Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4951 4952 4953 4954 4955 4956 4957
  • Танилц: Шүүх хурлын шийтгэх тогтоолыг уншиж танилцууллаа
    2016 оны 12 сарын 27
    Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан таван өдөр үргэлжилж үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөний дараа даргалагч шүүгч шийтгэх тогтоолыг уншсан юм. Тэгвэл тус шийтгэх тогтоолыг хүргэж байна.
  • 39 дүгээр сургуулийн сурагчдыг баярлуулжээ
    2016 оны 12 сарын 27
    УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас санаачлан нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн 30 сурагчид өвлийн куртка болон шинэ жилийн бэлгийг өнөөдөр гардуулан өглөө.

  • Долоон сартай жирэмсэн эмэгтэйг хөнөөсөн хэрэгтнийг таван сарын дараа илрүүлжээ
    2016 оны 12 сарын 27
    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн нар өнөөдөр энэ онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийн илрүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
  • Маргааш чуулганы нэгдсэн хуралдаантай
    2016 оны 12 сарын 27
    Ирэх пүрэв гариг буюу арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр тохиох тул бүх нийтээр амарна. Үүнтэй холбогдуулж, УИХ пүрэв гаригт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаа нэг хоногоор урагшлуулж, маргааш хуралдуулахаар болсон. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлэн болгохын тулд өнөөдөр дөрвөн байнгын хороо, мөн хамтарсан байнгын хороод тус бүр хуралдахаар хуралдаанаа үргэлжлүүлж байна.
  • ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хуулийн төслүүд өргөн мэдүүлэв
    2016 оны 12 сарын 27
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.12.26/ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн төслүүдийг өргөн мэдүүлэв.
  • Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
    2016 оны 12 сарын 27
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч долоо хоногоор хойшлууллаа.
  • АН-ын бүлэг завсарлага авлаа
    2016 оны 12 сарын 27
    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “В” танхимд боллоо
  • Шилдэг сурагчдад “Оны онцлох” батламж олгов
    2016 оны 12 сарын 27
    Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 20 сурагчдад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны “Оны онцлох” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа.
  • Баярын өдрүүдээр цагдаа нар нэмэлт хүчээр ажиллана
    2016 оны 12 сарын 27


    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй.

    Энэ хүрээнд цагдаагийн 560 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
    Харин баярыг угтан энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын нэгэн хүртэл иргэдийн амар амгалан байдлыг хангаж болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм.

    Ингэхдээ олон нийтийн цагдаагийн 201 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 350 сонсогч, Улаанбаатар болоод Цагдаагийн ерөнхий газрын захиргааны албан хаагч нар хүч нэмэгдүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж.

    Иймд нийт ард иргэд болзошгүй аюулаас сэрэмжлэхийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхаарууллаа.
  • С.Бямбасүрэн: Захиалгаар үйлдсэн гээд байгаа хэргийн захиалагч нь хэн юм бэ
    2016 оны 12 сарын 27
    С.Зоригийн хэргийн шүүх хурал 5 өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.
  • Жолооны шар үнэмлэхийг энэ он дуустал солино
    2016 оны 12 сарын 27
    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд заагдсан жолоодох эрхийн журмын дагуу 2008 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцож эхэлсэн. Хүчингүй болсон шар үнэмлэхийг солих ажлыг энэ оны хоёрдугаар сараас жилийн хугацаанд эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, хугацаа заагаагүй жолоодох эрхийн шар үнэмлэх хүчингүй болж, жолоодох эрхийн шинэ загварын саарал үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгож байгаа.

    Тэгвэл шар үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж, хуучин үнэмлэхээ солиулах хүсэлтийг энэ оныг дуустал тус төвд хүлээн авч байгаа юм байна.


    Тэрээр хуучин үнэмлэхээ солихдоо иргэн хүсэлтээ илэрхийлэн өргөдөл бичиж лицензийн төвд ирүүлэх юм. Мөн нэг хувь цээж зураг, жолооны үнэмлэхний үнэ тушаасан баримт, цусны бүлэг тогтоосон эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхээ хувилж хавсаргана. Шинэ үнэмлэх хэвлэгдэн гартал жолоодох эрхийн шар үнэмлэхийг хураахгүй бөгөөд шинэ үнэмлэх захилахад 12500 төгрөгийн хураамж төлнө.


    Харин хөдөө орон нутагтын хуучин үнэмлэхтэй жолоочид орон нутгийнхаа замын цагдаагийн хэлтэст хандаж, материалаа бүрдүүлэн үнэмлэхээ захиална. Орон нутгийн замын цагдаагийн газраас Лицензийн төвд тухайн материалуудыг ирүүлсэний дараа шинэ үнэмлэхийг нь хэвлээд буцаан хүргүүлж буй аж.
  • Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулна
    2016 оны 12 сарын 27
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.26/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ.

    1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн 1999 онд Хөдөлмөрийн тухай хуулийг батлан гаргасан. Тус хуулиар үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар /14 хоногоос 1 сараар/ цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байна. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой хэмээн үзэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгасан дээрх хуулийн төслийг боловсруулжээ.

    Мөн манай улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байдаг тул өргөн мэдүүлж буй уг төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгасан байна. Мөн тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ.

    Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Манай улсын малын тоо толгой 61.5 саяд хүрчээ
    2016 оны 12 сарын 27
    Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүн мэдээг танилцууллаа. Манай улсын малын тоо толгой 61.5 саяд хүрчээ. Ингээд инфографикаар дэлгэрэнгүй танилцуулж байна.

  • Шуурхай: Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо
    2016 оны 12 сарын 27
    Шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо танилцууллаа. Яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байна.
  • ШУУРХАЙ: Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулах гэж байна
    2016 оны 12 сарын 27
    С.Зориг агсныг хөнөөсөн шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Улмаар шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж буюу шүүхийн шийдвэрийг өнөөдөр 10.00 цагаас уншиж танилцуулахаар болсон ч шүүх бүрэлдэхүүн нь дөнгөж сая зөвлөлдөж дууслаа. Яг одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулна.

    Дөрвөн турш хуралдсан хуралдаан хаалттай болсон юм. Учир нь төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул ийнхүү хаалттай хэлэлцсэн байдаг.

    Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж буй. Хэвлэлээр бичигдсэнээр н.Давааням, Г.Чулуунбат нар оролцсон юм.

    н.Давааннямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн гэдэг. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл цацагдсан. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.

    Шүүх хурлын дэгийн дагуу хуралдаанаар нотлох баримтыг шинжлэх ёстой. Хэрэгт авагдсан, хуулийнхны цуглуулсан нотлох баримтуудыг хоёр өдрийн турш хэлэлцсэн юм.

    Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.

    Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн.

    Харин Б.Содномдаржаа болон Т.Чимэгээ нар шүүх хурлын сүүлийн шатанд буюу шүүгдэгчид үг хэлэх мөчид энэ хэрэгт хэлмэгдсэн, гүтгүүлсэн гэдгээ хэлжээ.

    Юутай ч 18 жилийн турш шалгасан уг хэргийг өнөөдөр дэнсэлэхээр болоод байна. Чухам ямар шийдвэр гарсан нь олон нийтэд нээлттэй болох юм.
  • Ерөнхийлөгч нар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ
    2016 оны 12 сарын 27
    Ерөнхийлөгч нар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлэг хойшиллоо
    2016 оны 12 сарын 27


    Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлууллаа.

    УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдан Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасан хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэллээ.

    Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Б.Жавхлан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан.

    Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал нь уг банкны амжилттай, үр ашигтай ажиллах боломжийг бууруулж, төсөв, санхүүгийн салбарт багагүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байна.

    Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор бусад орны амжилттай туршлагыг судлан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бусаар, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон үндсэн таван чиглэлийн хүрээнд боловсруулжээ.

    Хуулийн төсөл батлагдсанаар банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж буй юм.
  • Гурван суманд хорио цээр тогтоолоо
    2016 оны 12 сарын 27
    Дундговь аймгийн Дэлгэрцогт, Эрдэнэдалай болон Дэрэн суманд Хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа
    2016 оны 12 сарын 27
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Мөн тус улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2016 оны 12 дугаар сарын 26-нд эмгэнэлийн захидал илгээжээ. Захидалд



    “Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга эрхэмсэг ноён Дмитрий Анатольевич Медведев Танаа, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 онгоц осолдож 92 иргэн амь үрэгдэж, оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз учирсан мэдээг гашуудан хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан найрсаг оросын ард түмэн, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.



    Хүндэтгэсэн



    ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ” гэжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нярай хүүхдийг орцонд хаясан хэрэг гарчээ
    2016 оны 12 сарын 27
    Орцонд нярай хүүхэд хаясан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, нэгэн залуу ажлаа тараад харьж яваад байрныхаа орцноос өлгийтэй жаахан хүүхэд хаягдсан байхыг олсон байна. Тэрээр өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ ”Ажил дээрээ жаахан суугаад оройтоод гэрлүүгээ харьж явтал орцонд жаахан хүүхэд уйлах чимээ гараад гайхаад харсан чиньөлгийтэй хүүхэд хүйтэн шалан дээр уйлаад сууж байх юм. Эргэн тойрон дээд доод давхраараа гарч үзлээ хүн байдаггүй ёстой шоконд орлоо. Ямар буруутай гэж ийм жаахан нялх амьтныг ийм байдалтай орхиж байгаа юм бэ. Цагдаад дуудлага өгөөд ирэхийг нь хүлээх зуураа өлгийг нь задлаж дулаацууллаа. Хөл гар нь мөс шиг хүйтэн болчихсон намайг ирэхээс өмнө удаан л байсан бололтой. Ямартай ч цагдаа нар холбогдох газар нь хүргэж өгнө. Эргээд мэдэгдэнэ гээд аваад явлаа. Хүүгээ эмнэлэгт хэвтээд гурав хоноход санаад үнэрлэмээр санагдаад хэцүү байхад яачихсан хүн гэхээрээ төрсөн үрээ орцны шалан дээр хаяад явдаг байна...Хэтэрхий жаахан болохоор сүү энтэр хамаагүй өгч чадсангүй. Дэмий л хамрыг нь хөөдөөд явууллаа /ийм байдалд орсон хүн хүүхдийг яах ёстой байдаг юм бол мэддэг хүн байвал тус болооч/” хэмээн бичжээ.

    Эрүүгийн хуулинд хүүхдээ орхиж хаясан эхэд хариуцлага тооцно гэж заасан байдаг аж. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.1-д Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.

    Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
4951 4952 4953 4954 4955 4956 4957
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
    4 цаг 12 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    4 цаг 19 мин
  • УИХ дахь Монгол Ардын Нам-ын бүлэг: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    4 цаг 49 мин
  • Д.Цогтбаатар: Австралид төгссөн залуучуудыгаа дэмжинэ
    5 цаг 7 мин
  • Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ
    6 цаг 3 мин
  • П.Сайнзориг: Х.Нямбаатар дарга ажлыг их амархан харагдуулж чадсан
    6 цаг 12 мин
  • Х.Нямбаатар: Ах нь дахиж мах яримааргүй байна
    6 цаг 14 мин
  • ХХБ “Хязгааргүй Мөрөөдөл” төслөөрөө дамжуулан, Монгол Улсын Консерваторын номын санг тохижуулж өглөө
    6 цаг 22 мин
  • Имарт 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагийн мод тарилтаа амжилттай зохион байгууллаа
    8 цаг 7 мин
  • М.Бадамсүрэн: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа
    8 цаг 11 мин
  • Дархан хотыг эрч хүч, урам зоригоор дүүргэх "Дархан марафон 2026" гарааны шугамандаа ойртсоор бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ
    8 цаг 38 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Холимог тогтолцоотой парламент байгуулахыг анхнаас нь дэмжсэн
    8 цаг 47 мин
  • Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал сайн ургажээ
    9 цаг 18 мин
  • Цагаан ордны орчимд буудалцаан болсны улмаас нэг хүн нас барж, нэг хүн шархаджээ
    9 цаг 29 мин
  • Сэрэмжлүүлэг
    9 цаг 45 мин
  • ФОТО: "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаасан ээжүүд
    9 цаг 54 мин
  • Украинчууд Оросын оюутны дотуур байрыг бөмбөгдсөний улмаас 18 хүн амь үрэгдлээ
    10 цаг 7 мин
  • Эболагийн халдварын тархалт хүрээгээ тэлж аюулын хэмжээнд хүрлээ
    10 цаг 17 мин
  • Х.Мөнгөнцэцэг: "Ээж ээ" гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй
    10 цаг 30 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 49 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК