Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5256 5257 5258 5259 5260 5261 5262
  • АН-ын онцгой комисс мэдээлэл хийнэ
    2016 оны 8 сарын 04
    АН-ын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт Ардчилсан намын төв байрандаа мэдээлэл хийхээр болсон байна.

  • Танилц: ”Рио-2016” олимпийн наадмын мэргэн буучдын тэмцээний хуваарь
    2016 оны 8 сарын 04
    ”Рио-2016” олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн гурван эмэгтэй мэргэн бууч цэц мэргэнээ сорино. Тэгвэл тус тэмцээний хуваарийг танилцуулъя.

  • Хотын даргын хоёр орлогчийн нэр дуулдаж эхэллээ
    2016 оны 8 сарын 04
    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын бүтцийг баталсан. Нийслэлийн Засаг дарга С.Батболд хоёр орлогч даргатай ажиллахаар болсон.

  • Аймгуудын ЗДТГ 29-41 хүртэл орон тоотой ажиллана
    2016 оны 8 сарын 04
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 18 аймгийн Засаг даргыг батламжилж, үүрэгт ажилд нь томилсон байгаа билээ. Харин өчигдөр аймгуудын Засаг дарга Тамгын газар бүтэц, орон тоо ямар байх талаар баталсан байна.

  • Долларын ханш өсч 2135 төгрөгт хүрлээ
    2016 оны 8 сарын 04
    Өнгөрөгч долдугаар сард ам.долларын албан ханш эдийн засгийн түүхэн дэх хамгийн дээд цэгтээ хүрсэн. Тэгвэл өнөөдөр мөн л долларын ханш өсчээ.


    Зургадугаар сард 1965 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар хоногт 0.9-10 төгрөгөөр үргэлжлэн өссөөр, өнөөдөр 2135 төгрөгтэй тэнцлээ. Монголын валют арилжааны “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2110 төгрөгөөр зарагдаж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2095 төгрөгөөр зарж байна.


  • Сангийн сайдын мэдээллийг хаалттай горимоор сонслоо
    2016 оны 8 сарын 04
    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулна

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахална. Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 60 хоногийн дотор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хуультай юм.

    Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталлаа. Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталлаа. Нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байв. Агентлагуудын тоог хадгалж, заримынх нь чиг үүргийг өөрчиллөө. Нийслэлийн иргэдийн 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тиймээс Залуучуудын хөгжлийн газрыг шинээр нэмж байгуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 45, нийт өрхийн 40 хувь нь нийслэлд амьдардаг юм.

    Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь газар, хэлтэс алба бүхий 12 бүтэцтэй ажиллахаар боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд арбитрын маргаан олноор гарах болсон. Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор 3.5 жил болж, маргаан хэрхэн шийдэгдэхээс үл хамаараад тухайн улсаас захиргааны зардалд гурван сая доллар гаргадаг юм байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, маргаан гарвал цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу дотооддоо шуурхай шийдэж байхад энэ зөвлөлийн ажил чиглэх юм.

    Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгалаа

    Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төслийн гол зохицуулалт нь 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болгож сунгах тухай юм. Энэ хугацаанд эдгээр хуулийг дагаж, мөрдөх бэлтгэл ажлуудыг хангах юм.

    Сангийн сайдын мэдээллийг хаалттай горимоор сонслоо

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж, Засгийн газрын гишүүд 17 цагаас хойш хаалттай горимоор хэлэлцэж байна.

    Сангийн сайдын мэдээллийн дараа “бусад асуудал”-ын хүрээнд дэд сайд нарын томилгоог хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


    Товч мэдээ

    -Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоолоо. Энэ тогтоолын дагуу орон нутгийн онцлог, хүн амын тооноосоо хамаараад аймгуудын Засаг даргын Тамгын газар 29-41 хүртэл орон тоотой ажиллана

    -2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө ажиллаж байсан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг буцаан татлаа. Жишээ нь, 2017 оны улсын төвсийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөлөл багтаж байна.

    -Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
  • 24 VS 24: Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилсон нь хууль зөрчсөн, зөрчөөгүй
    2016 оны 8 сарын 04
    Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг хэлэлцсэнээр анхдугаар чуулганыг хаасан билээ. Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлаар намуудын хороонд нэлээд маргаан өрнөсөн бөгөөд цөөнх болсон АН МАН-д шаардлага тавьсан ч тэдний шаардлагыг хүлээж авалгүй, дээрх асуудлыг хэлэлцэн баталсан. Тэгвэл намуудын байр суурийг ”24VS24” буландаа онцолж байна.
  • Нумын ордныхон хүнтэй танилцахад тохиромжтой өдөр
    2016 оны 8 сарын 04
    Хонь - (3/21-4/19)
    Өнөөдөр ямар нэгэн уулзалт бүү товло, хувийн ажлаа амжуулахыг хичээгээрэй. Биеийн алжаалаа тайлж амрах цаг зав өөртөө гаргаарай. Зурах, хөгжим тоглох зэргээр урлагаар амьсгал. Эсвэл гадагшаа гарч зугаал. Байгалийн чимээг сонсч, цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалах хад чулуутай ууланд гарвал урам зориг сэргэнэ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Үхэр - (4/20-5/20)
    Хэрвээ танд хуулийн хүрээнд шийдэх асуудал байгаа бол мэргэжлийн зөвлөгөө ав. Бусдад шаардлага тавихдаа хэлэх үгээ бод. Үзэл бодлоосоо шалтгаалж гэр бүл болон найз нөхөддөө эргэлзэж эхлэхэд хүрнэ. Гэсэн ч чиний бодол зөв байх болно. Ойр дотны хэн нэгэнд тань бага зэргийн эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй. Өнөө орой яруу найраг унших эсвэл хөгжмийн концерт үзэхэд таатай байна.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Ихэр - (5/21-6/21)
    Байгальд гарч, далайн аялалд яв. Хэрвээ та олон нийттэй харьцах ажил хийдэг бол таны нэр хүнд өсч, өөрөөрөө бахархах болно. Том арга хэмжээ зохион байгуулах бөгөөд хөгжилтэй байж, хүмүүсийг сэтгэл хангалуун байлгахыг хичээ. Та мөн маш их эрх чөлөөг хүсэмжлэх бөгөөд хөдөө зусланд байдаг найз нөхөд тань таныг урьвал яг одоо очиход хамгийн тохиромжтой үе. Аялал жуулчлалаар явж адал явдалтай учир. Ядаж л кинонд яв.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Мэлхий - (6/22-7/22)
    Өсөлт бууралт, будлиан, бага зэргийн хууралт зэрэг нь энэ өдөр тохионо. Магадлан шалгах, эргэцүүлэн тунгаах чадвар тааруухан байж магадгүй тул санхүүгийн шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Бүхнийг амжуулах гэж бүү зүтгэ. Саад тотгор ч мундахгүй байна. Иймд бизнестээ түр завсарлага авсан нь дээр. Танд өнөөдрийн хувьд сэтгэл хөдөлгөм адал явдалд оролцох боломж олдох болно.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Арслан - (7/23-8/22)
    Таны өгөөмөр сэтгэл бусдыг баярлуулахыг хүсэх боловч сүүлдээ ачааллаа дийлэхгүй болов уу. Та магадгүй бүсээ чангалах хэрэгтэй болно. Гэхдээ үүнээс өмнө сэтгэлээ баясгаад авъя гэж бодож байж болох юм. Санхүү мөнгөөр биш өөр зүйлээр бусдад тусалж болно шүү дээ. Холоос сайхан мэдээ сонсох авч хэт баярлахаас өмнө бодит байдлаа хараад үзээрэй. Ажил албаа солих бол өөрийн хүнтэйгээ зөвлө, амиа бодсон нэр зүүхгүй байхыг хүсье.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Охин - (8/23-9/22)
    Аливааг сайтар эргэцүүлэн бодоогүйн улмаас харилцаанд асуудал гарна. Хэтэрхий яарсны улмаас алдаа дутагдал гарах болно. Шийдээгүй орхисон асуудлууд дахин гарч тавгүйтүүлнэ. Чухал асуудлыг хойш тавих хэрэггүй. Өөрийн юу хүсч байгааг мэдэх нь хэцүү ч асуудалд хэтэрхий гүн орохоос өмнө таны хүсч байгаа зүйл мөн эсэхийг өөрөөсөө асуу. Хэрвээ ямар нэг зүйлийн талаар үнэн бодит мэдээлэл авахыг хүсвэл бусдаас асуухын оронд өөрөө эрэл хайгуул хий.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Жинлүүр - (9/23-10/22)
    Эртхэн шиг хийх ёстой үүрэг даалгавраа хийснээр өдрийг эмх цэгцтэй өнгөрөөнө. Цаг хугацаа таны гарт байна. Зарим нэг нь шинэ гэрээ хэлэлцээр эхлүүлнэ. Энэ нөхцөлд аливааг зохион байгуулалттай сайн хийснээр бараагаа сайн борлуулах магадлалтай. Одоо өнгөрсөн, хэрэггүй зүйлээ хая. Өөрт хэрэггүй зүйлээ өөр хүнд хэрэгтэй гэдгийг мэдэж авах болно. Гэрийн тэжээвэр амьтан авъя гэж бодож байвал одоо л цаг нь.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Хилэнц - (10/23-11/21)
    Өнөөдөр дөлгөөн зантай, эв найрамдалд дуртай Хилэнцийнхэнд тааламжтай. Боломж гармагц барьж ав, бусад үед урсгалаараа яв. Та хайртай хүн, ах дүүгээсээ болж сэтгэлийн дарамтад орж болзошгүй. Мөн өв хөрөнгөтэй холбоотой маргаан дэгдэж магадгүй. Учрыг нь ойлготлоо та ямар нэг үйлдэл хийх хэрэггүй. Жолоо барих болбол маш болгоомжтой, сэрэмжтэй байх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Нум - (11/22-12/21)
    Ажил хэргийн харилцаа холбоо тогтоох, уулзалт зохион байгуулах, хүнтэй танилцахад тохиромжтой өдөр. Гэхдээ эдгээр нь урьдчилан тооцоолоогүй зардал гарах эсвэл сэтгэл түгшээсэн зүйл авч ирэхийг од эрхэс анхааруулж байна. Дүнсгэр Санчир гарагийн нөлөө бага зэрэг ашиг тусаа өгнө. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Матар - (12/22-1/19)
    Гараг эрхсийн тохиол тийм ч таатай биш байна. Мөнгөний асуудал төвөгтэй байх ба энэ нь бусдад илүү хөгжих боломж олгоно. Ах дүү болон бусад хамаатнуудын зан араншин хэн хэнийг нь сэтгэлээр унагах ба танд буруугаа ойлгох боломж олдно. Хайртай хүнээ эвтэйхэн, энэрэнгүйгээр шүүмжил. Гэхдээ таны үг нөлөө үзүүлэх ёстой. Та хөгжмийн зэмсгээр тоглодог бол хөгжмийн аясаар таны бодол санаа, сэтгэлийн хөдөлгөөн гайхалтай урсан гарна.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Бумба - (1/20-2/18)
    Төгс төгөлдөрт хүрэхийг хичээн хуурамч төрх, нүд гялбам байдалд автах хэрэггүй. Таны урам хугарч итгэл алдарсан бол цаас үзэг аваад талархаж явдаг бүх зүйлээ жагсаан бич. Тэгснээрээ та өөрийгөө хаана худал дүр төрх гаргадгаа ойлгож авах болно. Далайн ван гараг бусад гарагийн хамт таны мөнгө, үнэт зүйлсэд нөлөөлнө. Та мөнгийг аар саар хэрэггүй зүйлсэд зарцуулах хандлагатай байна. Урлагийн авьяас чадвараа хөгжүүлэхэд таатай үе.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 08 сарын 04
    Загас - (2/19-3/20)
    Дахиад нэг сайхан өдөр ирэх болно. Мэдээлэл, тээвэрлэлт, худалдаатай холбоотой асуудлууд ар ардаасаа цэгцэрч эхлэх үед таны сэтгэл санаа тогтвортой байх болно. Санхүүтэй холбоотой асуудал өнөөдөр гарахгүй бөгөөд энэ нь таны хямагч зантай холбоотой байна. Хэрвээ та чухал бичиг баримтанд гарын үсэг зурах, мөн ямар нэг чухал зүйлийг худалдаж авахаа хойшлуулбал, эдгээр асуудлуудаасаа зугтаж найр үдэшлэгт оролцох болно.
  • Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ
    2016 оны 8 сарын 04
    Туушин зочид буудал

    09.00 цагт: Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум Соёмбо танхимд эхэлнэ. Утас: 88781218, 325044, 99092568
    Ардчилсан Намын төв байр

    11.00 цагт: 2016 оны УИХ-ын болон АНИТХ-ын сонгуулийн явцад хууль зөрчсөн, хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 88113772
    Засгийн газрын мэдээллийн танхим

    11.00 цагт: Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл хийнэ. Уг хурлаар ипотекийн зээл болон Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын талаар мэдээлнэ.
    ”Монгол Ньюс” Мэдээллийн төв

    12.00 цагт: Монголд эмчлэх боломжгүй тархи, нугасны хавдартай 7 настай Б.Болор-Эрдэнэ хүү БНСУ-д яаралтай эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул хүүгийн ар гэрийнхэн олон түмэндээ хандаж хэвлэлийн бага хурал зарлалаа. Нугасны хавдар хурдацтай даамжирч тархиндаа хүрсэн бөгөөд хүүгийн биеийн байдал хүндэрч хоёр хөл мэдээгүй болж, өтгөн шингэнээ гаргаж чадахгүй байгаа аж.
  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа
    2016 оны 8 сарын 04
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь газар, хэлтэс алба бүхий 12 бүтэцтэй ажиллахаар боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд арбитрын маргаан олноор гарах болсон. Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор 3.5 жил болж, маргаан хэрхэн шийдэгдэхээс үл хамаараад тухайн улсаас захиргааны зардалд гурван сая доллар гаргадаг юм байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, маргаан гарвал цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу дотооддоо шуурхай шийдэж байхад энэ зөвлөлийн ажил чиглэх юм.
  • Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана
    2016 оны 8 сарын 04
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталлаа. Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталлаа. Нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байв. Агентлагуудын тоог хадгалж, заримынх нь чиг үүргийг өөрчиллөө. Нийслэлийн иргэдийн 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тиймээс Залуучуудын хөгжлийн газрыг шинээр нэмж байгуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 45, нийт өрхийн 40 хувь нь нийслэлд амьдардаг юм.
  • Дэд сайд нарыг томиллоо
    2016 оны 8 сарын 04
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар арван дэд сайдыг томилж, тогтоол баталлаа. Үүнд:

    - Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл

    - Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/

    - Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын Нарийн бичгийн дарга/

    - Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж / ОБЕГ-ын дарга асан /

    - Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын Нарийн бичгийн дарга/

    - Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр

    - Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн / “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан/

    - Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн

    - Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга/

    - Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/

  • УИХ-ын төсвийн тодотголын саналыг дэмжлээ
    2016 оны 8 сарын 04
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.03/ хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг хэлэлцэж, танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.

    Тэрээр, “Улсын Их Хурлын тухай хуулийн 42.2-т Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их хурлын төсвийн төслийг Улсын Их Хурлын даргын зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн хуулийн 42.3-т Улсын Их Хурлын Тамгын газар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гарсан саналыг тусгаж, төсвийн эхний хувилбарыг Улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ гэж заасан. Уг саналаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх үүрэгтэй. Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2016 оны төсөв улс орны санхүү, төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж 2016 оны төсвийн төслөөс нийт дүнгээр 13390.6 сая төгрөгөөр буурч, 18637.3 сая төгрөгөөр батлагдсан. Иймд төсөв хүрэлцэхгүйд хүрч байгаа учраас Улсын 2016 оны төсвийн тодотголоор Улсын Их Хурлын урсгал төсвийг 2460.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна” хэмээн танилцуулгадаа дурдав.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа тэвчиж болох зардлуудаа танах, зарим саналыг 2017 оны төсөвт суулгах боломжтой эсэх талаар асууж тодруулав. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон одоогоор төсөвт ямар ч мөнгө байхгүй учраас зайлшгүй шаардлагатай байгаа мөнгөө оруулж ирсэн хэмээн хариулав.

    Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан 2016, 2017 оны төсөв хүнд байх тул Улсын Их Хурлын Тамгын газар бусад байгууллагуудад зөв жишиг тогтоох ёстойг сануулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналын төслийг 2014, 2015 оны төсвийн бодит гүйцэтгэлийн тоон үзүүлэлттэй харьцуулан, саналаа гишүүдэд танилцуулах хэрэгтэй хэмээн санал хэлэв.

    Ингээд саналт хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж, Сангийн яаманд хүргүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд даалгав.

    Үүний дараа Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэв. Танилцуулгыг лсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.

    Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төсвийг боловсруулахдаа 6 зарчим баримталсан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын үйл ажиллагаа хэвийн явуулах, УИХ-ын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц байх, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хороодын төсвийн талаар байнгын хороо бүрээс санал авч тусгах, орон тоо, цалингийн хэмжээ, хоол унааны зардлыг мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд тооцох гэх зэргээр боловсруулсан байна.

    Мөн тэрээр, “УИХ-ын 2017 оны төсвийн хязгаарыг Засгийн газрын 2016 оны 346 дугаар тогтоолоор 14616.8 сая төгрөгөөр баталж ирүүлсэн бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс нийт дүнгээр 8979.4 сая төгрөгөөр, 2016 оны батлагдсан төсвөөс 4020.5 сая төгрөгөөр буурсан. УИХ-ын 2017 оны төсвийн төслийг нийт дүнгээр 27348.0 сая төгрөгөөр тооцсон бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс 3715.8 сая төгрөгөөр, 2016 оны төсвөөс 8710.7 сая төгрөгөөр, Засгийн газраас баталж ирүүлсэн төсвийн хязгаараас 12731.2 сая төгрөгөөр өсч байгаа” гэж танилцуулав. Танилцуулгатай холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээгдлээ
    2016 оны 8 сарын 04
    “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум “Хотын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ болж байна. Форумын хүрээнд өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

    Үзэсгэлэнд үндэсний 48 аж ахуйн нэгж оролцон Эко эрчим хүч, Эко цахилгаан дулаан, Эко тээвэр, Эко үйлдвэрлэл зэрэг сэдвээр бүтээгдэхүүн шийдлээ танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөрийн захирал Ким Де Ридер хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Урьд жилүүдийн форумаар хотын ногоон хөгжил, өсөлтийн талаар хотууд санал солилцож туршлага хуваалцаж байсан бол энэ жил ”Хотын ногоон хөгжил-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр зохион байгуулах гэж байна. Энэ форум нь бүс нутгийн ногоон хөгжлийн асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх төдийгүй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтиийн эсрэг дуу хоолойгоо нэтгэж, эх дэлхийгээ аврах үйлсэд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм” гэж онцоллоо. Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум маргааш 09:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
    2016 оны 8 сарын 04
    Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана.

    Сүхбаатар

    10.30-17.30 8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34-р байр, Хатагтай эмнэлэг, Гандирс орд ХХК, Мандах-Өргөө, Алтан-Өргөө СӨХ-үүд, ХУИС болон ойр орчмоор

    Хан-Уул

    10.30-18.00 16-р хороо “Буянт-Ухаа 1”-ийн 701-714 -р байр

    12.00-12.30 12-р хороо Биогийн үйлдвэр
    14.30-16.30 12-р хороо Биогийн орон сууц, Сонгинын дээд доод амралт, Био асралт эмнэлэг, АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын амралт сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал болон ойр орчмоор

    13.00-13.30 - 14.30-16.30 12, 13-р хороо 013, 120, 326-р ЦА-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

    13.30-14.00 12-р хороо Биогийн үйлдвэр, Худаг, Уурын зуух болон ойр орчмоор

    14.00-14.30 12-р хороо Гоц халдварт

    Налайх

    10.00-18.00 2-р хороо Амаржих газар, Мэс заслын клиник, Цагдаагийн хэлтэс, 33, 75-р байр, ШШГА
  • Зурхай: Өнөөдөр тэрсүүд өдөр
    2016 оны 8 сарын 04

    2016.8.4, Пүрэв гараг / Билгийн тооллын: 2
    Намрын эхэн улаан бичин сар
    Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

    Аргын тооллын: 2016.8.4, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.33-21.23
    Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Авахуй

    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Замд гарвал олз олох сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих хангинавал зочин ирэх баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийн дулаан байна
    2016 оны 8 сарын 04
    Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг аадар бороо орж, говь талын нутгаар аагим халуун байхыг анхааруулж байна.

    2016 оны наймдугаар сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 36 хэм, 20 цагт 32 хэм дулаан байна.

    2016 оны наймдугаар сарын 03-ны 21 цагаас наймдугаар сарын 04-ний 21 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 36-41 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 35-40 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 36-38 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 35-40 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

    2016 оны наймдугаар сарын 5-наас наймдугаар сарын 09-нийг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    5-нд зарим газраар түр зуурын бороо, 6-7-нд баруун болон төвийн аймгийн нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
  • НМХГ-аас товчоодын үйл ажиллагааг шалгалаа
    2016 оны 8 сарын 03
    “Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг дарга долдугаар сарын 28-ны өдөр А/594 дугаар захирамж гаргасан.


  • Маргаашнаас зарим газраар бороо орж, сэрүүснэ
    2016 оны 8 сарын 03
    Өнөө маргаашдаа Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг аадар бороо орж, говь талын нутгаар аагим халуун байхыг УЦУОШГ-аас анхаарууллаа.

  • Дэд хороодын дарга нарыг сонголоо
    2016 оны 8 сарын 03
    Байнгын хороод өнөөдөр хуралдаж Дэд хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9, 24.10 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Дэд хороодын дарга нарыг сонгон Байнгын хорооны тогтоолуудыг баталсан юм.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Батболдыг сонгов.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ёс зүйн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг нарыг тус тус сонголоо.

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Б.Батзоригийг сонгохыг дэмжсэн юм.

    Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг сонгов.

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдан Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийн тухай, Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
5256 5257 5258 5259 5260 5261 5262
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    3 цаг 59 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 3 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    6 цаг 47 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    9 цаг 54 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    12 цаг 12 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    12 цаг 42 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    12 цаг 43 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    12 цаг 55 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    13 цаг 23 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    13 цаг 31 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    13 цаг 32 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    13 цаг 34 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    13 цаг 42 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    13 цаг 49 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 1 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    14 цаг 45 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    15 цаг 7 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    15 цаг 8 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК