын 12
    2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.


    Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.
    10 дугаар сарын 11-ны байдлаар 75.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 275.8 мянган га-гаас 401.6 мянган тонн үр тариа, үүнээс 393.6 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 140.7 мянган тонн төмс, 7.0 мянган га-гаас 81.8 мянган тонн хүнсний ногоо, 16.6 мянган га-гаас 39.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-гаас 10.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
    Шинэ ургацаас нийтдээ 135.0 мянган тонн буудай борлуулагдсанаас ТЭДС-д 36.0 мянган тонныг аваад байна.
    Ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч, 180 оюутан, нийтдээ 1130 хүн гэрээгээр ажиллаж байна.
    Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр:
    14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
    Ургацын төв штаб
  • Баянгол дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
    2016 оны 10 сарын 12
    Баянгол дүүргийн 18-р хороонд өнөөдөр нэгэн шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Тус цэцэрлэг нь 1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр, 6 бүлэг 180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан байна.

    Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

    Өмнө нь 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан тус цэцэрлэг өнөөдөр 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжлөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Бүргэдчин охин” кино оскарт нэр дэвших эрхтэй боллоо
    2016 оны 10 сарын 12
    ”Бүргэдчин охин” кино оскарт нэр дэвших эрхтэй боллоо
  • Дахиад 105 иргэн ажилгүй боллоо
    2016 оны 10 сарын 12
    Гурав дахь жилдээ хэрэгжээд байсан “Тогтвортой амьжиргаа” төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. Энэ тухай Ховд аймгийн СДБ-ын ахлагч С.Эрдэнэчимэг, Архангай аймгийн ахлагч Д.Батсайхан, Баянхонгор аймгийн ахлагч Д.Бямбасүрэн нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл байна.
    “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд сум дэмжих баг нь аймаг бүрт таван хүний гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тодруулбал, хяналт үнэлгээний мэргэжилтэн буюу багийн ахлагч, санхүү төлөвлөлтийн мэргэжилтэн, иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн, бүтцийн шинэчлэлт хариуцсан мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй баг нэг аймагт ажилладаг байсан аж. Улмаар 21 аймгийн 105 мэргэжилтэнг бүтцийн өөрчлөлт хийх болсон үндэслэлээр ажлаас нь халжээ. Ажлаас халах шийдвэрийг өнгөрөгч сарын 28-нд гаргасан байна.
    Ажлаас халагдсан иргэд нэг сая 200 мянган төгрөгийн цалин авдаг байжээ. Тэд эрх ашгаа хамгаалахаар 11 аймгийн 47 төлөөлөгч Улаанбаатар хотноо ирсэн байна. Хууль бус шийдвэр гаргасан байгууллага шийдвэрээ эргэн харах хүртэл Олон улсын байгууллага, Хүний эрхийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдэв.
    Б.Цэцэг
  • Дижитал хамтлагийн “Галзуу ганц” тоглолт болно
    2016 оны 10 сарын 12
    “Дижитал” хамтлагийнхан “Хүн бүр сурах эрхтэй” сайн үйлсийн төсөлд зориулан “Галзуу ганц” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 21-ны 19.00 цагаас ”Crocus event hall”-д болно.



    Тэрээр тоглолтынхоо орлогыг уг сайн үйлсийн төсөлд хандивлах бөгөөд тоглолтын тасалбар 15 мянга, 20 мянган төгрөгийн үнэтэй байна.



    Тоглолтод “Ice Top”, “Мон Та Реп”, “Энх тайван”, “No name” хамтлаг болон реппер Gee нар оролцоно.
  • Манай улсын иргэд гадны улс руу “дүрвэж” байна
    2016 оны 10 сарын 12
    Улсын хилээр гарах иргэдийн тоо өнгөрөгч зургадугаар сард нэг сая 40 мянга байжээ. Тэгвэл гадагшаа гарсан иргэдийн тоо сүүлийн гурван сард 40 дахин нэмэгдсэн аж. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард нэг сая 227 мянга хүрсэн бол наймдугаар сард нэг сая 461 мянга болж өссөн гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв. Гэхдээ үүнд зөвхөн манай улсын иргэд биш гэнэ. Дээрх тоо баримтад гаднын жуулчид ч орж байгаа юм.
    Иргэд гадны улсыг зорих болсон шалтгааныг нийгэм эдийн засгийн байдал хүндэрч, тогтвортой ажиллах боломжгүй болон өрхийн нэг сарын зарлага орлогоос давсантай холбон тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, иргэд амьдрах орчин нөхцөл муудаж буй хүндрэлийг давахын тулд дээд боловсролтой ч өндөр цалинтай хар ажил хийхээр хилийн дээс алхах болжээ.
    Б.Цэцэг
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас 17 хүн амиа алджээ
    2016 оны 10 сарын 12
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 191 бүртгэгдсэнээс 189 буюу 99.0 хувь нь үйлдвэрлэлийн осол, хоёр буюу 1.0 хувь нь хурц хордлого байна
  • Орон сууцны үнэ буурсаар байна
    2016 оны 10 сарын 12
    Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2015 оны мөн үеийнхээс 8.3 хувиар, өмнөх улирлынхаас 2.6 хувиар буурчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 5.5 хувь, Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт 6.1 хувь, Баянзүрх дүүрэгт 7.3 хувь, Баянгол дүүрэгт 9.5 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 11.9 хувиар, харин өмнөх улирлынхаас Баянгол болон Хан-Уул дүүрэгт 2.4 хувь, Баянзүрх дүүрэгт 2.5 хувь, Сүхбаатар дүүрэгт 2.7 хувь, Чингэлтэй дүүрэгт 2.8 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 2.9 хувиар буурсан байна.
    1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс 2016 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 6 дүүрэгт 3.6-7.8 хувиар, 1970-2001 оны орон сууцных 4.8-11.8 хувиар, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных 6.2-14.7 хувиар тус тус буурсан байна.
    Б.Цэцэг
  • Дүүргийг аймагтай ижил статустай болгоно
    2016 оны 10 сарын 12
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад хүлээлгэн өгөв.


4767 4768 4769 4770 4771 4772 4773
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    6 цаг 47 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    7 цаг 5 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    7 цаг 50 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    8 цаг 15 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    8 цаг 42 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    8 цаг 44 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    8 цаг 54 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    9 цаг 3 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    9 цаг 36 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    9 цаг 47 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    10 цаг 36 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    10 цаг 48 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    11 цаг 16 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    11 цаг 56 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    12 цаг 19 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    13 цаг 27 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    13 цаг 27 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    13 цаг 34 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    13 цаг 35 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    14 цаг 32 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК