-
2017 оны 1 сарын 16
Намайг хуучнаар ”ГЯЯ”-ны яамны албан ёсны нэрийг одоо юу хэмээн нэрийдэж байгаа бол гэдэг дээр эргэлзэж байна гэвэл та бүхэн итгэх үү? ”ГЯЯ” гэж хашилтан дотор хийлээ шүү. Намайг бага залуу байхад ихээхэн нэр хүндтэй энэ байгууллагын албан ёсны нэрийдэл ”Гадаад явдлын яам” гэсэн нэрээрээ хорь гучаад жил явсан байх. Уг сурвалжийг нь хөөн бодвоос бүр автономитын үеэс энэ нэрийдэл бүрэлдэн тогтсон янзтай байдаг.
Дараа нь 1990 оноос хойш Гадаад хэргийн яам болчихсон цохиж явснаа тун удалгүй нэг засаг солигдоход Гадаад харилцааны яам болсон санагдаж байна. 2010 онд нэгэн арга хэмжээнд орчуулга хийгээд явж байхад албан ёсны нэрийдлийн товчлол нь ”ГХХЯ” болчихсон байсныг хэр баргийн хүн тайлан унших нь байтугай тэр тухай дуулаа ч үгүй байвал миний хувьд төдийлөн гайхахгүй. Яагаад гэвэл би ч өөрөө тэр нэрийг хараад ”Нэр томъёоны тогтвортой байх чанарыг” ингэж алдагдуулж байх гэж дээ хэмээн дотроо халаглаж байсан болохоор тэр юм. Дээрх товчлолын тайлбар нь ”Гадаад харилцаа худалдааны яам” гэсэн үг болой.
Манай боловсролын яамны нэрээ өөрчлөсөн хийгээд өөр салбартай нийлж салсан түүхийг өгүүлвээс энэнээс урт үлгэр болж мэдэх байх аа. Ер нь төрийн гол яамдын нэрийн өөрчлөлт гэдэг сэдэв авчихсан оюутан толгой өвдөлгүй мастерийн зэрэг хамгаалчих байх шүү.
Намайг бага залууд Эрүүлийг хамгаалах яам гэдэг байсан байгууллагын нэрийн хувирлын түүх өдгөө ямар болсныг миний хувьд тийм гээд зоригтой хэлчих сачий бас л дутаж байна. ”Эрүүл мэндийн яам”, ”Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам”, ”Эрүүл мэнд нийгмийн халамжийн яам” ч бил үү дээ хувираад явчихсан нь одоо ямар нэрэн дээр очоод тогтоо бол доо? Ийм жишээг ХААЯ-ны нэрийн хувирал гээд үргэлжлүүлвэл бас л дуусашгүй юм болж мэдэх нь.
Миний сайн мэдэж байгаачлан өмнөд хөрш Хятадад ”Боловсролын яам”, ”Соёлын яам”, ”Гадаад хэргийн яам”, ”Эрүүл мэндийн яам” гээд нэг л хатуу тогтсон нэр томъёо нь хэдэн арав тэр ч байтугай зуун жилийн настай байдаг нь төрийн тогтвортой байдлын илэрхийлэл баталгаа болж байдаг шиг. За цаашлаад тэдний хувьд ”Багшийн их сургууль”, ”Анагаахуйн их сургууль” гээд ямар ч зоригтой улс төрч өөрчлөх аргагүй хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн нэршлүүд манай улсад болохоор ”Боловсролын их сургууль”, ”Эрүүл мэндийн их сургууль” гээд аль эрт төрөл арилжчихсан байх жишээтэй.
Хэл бол нийгмийн үзэгдэл болохын хувьд нийгмийн хөгжлийг даган хувьсаж байх зүй тогтолтойг миний бие хэл шинжээч хүний хувьд мэдэлгүй яахав. Гэхдээ аливаа үндэстний хэлний хамгийн тогтворгүй, хувьсамтгай хэсэг нь ярианы хэл байдаг бөгөөд тэрхүү хувьсамтгай чанарыг нь бичгийн хэлний харьцангуй тогтвортой чанар хазаарлаж байх учиртай гэж үздэг. Өөрөөр хэлбэл бичгийн хэл нь ярианы хэлийг бодох юм бол илүү тогтвортой чанартай байдаг гэсэн үг л дээ. Тэр дундаа дээр өгүүлсэн төрийн гол яамд, салбарын үндсэн нэгжүүдийн нэрийдэл зэрэг нэр томъёонууд бичгийн хэл дундаа бүр ч тогтвортой байх учиртай нь дэлхийн хөгжингүй улс орнуудын ”Хэл соёлын бүтээн байгуулалтын үйл хэргийг” ажиглаж байхад тодорхой харагддаг.
Харин энэ зүй тогтол манай улсад болохоор улс төрийн тогтворгүй байдал хийгээд хэл шинжлэлийн талаар паг байж мэдэх ойворгон улс төрчдийн балгаар яаж бантагнаад байгаагийн зах зухаас товч өгүүлэхэд ийм буюу.
Хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүд ”Үндсэн хуулийн”, ”Үндсэн хуулын” гэж хоёр бичлэгийг нэг мөр болгох асуудлын талаар маргалдаад сууж байхыг харахад үнэхээр эмгэнэлтэй санагдаж байсан шүү. Үндэсний монгол бичигтээ зоримог шилжин орохоос нааш энэ мэт инээдтэй марзан гэхэд багадмаар маргаан мэтгэлцээн төгсгөл болох нь юу л бол? Даанч үүнийг манай суурин дээрээ ”380 градус” эргэчихдэг улс төрчид сэхээрдэг болов уу? Манай нэгэн хашир туршлагатай улс төрч өөрийн нэг томоохон асуудлаарх байр суурь үндсээрээ эргэчихээд байгаа гэдэг санаагаа ”380 градус эргэчихээд байна” хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэнийг санаж байна уу? Тойргийн хэмжээс миний багад арай өөр байдаг шиг санагдах юм. Гэвч энэ цаг үед болж бүтэхгүй юм гэж бараг үгүй болсон болохоор 380 болчихоод байгааг мунхаг би ухаарахгүй яваа ч юм бил үү?
-
2017 оны 1 сарын 16
адаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж мэдээлэл хийв.
-
2017 оны 1 сарын 16
Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сарын 05-нд “Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг “Өргөө” амаржих газарт зохион байгууллаа. Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх байгууллага харилцан бие биеэ дэмжиж ажиллах, тэргүүн туршлага болон цаг үеийн мэдээллээ солилцож хамтран ажиллах талаар энд зөвлөлдсөн юм.
“Эх барихын тусламж үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтаас дараах санал, зөвлөмжийг гарган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв жирэмсний хяналтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах. Үүнд жирэмсний хяналтад цаг хугацаанд нь хамрагдахын ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэсэн сурталчилгаанд онцгой анхаарах
Холбогдох байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах. Тус ажлын хүрээнд эхний ээлжинд дараах үйл ажиллагааг зохион байгуулах:
Дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газрууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай удирдлага, эмч, мэргэжилтэн, нэгжийн утасны нэгдсэн жагсаалтыг дотоод хэрэгцээнд зориулан гаргаж хүргэх (Нийслэлийн эрүүл мэндийн газар),
2017 оны хоёрдугаар сард амаржих газрын үйл ажиллагааг нийт дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах (Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хүрээ амаржих газар),
2017 оны эхний хагас жилд багтаан аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв гурван амаржих газрын холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд жирэмсний хяналт, эх барихын тусламж, үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг танилцуулах холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах (НЭМГ, аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв),
Дүүргийн эх барихын эмч нарыг амаржих газрууд ажлын байран дээр дагалдуулан сургах, мэргэжил дээшлүүлэх боломжоор ханган ажиллах
Байгууллагын загварын ном (Brandbook)-той болж, хаяг, ажлын хувцас зэргийг жигд болгох
Амаржих газрын стандартыг шинэчлэх шаардлагатай гэж үзвэл амаржих газрууд саналаа нэгтгэж Нийслэлийн эрүүл мэндийн газарт ирүүлэх. Нийслэлийн эрүүл мэндийн газар холбогдох байгууллагад уламжлах гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 16
Монголын боксын холбооны их хурал өнөөдөр боллоо.
-
2017 оны 1 сарын 16
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ.
-
2017 оны 1 сарын 16
Нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирэх сарын 15-ны дотор гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс анхаарууллаа. Хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулийн хугацаа нь оны эхэн буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх аж. Уг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан нь мэдүүлгээ цахимаар (www.meduuleg.iaac.mn) мэдүүлж, байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулах шаардлагатай юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 16
Сар шинийн баяраар Улс орон даяар монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалж байгааг ажил хэрэг болгож Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе уриан дор Үндэсний томоохон үйлдвэрүүд, Гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчидийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр нь худалдаалах Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаа нарны зам дагуух Соёолж төвд 2017 оны 2 сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдах болсон баяртай мэдээг дуулгахад таатай байна. Тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын тул Соёолж төв өөрийн үзэсгэлэн талбайг шинэчлэн засч 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, гадны 150 машины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэсэн байна. Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах юм. Нийслэлчүүдийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аяныг бодитоор ажил хэрэг болгож байгаа үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчидад талархал илэрхийлье. Үндэсний үйлдвэрлэлээ үйлдвэрийн үнээр нь худалдан авцгаая. Монголд үйлдвэрлэв 2017 үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчидтай 99007003, 96202016 утсаар холбоо барих боломжтой юм байна.
-
2017 оны 1 сарын 16
Швейцарийн Давос хотноо болох 47 дахь удаагийн Давосын форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус форум энэ сарын 17-20-ны өдөр болох бөгөөд энэ жил ”Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдвийн хүрээнд болох юм.
Энэ жилийн форумд 46 улсын төрийн тэргүүн оролцох бөгөөд тэр дундаа БНХАУ-ын дарга Си Зиньпин анх удаа уг форумд оролцоно хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээд буй.
-
2017 оны 1 сарын 16
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн өнгөрсөн баасан гарагт амиа алджээ. Тодруулбал, Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч, тэд амиа алдсан байна.
-
2017 оны 1 сарын 16
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал, дүгнэлтээ нэгтгэдэг уламжлалтай.
-
2017 оны 1 сарын 16
Сурагчдын хичээл энэ пүрэв гарагт орох хуваарьтай байгаа. Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хотын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан ч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.
-
2017 оны 1 сарын 16
ТУРКИЙГ ХААНЧЛАХ ХҮСЭЛ
Туркийн гадаад бодлого Тайип Режеп Эрдоганыг Ерөнхийлөгч болсноос хойш буюу 2014 оноос эрс идэвхжиж “Исламын улс” болон курдуудын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдвийн нэг нь Турк болон Ерөнхийлөгч Эрдоган болов. Дэлхийн хэвлэлүүд “Исламын улс”-ын эсрэг Туркийн довтолгооны тухай биш, харин курдуудыг хэрхэн бөмбөгдөж, Ерөнхийлөгч Эрдоганы Турк Улсыг ганцаар хаанчлах гэсэн хүслийн тухай илүүтэй бичиж байна.
“Исламын улс”-ыг бус Курдыг дарах гэсэн оролдлого
Туркийн эрх баригчид өөрсдөө Курдистаны ажилчны намын (КАН) эсрэг байлдаж байгаа хэмээн тайлбарлаж байна. Харин курдууд Эрдоганыг 2012 онд байгуулсан энхийн гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Энэ гэрээг байгуулахаас өмнө Турк, КАН хоёрын хооронд олон жилийн дайн өрнөж 40 орчим мянган хүн амиа алдсан юм. Курдуудын хөдөлгөөн нь маш өргөн хүрээг хамардаг бөгөөд зөвхөн КАН-аас бүрддэггүй.
АНУ Иракт дайн эхлүүлснийхээ дараа курдуудыг дэмжих болсон. Тиймээс Эрдоган курдуудыг гэнэтхэн довтолж эхэлсэн нь Вашингтоныг эвгүй байдалд оруулав.
Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл америкчууд Турк, КАН хоёрын аль нэгийг сонгон холбоотноо болгох хэрэгтэй болно. Вашингтон Сириг бөмбөгдөхөөс татгалзсанаас хойш Турк, АНУ-ын харилцаа муудсан. Гэхдээ геополитикийн хувьд туркууд АНУ-д илүү хэрэг болно. Ийм байдлаар Ойрхи Дорнодын болон Туркийн нөхцөл байдал дарьтай торх шиг болж байна. Ажиглагчид Турк нь “Исламын улс”-тай тэмцэх нэрийдлээр курдуудыг дарахыг оролдож байна гэж үзэж байна. Хэдийгээр Туркийн эдийн засаг, армийн хүчин чадал муугүй ч 30 жил болоход курдуудыг дарж чадаагүй. Харин одоо Анкарагийн хувьд нөхцөл байдал улам хүндрэв. Хэрэв бүх хүчээ курдуудын эсрэг чиглүүлбэл хэтэрхий эрсдэлтэй алхам болно. Эрдоганы цаад санаа нь “Исламын улс”-ыг биш, КАН-ыг дарж авах явдал гэсэн санааг дэлхийн хэвлэлүүд тодотгож байна.
Замдаа таарсан бүхнийг зайлуулагч
Ататурк шашныг улс төрөөс тусгаарлаж, орчин үеийн Турк Улсыг байгуулсан. Харин Эрдоган шашны үйл ажиллагаанд маш идэвхтэй нэгэн. Түүний байгуулсан Шударга ёс, Хөгжлийн нам Засгийн эрхэнд гарахаас өмнө шашны туйлшралаас нь болж, цэргийн эрхтэнүүд түүнийг улс төрд ороход нь дөрвөн удаа хориг тавьж байжээ. Харин 2013 онд Шударга ёс, Хөгжлийн намыг тараахаар үгсэн хуйвалдсан хэргээр армийн өндөр албан тушаалтай 17 хүнд бүх насаар нь хорих ял оноосноор Эрдоган саад болж байсан цэргийн эрхтэнүүдээс ангижирсан юм. 2011 онд Туркийн 200 гаруй цэргийн, тэнгисийн цэргийн болон нисэх хүчний албан хаагч, сэтгүүлч шашингүй үзэлтэн, улстөрчдийг шорон руу илгээсэн явдал дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байсан. Энэ үед Ерөнхий сайд байсан Тайип Режеп Эрдоганыг сөрөг хүчний улстөрчдийг замаасаа зайлуулахын тулд шүүх тогтолцоог ашигласан хэмээн буруутгаж байсан ч газар авалгүй намжсан юм. 2013 оны зургадугаар сард Эрдоган Станбул хотод гарсан эсэргүүцлийн томоохон жагсаалыг хүчээр тараасан. Шударга ёс, Хөгжлийн намыг исламын хэт туйлширсан суурьтай гэж буруутгадаг тэрс үзэлтнүүд эсэргүүцлийн хөдөлгөөнийг бусад хотод дэвэргэж байв. 2013 оны арванхоёрдугаар сард Туркийн Засгийн газар авлигын хэрэгт орооцолдсон тухай шуугиан дэгдэж, олон хүн баривчлагдсаны дотор кабинетын гишүүд болон хүүхдүүд нь байсан билээ. Тус улсад өнгөрсөн долдугаар сард болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа Эрдоган хэдэн зуун мянган хүнийг ажлаас нь халж, хорьж, гадуурхаж байгаа юм. Түүнээс гадна хэд хэдэн хэвлэл мэдээллийг террорист бүлгэмүүдийн ухуулга сурталчилгаа хийсэн гэж буруутган хаасан төдийгүй парламентын курд гишүүдийг энэ шалтгаанаар баривчилжээ. Энэхүү өөрийнхөө эсрэг буй хүмүүсийг цэвэрлэх ажиллагааг Европын холбоо шүүмжилж, гэрээ хэлэлцээрээ царцаахыг анхааруулаад байгаа. Гэвч Эрдоган үүнийг үл тоон, “Босогчид одоо ч манай цэрэг, цагдаа, шүүхэд орогносоор байна. Бид тэдэнд улс үндэстнээ өгөхгүй. Тиймээс хэрэгтэй бүхнийг хийнэ” гэдгээ мэдэгдээд байгаа юм. Цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойших хугацаанд л гэхэд аюулаас хамгаалах хүчний 9997 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Албан ёсны мэдээнд дурдсанаар, төрийн эргэлт хийхийг оролдсонтой холбоотойгоор онц байдлын дэглэм зарлах тухай хуулийн хүрээнд аюулгүй байдлыг хангаж, нийгэмд хэв журам сахиулах үүднээс хамгийн багадаа 550 ТББ, 19 хувийн эмнэлэг болон есөн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаажээ. Мөн Дотоодыг хамгаалах яам, Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн, Эрчим хүчний, Хуульзүйн яам болон бусад төрийн байгууллага, төрийн мэдлийн телевиз, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 55 мянган албан хаагчийг ажлаас нь халсан байна.
Туркийг бүх насаараа хаанчлах гэсэн хүсэл
Режеп Таийп Эрдоган Турк Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай орон болгохоор зүтгэж байгаа. Парламент дахь үндсэрхэг үзэлтнүүд түүний саналыг хүлээн авч, үндсэн хуульд өөрчлөлт оруулах, түүнийг 2029 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллахыг дэмжихээ илэрхийлсэн. Харин өнгөрсөн долоо хоногт Туркийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үйл явц дахин нэг алхмаар урагшиллаа гэж хэлж болно. Туркийн Ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган болон түүнийг хүрээлэгчид өнгөрснөөс сургамж авч, Засгийн газрын хэврэг бүтэц, хагарлаас хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Харин эсэргүүцэгчдийн зүгээс засаглалын шинэ хэлбэрт шилжсэнээр авторитар дэглэмийг бий болгоно гэж шүүмжлэлтэй хандаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл парламентын анхан шатны санал хураалтаар 338 хүний дэмжлэг авчээ. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах болж байна. Санал асуулгыг ирэх хавар зохион байгуулах төлөвтэй байгаа юм. Туркийн Үндэсний ассамблей 550 хүний суудалтай бөгөөд хуулийн төслийг дэмжин батлахад 330 санал шаардлагатай байсан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы гарт хэмжээлшгүй эрх мэдэл төвлөрч, тэр Засгийн газрын сайд нарыг томилох, огцруулах, эрх баригч намыг тэргүүлэх эрхтэй болохоос гадна 2029 он хүртэл Туркийн төрийн эрхийг барих боломжийг бүрдүүлнэ.
“Maarif” сан
Ахмет Давутоглу Туркийн Ерөнхий сайдаар ажиллах үедээ Боловсролын яамны харьяа сан байгуулах саналыг парламентад оруулж байсан. Үүний дагуу Ерөнхийлөгч Эрдоганы зарлигаар нэг сая турк лирийн хөрөнгөтэй “Maarif” хэмээх сан байгуулагдсан юм. Энэхүү сан нь гаднын улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудын үйл ажиллагааг дэмжин оюутан, багш нарын дотуур байр, соёлын төв, номын сан, лаборатори, урлаг, спортын танхим зэргээр хангах үйлчилгээг үзүүлэх юм. “Maarif” сангийн комисст Боловсролын яамны хоёр, Гадаад хэргийн яамны нэг, Сангийн яам болон Дээд боловсролын байгууллагын тус бүр нэг, Засгийн газрын гурван гишүүн багтдаг. Тэгвэл тус сан нь Саудын Арабын Засгийн газраас санхүүждэг тухай “TR724” сайт мэдээлжээ. “Maarif” сан нь Туркийн Засгийн газраас санхүүждэг атлаа өөр улсаас санхүүгийн дэмжлэг авч буй нь олон хүний гайхашралыг төрүүлж байгаа ажээ. Түүнчлэн тус сан байгуулагдсанаасаа хойш гадаад улс орнууд дахь турк сургуулиудын үйл ажиллагааг дэмжих дорвитой юу ч хийгээгүй бөгөөд гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх мэдэлтнүүдийн мөнгө завших гэсэн нэг хэлбэр хэмээн бичиж байна.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
-
2017 оны 1 сарын 16
УИХ-ын намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 10-ны өдөр завсарлана. Тэгвэл УИХ-ын даргын захирамжаар намрыг чуулганыг сунгаж хуралдуулж магадгүй болоод байна.
-
2017 оны 1 сарын 16
Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг гаргасан байна. Иймд:
-
2017 оны 1 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог.
-
2017 оны 1 сарын 16
Автомашины зогсоол дээр машин шатсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр өглөөний 07:52 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа гарсан байна.
-
2017 оны 1 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа хагас жил орчмын дараа дуусна. Харин түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай юу гэх асуулт өнөөдөр улс төрийн болоод олон нийтийн дунд хөвөрч байна. Ямартай ч Ерөнхийлөгчийг огцруулах галт тэрэг хэдийнэ хөдөлсөн бололтой. Харин асуудал хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах буй за.
-
2017 оны 1 сарын 16
“Төрийн мэдээлэл” хууль тогтоожмийн эмхэтгэлийн 2017 оны 02 дахь дугаарт Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.
Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, соёрхон батлах, батлах, хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох, тайлбар хийх, гэрээг биелүүлэх, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, нийтлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг нийтэлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.
Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон харилцан суутгах замаар эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах, Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1.0 их наяд хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргаж, нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт энэхүү тогтоолоор даалгасан байна.
Энэ тогтоолын 1-ийн 1 дэх дэд заалтад заасан өр, авлагын тооцоонд аудит хийхийг Үндэсний аудитын газар, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд тус тус үүрэг болгожээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 16
Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны анхны ээлжит хуралдаанаа хийж, 30 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний дотор, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байх шаардлагыг хангасан “Номин гүнж”, “Начин заан финанс” ХХК-уудад банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгов. Мөн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахаар хүсэлт ирүүлсэн хадгаламж, зээлийн хоршоодод тусгай зөвшөөрөл олгож, заримынх нь зөвшөөрлийн хугацааг сунгалаа.
Хууль, холбогдох журмын шаардлага хангасан мэргэжлийн оролцогчдод даатгалын зуучлагчийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосны дээр “Мандал женерал даатгал” ХХК-ийн оноосон нэрийг компаний харилцагчид, даатгуулагчдад хүндрэл учруулах, төөрөгдүүлэх болон бусад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэн, “Мандал даатгал” ХХК болгон өөрчлөв.
Түүнчлэн, “Бат капитал менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажиллахыг зөвшөөрч, бизнес төлөвлөгөөний дагуу гадаадаас хөрөнгө оруулалт татах болон Хөрөнгө оруулалтын сангаа байгуулах талаар идэвхтэй ажиллахыг зөвлөв. Мөн Хөдөө аж ахуйн биржид арилжааны зуучлал эрхлэх зөвшөөрөл авсан компаниудын үйл ажиллагаа ихээхэн доголдолтой явж ирснийг цаашид сайжруулах үүднээс хууль тогтоомж, холбогдох журмаар олгогдсон эрхийн хүрээнд арга хэмжээ авахаар боллоо.
-
2017 оны 1 сарын 16
Олны анхаарлын төвд, хүлээлт үүсгээд байсан С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ. ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш хаалттай үргэлжилсэн шүүх хуралдааны дараа шүүх бүрэлдэхүүн Орхон аймгийн харьяат гурван иргэнийг гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээг оноосон юм.