зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4937 4938 4939 4940 4941 4942 4943
  • Засгийн газрын хуралдаан боллоо
    2016 оны 7 сарын 28
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны 7 дугаар сарын 27-нд хийж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа.
  • Хүүхдэд зориулсан англи хэлний 5 төрлийн сургалтаас сонгон суралцах боломж бий
    2016 оны 7 сарын 28
    “Сондор хилэн” англи хэлний төвийн захирал С.Төмөрбат:

    Хүүхдэд зориулсан англи хэлний 5 төрлийн сургалтаас сонгон суралцах боломж бий.

    Хүүхдийн зуны амралт болж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ амралтыг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодож эхэлдэг. Тэгвэл “Сондор хилэн” төв яг таны хүүхдүүдэд зориулсан 5 төрлийн англи хэлний ангиа нээгээд байгаа аж.

    Бага насны хүүхдэд зориулсан анхан шатны ангиас өгсүүлээд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх хүртэл олон сонголт бүхий эдгээр ангиуддаа ирэх 7 хоногоос элсэлтээ авахаар хүлээж байгаа аж.

    -Танай төв хүүхдийн англи хэлний хэд хэдэн сургалт явуулж байгаа юм байна. Эдгээр сургалтынхаа талаар манай уншигчидтай хуваалцаач?

    “Сондор хилэн” англи хэлний төвд хүүхдийн 5 төрлийн анги хичээллэж байна.

    Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\ бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги

    Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\ элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх анги

    Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\ анхан шатны анги

    Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\ анхан шат

    Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\ дунд шатны анги

    -Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бүтэн өдрийн ангийнхаа талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

    -Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги бол манай төвийн олонд танигдсан сургалт гэж хэлж болно. Энэ ангид хүүхдээ сургаснаар англи хэлний анхан, завсар, дунд, ахисан дунд гэсэн 4 шатны мэдлэг олж авна. Өглөө 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэнэ. Энэ ангид сурснаар англи хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох гээд зөв хүн болж төлөвшихөд хэрэгтэй олон чухал чанаруудыг хүүхдэд эзэмшүүлдэг.

    - Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ангийн онцлог юу вэ?

    -Элсэлтийн ерөнхий шалгалтандаа тэнцээд хүссэн сургуульдаа элсэн орох зорилгыг өөртөө тавьж түүнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр шамдан суралцаж байгаа сурагчдад зориулсан анги юм. Ер нь ажиглаад байхад хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг ажилладаг боловч яг утгыг нь ойлгохгүйгээр автоматаар тогтоох явдал түгээмэл байдаг.

    Манай төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын 2006- 2015 оны бүх тестүүдэд судалгаа хийн тухайн шалгалтанд багтсан бүх дүрмүүдийг цэгцтэйгээр олгох хөтөлбөр боловсруулсан. Сурагчид эхлээд дүрмээ үзээд, дараа нь тухайн дүрмээ бататган холбогдолтой ямар ч тестийг ажиллаж чаддаг болно гэсэн үг. Мөн англи хэлний үгийн сангийн өргөн хүрээний мэдлэгтэй болох ба элсэлтийн ерөнхий шалгалтын тестний бүтэцтэй танилцах хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцана.

    Тестийг хэрхэн цаг алдалгүйгээр зөв арга техникээр ажиллаж, цагаа зөв зохицуулах арга барилыг эзэмших юм. Тухайн дүрмийг л ойлгочихсон байхад дараа нь тест ямар ч хэлбэрээр орж ирсэн төвөггүй зөв гүйцэтгэж чаддаг болно гэсэн үг. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий бүтэц болоод бүх хэсгүүдийг маш сайтар нягтлан ажиллаж дуусгадгаараа онцлог.

    Зөвхөн 12 –р ангийн сурагчид гэлтгүй 10, 11-р ангийн сурагчид ч эртнээс өөрийгөө дайчилж ЭЕШ-ийн арга техникийг эзэмшихийг хүсвэл бидэнд хандаж болно.

    -Бага насны 7-11 насны хүүхдэд зориулсан анхан шатны анги гэхээр?

    -Бага ангийнханд зориулж нас бие сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлийг анхан шатнаас нь эхлүүлэн эмх цэгцтэй эзэмшүүлэх зорилготой анги. Энэ ангид англи хэлний цагаан толгойн үсэгнээс өгсүүлээд хэрхэн уншиж бичихийг заахаас гадна, англи хэлний анхан шатны мэдлэгийг эзэмшүүлнэ.

    -Хувийн сургуулийн хүүхдүүдэд зориулсан ангиуд чинь сонирхол татаж байна л даа. Эцэг эхчүүд төлбөрийг нь төлөөд явуулж байгаа хүүхдүүдэд дахин англи хэл заах ямар хэрэгтэй гэж?

    -Уг нь бол тийм. Эцэг эхчүүдийн хувьд дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхуулж, адил түвшинд боловсрол эзэмшүүлэхээр төлбөр төлж хүүхдээ сургаж байгаа болохоор англи хэл сурчихна гэж найдаад яваад байдаг. Гэтэл хүүхдүүд нь англи хэл, байгалийн шинжлэх ухаан, тооны хичээлүүдийг англи хэл дээр ойлгох нь байтугай анхан шатны үгнүүдээ мэдэхгүй уншиж чадахгүй, энгийн тайлбаруудыг ойлгохгүй яваад л байдаг.

    Анги даасан багш нь болохоор англи хэл дээр ордог хичээлүүдэд нь анхаараад давтуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Гэтэл хэлний мэдлэггүй эцэг эхчүүдэд энэ нь асуудал үүсгэдэг. Энэ асуудлыг нь шийдэх зорилгоор хувийн сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулсан 2 түвшний англи хэлний сургалтыг төв дээрээ зохион байгуулаад байна. Энэ ангиуд нь:

    1.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (7-8нас) АНХАН ШАТНЫ АНГИ

    2.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (8-9 нас) ДУНД ШАТНЫ АНГИ гэсэн хоёр түвшний ангиа нээгээд байна.

    -Хувийн сургуулийн анхан шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?

    - Хувийн сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийг бэлтгэх зорилгоор энэ ангиа нээсэн. Англи хэлийг сургуульд орохоосоо өмнө үзэж байсан хүүхдүүд эхнээсээ хоцрогдолд орохгүй хичээлээ ойлгоод явдаг давуу талтай.

    -Хувийн сургуулийн дунд шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?

    -Ихэнх хувийн сургуулиуд монгол хэл дээр үзэх ёстой ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрөөс гадна олон улсын хөтөлбөрөөр хичээл орж байгаа. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бага сургуулиудын хувьд Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гэсэн гурван хичээлийг англи хэл дээр үздэг.

    Эдгээр хичээлүүдийг зарим сургуульд монгол багш орж байхад, зарим сургуулиудад нь гадаад багш орно. Энэ ангийн онцлог нь гэвэл хичээлдээ сууж байгаа хэрнээ хоцрогдолтой явж байгаа хүүхдүүдийн хоцрогдолыг арилгах зорилготой юм. Олон улсын хөтөлбөрт нь уялдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулсан учраас хоцрогдолд ороод байгаа хүүхдүүдэд маш хэрэгтэй сургалт болж чадна.

    Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гээд гурван хичээл өдрийн 3 цагаар орно. Өдрийн 3 цагийн эхний цаг нь англи хэлний хичээл /Englsih/, 2 дахь цаг нь Байгалийн шинжлэх ухаан \ Sciencе \, 3 дахь цаг нь Математик \ Mathematics\ хичээл гээд өдөр бүр орно. Энэ анги нь өдөрт гурван цагаар ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэнэ.

    -Сургалтын хөтөлбөрөө олон улсын хөтөлбөрийн дагуу гаргадаг гэсэн үг үү?

    -Сургалтын хөтөлбөрүүд судалгааны үндсэн дээр гарч ирнэ л дээ. Хувийн сургуульд хүүхдээ явуулдаг найз нөхөд танилуудаас, хүүхдийнхээ англи хэлний хичээлийн хоцрогдолыг арилгаад өгөөч гэсэн хүсэлтийг их тавьдаг. Энэ мэтчилэн танилууд болон манайд суралцсан хүмүүсийн хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзэлд тулгуурлан судалгаа явуулдаг. Судалгааны үндсэнд хөтөлбөрөө гаргана. Энэ зарчмаар л олон улсын бага сургуулийн хөтөлбөрүүдийг судалж, өөрийн аргачлалд оруулаад хөтөлбөрөө боловсруулсан.

    -Харин хүнийг өөрийн эрхгүй мэрийлттэй болгож, үр дүнтэй сайн сургаж байгаа эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад таны олж харсан, үндэслэсэн зүйл юу байв?

    -Миний хувьд 1995 онд их сургуулиа төгссөнөөс хойш багш хүн хаана ажиллаж болох тэр бүх газарт ажиллаж байсан. Тэгэхдээ нэг жил англи хэл үзсэн хүн, 10 жил хэл үзсэн бүр их сургуулиа төгсөөд ирсэн хүмүүс яг адилхан түвшинд байгаатай олон удаа таарч байлаа.

    ЕБС-ийн дунд ангиасаа англи хэл үзэж, их сургуульд бас 3-4 жил үзсэн хэрнээ санал бодлоо энгийн түвшинд илэрхийлж чадахгүй, шалгалт авахад хангалттай дүн өгч чаддаггүй.Англи хэл сурсан ч биш сураагүй ч биш хоёрын хооронд байгаа иймэрхүү хүмүүст зориулж, нэг сарын эрчимжүүлсэн тусгай хөтөлбөр боловсруулаад 2006 оны 2 дугаар сард сургалтын төвөө байгуулж байлаа.

    Тухайн үед эргэлзээ төрж байсан ч сургалтаа явуулаад ирэхэд гайхмаар үр дүн харагдсан. Нууц нь юу байв гээд эргээд бодохоор хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамгийн гол хүчин зүйл болж өгсөн байдаг. ЕБС , их сургуульд хүүхдүүд зөвхөн англи хэл гэдэг хичээл үзэхгүй. Маш олон хичээл үзэж, өөр өөр шалгалтууд өгнө. Англи хэл түүнийх нь нэг л хэсэг.

    Харин миний оюутнууд англи хэл сурахгүй бол болохгүй нь гэдгийг эд эсээрээ мэдэрчихсэн, хоолойн дээр нь тулчихсан хүмүүс байдаг. “Би 2500 долларын ажилд ормоор байна. Гэтэл 20 настай охин миний урдуур орчихлоо. Тэр надаас англи хэлээрээ л илүү” гэдэг. Тэр хүн сурах агуу их хүсэлтэй, харин би чин сэтгэлээсээ заагаад өгье гэсэн хүсэлтэй. Энэ хоёр хүсэл нийлээд эцэст нь гайхалтай үр дүнг бий болгодог.

    -Төгсөгчдийн сэтгэгдэлүүдийг харж байхад нэг сарын турш маш их даалгавар өгдөг, нойргүй хонох энүүхэнд байдаг нь ажиглагдсан. Энэ дундаас хүн юм сурна гэхээр үнэндээ амаргүй санагдсан...

    -Бид англи хэл сурахаар ирж байгаа хүмүүст нэгдүгээрт ажил, амьдралаа 100 хувь зохицуулаад, нэг сарын хугацаанд өөр зүйлд сатаарахгүй байх бүх арга хэмжээг аваад ирээрэй гэж хэлдэг. Өглөөний 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэж, хариад ч маш их даалгавар хийх учраас баяр тэмдэглэх, найз нөхөдтэйгээ уулзах ямар ч боломж гарахгүй. Хоёрдугаарт англи хэл сурах маш их хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой байх ёстой. “Сарын дотор сурна гэдэг ч худлаа байх, гэхдээ яахав суугаад үзье” гэсэн хүмүүс их ирдэг. Эхний өдөр хүмүүстээ би та нар өөрсөддөө ямар шаардлага тавих вэ гэдгээ ярилцдаг.

    Тэгээд энэ шаардлагыг биелүүлж чадна гэсэн хүмүүс нь үргэлжлүүлж, шөнө даалгавар хийгээд нойргүй сууж чадахгүй ачаалал даахгүй гэсэн хүмүүс нь явж болно оо гэдэг. Үнэхээр суръя гэсэн хүмүүстээ хайр хал хоёрыг зэрэгцүүлнэ дээ. Болж байгаа хүмүүсээ магтана, урамшуулна, юм хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байгаа хүмүүстэй жич уулзана, өөр арга барил хэрэглэнэ.

    Нэг сарын хугацаанд чи үнэхээр зовно, зовсны эцэст жаргана гэж би оюутнууддаа хэлдэг. Надад итгэ, өөртөө итгэ, сарын дараа ямар болохоо хараарай гэж хэлдэг. Үр дүнгээ сар бүр үзэж байгаа болохоор би хичээлээ дэндүү итгэлтэй заадаг юм. Яахав өөрийгөө дайчилж чаддаггүй, юмыг хойш нь тавьдаг цөөн нэг хүн замаасаа сэмээрхэн гараад явчихдаг. Харин дийлэнх нь багштайгаа хамтдаа зүтгээд үр дүн гаргаж чаддаг.

    -Таны олон жилийн туршлагаас харж байхад хүмүүс англи хэл сурахдаа юун дээр алдаа гаргаж байна?

    -Хамгийн гол нь сурах арга барил. Ширээн дээр хоол ч байсан, хор ч байсан ялгаагүй бүгдийг аваад ам руугаа хийгээд байгаатай яг адилаар, хэзээ хаана хэрэглэхээ мэдэхгүй англи хэлээр юу л байна, тэр бүхнийг толгой руугаа хийгээд байдаг. Нэг ёсондоо толгойгоо хогийн сав болгож орхидог.

    Харин бид, бүгдийг эхнээс нь маш цэгцтэй заан, нэг дүрэм үзлээ гэхэд юунд хэрэгтэй, яриатай яаж холбогдох вэ гээд л цогцоор нь заадаг. Даалгавараа эргээд нэхэл хатуутай шалгана. Хийхгүй бол хичээлд суулгахгүй хөөнө шүү гэхээр хийгээд ирдэг. Үнэндээ дээхнэ үеийн дектатурын аргыг хэрэглэдэг гэх үү дээ. Зөвхөн багшид үзүүлэхийн төлөө биш, өөрийнхөө төлөө хийж ир гэсэн зарчмыг, бид суралцагсдынхаа тархинд суулгаж өгдөг. Хичээл заах явцад судалгааны зүйлүүд маш их гарч ирнэ.

    Багш хүн 400 мэргэжил эзэмшсэн байх ёстой гэдэг шүү дээ. Заримдаа би дуулна, шүлэг уншина, жүжиглэнэ, орилно гээд гадаад хүний сэтгэл хөдлөлийг их гаргадаг. Монгол хүний бүрэг ичимтгий зангаар хэл сурахгүй, галзуу юм шиг чөлөөтэй бай гэдэг. Амаа хөдөлгөж байж л хэлтэй болноо л гэсэн үг.

    -Энэ сэтгэгдэлүүдийг уншиж байхад, зөвхөн хэл сурах биш маш олон зүйлийг суралцаад гардаг гэсэн байна. Цаашдын хүсэл мөрөөдөл итгэл найдварыг нь та хөглөж өгдөг бололтой юм?

    -Тийм шүү. Хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох, гээд олон чухал чанаруудыг суулгаж өгдөг.. Өдөр болгон шалгалт авна, даалгавраа хийгээгүйгээс хангалтгүй дүн авсан хүмүүсийн нэрийг чангаар дуудна. Тэгэхээр хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай нэг юм бодно.

    Хүнийг сурахаас аргагүй байдалд оруулдаг гэж хэлж болно. Хамт сурч байгаа хүмүүс нь адилхан юу ч мэдэхгүй орж ирсэн хэрнээ мэрийгээд, сайн үр дүн гаргаж байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодолд эрхгүй автуулдаг. Ингэж монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэлзүй дээр тоглох нь маш үр дүнтэй байдаг.

    -Бүтэн өдрийн гүнзгий ангийнхаа хөтөлбөрийн талаар манай уншигчдад сонирхуулаач?

    -Бүтэн өдрийн 1 дүгээр шатны ангийг төгссөн оюутнууд маань, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн энэ эрчээрээ илүү ихийг сурмаар байна гэсэн хүсэлт тавьдаг байсан. Шавь нарынхаа удаа дараагийн хүсэлтээр сүүлийн 5 жилд судалгаа хийн сургалтын хөтөлбөрөө боловруулсаны дүнд энэ ангиа нээгээд байна. Гэхдээ заавал манай төвийн нэгдүгээр шатны төгсөгчид гэлтгүй англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан анги гэж хэлж болно.

    - Энэ ангид сурснаар ямар шатны мэдлэг олж авах вэ?

    - Бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг 4 шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, бүтэн өдрийн 2 дугаар шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсөнө. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадгаараа энэхүү сургалт маань онцлог болж байна.

    -Шавь нарынхаа хүсэлтээр энэ ангиа нээсэн гэсэн. Төгсөгчид нь хэр сэтгэл хангалуун байна вэ?

    - Үнэндээ миний төсөөлж байснаас ч илүү сэтгэл хангалуун төгсч байгаад багш хүний хувьд баяртай байна. “Сондор хилэн” сургалтын төв маань сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг.

    Сүүлийн 5 жилд судалсаны үндсэнд, гарсан хөтөлбөр учраас төгссөн оюутнууд маань яг бидний хүсч хүлээж байсан сургалт боллоо гэлцэж байна.

    Яагаад энэ анги маань хүмүүсийг баярлуулаад байна вэ гэхээр, боловсруулсан хөтөлбөртөө байгаа юм. Оюутнуудаа дадлагажуулах дүрмээ өөрийн болгох хүртэл нь, өдөр бүр дүрмийн хичээл ордог. Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийнэ. Тухайн улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншил нь ямар байдаг талаар харьцуулсан сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг.

    Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох гэсэн 4 дадлыг цогцоор нь орж байгаа учраас энэхүү сургалт маань үр дүнтэй болж байна. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тэр ч утгаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгон ажилладаг.

    -Бүтэн өдрийн гүнзгий ангид ямар мэдлэгтэй хүн суралцаж болох вэ. Таны сургалтад суугаагүй ч, гүнзгийрүүлсэн мэдлэг олж авахыг хүсч байгаа хүмүүс хамрагдаж болно биз дээ?

    -Бололгүй яахав. Манай бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад хамрагдаагүй ч, дундаас дээш шатны англи хэлний мэдлэгтэй хүмүүс, манай сургалтын төвд ирээд шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалт өгөөд тэнцвэл бүтэн өдрийн гүнзгий ангид хамрагдах боломжтой. Ер нь аль ч сургалтын төвүүдэд очсон дахиад л 26 цагийг давтан заадаг өөр юм сурмаар байдаг гэсэн олон хүнтэй таарч байлаа.

    Яалтчгүй үзэж судалсан зүйлээ дахин дахин үзэх сонирхолтой биш шүү дээ. Тиймээс манай бүтэн өдрийн гүнзгий анги нь 26 цагийг заахгүй харин 26 цаг дээр суурилаад англи хэлний гүнзгий түвшиний бүх дүрмийг үзэж судалж дуусгана.

    -Орон нутгаас суралцахыг хүсэгчид хэр их ирдэг вэ. Ажлаа зохицуулаад сурья гэвэл танай сургалт орон нутгийнханд илүү тохиромжтой санагдлаа?

    -Тэгэлгүй яахав. Орон нутгаас хүмүүс цаг заваа зарцуулаад очвол яах вэ гэж их ярьдаг. Манай сургалтын төвийн бүх сургалтуудын эхлэх өдөр, дуусах өдөр нь тодорхой байдаг. Яг эхлэх өдрөө эхлэдэг болохоор орон нутгийнхан ажил амьдралаа зохицуулаад суралцах бүрэн боломжтой. Энэ дашрамд хэлэхэд зуны гурван сарын хуваарь гарсан байгаа.

    -Танай сургалтын төвийн орчин их сайхан юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?

    - Мэдээж сайн багш, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, Сөүл рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.

    Хэл сурахад өөрийн хичээл зүтгэл яах аргагүй чухал нөлөөтэй ч нөгөө талаас өөрийг нь эрхгүй хурцалж, дайчлуулж чадах багшийн уран арга чухал түлхэц болдог гэлтэй. “Багшлах бол миний ясны хобби” гэж хэлсэн Төмөрөө багш 7 дугаар ангиасаа эхэлж багш болохыг мөрөөдөж, түүндээ ч хүрчээ. Зөвхөн хичээл заах биш хүмүүст давхар итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч чаддаг ийм хүн л хүнд юм сургаж чаддаг юм байна даа гэж эрхгүй бодсон билээ.

    2016 оны зуны сургалтууд 07 сарын 04, 08 сарын 01 -нд эхлэнэ.

    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

    1. Насанд хүрэгчдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    2. Хүүхдүүдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ

    ХҮҮХДИЙН АНГИУД

    1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\ БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ

    3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\ АНХАН ШАТНЫ АНГИ

    4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\ АНХАН ШАТНЫ АНГИ

    5.Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\ ДУНД ШАТНЫ АНГИ

    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги - 06.30-08.30, 08.30-10.30

    2. Өдрийн анги - 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30

    3. Оройн цагийн анги - 16.30-18.30, 18.30-20.30, 20.30-22.30

    ТУСГАЙ СУРГАЛТУУД

    1. VIP СУРГАЛТ
    2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
    4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    6. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    7. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    8. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    9. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ
  • Яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллана
    2016 оны 7 сарын 28
    УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.
  • “Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв
    2016 оны 7 сарын 28
    “Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв

    ...Хөлөө дэвслэн, хөмхийгөө зуун бухимдаж харагдана, хэсэг бүлэг нөхөд. Өрсөлдөгчид хийгээд өрсөлдөөнт зах зээлийн талаар өчүүхэн төдий хардалт төрүүлээгүй олон жилийн бизнест нь гэнэтийн саад уул мэт урд нь босоод ирсэнд уурсаж байгаа нь энэ. “Эрдэнэт” хэмээх шавхраагүй их баялгаар түнтийж бүдүүрсэн дэлгээтэй хэтэвчинд хуруу шургуулан олз хамах эрхгүй болсонд хорсон байж дэвсэлж байгаа нь үнэндээ өнөө цагийн Монголын нэг цөхрөл, доройтол юм.
    ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа Монголын талд, Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшилд зохих журмынх нь дагуу худалдсан. Ийн аварга үйлдвэр бүхэлдээ Монголынх, манайх, биднийх болсон. Гэвч онцгой энэ үйл явдал болохтой зэрэгцээд түүхэн хэлцлийн утгыг өөрчилж, улгүй сэрдэх төлөвлөгөөт ажил өрнөж эхлэв. Сонсох бүү хэл, бичихээс залхмаар мөнөөх л “...төрийн өмчийг луйвардлаа, ард түмнийг төөрөгдүүллээ” гэх холбоо үгс цахим ертөнцөөр ёс мэт нисэж харагдана.
    Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэр Монголоор овоглосон корпораци, бүр тодорхой хэлбэл монгол хүний мэдэлд очсонд дургүйцэх шалтгаан бий гэж үү. Угтаа ард түмэн үүнийг ойлгон сайшааж, хүндэтгэн бэлгэшээж байгаа. Бизнесийн хатуу зарчим, компанийн засаглал, хараа хяналт, менежментийн ур чадварын ач тусыг ухаж ойлгосон хувийн хэвшлийнхэн төдийгүй эдийн засагчид толгой дохин зөвшөөрч байна. Цаашлаад олон улсын зах зээлд Монголоор овоглосон бас нэг хувьцааг дэлхийд санал болгон арилжих том боломж бидэнд олдож байгаа бус уу. Ирээдүйтэй хэлцэл, зөв алхмын хэтийн эерэг төлөв эндээс улбаалах учиртай.
    Харамсалтай нь, уурссан нөхөд ийн харсангүй. Өөрсдийн ашгийг гүйцээхийн тулд түмний тархийг угааж байна. Цаашлаад улс төрийн намуудын эрх ашгийн учгийг хөндөх гэсэн сэрэл сэдлийг төрүүлж эхлэв. XX зууны хэллэгээр бол мань эсэргүүнүүдийг тааж цөхөх юмгүй. Монгол хийгээд Оросын төрийн төлөөлөл бүхий удирдлага доор цоорч сэмэрсэн халааснаас нь сугалж шүүрдэж, чимхэж шимэж амьдарсан олон салаа мөчирний тухай энд хөндөгдөнө. Чанар, үнэ, хугацааг умартан хэдэн жилээр нь бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг шахааны бизнес бас хамаатай.
    Тэрчлэн улс төрийн намуудын шахалт шаардлагаар хооллож тэтгэдэг албан тушаалтан, ураг төрлийн холбоо сүлбээ, авлига хахуулийн үнэ цэнээр ажилд томилдог “журам” тэнд үйлчилдэг. Энэ утгаараа төрийн өмчит үйлдвэрийн буянаар таргалж бүдүүрсэн хүмүүсийн хилэн хөдлөх нь аргагүй. Үнэндээ дээрх “журам” хувийн өмчид шилжиж, өөрчлөгдсөнөөр наад зах нь боловсон хүчний бодлого илүү тодорхой, оновчтой болно. Хэтдээ энэ нь тус үйлдвэрийн дэлхийд өрсөлдөх чадвар, чансаа нь хүртэл ахиж дээшлэх хөшүүрэг байх нь мэдээж.
    Яг одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг, зардал улам нэмэгдэж, баяжмалын агуулга багасч, илүү гүнд олборлолт явуулах шаардлага тулгараад байгаа. Угтаа бол компанийн хариуцлагыг утгаар нь ойлгож хэрэгжүүлэх, зөв менежментийг чадварлаг баг авч явахаас “Эрдэнэт”-ийн ирээдүй шалтгаална. Чухам ийм үед хусмаа чамласан хүүхэд аятай хөл жийн уцаарлаж, хошуу цорвойн унжиганах эрх тэдэнд байхгүй. Ард түмний нэрийг урдаа барин шантааж, шахааны бизнесээ явуулаад гаршчихсан эдгээр нөхөд урьдын дадлаараа “Эрдэнэт”-ийг түмний өмч байх ёстой хэмээн хоолой мэдэн орилцгоох нь бүр ч инээдтэй. “Эрдэнэт” гэдэг энэ их айл хана туурга хамаг бүхэнтэйгээ аль хэдийнэ түмний мэдэлд ирчихсэн байгаа. Гэтэл том шахааны бизнесээ хамгаалж ядахдаа уриа лоозон барьж, шүлсээ үсчүүлэн чичрэх нь Монголын ганц саалийн үнээг өөрсдөдөө зориулаад төхөөрчих гэсэн өчүүхэн эрх ашгийнх нь үнэн төрхийг илчилж байна. Хэрэв тэд хэрээс хэтэрч, монголчууд бидний нийтлэг эрх ашгийг хөндөх дээрээ тулвал, маскны ард нуугдсан луйварчдын бодит нэрсийг нь илчлэхийн төлөө ариун дайн зарлах эрх ч бас бидэнд бий.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 10 чиглэлээр үүрэг өглөө
    2016 оны 7 сарын 28
    УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны долдугаар сарын 27-ны өдөр хийлээ.

  • Загасны ордныхонд өнгөрсөнд болсон ярвигтай зүйлс дахин гарч ирнэ
    2016 оны 7 сарын 28
    Хонь - (3/21-4/19)
    Тогтсон хэв маягаас гажихыг хүснэ. Багийн ажил хүч сорих байх. Зоригтой бай, чадах бүхнээ хий, үр дүнд санаа бүү зов. Авьяас чадвараараа гүн сэтгэгдэл төрүүлэх боломжийг алдаж болохгүй. Найз тань шашны цуглаан, лекцэнд хамт очих үнэгүй урилга өгч магадгүй. Өөр хийх зүйл байхгүй бол нээлттэй бай. Бусдын итгэл үнэмшил, үзэл бодлыг мэдэх боломжийг бүү алд.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Үхэр - (4/20-5/20)
    Өчигдөр өгсөн амлалтаас өнөөдрийнх илүү дээр. Санхүү мөнгөний асуудлаа хэрхэн хадгалж, яаж зарцуулах вэ гэдгээ сайн бодоорой. Тооцоотой бай. Хэтэрхий үрэлгэн төлөвлөгдөөгүй зардал нь таны дансыг хоослох болно. Гэртээ зугаатай байж гэр бүлийн онцгой тэмдэглэлт өдрүүдээр хамтдаа байж хөгжилд. Энэ нь танд аз жаргалтай байх шалтгаан болж өгнө.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Ихэр - (5/21-6/21)
    Өнөөдөр багаар ажиллахад тохиромжтой өдөр. Өмнө нь огт уулзаж байгаагүй хүнтэй танилцах хэдий ч өмнө нь мэддэг байсан юм шиг сэтгэгдэл төрнө. Бизнес яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг зориудаар бүрхэгдүүлэн орхисон байх вий. Юу нь буруу юу нь зөв эсэхийг олохын тулд өөртөө цаг гарга. Ихрийн ордны хосуудад өрсөлдөгч гарч ирэх бөгөөд танд хичнээн таалагдахгүй байсан ч биеэ барихыг хичээ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Мэлхий - (6/22-7/22)
    Өнөөдрийн хийх зүйлээ хуваарилахдаа хурц, сониуч ухаанаа ашиглах нь зүйтэй. Бичиг баримтаа цэгцлэх, бизнесийн онцгой үйл ажиллагаа явуулах зэрэгт хялбар байх болно. Санхүүгийн байдал, төвөгтэй асуудлаа тодорхой чармайлтын үр дүнд зохицуулах болно. Чанартай бараа хайж олох, үнийг нь наймаалцахад үр дүнтэй өдөр.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Арслан - (7/23-8/22)
    Өнөөдөр та цагийг зугаатай өнгөрөөнө гэдгийг өдрийн зурхай харуулж байна. Найз нөхөдтэйгээ чин зүрхнийхээ гүнээс дотно яриа өрнүүл. Хайрын паян, тохиосон адал явдал, хөгтэй явдлын талаар хууч хөөрөх байх. Өсвөр насны хүүхэдтэй ээж аавд хандаж хэлэхэд хүүхдийнхээ гаргасан шийдвэртэй эвлэр гэж сануулъя. Юу ч тохиолдож болзошгүй тул хүүхдийнхээ хүслийг мохоохгүй байх нь чухал.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Охин - (8/23-9/22)
    Таны ухаалаг үр бүтээлтэй байдал одоогийн нөхцөл байдлыг дээшлүүлэх хэдий ч зарим хүмүүс таны энэ байдалд атаархаж мэднэ гэдгийг анхаар. Өнгөрсөн дурсамж болон аль хэдийн мартагдсан сэтгэл хөдлөл дахин сэргэж таныг тавгүйтүүлж мэднэ. Хэрвээ сэтгэл хөдлөлөө зохицуулж ухаалаг байж чадвал ямар ч асуудал гарахгүй. Гэр орны асуудлууд танаас онцгой анхаарал тавихыг шаардана. Найз нөхөдтэйгөө элдвийг хөөрөлдөн цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Жинлүүр - (9/23-10/22)
    Гэртээ цагийг өнгөрөө. Өөртөө хэт зарчимч хандах хэрэггүй. Илчлэгтэй хүнс идээд, уур хүргэх хүмүүсээс хол бай. Их хэмжээний төлбөр тооцоо хийх хэрэг гарах нь бага багаар төлнө гэж өөрийгөө зовоож дахин зээл авч өрөнд нь унав. Амьтанд уураа гаргах хэрэггүй. Тун удахгүй та маш олон өөрчлөлтүүдийг хийж эхлэх болно. Өөрт гарсан өөрчлөлтүүдийн талаар тэмдэглэл хөтлөөрэй. Одоо аз таны талд байна. Гэхдээ удахгүй эрсдэлийг давж та ялалт байгуулна.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Хилэнц - (10/23-11/21)
    Хэдийгээр өнөөдөр тийм таатай уур амьсгалтай биш хэдий ч ихэнх Хилэнц үүнийг мэдрэхгүй өнгөрнө. Нар таны ордод гурван долоо хоногийн турш байх үед таны өөртөө итгэх байдал улам дээшилж, энэ жилийн хамгийн сайхан цаг яг одоо гэдгийг мэдрэх болно. Өөрийн эсвэл төрөл садны хүүхдүүд жаахан сандаргах боловч азаар удахгүй бүх юм хэвэндээ орно. Нар танд нэмэлт энерги, тусламжаа илгээж улмаар үүссэн нөхцөл байдал, элдэв асуудлын учир начир амархан олдоно.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Нум - (11/22-12/21)
    Ажил мэргэжлийн салбарт уналт ажиглагдана. Юуны өмнө өнөөдөр төлөвлөсөн ажил болон ямар ч идэвхитэй үйл ажиллагаа хүссэн үр дүн авч ирэхгүй гэдгийг анхаар. Төрөл бүрийн гэрээ хэлэлцээр хийх, гэр бүлээ батлуулах зэрэгт тааламжгүй. Тиймээс энэ өдрийг амьдралынхаа алдаа, оноог нэг бүрчлэн бодож тунгаахад зориулсан нь дээр. Харилцаагаа хязгаарла. Хэт задгай яриа муу нөлөө үзүүлнэ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр амарч өөрийгөө цэнэглэж, бие махбод, оюун ухаан, хүчээ сэлбэ. Адал явдал хайгч матруудын хувьд одоогийн амьдралын шаардлага, төсөвт тохирсон хямд шинэ орон сууц, эд хөрөнгөтэй болж сэтгэл хөдөлнө. Санасан бодсон тань бүтэх боломжтой. Онцгой нэгэнд барих гэж буй бэлгэнээс болж асуудал босно. Танд сонголт бага байгаа ч хугацаагаа сунгаж, чадахаараа тусла. Шашны үйл явдлаар та олонтой уулзаж хайр дурлалын хамтрагчаа олох боломжтой.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Бумба - (1/20-2/18)
    Гүн ухааны батлагдаагүй онол, номлолд санаа бодлоо бүү хоёрдуул. Зарим нь үнэн байхад харин зарим нь биш. Хумхууд учир шалтгааныг олохын төлөө тэмцэх дуртай. Нар Буд гарагтай давхцаж байгаа бөгөөд энэ нь таны нөхөрлөлд нөлөө үзүүлнэ. Ямарваа алхам, үйлдэл хийхийн өмнө хамтрагчийнхаа талаар ахин нэг бодоод үзээрэй. Буруу ойлголцох магадлал өндөр байна.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 28
    Загас - (2/19-3/20)
    Өнөөдөр зарим нэг зүйлийг хойшлуулах нь од эрхэсийн цөөхөн тохиолдох нөлөөлөлд хамаарна. Загасны ордныхонд өнгөрсөнд болсон ярвигтай зүйлс дахин гарч ирэх болно. Бусадтай нийлэн хамтдаа амжилтын төлөө хичээн ажилла. Хэрвээ таны хийж байгаа зүйл зөв бол хамтрагч тань танд туслана. Таны бусадтай харилцах харьцаа тогтвортой байна.
  • 24 баримт: Жек Ма ”Юуг их сайн хийж чадаж байна түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл”
    2016 оны 7 сарын 28
    Алибаба группийг үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жек Ма Бизнесийн амжилтын талаараа өчигдөр монгол залууст илтгэл тависан билээ. Түүний илтгэлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх гурван жилийн өмнө ирж байсан. Гуравхан жилийн дотор Монгол Улс хурдацтай хөгжсөн байна. Манай аав надад “чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж хэлдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 7 сарын 28
    Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.



    08.00-11.30 цагт: БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газраас KOPIA Азийн орон дахь төвийн захирлуудын хурал болно. Энэ удаагийн хуралд БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын дэд захирал болон Азийн есөн орон буюу Монгол, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Мьянмар, Узбекистан, Лаосын KOPIA байгууллагын захирлууд оролцох юм. Хурал Рамада зочид буудлын 4 дүгээр давхарт болно.



    10:00 цагт: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн гамшиг, нэрвэгдэгсдэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж, газар дээрх нөхцөл байдал одоо ямар байгаа талаар Хэвлэлийн бага хуралтай.



    10:00 цагт: “Дэлхийн хепатитын өдөр” маргааш тохиох гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд 10.00 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
  • Элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлнэ
    2016 оны 7 сарын 28
    “Дэлхийн хепатитын өдөр” маргааш тохиох гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд 10.00 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр болжээ.



    Элэгний эмч, эмнэлгийн ажилтан, эмийн үйлчилгээ эрхлэгч нар иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм. Мөн элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулахаар болжээ. Цаашлаад иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгөх аж.



    Ингээд 10.00 цагаас иргэдэд мэдээлэл өгсний дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 12.00 цагаас өдөрлөгийн албан ёсны нээлт болох юм. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.



    Монгол Улсад элэгний В, С вирусын халдвартай 750 мянган хүн байдаг аж. В вирусын халдвартай 300 мянга, С вирусын халдвартай 450 мянган хүн бий гэх тооцоо гаргажээ. Нарийвчилбал, С вирусын архаг халдвартай 150 мянган хүн, В вирусын дан халдвартай 65 мянган хүн байдаг гэв. Энэ нь элэгний хавдраар нас барсан иргэдийнхээ тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа аж. Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд С вирустэй 150 мянга, В вирустэй 65 мянган хүнийг бүрэн эмчлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд элэгний В, С вирусын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүдийг оруулж, иргэдийн гар дээр хөнгөлөлттэйгөөр олгож, өвчтөнүүдийн бие эхнээсээ илааршиж эхэлсэн талаар өнөөдөр “Оном” сангийнхан өнөөдөр мэдээллээ.



    Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд элэгний В вирусын эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаас иргэдэд хямдралтай олгох боломжийг бүрдүүлжээ. Элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэх таван нэр төрлийн эмийг иргэд 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас авч байна. Мөн элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг оруулж, иргэд эхнээсээ бие нь сайжирч эхэлсэн гэдгийг хэллээ.



    Үүнээс гадна элэгний С вирусын эсрэг “Харвони” эмтэй адил үйлчилгээтэй хэд хэдэн эмийг Энэтхэг улсаас Монголд оруулж ирсэн. Тэгвэл Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн “Ледвир”, “Ледифос”, “Вирпас”, “Хепсинат” эмүүд “Харвони” эмээс 600-аад мянган төгрөгөө хямд боловч яг ижил үйлчилгээтэй, баталгаатай гэдгийг иргэдэд хэллээ.



    Цаашид Монгол Улсад нэн шаардлагатай уг хөтөлбөрт шинэ Засгийн газар ч дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм.



    Ямартай ч Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд элэгний хорт хавдар, хатуурлаар нас барах явдлыг 50 хувиар бууруулна хэмээн тэд үзэж байна.
  • Нийслэлийн хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 7 сарын 28
    ​

    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана.



    28/VII

    Баянзүрх

    10.30-16.00

    27-р хороо Ганц худаг, ШШГЕГ-ын ЦХБАӨЗ, харьяа хорих 441-р анги

    11.30-16.00

    8-р хороо АТҮТ Баянзүрх салбар болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул

    10.30-18.00

    4, 11, 15-р хороо Оргил, Богдын өндөр 52, Ноблисс-66, 68, 72, 74/1, Удирдлагын академийн 84 айл, 56-р байр, 46B, 46C, 46D, 46E, 46F, 62,63, 64, Од29, 30-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    Төв аймаг

    09.00-19.00

    Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сум
  • Зурхай: Өнөөдөр буян үйлдвэл өлзийтэй сайн
    2016 оны 7 сарын 28

    2016.7.28, Пүрэв гараг / Билгийн тооллын: 24
    Зуны адаг хөхөгчин хонин сар
    Таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр

    Аргын тооллын: 2016.7.28, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.24-21.33
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Төрөхүй

    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт 28 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 28
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
  • Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, Т.Цогтыг цагаатгалаа
    2016 оны 7 сарын 27
    Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 10.00 цагаас эхэлсэн ч сая 17.40 минутад шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэр Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгалаа.
  • УИХ-ын гишүүн А.Ундраа ОУ-ын физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзав
    2016 оны 7 сарын 27
    Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа өнөөдөр /2016.07.27/ Олон Улсын физикийн 47 дахь удаагийн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

    Тус олимпиад энэ сарын 11-17-ны өдрүүдэд Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдсан бөгөөд 90 орны шилдэг 450 сурагч оюун ухаанаа сорьж, уралдсан байна.

    Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Хасгэрэлийн Цэрэнчимэг мөнгөн медаль, Лхагвадоржийн Дөлгөөн, Луубаатарын Оюунтөгс, Эрдэнэчулууны Гарьд нар хүрэл медалийн эзэд болсон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Олимпийн наадмын тасалбар 11-1425 ам доллар байна
    2016 оны 7 сарын 27
    “Рио-2016” олимпийн наадамд зориулан нийт 7.5 сая орчим тасалбар худалдаанд гарчээ. Бразилын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн багтаамж жижиг учир 2012 оны Лондонгийн олимпоос 200 мянган орчмоор цөөн тасалбар гаргасан байна. Тасалбарыг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн онлайнаар болон албан ёсны борлуулагчаар дамжуулан худалдаалжээ.

  • Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авч эхэллээ
    2016 оны 7 сарын 27
    Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд арилжааны банкууд тодорхой шаардлага хангасан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл өгч эхэлсэн байна.
  • Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдлээ
    2016 оны 7 сарын 27


    Улсын их хурлын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

    Гамшгийн аюулаас хүн амыг хамгаалах, хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй тус комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дарга, комиссын өдөр тутмын Ажлын албыг орон тооны нарийн бичгийн дарга хариуцаж, гишүүдээр яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг дарга, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн дарга нар ажилладаг.

    Улсын онцгой комиссыг Шадар сайд У.Хүрэлсүх даргалж, орлогч даргаар нь Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар ажиллана.

    Гишүүдэд:

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
    Барилга, хот байгуулалтын сайд
    Зам, тээврийн сайд
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
    Эрчим хүчний сайд
    Эрүүл мэндийн сайд
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
    Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга
    Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга
    Тагнуулын ерөнхий газрын дарга
    Хил хамгаалах ерөнхий газрын дарга
    Цагдаагийн ерөнхий газрын дарга
    Гаалийн ерөнхий газрын дарга
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
    Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга
    Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга
    Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга
    Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
    Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар ажиллана.

  • Жек Магийн илтгэл бүрэн эхээрээ
    2016 оны 7 сарын 27
    Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма амжилттай бизнесийн талаар 300 Монгол залууст зориулж илтгэл тавьлаа. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
  • ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
    2016 оны 7 сарын 27
    Мэргэжлийн Засгийн газар анхны хуралдаанаа эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэж буй аж.
  • “Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ
    2016 оны 7 сарын 27
    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Биате Транкманыг өнөөдөр /2016.07.27/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

    Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өнгөрсөн жилүүдэд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хуль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Улсын Их Хуралтай хамтран тодорхой төсөл хэрэгжүүлж ирсэнд баяртай байгаа, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Хатагтай Биате Транкман НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, Монгол Улсын Их Хурал, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Байнгын хорооны даргад мэдээлэл өгөв.

    Дээрх төсөл нь Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах; иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх; НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэхэд чиглэгджээ. Мөн Улсын Их Хурал, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж иржээ. Эдгээр төсөл нь энэ оны сүүлчээр хэрэгжиж дуусах юм.

    Иймээс дээрх хоёр төслийн хүрээнд бий болгосон үр дүнг бэхжүүлэх, үндэсний тогтвортой механизм бий болгох зорилгоор “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр баримт бичгүүдийг боловсруулаад байгаа юм байна. Уг төслийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Төслийн хамрах хүрээ нь үндэсний хэмжээнд буюу бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ, баг, хорооны Нийтийн хурал, Улсын Их Хурлын Тамгын газар бөгөөд хэрэгжүүлэгч байгууллага нь Улсын Их Хурлын Тамгын газар байх юм байна.

    Түүнчлэн төрийн албаны мэргэшсэн байдлыг хангах хууль эрх зүйн болон бодлогын орчинг бэхжүүүлэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхийг сайжруулах, төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ажлыг үнэлэх иргэн төвтэй тогтолцоо бүрдүүлэх зорилтын үүднээс “Мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслийг боловсруулах явцад зүүн 5 аймаг, нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөл, 8 аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй төслийн хэрэгцээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.

    Байнгын хорооны дарга Н.Энхболд, Суурийн төлөөлөгч хатагтай Биате Транкман нар уулзалтын үеэр дээрх төслүүдийн баримт бичгийн боловсруулалтын явц, хэрэгжүүлэх арга зам, төслийг үр өгөөжтэй байлгахад хоёр талаас анхаарах асуудал болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянах тоо баримт, шалгуур үзүүлэлтийг бүрдүүлэх, хийх ажлыг жил, жилээр хувааж тодотгох, салбар хоорондын болон төв, орон нутгийн уялдааг хангах, хөгжлийн санхүүжилтийг үр дүнтэй нь уях чиглэлээр тодорхой ажил хийгдэж байгаа талаар ярилцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
4937 4938 4939 4940 4941 4942 4943
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    11 цаг 2 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    11 цаг 18 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    11 цаг 40 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    12 цаг 8 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    12 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    12 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    12 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    12 цаг 55 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    13 цаг 9 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    13 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    13 цаг 15 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    13 цаг 18 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    13 цаг 22 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    14 цаг 7 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    14 цаг 8 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    14 цаг 31 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    14 цаг 45 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    15 цаг 14 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    15 цаг 49 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    16 цаг 4 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК