зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4923 4924 4925 4926 4927 4928 4929
  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа
    2016 оны 8 сарын 04
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь газар, хэлтэс алба бүхий 12 бүтэцтэй ажиллахаар боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд арбитрын маргаан олноор гарах болсон. Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор 3.5 жил болж, маргаан хэрхэн шийдэгдэхээс үл хамаараад тухайн улсаас захиргааны зардалд гурван сая доллар гаргадаг юм байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, маргаан гарвал цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу дотооддоо шуурхай шийдэж байхад энэ зөвлөлийн ажил чиглэх юм.
  • Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана
    2016 оны 8 сарын 04
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталлаа. Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталлаа. Нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байв. Агентлагуудын тоог хадгалж, заримынх нь чиг үүргийг өөрчиллөө. Нийслэлийн иргэдийн 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тиймээс Залуучуудын хөгжлийн газрыг шинээр нэмж байгуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 45, нийт өрхийн 40 хувь нь нийслэлд амьдардаг юм.
  • Дэд сайд нарыг томиллоо
    2016 оны 8 сарын 04
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар арван дэд сайдыг томилж, тогтоол баталлаа. Үүнд:

    - Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл

    - Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/

    - Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын Нарийн бичгийн дарга/

    - Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж / ОБЕГ-ын дарга асан /

    - Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын Нарийн бичгийн дарга/

    - Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр

    - Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн / “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан/

    - Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн

    - Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга/

    - Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/

  • УИХ-ын төсвийн тодотголын саналыг дэмжлээ
    2016 оны 8 сарын 04
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.03/ хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг хэлэлцэж, танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.

    Тэрээр, “Улсын Их Хурлын тухай хуулийн 42.2-т Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их хурлын төсвийн төслийг Улсын Их Хурлын даргын зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн хуулийн 42.3-т Улсын Их Хурлын Тамгын газар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гарсан саналыг тусгаж, төсвийн эхний хувилбарыг Улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ гэж заасан. Уг саналаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх үүрэгтэй. Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2016 оны төсөв улс орны санхүү, төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж 2016 оны төсвийн төслөөс нийт дүнгээр 13390.6 сая төгрөгөөр буурч, 18637.3 сая төгрөгөөр батлагдсан. Иймд төсөв хүрэлцэхгүйд хүрч байгаа учраас Улсын 2016 оны төсвийн тодотголоор Улсын Их Хурлын урсгал төсвийг 2460.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна” хэмээн танилцуулгадаа дурдав.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа тэвчиж болох зардлуудаа танах, зарим саналыг 2017 оны төсөвт суулгах боломжтой эсэх талаар асууж тодруулав. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон одоогоор төсөвт ямар ч мөнгө байхгүй учраас зайлшгүй шаардлагатай байгаа мөнгөө оруулж ирсэн хэмээн хариулав.

    Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан 2016, 2017 оны төсөв хүнд байх тул Улсын Их Хурлын Тамгын газар бусад байгууллагуудад зөв жишиг тогтоох ёстойг сануулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналын төслийг 2014, 2015 оны төсвийн бодит гүйцэтгэлийн тоон үзүүлэлттэй харьцуулан, саналаа гишүүдэд танилцуулах хэрэгтэй хэмээн санал хэлэв.

    Ингээд саналт хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж, Сангийн яаманд хүргүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд даалгав.

    Үүний дараа Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэв. Танилцуулгыг лсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.

    Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төсвийг боловсруулахдаа 6 зарчим баримталсан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын үйл ажиллагаа хэвийн явуулах, УИХ-ын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц байх, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хороодын төсвийн талаар байнгын хороо бүрээс санал авч тусгах, орон тоо, цалингийн хэмжээ, хоол унааны зардлыг мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд тооцох гэх зэргээр боловсруулсан байна.

    Мөн тэрээр, “УИХ-ын 2017 оны төсвийн хязгаарыг Засгийн газрын 2016 оны 346 дугаар тогтоолоор 14616.8 сая төгрөгөөр баталж ирүүлсэн бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс нийт дүнгээр 8979.4 сая төгрөгөөр, 2016 оны батлагдсан төсвөөс 4020.5 сая төгрөгөөр буурсан. УИХ-ын 2017 оны төсвийн төслийг нийт дүнгээр 27348.0 сая төгрөгөөр тооцсон бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс 3715.8 сая төгрөгөөр, 2016 оны төсвөөс 8710.7 сая төгрөгөөр, Засгийн газраас баталж ирүүлсэн төсвийн хязгаараас 12731.2 сая төгрөгөөр өсч байгаа” гэж танилцуулав. Танилцуулгатай холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээгдлээ
    2016 оны 8 сарын 04
    “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум “Хотын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ болж байна. Форумын хүрээнд өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

    Үзэсгэлэнд үндэсний 48 аж ахуйн нэгж оролцон Эко эрчим хүч, Эко цахилгаан дулаан, Эко тээвэр, Эко үйлдвэрлэл зэрэг сэдвээр бүтээгдэхүүн шийдлээ танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөрийн захирал Ким Де Ридер хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Урьд жилүүдийн форумаар хотын ногоон хөгжил, өсөлтийн талаар хотууд санал солилцож туршлага хуваалцаж байсан бол энэ жил ”Хотын ногоон хөгжил-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр зохион байгуулах гэж байна. Энэ форум нь бүс нутгийн ногоон хөгжлийн асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх төдийгүй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтиийн эсрэг дуу хоолойгоо нэтгэж, эх дэлхийгээ аврах үйлсэд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм” гэж онцоллоо. Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум маргааш 09:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
    2016 оны 8 сарын 04
    Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана.

    Сүхбаатар

    10.30-17.30 8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34-р байр, Хатагтай эмнэлэг, Гандирс орд ХХК, Мандах-Өргөө, Алтан-Өргөө СӨХ-үүд, ХУИС болон ойр орчмоор

    Хан-Уул

    10.30-18.00 16-р хороо “Буянт-Ухаа 1”-ийн 701-714 -р байр

    12.00-12.30 12-р хороо Биогийн үйлдвэр
    14.30-16.30 12-р хороо Биогийн орон сууц, Сонгинын дээд доод амралт, Био асралт эмнэлэг, АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын амралт сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал болон ойр орчмоор

    13.00-13.30 - 14.30-16.30 12, 13-р хороо 013, 120, 326-р ЦА-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

    13.30-14.00 12-р хороо Биогийн үйлдвэр, Худаг, Уурын зуух болон ойр орчмоор

    14.00-14.30 12-р хороо Гоц халдварт

    Налайх

    10.00-18.00 2-р хороо Амаржих газар, Мэс заслын клиник, Цагдаагийн хэлтэс, 33, 75-р байр, ШШГА
  • Зурхай: Өнөөдөр тэрсүүд өдөр
    2016 оны 8 сарын 04

    2016.8.4, Пүрэв гараг / Билгийн тооллын: 2
    Намрын эхэн улаан бичин сар
    Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

    Аргын тооллын: 2016.8.4, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.33-21.23
    Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Авахуй

    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Замд гарвал олз олох сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих хангинавал зочин ирэх баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийн дулаан байна
    2016 оны 8 сарын 04
    Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг аадар бороо орж, говь талын нутгаар аагим халуун байхыг анхааруулж байна.

    2016 оны наймдугаар сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 36 хэм, 20 цагт 32 хэм дулаан байна.

    2016 оны наймдугаар сарын 03-ны 21 цагаас наймдугаар сарын 04-ний 21 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 36-41 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 35-40 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 36-38 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 35-40 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

    2016 оны наймдугаар сарын 5-наас наймдугаар сарын 09-нийг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    5-нд зарим газраар түр зуурын бороо, 6-7-нд баруун болон төвийн аймгийн нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
  • НМХГ-аас товчоодын үйл ажиллагааг шалгалаа
    2016 оны 8 сарын 03
    “Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг дарга долдугаар сарын 28-ны өдөр А/594 дугаар захирамж гаргасан.


  • Маргаашнаас зарим газраар бороо орж, сэрүүснэ
    2016 оны 8 сарын 03
    Өнөө маргаашдаа Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг аадар бороо орж, говь талын нутгаар аагим халуун байхыг УЦУОШГ-аас анхаарууллаа.

  • Дэд хороодын дарга нарыг сонголоо
    2016 оны 8 сарын 03
    Байнгын хороод өнөөдөр хуралдаж Дэд хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9, 24.10 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Дэд хороодын дарга нарыг сонгон Байнгын хорооны тогтоолуудыг баталсан юм.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Батболдыг сонгов.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ёс зүйн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг нарыг тус тус сонголоо.

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Б.Батзоригийг сонгохыг дэмжсэн юм.

    Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг сонгов.

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдан Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийн тухай, Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хэт халалтаас үүдэлтэй тархины цус харвалтаас сэргийлэх зөвлөмж
    2016 оны 8 сарын 03
    Долоодугаар сарын 28-ны өдрөөс хойш Монгол орны нийт нутгаар хэт халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ зуны агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.1 хэмээр дулаан байгаа аж.

  • Олон улсын ачаа тээврийг энэ сарын 13-наас туршина
    2016 оны 8 сарын 03
    Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжинь боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг наймдугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэж эхлэхээр болжээ.
  • Соёлын элч нарт гэрчилгээ гардуулав
    2016 оны 8 сарын 03
    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсын алдарт дуучин, зураач Яширо Аки болон алдарт зураач Шингэцү Шикандай нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээг гардуулав. Гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар оролцлоо.

  • Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийг үргэлжлүүлнэ
    2016 оны 8 сарын 03
    Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийн Манила дах төслийн багийн ахлагч Ким Кижүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобус буюу”BRT төсөл”-ийн талаар санал солилцлоо. Төслийн багийн ахлагч Ким Кижүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, судалгааг эхлүүлсэн. Долоон жилийн хугацаа өнгөрсөн ч бүтээн байгуулалтын ажлаа эхлэж чадаагүй байна. Тиймээс төслийг цаашид богино хугацаанд хэрэгжүүлж дуусгах тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Дэлхийн томоохон хотуудад замын хөдөлгөөний түгжрэл, нийтийн тээврийн асуудал тулгамдсан асуудлын нэг байдаг. Гэхдээ тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлснээр асуудлаа бүрэн шийдэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тиймээс нийтийн тээвэрт дэвшил авчрах төслийг үргэлжлүүлэх бодолтой байна. Юуны түрүүнд төлөвлөлт, судалгааг эргэн харж, ажлын хэсгийн хүрээнд ярилцан тохиролцох хэрэгтэй” гэлээ.

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тусгай замын гэгдэх нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой, нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийхээс эхний ээлжийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Зургаан хоног цахилгаан хязгаарлана
    2016 оны 8 сарын 03
    Ирэх даваа гараг буюу 8-р сарын 8-ны 06.00 цагаас 8-р сарын 14-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.
  • Халуунд хэт хөлдөөсөн зайрмаг, ундаа уух нь муу
    2016 оны 8 сарын 03
    Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй.

    Урьдчилан сэргийлэлт:

    -Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/

    -Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.

    -Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх
    -Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
    -Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
    -Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00 цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/
    -Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах
    -Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах

    Илрэх шинж тэмдэг:
    -Нууц үе 30 минутаас 18 цаг
    -Дотор бачуурч нозоорох
    -Огидос хүрэх, бөөлжих
    -Суулгах,
    -Бага зэрэг халуурах
    -Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
    -Нүд харанхуйлж, манарах

    Авах арга хэмжээ:
    -Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
    -Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших
    -Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
    -Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
    -Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/
    -Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.

    Хэн үүнд өртөх вэ?
    -Бүх насны хүмүүс өртөх боломжтой
    -Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.

  • Өмнөговьд дахин сонгууль явуулах товыг зарлалаа
    2016 оны 8 сарын 03
    Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд болсон Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-ын 19 нэр дэвшигч ялалт байгуулж, олуулаа болсон.
  • 388 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив
    2016 оны 8 сарын 03
    Монголбанк 1 долоо хоногтой 388 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2016 оны 08-р сарын 03-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 964.1 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
  • Засгийн газар хуралдаж байна
    2016 оны 8 сарын 03
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болж байна.
4923 4924 4925 4926 4927 4928 4929
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    9 цаг 45 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    9 цаг 59 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    10 цаг 37 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 18 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    12 цаг 3 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    12 цаг 10 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    12 цаг 34 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    12 цаг 38 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    12 цаг 44 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    13 цаг 0 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    13 цаг 31 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    13 цаг 41 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    14 цаг 2 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    14 цаг 7 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    14 цаг 15 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    15 цаг 0 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    15 цаг 14 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    15 цаг 21 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    15 цаг 31 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    15 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК