Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5257 5258 5259 5260 5261 5262 5263
  • Хэт халалтаас үүдэлтэй тархины цус харвалтаас сэргийлэх зөвлөмж
    2016 оны 8 сарын 03
    Долоодугаар сарын 28-ны өдрөөс хойш Монгол орны нийт нутгаар хэт халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ зуны агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.1 хэмээр дулаан байгаа аж.

  • Олон улсын ачаа тээврийг энэ сарын 13-наас туршина
    2016 оны 8 сарын 03
    Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжинь боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг наймдугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэж эхлэхээр болжээ.
  • Соёлын элч нарт гэрчилгээ гардуулав
    2016 оны 8 сарын 03
    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсын алдарт дуучин, зураач Яширо Аки болон алдарт зураач Шингэцү Шикандай нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээг гардуулав. Гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар оролцлоо.

  • Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийг үргэлжлүүлнэ
    2016 оны 8 сарын 03
    Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийн Манила дах төслийн багийн ахлагч Ким Кижүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобус буюу”BRT төсөл”-ийн талаар санал солилцлоо. Төслийн багийн ахлагч Ким Кижүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, судалгааг эхлүүлсэн. Долоон жилийн хугацаа өнгөрсөн ч бүтээн байгуулалтын ажлаа эхлэж чадаагүй байна. Тиймээс төслийг цаашид богино хугацаанд хэрэгжүүлж дуусгах тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Дэлхийн томоохон хотуудад замын хөдөлгөөний түгжрэл, нийтийн тээврийн асуудал тулгамдсан асуудлын нэг байдаг. Гэхдээ тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлснээр асуудлаа бүрэн шийдэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тиймээс нийтийн тээвэрт дэвшил авчрах төслийг үргэлжлүүлэх бодолтой байна. Юуны түрүүнд төлөвлөлт, судалгааг эргэн харж, ажлын хэсгийн хүрээнд ярилцан тохиролцох хэрэгтэй” гэлээ.

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тусгай замын гэгдэх нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой, нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийхээс эхний ээлжийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Зургаан хоног цахилгаан хязгаарлана
    2016 оны 8 сарын 03
    Ирэх даваа гараг буюу 8-р сарын 8-ны 06.00 цагаас 8-р сарын 14-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.
  • Халуунд хэт хөлдөөсөн зайрмаг, ундаа уух нь муу
    2016 оны 8 сарын 03
    Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй.

    Урьдчилан сэргийлэлт:

    -Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/

    -Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.

    -Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх
    -Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
    -Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
    -Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00 цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/
    -Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах
    -Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах

    Илрэх шинж тэмдэг:
    -Нууц үе 30 минутаас 18 цаг
    -Дотор бачуурч нозоорох
    -Огидос хүрэх, бөөлжих
    -Суулгах,
    -Бага зэрэг халуурах
    -Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
    -Нүд харанхуйлж, манарах

    Авах арга хэмжээ:
    -Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
    -Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших
    -Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
    -Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
    -Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/
    -Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.

    Хэн үүнд өртөх вэ?
    -Бүх насны хүмүүс өртөх боломжтой
    -Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.

  • Өмнөговьд дахин сонгууль явуулах товыг зарлалаа
    2016 оны 8 сарын 03
    Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд болсон Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-ын 19 нэр дэвшигч ялалт байгуулж, олуулаа болсон.
  • 388 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив
    2016 оны 8 сарын 03
    Монголбанк 1 долоо хоногтой 388 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2016 оны 08-р сарын 03-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 964.1 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
  • Засгийн газар хуралдаж байна
    2016 оны 8 сарын 03
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болж байна.
  • УИХ-ын дарга М.Энхболдын анхдугаар чуулганыг хааж хэлсэн үг
    2016 оны 8 сарын 03
    Монгол Улсын Ерөнхий сайд,
    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд бид тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын ажлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, Анхдугаар чуулганаа өндөрлөх гэж байна.

    Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд дарга сонгогдож, Байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо. Түүнчлэн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо.

    2000 оноос хойших таван удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн, сонгуулийн дараах Анхдугаар чуулгануудаас хамгийн богино хугацаанд хуралдаж, шинэ Засгийн газрыг ажиллах боломжоор хангасан байна. Монгол Улсын Засгийн газраас монголын ард түмэн ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байна. Засгийн газар шуурхай ажиллаж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай байна.

    Өмнөх Засгийн газрын төрийн хуулийг үл хайхран зөрчдөг алдааг давтах ёсгүй гэдгийг энд анхааруулж хэлье. Анхдугаар чуулганы хуралдааны үеэр ОХУ-ын эзэмшилд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хувийн компанид шилжүүлсэн асуудлыг олон гишүүн асууж, иргэдээс гомдол, шаардлага ихээр ирүүлж байгаа тул энэ асуудлыг Ажлын хэсэг байгуулан, нарийвчлан судлаж Улсын Их Хуралд яаралтай танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгож байна.

    Улсын Их Хурлын намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, өмнөх Улсын Их Хурлаар хуульд заасан хугацаанд батлагдаагүй үлдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүнчлэн Монгол Улсын 2016 оны Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байна.

    Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөснийг мэдэгдье.
  • Дэд хороодын дарга нарын нэрийг баталлаа
    2016 оны 8 сарын 03
    УИХ-ын Байнгын хороо хуралдаж УИХ-ын дэд хорооны дарга нарыг баталлаа.
  • Гольфийн Улсын аварга маргааш эхэлнэ
    2016 оны 8 сарын 03
    Монголын гольфийн холбооноос зохион байгуулдаг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-нөөс 7-ны хооронд ”Скай ресорт”-ын “MT Богд уул” гольфийн талбайд болох гэж байна. Уг тэмцээн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ангилалд зохион байгуулагдах юм.
  • С.Пүрэвсамдан: Ослоос амьд үлдсэн охиныг Улаанбаатар хотын эмнэлэгт онгоцоор хүргэсэн
    2016 оны 8 сарын 03


    Баян-Өлгий аймагт ноцтой осол гарч арваад хүн эндсэн талаар харамсалтай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл ослын улмаас долоон хүн амиа алдсан болохыг холбогдох байгууллагууд мэдээллээ. 50 тонн цемент ачсан ачааны машин айлын хашаа болон дэлгүүр мөргөж онхолдсон байна. Үүний улмаас долоон хүн амиа алджээ. Энэхүү аймшигт осолтой холбоотой мэдээллийн мөрөөр бэлтгэсэн Тодруулгыг хүргэе.

    Замын цагдаагийн газарт наймдугаар сарын эхний өдөр буюу 1-нд нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ өдөр зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртжээ. “Баян- Өлгий аймгийн Өлгий сумын “Тасбан” ШТС-ын баруун замд “Ногб Вепг” маркийн авто машины жолооч А нь айлын хашаа, гэр, дэлгүүр мөргөж осолдсоноос долоон хүн амиа алдаад байна. Тухайн үед дээрх жолооч Ховд аймгаас ачаа ачиж Өлгийд иржээ. Ингэж явах замдаа айлын хашаа мөргөснөөр ноцтой осол гаргасан байна. Ослын улмаас хажуугаар нь явж байсан 42 настай эмэггэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т, жолооч А болон зорчигч 29 настай эмэгтэй 3 амиа алджээ. Мөн тус жолоочийн хүү болох гурван настай М амиа алдсан байна” гэсэн мэдээлэл иржээ.

    Ноцтой ослоос зургаан настай охин амьд үлджээ

    Ачааны машины жолооч А эхнэр, хоёр хүүхдийн хамт явсан бөгөөд ослын улмаас жолооч, эхнэр болон бага хүүгийн хамт эндсэн байна. Тус ослоос амьд үлдсэн зургаан настай охин жолоочийн охин бололтой. Зургаан настай охин М хүнд гэмтэл авсан учраас яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Аймгийн онцгой байдлын газар 37 албан хаагч, гурван автомашин болон цагдаагийн 55 албан хаагч, таван автомашин сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 албан хаагч, таван хүнд даацын техник, нийт 122 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан гэх мэдээлэл байна.

    Тус жолооч Булган сумын Ярантын боомтоос 50 тонн цемент ачиж, Өлгий сум руу орохдоо Шар нуурын хөтлөөс уруудан Шар нуурын постоор гарчээ. Энэ явцад ачааны машины тоормос нь ажиллагаагүй болсон байж магадгүй аж. Учир нь тус постоор гарахдаа дуут дохиогоо хангинуулсаар гарчээ. Улмаар машинаа зогсоож чадалгүй дэлгүүр мөргөж, цаашлаад айлын хашааг мөргөж онхолдсон бололтой.

    IMG_0247Осол орон нутгийн цагаар 14.40 минутад болжээ

    Баян-Өлгий аймгийн Онцгой.байдлын газрын дарга С.Пүрэвсамдангаас ослын талаар тодрууллаа.

    Осол хэдийд болсон бэ?

    -Наймдугаар сарын 1-нд орон нутгийн цагаар 14:41-т аймгийн Онцгой байдлын газарт дуудлага ирсэн. 14:44 цагт аврагчдын эхний ээлж ослын газар хүрч очсон. Нөхцөл байдпын хувьд ачааны машин хажуу тийш онхолдсон байсан.Тээвэрлэж явсан их хэмжээний цемент задарч асгарсан, эвдэрч сүйдсэн байдалтай нөхцөл байдал угтсан.

    Долоон хүн амь эрсдсэн гэсэн. Нурангид дарагдсан хэрэг үү?

    -Ачааны машинд дайруулсан, дарагдсан, нурангид дарагдсан байдалтайгаар долоон хүн газар дээрзэ амиа алдсан.

    Нэг хүүхэд энэ аймшигт ослоос амьд гарсан гэсэн мэдээлэл байна?

    Тэгсэн. Зургаан настай охин ослоос амьд гарсан байгаа.

    Осол болох үед хаана байсан юм бол?

    Сайн хэлж мэдэхгүй байна. Намайг ослын газарт очиход тэр хавийн оршин суугчид охиныг таксигаар эмнэлэгт хүргэхээр аваад явсан байсан.

    Охины биеийн байдал хэр байгаа вэ?

    -Би таны асуултад хариулт өгч чадахгүй нь. Охин гэмтэж, бэртсэн. Тиймээс Улаанбаатар хот руу онгоцоор эмнэлэгт хүргүүлээд байна. Яг одоогоор биеийн байдал нь ямар байгааг мэдэхгүй байна.

    -Өөр бэртэж гэмтсэн хүн бий юу?

    Охиноос өөр бэртсэн хүн байхгүй.

    -Амьд үлдсэн охиныг ачааны машины жолоочийн хүүхэд гээд байгаа?

    Ослын улмаас эндсэн болон бэртсэн хүүхдийг хэн болох, таних ажиллагааг цагдаагийн байгууллага тогтооно.

    -Осолд хичнээн айлын хашаа өртсөн бэ?

    -Нэг хашаа, дэлгүүр өртсөн. Нэг айлын хашаа гэж ойлгож болно. Аймгийн хэмжээнд онцгой байдал зарлаж наймдугаар сарын 1-ний 23:00 цаг хүртэл аврах ажиллагаа явуулсан. Хоёр ч газар хүн дарагдсан байж магадгүй байсан учраас нурангид аврах ажиллагаа явуулсан. Ингээд ослын газар бүрэн нэгжлэг хийж дуургаад үзэгдэх орчин хязгаарлагдмап болж харанхуй болох үед аврах ажилпагааг зогсоосон. Өчигдөр өглөө07:00 цагтаврах ажиллагааг үргэлжлүүлж, осол болсон талбайг бүрэн цэвэрлээд байна.

    -Тухайн үед ачааны машин 50 тонн цемент ачиж явсан, тэр нь үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад ашиглагдах байжээ гэсэн мэдээлэл бий. Үнэн үү?

    -Ямар учраас ямар ачаа тэвээрлэж явсныг онцгой байдлын газар мэдэхгүй. Цагдаагийн байгууллага шалгаад ослын шалтгаан болоод холбогдох дэл гэрэнгүй мэдээлпийг өгөх болов уу.

    -Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд тусалж, дэмжих тал дээр танай зүгээс ямар ажил зохион байгуулж байна вэ?

    -Долдугаар сарын 10-нд Баян-Өлгий аймагт үер, усны гамшиг нүүрлэж олон зуун хүн орох оронгүй болсон. Үерт нэрвэгдсэн бүст сэргээн босголтын ажил өрнөж байна. Миний хувьд ажлаа хүлээж аваад долоо хонож байна. Тиймээс цаашид үерт нэрвэгдсэн иргэдийн төлөө аймагтайгаа хамтарч ажиллахад бэлэн байна.
  • Сэрэмжлүүлэг: Зугаалгаар явж байгаад усанд осолджээ
    2016 оны 8 сарын 03
    Золгүй байдлаар усанд осолдож амиа алдах хэрэг гарсаар байна. Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Гурван ёл гэдэг газарт орших Онон голд Дорнод аймгийн “Айсвн” ХХК-ийн ажилчид зугаалгаар явж байгаад иргэн Б /48 настай, эрэгтэй/ усанд орж алга болсон гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
  • Намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулна
    2016 оны 8 сарын 03
    УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хуралдаж, хаалтаа хийсэн.

  • АН сонгуулийн будлианы талаар мэдээлэл хийнэ
    2016 оны 8 сарын 03
    АН-аас маргааш сонгуулийн будлианы асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.
  • Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь ихэсчээ
    2016 оны 8 сарын 03
    Өчигдөр буюу энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 272 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн байна.

  • “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” тухай хамтарсан албан даалгавар гаргалаа
    2016 оны 8 сарын 03
    2016-2017 оны Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол , соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар хамтарсан албан даалгавар гаргалаа.
  • ”Sunrise festival” баасан гарагт болно
    2016 оны 8 сарын 03
    Их хотын залуучуудын хамгийн томоохонд тооцогддог энэ зуны хамгийн том задгай шоу ”Sunrise festival 2016” парти энэ жил 6 дахь жилдээ MNG Event-ээс зохион байгуулж байна. Залуусын SUNRISE FESTIVAL 8 сарын 5-нд 18:00 цагаас Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно.

    Монголын бүх DJ нарын уран бүтээлүүд нэгэн дор DJ Нарын томоохон цугларалт болох бөгөөд Харанга хамтлагийн Дуучин ЛХАГВАСҮРЭН, Төрийн Соёрхолт, Дуучин БОЛД , Соёлын Тэргүүний Ажилтан, Дуучин АМАРХҮҮ, Kiwi хамтлагийн ахлагч, Дуучин УКА, UFO амьд хөгжмийн хамтлаг, Дуучин АНСУ, Уртын дуучид болон бусад хөгжимчид оролцоно.

  • Анхдугаар чуулган хаалтаа хийлээ
    2016 оны 8 сарын 03
    УИХ-ын анхдугаар чуулган дөнгөж сая хаалтаа хийлээ.

    Өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг 58 гишүүнээс 21 ги шшүүн нь дэвжин 87.9 хувийн саналаар, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэн Б.Баатарзоригыг 58 гишүүнээс 51 нь дэмжиж 87.9 хувийн саналаар, С.Цэдэндамбыг 58 гишүүнээс 50 нь дэмжиж 86.2 хувийн саналаар тус тус Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо.

    Анхдугаар чуулганыг хаахын өмнө УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр ”УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ парламент нь 2000 оноос хойш хамгийн богино хугацаанд хуралдаж шинэ Засгийн газрыг байгуулсан байна. Засгийн газар шуурхай ажиллаж, мөрийн хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна.

    ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлсэн асуудлаар иргэдээс санал гомдол их ирж байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан, яаралтай УИХ-д тайлагнах ёстой. УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүлж байна” гэлээ.
5257 5258 5259 5260 5261 5262 5263
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    4 цаг 35 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 39 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    7 цаг 23 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    10 цаг 30 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    12 цаг 48 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    13 цаг 18 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    13 цаг 19 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    13 цаг 31 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    13 цаг 59 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    14 цаг 7 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    14 цаг 8 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    14 цаг 10 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    14 цаг 18 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    14 цаг 25 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 37 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    15 цаг 21 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    15 цаг 43 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    15 цаг 44 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК