зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4973 4974 4975 4976 4977 4978 4979
  • Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг хүчитгэх технологи нэвтрүүлнэ
    2016 оны 7 сарын 08
    Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх баримт бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

    Энэхүү төслийг Японы Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран 1.6 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн үргэлжлэл болгон гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.
  • Д.Эрдэнэбат тамгаа гардан авлаа
    2016 оны 7 сарын 08
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдын сайдаар томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамгаа гардаж авлаа. Ерөнхий сайдын тамгыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар гардуулж өглөө.
  • Ж.Эрдэнэбат: Амладаг бус ажилладаг, хэлдэг бус хийдэг ЗГ байна
    2016 оны 7 сарын 08
    Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо
    3 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    УИХ-ын чуулганаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрээр,

    Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа ард иргэд ээ,

    Эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч байгаа монголчууд аа,

    Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

    УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

    УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар, Монголын ард түмэн, Монгол ардын намд итгэл үзүүлэн, засаг төрөө төвхнүүлэх хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ. УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар, төр барих бүрэн эрхээ эдэлж, Монгол ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг дэмжсэн, туурга тусгаар Монгол Улсын бүрэн эрхт эзэд, Монгол түмэндээ талархал илэрхийлье. Сонгуулийн үр дүнгээр Монгол ардын нам Засгийн газраа байгуулах ажилдаа орж байна. Миний биеийг төр түшилцүүлэхээр сонгож, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Монгол ардын нам, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, итгэл үзүүлэн шийдвэр гаргаж, томилсон та бүхэнд гүнээ талархаж байна.

    Улсын Их Хурлын гишүүнээр улираан сонгож, элч төлөөлөгч, дуу хоолойгоо болгосон, ардын хувьсгалын өлгий, амуу тарианы эх, Сэлэнгэ нутгийнхаа зон олны өгөөмөр сайхан сэтгэлд мэхийн ёслоё.

    Монгол Улсын иргэдийн их итгэл, эрэлт хэрэгцээ, хүсэлт, хүлээлт дагуулсан, улс оронд хямралт нөхцөл байдал нүүрлэсэн, хүндхэн энэ цаг үед, Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна.

    Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье.

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэн эрхийн хугацаандаа, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа Монгол ардын аамаас УИХ-ын 2016 оны сонгуульд дэвшүүлж, сонгогч олон түмний олонхийн дэмжлэгийг хүлээсэн мөрийн хөтөлбөрт, суурилах болно. УИХ-ын сонгуульд оролцсон бусад улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан тооцоо судалгаатай, бодитой хэрэгжихүйц зорилтуудыг манай Засгийн газар судалж анхааран харгалзах болно.

    Шинэ Засгийн газар амаргүй нөхцөлд ажиллах нь тодорхой. Улс орны маань нийгэм эдийн засгийн байдал үнэхээр хүндэрснийг дараах баримтууд харуулж байна.

    • Төсвийн сахилга алдагдаж, улс орон маань өрийн дарамтад ороод байна. Энэ бол бодит хүндрэл.

    • Бизнесийн орчин бүхэлдээ уналттай, зогсонги байна. Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62 мянга гаруй нь үүд хаалгаа хааж тэр хэрээр ажлын байр хумигдаж, иргэдийн орлого буурлаа. 2012 онд ажил хайсан 2 хүний 1 нь ажилд орж байсан бол, одоо 7 хүний 1 нь чадан ядан ажлын байртай болж байна.

    • Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, удирдлагын тогтворгүй байдал удаан үргэлжилсний уршгаар эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, иргэдийн эрүүл явах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах боломж туйлын хомс болсон байна.

    • Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр бүрэн зогсч, малын гаралтай бүх түүхий эд үнэгүйдсэнээс малчдын орлого буурч, амьдрал ахуйгаа авч явах эх үүсвэргүй болж энэ салбар урьд өмнө байгаагүй хэмжээнд хямарчээ.

    • Атрын гуравдугаар аяныг зогсоосны уршгаар улаан буудай экспортолж байсан манай улс импортлогч болсны горыг газар тариалан эрхлэгчид, хүнс, тэжээл үйлдвэрлэгчид амсч байна.

    • Монгол төрийн алтан аргамжаа болсон гадаад харилцаанд урд өмнө байгаагүй бодлогын алдаанууд гарч, хөрш орнууд, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд ан цав гарчээ.

    Улс оронд маань бий болоод байгаа нийгэм, эдийн засаг, засаглалын хямралыг гэтэлж, ард түмнийхээ аж амьдралыг өөд татан, улс орноо хөгжил дэвшилд хөтөлж ард түмнийхээ итгэл хүслийг биелүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

    Монгол ардын нам УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Мэргэжлийн Засгийн газар байгуулах” зарчмыг тунхагласан. Сонгогч түмэн маань ч үүнийг талархан хүлээн авч дэмжлэг үзүүлсэн.

    Ерөнхий сайдаар томилогдсон энэ мөчөөс эхлэн нийгэм, эдийн засаг, засаглалын салбар бүрийн үйл ажиллагааны өргөн мэдлэгтэй, мэргэшсэн, тулхтай төрийн зүтгэлтнүүдээр бүрдсэн мэргэжлийн Засгийн газраа нэн даруй байгуулж, тогтвортой чадварлагаар ажиллуулна.

    Манай Засгийн газар, аливаа популист улс төрийн арга заль, үйл ажиллагаанаас ангид байж , дэвшилттэй арга барил, туршлагыг илүүд үзэж, хийж бүтээх, үр дүнг чухалчлах зарчмыг баримтлан ажиллана. Амладаг бус ажилладаг, хэлдэг бус хийдэг Засгийн газар байна. Алгуурлах цаг хугацаа, орон зай бидэнд байхгүй ээ.

    Засгийн газрын хөтөлбөрөө нэн даруй боловсруулан УИХ-д өргөн барина. Засгийн газрын мөрийн хөтөлбөр мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй, мерит зарчимд суурилсан төрийн албаар дамжин бодит биеллээ олж, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд эерэг үр нөлөөгөө үзүүлдэг жамтай.

    Улс орноо хямралт байдлаас гаргахын тулд бид богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ. Нэн хариуцлагатай, өндөр сахилга баттай төсөв, мөнгөний зөв бодлого явуулж, бизнес эрхлэлтийг дэмжин, төсөв дэх өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засгаа бид өөд татаж чадна. Олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлага бид бүхний өмнө зүй ёсоор тавигдаж байна.

    Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангана. Эдийн засгийн өсөлтийн томоохон суурь хөшүүрэг нь татвар, санхүү, мөнгөний зөв бодлогоор дамжуулж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ажлын байрыг буй болгож иргэдийнхээ аж амьдралыг тэтгэнэ.

    Эдийн засгийн өсөлтийн нааштай үр дүнд тулгуурлан мөнгө, санхүүгийн эхний хуримтлал бий болгож, нийгмийн бодлогын зорилтот хөтөлбөрүүд, нэн ялангуяа нийгмийн халамжийн оновчтой бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.

    Салбар хоорондын уялдаа холбоонд онцгой анхаарч, тогтвортой, жигд хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжих болно.

    Монгол Улсын эдийн засаг санхүүгийн хүчин чадал, иргэн айл өрх бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлж хямралт өнөөгийн нөхцөл байдлыг гэтлэн давж, Засгийн газрынхаа хөтөлбөрийн зорилго зорилт, төлөвлөж тунгааж буй ажил арга хэмжээгээ, бодит үр дүнд хүргэхийн тулд, улс орны гадаад дотоод нөхцөл байдал, иргэд олон нийтийн санал, хүсэлт, төрийн үйл хэрэгт нэгэн цаг үед хамтран зүтгэх Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэд судлаачдынхаа хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана.

    Монгол Улсын Их Хурал, Их Хуралд суудалтай нам, бүлэг, бие даагч болон ард иргэд маань зөвд зөөлөн, бурууд хатуу байж манай Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

    Засгийн газраа ёс зүйтэй, ил тод, хүний төлөө зүтгэж, хөгжлийн төлөө сэтгэх зарчмаар ажиллуулахыг зорих болно. “Санаа зөв бол - заяа зөв” гэсэн ардынхаа зүйр үгээр үгээ өндөрлөе.

    Хүн ард минь амар амгалан

    Хөгжлийн зам саадгүй дардан байх болтугай

    Хамтдаа зүтгэж

    Хайртай Монгол орноо мандуулъя гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


  • Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 19-ны өдөр зохион байгуулна
    2016 оны 7 сарын 08
    УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлыг хуваарьт багтсан Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тогтоолд уг сонгуулийг ирэх аравдугаар сарын 19-нд хийхээр заажээ.

    Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар Сонгуулийн тухай хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Үүнийг гишүүн Н.Энхболд мөн дэмжлээ.

  • “Дээлтэй Монгол наадам” ням гаригт болно
    2016 оны 7 сарын 08
    “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” НЯМ ГАРАГТ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД БОЛНО
  • Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцов
    2016 оны 7 сарын 08
    Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцов
  • Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томиллоо
    2016 оны 7 сарын 08
    www.24tsag.mn/admin/content/create
  • Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
    2016 оны 7 сарын 08
    Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсын аж үйлдвэр, соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, барилга, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар өнөөдөр гардуулан өгсөн юм.

    Монгол Улсын Ардын багш цолоор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн зөвлөх багш, доктор, профессор, Монгол Улсын Хүний гавьяат эмч Хайдавын Гэлэгжамцыг,

    Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Туул мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш Батаагийн Туул, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Дашжамцын Баттулга, Хөвсгөл аймгийн Хөвсгөл аяны жолоо ХХК-ийн захирал Гэндэнсүрэнгийн Сүхбаатар нарыг,

    Монгол Улсын гавьяат багш цолоор 29-р сургуулийн ахмад согог зүйч багш Дэжидийн Долгорсүрэн, Ганзам цогцолбор сургуулийн захирал Намралын Батбаяр, Хууль сахиулах сургуулийн бие хамгаалах урлагийн тэнхимийн зөвлөх багш Санжхүүгийн Хаянгарваа, Чингэлтэй дүүргийн 17-р хорооны өндөр настан, ахмад багш Ядамын Дүгэр, СХД-ийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Бадамын Цолмон нарыг,

    Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Сөүл Вин ХХК-ийн зөвлөх инженер Доржготовын Мандах, Барилгын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Манкадайн Мөнхбат, Хар чонот ХХК-ийн ерөнхий захирал Дашмягмарын Баянцагаан, Заг ХХК-ний ерөнхий захирал Баяртогтохын Нэмэхбаатар нарыг,

    Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Монголын Уулчдын үндэсний холбооны гишүүн, Эрүүл Монгол хайкинг клубын тэргүүн Базархандын Цэвээндашийг,

    Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор Багануур ХК-ийн оператор жолооч Бадамын Эрдэнэбатыг,

    Монгол Улсын гавьяат хуульч цолоор Хууль зүйн сайд Дамбийн Дорлигжав, ХЗЯ-ны ахмад ажилтан, хошууч генерал Сэнгээгийн Дамдинсүрэн нарыг,

    Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Нийслэлийн өмч газрын харилцааны газрын дарга Шаравдоржийн Төмөрбаатар, ”Хөх Ташуу” ХХК-ийн захирал Санжийн Даян, Мэргэшсэн Нягтлан бодогчдийн институтын удирдах зөвлөлийн дарга Цэрэнгаваагийн Жигдэн, Говь ХК-ийн газрын захирал Пүрэвдоржийн Ганбаатар нарыг,

    Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Соёл Урлагийн Их Сургуулийн багш Готовын Цогбаяр, БЗД-ийн 15-р хорооны өндөр настан, Уран дархан Довчингийн Нямхүү нарыг,

    Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын урчуудын эвлэлийн чөлөөт уран бүтээлч Раднаажавын Лхамсүрэнг,

    Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын тогооч нарын холбооны тэргүүн, зөвлөх багш Доржготовын Буяндэлгэрийг,

    Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн дарга Оросвойн Пүрэвсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Гүндсамбын Пүрэвдорж, Дундговь аймгийн Говь-угтаал сум Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Доржсүрэнгийн Данзансамбуу нарыг,

    Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Мөнхжаргалын Базаррагчаа, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн зөвлөх Аюудайн Очир, Монгол Улсын Багшийн Их сургуулийн Физик технологийн сургууль багш Сандуйн Данзан, Монгол Улсын их сургуулийн Алгебрийн тэнхимийн эрхлэгч Содномхорлоогийн Төмөрбат нарыг,

    Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Шагдарсүрэнгийн Энхбат, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн дарга Ониогийн Бямбаа, Топуна эмнэлгийн ерөнхий эмч Очирын Эрдэнэчулуун нарыг,

    Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Лхагвын Дэмидбаатар, Шилдэг өнгө продакшны жүжигчин Осорын Бат-Өлзий нарыг,

    Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын Урчуудын эвлэлийн хорооны дархан Жанцангийн Төмөрбаганыг,

    Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалахын их сургуулийн сургалтын албаны дарга хурандаа Заминдийн Жамъянрагчааг,

    Алтангадас одонгоор Бадмаараг хөгжмийн дунд сургуулийн найрал дууны багш Ядамын Алтансувд, МОНЦАМЭ агентлагийн Орон нутгийн албаны удирдагч Шаравын Эрдэнэчимэг нарыг,

    Хөдөлмөрийн хүндэт медалиар Радио телевизийн улсын төсөвт үйлдвэрийн газрын техникч Пүрэвжавын Баясгаланг,

    Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах шуурхай салбарын аврагч Батбаярын Үнэнмөнхийг тус тус шагналаа.

    Шагнал гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:

    “Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Хүндэт хатагтай, ноёд оо,

    Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөөс зон олныхоо амар мэндийг айлтган мэндчилье.

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлаг, спортын нэртэй зүтгэлтнүүд, Монголын шинэ түүхийг бичилцэж буй багш, эмч, барилгачин, уурхайчин, хуульч, зураач, үйлчилгээний ажилтан зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн-иргэддээ төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

    Энэ жил нар хур тэгширсэн дэлгэр сайхан зун болж байна. Монгол төрийн түүхийн дөрвөн тэгш ой тохион, Монголчуудын үндэсний бахархлыг бадрааж байна. Өрнөх ирээдүйд хийж бүтээх урам зоригийг өргөсөн үндэсний их баяр наадам маань хаяанд ирлээ.

    Монгол наадам бол бидний монгол соёлын их чуулган юм. Газар газрын монголчуудын оюун санааны нэгдэл, монгол хүн бүрийн сэтгэлийн цэнгэл хосолсон баяр наадмаараа хөдөлмөр бүтээлээрээ манлайлагч иргэдийнхээ гавьяа зүтгэлийг ийнхүү үнэлэн урамшууллаа.

    Шагнал хүртсэн иргэддээ, тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе.

    Хотол олноороо сайхан наадаж, улам ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе” гэлээ.
  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Чингисийн талбайд болох соёл, урлагийн арга хэмжээнүүд
    2016 оны 7 сарын 08
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
  • Ж.Эрдэнэбат: Мэргэжлийн хүнээр Засгийн газраа бүрдүүлнэ
    2016 оны 7 сарын 08
    УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад томилох эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнх
  • ”Хүндэрсэн эдийн засгийн оношийг зөв тавих ёстой”
    2016 оны 7 сарын 08
    Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна
  • АСЕМ: Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт болно
    2016 оны 7 сарын 08
    Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт болно
  • МХЕГ-аас анхааруулж байна
    2016 оны 7 сарын 08
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд дараах зүйлсийн анхаарч ажиллахыг сануулж байна.

  • Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна
    2016 оны 7 сарын 08
    Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна
  • Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг дэмжлээ
    2016 оны 7 сарын 08
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.07.08/ 11.00 цаг 07 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж даргалж, байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа.
  • Мэргэжлийн хяналтын 404 албан хаагч бэлэн байдалд ажиллана
    2016 оны 7 сарын 08
    Улсын баяр наадмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 404 албан хаагч 24 цагийн бэлэн байдалд ажиллахаар болжээ.

  • Ази-Европын редакторуудын дугуй ширээний уулзалт болж байна
    2016 оны 7 сарын 08
    Ази-Европын редакторуудын дугуй ширээний уулзалт болж байна
  • Монголын анхны нүүдлийн гэр театр болох ”Номадик” театр нээлтээ хийлээ
    2016 оны 7 сарын 08
    Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол ардын язгуур урлаг, ёс заншлыг театрын урлагтай хослуулан хүргэж буй анхны нүүдлийн гэр театр болох ”Номадик” театр өчигдөр нээлтээ хийлээ. Тус театр нь уламжлалт нүүдлийн соёлыг харуулсан Монгол эсгий гэрт байрлаж ардын язгуур урлаг болоод Монголын ард түмний ахуйн зан үйл, ёс заншилийн төгс хослолыг театрын урлагаар дамжуулан дахин давтагдашгүй байдлаар хүргэж буй анхны нүүдлийн гэр театр бөгөөд Монгол ард түмний заавал үзэх, Монголыг зорисон жуулчдын зайлшгүй очих газрын нэг юм.

    Театрын нээлт тун өвөрмөц байдлаар зохиогдсон нь Монгол угсаатны бүлгийн нэг болох ”Захчин” ардын хурим болж буй байдлаар нээлтээ хийсэн бөгөөд хуримын зан үйл болон түүнтэй хослох бусад зан үйлийг театрын урлагийн гайхалтай найруулгаар найруулж нээлтэнд ирсэн үзэгчдэд хүргэсэн юм.

    ”Номадик” театр нь нүүдэлчин түмний билгэдэл болсон Чингис хааны морьт хөшөөний дэргэд ”Ариг Монгол” жуулчны баазад байрлаж байна. Ийнхүү Монгол түмний уламжлал бахархал болсон ёс заншилийг харуулсан нүүдлийн гэр театр болох ”Номадик” театр нээлтийн фото сурвалжлаганаас хүргье.
  • Л.Дэмидбаатарыг МУГЖ, Ц.Цэрэнболдыг Алтангадас одонгоор шагналаа
    2016 оны 7 сарын 08
    Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагналаа.
  • Жүжигчин О.Бат-Өлзий МУГЖ боллоо
    2016 оны 7 сарын 08
    жүжиглэхээсээ илүүтэй найруулагчаар ажиллах болсон.

    “Уулын төмөр”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот” “Чиний эзгүйд” киногоороо олны хүндэтгэлийг хүлээсэн О.Бат-Өлзий хамгийн сүүлд ”Маш нууц” хэмээх 1970-aaд оны цэрэг эрсийн тухай өгүүлэх кинон дээр ажиллаж байгаа юм
4973 4974 4975 4976 4977 4978 4979
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    5 цаг 19 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    5 цаг 20 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    6 цаг 4 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 55 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    7 цаг 31 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    7 цаг 41 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    8 цаг 55 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    9 цаг 8 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    9 цаг 15 мин
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    10 цаг 6 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    10 цаг 46 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    10 цаг 54 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    11 цаг 27 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    11 цаг 38 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    12 цаг 16 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    12 цаг 43 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    12 цаг 54 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    13 цаг 4 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    13 цаг 22 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    13 цаг 37 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК