Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4231 4232 4233 4234 4235 4236 4237
  • ЖДҮ-ийн салбарын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт боллоо
    2018 оны 1 сарын 23
    ЖДҮ-ийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт боллоо
  • МҮЭ-ийн холбоо шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардлаа
    2018 оны 1 сарын 23
    МҮЭ-ийн холбооны зүгээс Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэрэглэгчийг хохироон, хууль зөрчиж зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй холбогдох компаниудад “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 7.1.1, 7.1.2, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцож хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг Засгийн газарт санал, шаардлага хүргүүлж байна. Энэ талаараа өнөөдөр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон салбарын ҮЭ-ийн холбооны дарга нар хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгсөн юм.
  • ГХ-ны дэд сайд НҮБ-ын гамшгийн эрсдлийг бууруулах газрын бүсийн төвийн даргатай уулзав
    2018 оны 1 сарын 23
    НҮБ-ын гамшгийн эрсдлийг бууруулах газрын бүсийн төвийн даргатай уулзав
  • Хүн төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлнэ
    2018 оны 1 сарын 23
    хүн төвтэй даатгал
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдаа болно
    2018 оны 1 сарын 23
    Монголын Залуучуудын Холбоо, “Хандлагаа өөрчлье – Хамтдаа хөгжье” ТББ, “Мөрөөдөл Өртөө” НҮТББ нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдааг 2018 оны 1-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тэдний урласан бүтээгдхүүнийг олон нийтэд суртчилан таниулах, худалдан борлуулах юм.
  • Х.Баттулга: Авлигач нартайгаа тэмцэхэд АНУ-ын тусламж хэрэгтэй байна
    2018 оны 1 сарын 23
    Х.Баттулга: Авлигач нартайгаа тэмцэхэд АНУ-ын тусламж хэрэгтэй байна
    Хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Свзан Торнтонтой уулзаж “Оффшор данстай Монгол иргэдийн мэдээлэлийг олж авах, тэрхүү хууль бус хөрөнгийг буцаан оруулж ирэхэд АНУ-ын дэмжлэг хэрэгтэй байгаа”-г онцлон хүссэн билээ. Мөн авлигын эсрэг Румын улсын АТГ-ын дарга эмэгтэй Лаура Кодрута Ковеси ямар мундаг ажиллаж байгааг дурдаад “АНУ Румынд тийм арга хэмжээ болон мэдээлэл олж авахад тусламж дэмжлэг үзүүлж байгаа гэж бодож байна. Манай АТГ-т мөн энэ тусламж хэрэгтэй байна” хэмээн маш чухал хоёр асуудлыг онцлон ярьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газаас мэдээлэв.
    Одоогоор Монголын 49 иргэн оффшор бүсийн 61 компанид хувь эзэмшиж байгааг АТГ-аас зарлаад байгаа. Энэ ч утгаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 24-нд “Оффшор бүсэд хөрөнгө мөнгөө байршуулсан улстөрчид болон төрийн албан хаагчид 49 хоногийн дотор мөнгөө Монголдоо оруулан ирэхийг уриалж байна” хэмээн тэдэнд 49 хоногийн хугацаа өгсөн билээ. Тэр хугацаанд оффшор бүсээс “Петровис”-ын захирал Д.Энхчимэгийн аав Ч.Давааням л оффшор бүсээс 4.3 сая ам доллараа Монголд оруулан ирсэн бөгөөд Ч.Даваанямын хувьд АНУ-д амьдраад удаж байгаа нэгэн гэдэг.
    Харин өнөөдөр хэл амтайхан Их Британи, Умард Ирландын Вант Улсад Элчин сайдаар сууж байгаа С.Баяр эхлээд Монголоос анх оффшорт холбогдож, сүүлдээ бүр БНХАУ-ын иргэншилтэй болж таарсан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд, С.Баярын том охин Б.Нандин, бага охин Б.Хонгор, НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн гээд оффшорт данс эзэмшигч олон эрхмүүд “Усанд хаясан чулуу шиг” таг чиг алга болчихоод байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү ард түмэндээ амлаж гарч ирснээ ажил хэрэг болгохоор АНУ-аас дэмжлэг хүсэв.
    Харин АНУ-ын засаг захиргаа, Төрийн департмент нь ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа. Уг нь АНУ-ын Төрийн департментын зүгээс Монгол Улсын НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа байдлыг ихэд өндрөөр үнэлдэг гэдгээ байн байн илэрхийлсээр ирсэн билээ. Тэгэхээр “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэгчээр Монгол төрийн тэргүүний аргаа барсан гуйлтын хариуг АНУ дөмгөхөн шиг барих болов уу гэсэн горьдлого, итгэл Монголчуудад төрж байгааг хэлэх нь зүйтэй. АТГ-ын гар мухардаж, дарга даамлуудынх нь амыг хамхиж, эрх мэдлээр нь боомилочихоод байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департменттэй харилцаагаа идэвхижүүлэх замаар хулгай, луйврын замаар Монголоос гарч далай давуулан нуусан 17-19 тэрбум ам долларын ядаж талыг нь олоод авбал Монгол Улс их өрийнхөө талыг нь ч болтугай төлж, бид маргаашдаа арай жаахан итгэлтэй болохсон.
  • АНУ-ын улирлын чанартай H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсон тухай
    2018 оны 1 сарын 23
    АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо.
  • Гэр хорооллын 1000 жорлон, 1000 яндан алга болно
    2018 оны 1 сарын 23
    Гэр хорооллын 1000 жорлон, 1000 янданг алга болно
    Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд ирэх дөрөвдүгээр сараас ажил нь эхэлж 11 дүгээр сард ашиглалтад орох Улаанбаатарын хамгийн эхний “Сервис центр” дэд бүтцийн төв нь гэр хорооллын айлууд хашаа руугаа инженерийн дэд бүтцийн төвийг оруулснаар эхний ээлжид 200-300 гэр хорооллын айл хотхон хэлбэрээр хөгжих боломжтой болох гэнэ. Гудамж хооронд асфалтан, бетон, чулуун замаар холбогдож бүрэн камержсан, дээд зэргийн гэрэлтүүлэгтэй гэр хорооллын “Сервис центр”-үүдийг нийслэлийн төсвөөс 10-12 тэрбум төгрөг гаргаж Засгийн газрын тусламжтайгаар хийж гүйцэтгэх бөгөөд 2018 онд гурван цогц “Сервис центр”-ийг ашиглалтад оруулснаар 1000 жорлон, 1000 яндан жагсаалаас гарах аж.
    Засгийн газрын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы ахалсан баг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд “Сервис центр” ашиглалтад оруулахаар зураг төсөл нь бэлэн болсон бол сүүлийн үед багагүй хэл аманд орооцолдсоор яваа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын ахалсан баг үлдсэн нэг “Сервис центр”-ийг байгуулахаар болжээ. 2018 онд ийнхүү гурван ширхэг иж бүрэн “Сервис центр”-ийг ашиглалтад оруулах бол 2020 он гэхэд Улаанбаатарт нийтдээ 100 ширхэг “Сервис центр” ашиглалтад орсон байна гэдгийг нийслэлийн дарга нар амлаж байна. Одоогийн байдлаар нийтдээ 50 “Сервис центр” баригдахаар зураг төсөл нь батлагдчихсан байгаа аж. Зураг төсөл батлагдчихсан учраас бэлтгэл ажил бүрэн хийгдэж байгааг нийслэлийн дарга нар ярьж байна. Ийнхүү гэр хорооллын айлууд одоо амьдарч байгаа газартаа хаус бариад амьдрах боломж нээгдэж байна. Товчхондоо гэр хорооллын айл өрхүүд өөрийн газраа чөлөөлөх шаардлагагүй болж цахилгаан дулаан, цэвэр бохир усны систем, дэд бүтцээр хангагдах учир орон сууцны хорооллуудаас дутуугүй бүх бололцоо нөхцөл нээгдэж байгаа аж. Тэндээ байшин бариад юм уу, хаус бариад амьдрах бүх боломж нөхцлийг нийслэлийн зүгээс ийнхүү шийдэж эхэлж байна.
  • Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив
    2018 оны 1 сарын 23
    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
  • Хамтарч хуралдан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ
    2018 оны 1 сарын 23
    УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан
  • Д.Сүхбаатарын талбайд Их Британийн Парламентын ордныг мөсөөр урлаж, байршууллаа
    2018 оны 1 сарын 23
    Дипломат харилцааны 55 жилийн ойд
  • НҮБ Шадар сайд Ө.Энхтүвшиний оролцоог үнэлэв
    2018 оны 1 сарын 23
    Засгийн газар
  • Засгийн газарт шаардлага хүргүүлэв
    2018 оны 1 сарын 23
    Гудамж талбайд шатахуун нь дууссан машин, ШТС-уудад иргэд 2-3 цаг дугаарлан зогсож шатахуун худалдан авч байна.
  • Үндсэн Хуулийн Цэц Хуралдана
    2018 оны 1 сарын 23
    Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлжээ.
  • Өвс, тэжээл дээр өчүүхэн ч атугай ухаан хэрэгтэй байна
    2018 оны 1 сарын 23
    Өнгөрсөн зуны дэлгэр цагуудад сонгуульдсаар байгаад бидний зарим маань өвөл болдог, өвс тэжээл авдгаа мартчихжээ. Бас дээр нь Хурмаст тэнгэр хур бороогоо бага хайрлав.
  • Иргэдийнхээ эрхийг эдлүүл, эрхэм дээдсүүд ээ
    2018 оны 1 сарын 23
    -Эд хөрөнгө идэхээ урьтал болголгүй, иргэдээ эрүүлжүүл-
  • Ийм ч БААТАР байх гэж...
    2018 оны 1 сарын 23
    Ийм ч баатар байх гэж...
    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд заавал ч үгүй нэг баатар байх ёстой юм” гэсээр 2009 оны 12 дугаар сарын 10 буюу Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор 181 дүгээр зарлигаа гаргаж Э.Бат-Үүлд Монгол Улсын баатар цол олгосон билээ. Ц.Элбэгдорж тэрхүү 181 дүгээр зарлигтаа “Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж” хэмээн магтсан байдаг. Ийнхүү тухайн үеийн ардчилагч залуусын эсрэг “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” хэмээн эцэг хүний зангаргаар 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалыг авран хамгаалсан МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн авч чадаагүй Монгол Улсын баатар цолыг найзынхаа гараас энгэртээ зүүсэн Э.Бат-Үүл баатар сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгатай ихээхэн тэрсэлдэх болоод байгаа. Учир нь Улаанбаатар хотын захирагч байх үеэсээ л цэрэг армийг томоохон бүтээн байгуулалтад оролцуулах асуудлыг эрс эсэргүүцэж “Фашизм толгойгоо өндийлгөх гэж байна” хэмээн эгдүүцэж байсан түүхтэй. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга дүүрэг дүүргийн ард иргэдтэй уулзалт хийх бүртээ “Монгол Улс төмөр зам, уул уурхай, нефтийн үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилдаа цэрэг армиа татан оролцуулах ёстой. Залуучууд бүгд цэргийн албыг 1-3 жил хаадаг болох, өөрийн хүсэлтээр цэрэгт явах сонирхолтой эмэгтэйчүүдийг ч цэргийн алба хаалгаж цалинтай, орлоготой, ажлын байраар хангах асуудлыг Монголын төр шийдэх ёстой” гэснийг 1990 оны ардчилсан хувьсгалын ганц баатар Э.Бат-Үүл эрс эсэргүүцэж “Яагаад ч бүтэхгүй хоосон мөрөөдөл ярьж байна” хэмээн жадлан эсэргүүцсээр байгаа юм. Уг нь нэг нь ардчилсан хувьсгалыг эхлүүлж, яах аргагүй хамгийн эхний эгнээнд явсан гавьяагаа үнэлүүлсэн баатар, нөгөөх нь ардчилсан хувьсгалын арын фронтод байж хөрөнгө санхүүгээр ивээн тэтгэж явсан партизан хоёр өнөөдөр ийнхүү хоёр тийшээ харж, бие биенийхээ үг үйлдлийг жадлан эсэргүүцэж, Монголчуудыг хуваан талцуулж байх нь ямар ч утгагүй санагдана.
    Мэдээж цэрэг армийг томоохон бүтээн байгуулалтад ашиглаж, ажилтай орлоготой болгож чадвал армийн хөрөнгө санхүү бэхжиж, эр эм нь мэдэгдэхгүй шахам болоод байгаа Монголын залуучууд ядаж л чийрэгжин хатуужих сайн талтайг Э.Бат-Үүл баатар мэдэхийн сайнаан мэдэж байгаа мөртлөө урд өмнөх өгөө аваа, өөрийнх болгож чадаагүй эрх мэдлийн өш хонзон санаж төрийн тэргүүнтэйгээ хорон үгээр шүршилцэж байгаа нь яавч баатар хүнээс гарах үг, үйлдэл биш санагдана. Ийм ч баатар байх гэж. 1990 оны ардчилсан хувьсгалын ганц баатар гэсэн эрхэм нэр, цолондоо эзэн бол л доо. Энэ улсын төлөө хэрэгтэй юу л байна түүний төлөө уухайлан зүтгэсэн баатар шиг баатар бай л даа. Баатар хүн чинь эх орондоо, ирээдүйн залуусдаа хайртай байдаг биз дээ. Битгий энд тэнд очоод, хэрүүлч эхнэр шиг тулга тойрсон юм ярьж, эрчүүдийн нас намба, цаашлаад Монгол төрийн нэр хүндийг сэвтээгээд яв л даа. Ерөнхийлөгч Х.Баттулгатай тэрсэлдэж, түүний хэлсэн ярьсныг гутаалаа гээд таны энгэр дээрх баатрын алтан соёмбын өнгө л гудайна уу гэхээс, хоёр дахь баатрын алтан соёмбо энгэр дээр чинь гялтайхгүй нь үнэн билээ л.

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав
    2018 оны 1 сарын 23
    Монгол дахь Америкийн худалдааны танхимын нэгдүгээр сарын уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж Засгийн газартай хамтран ажиллах талаар ярилцлаа.
  • БОАЖЯ Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
    2018 оны 1 сарын 23
    байгаль орчны иргэний зөвлөл
  • “АХБ”-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжих авто замын төслүүдийг түргэтгэх хүсэлт тавилаа
    2018 оны 1 сарын 23
    ЗТХ-ийн сайд Ж.Бат-эрдэнэ “Азийн хөгжлийн банк”-ны Зүүн азийн газрын дарга ноён Инду Бушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
4231 4232 4233 4234 4235 4236 4237
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК