-
2017 оны 4 сарын 08
АНХААР:Хачигт халдвараас сэргийлье
-
2017 оны 4 сарын 08
Тайландын нийслэл Бангкок хотод Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээн эдгээр өдрүүдэд болж буй.
-
2017 оны 4 сарын 08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа.
-
2017 оны 4 сарын 08
ЗӨВЛӨГӨӨ: Хеликобактерийн тухай ойлголт
-
2017 оны 4 сарын 08
Энэ сард 4, 9-өөр төгссөн автомашинууд татвараа төлнө
-
2017 оны 4 сарын 08
БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох шалгалтыг дөрөвдүгээр сарын 10-наас буюу даваа гарагт эхэлнэ.
-
2017 оны 4 сарын 08
Туркийн Анталья хотод зохион байгуулагдаж буй жүдо бөхийн ”Анталья-2017” гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг түрүүлж, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс долоо дахь түрүүгээ авсан байна.
-
2017 оны 4 сарын 08
Ардчилсан намын 27 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр /04.08/ 14 цагт ”Монгол бөхийн өргөө”-нд болно.
-
2017 оны 4 сарын 08
Дөнгөж төрсөн нярайн эрдэнэт амийг аварсан Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийг ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасныг ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр гардууллаа.
-
2017 оны 4 сарын 08
Энэ оны ЭЕШ-д 31 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. Энэ хавар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөх юм байна. Харин гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан.
-
2017 оны 4 сарын 08
Энэ долоо хоногт олон үйл явдал болж өнгөрлөө. Улс төр болоод нийгмийн хүрээнд болж өнгөрсөн дуулиан дагуулсан үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.
-
2017 оны 4 сарын 08
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ.
Хэлэлцэх асуудлууд
Дөрөвдүгээр сарын 12-ны Лхагва гарагт 15.00 цагаас:
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Дөрөвдүгээр сарын 13-ны Пүрэв гарагт:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
Дөрөвдүгээр сарын 14-ний Баасан гарагт:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыгзохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
-
2017 оны 4 сарын 08
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
-
2017 оны 4 сарын 08
Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн дулаан байна
-
2017 оны 4 сарын 07
Санкт-Петербургийн орон сууцны байранд тавьсан тэсрэх төхөөрөмжийг мэргэжилтнүүд аюулгүй болгон устгасан тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 07
“Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форум найм дахь жилдээ маргааш буюу 4 сарын 8‐нд “Хүн амаа өсгөх бодлого ба амьдралын чанар” сэдвийн хүрээнд “Бидэнд шийдэл байна” уриатайгаар зохион байгуулагдах гэж байна. Форумаар залуу эмэгтэйчүүд Монгол Улсад хэрэгжиж ирсэн “хүн амаа өсгөх бодлого” нь залуу эмэгтэйчүүд төдийгүй залуу гэр бүл, цаашилбал Монгол Улсын нийт хүн амын амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг хүний эрх, жендэрийн тэгш эрх , нийгмийн шударга ёс, ардчиллын зарчимд суурилан задлан шинжлэх ба тодорхой тохиолдол, бодлого, хууль тогтоомжийг хэлэлцэн , дүн шинжилгээ хийж , бодлого гаргагчдад санал , зөвлөмж бүхий БАЙР СУУРИЙН БАРИМТ БИЧИГ хүргүүлэхийг зорьж байна. Энэ удаагийн форумын нэг онцлог нь 11 аймаг , гурван дүүргийн Залуучууд хөгжлийн төвүүдэд урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлсэн явдал юм. Тодруулбал, орон нутгийн залуу эмэгтэйчүүд өөрсдийн оршин суугаа аймаг, дүүрэг, суманд залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлтийг нэгдсэн форум дээр танилцуулан, бодлого гаргагчдад уламжлах зорилготой. 2010 оноос эхлэн Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр буюу Мартын 8‐ныг тохиолдуулан өөрсдийн ирээдүй ямар байх нь өнөөдөр хэр идэвхтэй, санаачилгатай, оролцоотой байхаас нь шууд хамаарна гэдэг итгэл үнэмшилтэй залуу эмэгтэйчүүдийн санаачилгын хүрээнд, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой форум”‐ыг жил бүр зохион байгуулж ирсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Улаанбаатар 14201, ш/х ‐418, Монгол Улс Вэбсайт: www.monfemnet.org и‐мэйл хаяг: info@monfemnet.org , ywvforum@gmail.com , monfemnetzz@gmail.com Утас/ факс: 70110355, 8800‐5542, 9918‐2121
-
2017 оны 4 сарын 07
Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас нийслэлд шалгалт хийх төлөвлөгөө, аудит хийх чиглэлээ тодорхойлсон байна. Тус газраас таван асуудал дээр аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулсан аж.
-
2017 оны 4 сарын 07
Хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгон үйл ажиллагааг нь өргөтгөн зохион байгуулсан.
-
2017 оны 4 сарын 07
УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.
-
2017 оны 4 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигиар Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Казак түмний Наурызын баяр болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, харилцаа холбоо зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медиалаар шагнах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн, өндөр настан Ө.Тамирт “Алтан гадас” одонг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө. Ө.Тамир нь эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтад гараад байна.
Тэрбээр “Эрүүлийг хамгаалах албанд 24 жил ажилласан. Анагаахын сургуулийг төгсөөд Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг, Яаралтай мэс заслын тасагт ажиллаж байсан. Мөн Уушгины эмгэг судлалын төв, Цалин хөлсний хороо зэрэг төрийн байгууллагад ажиллаж явлаа. Өнөөдөр миний энэ өчүүхэн хөдөлмөрийг үнэлж төрийн одонгоор шагнаж байгаа явдал бол эзэрхийлэх засаглалаас эдүүгээг хүртэл миний ээж, аав, эмээ, өвөө өвөг дээдсийн төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсны илрэл юм. Өндөр төрийнхөө сүлдэнд залбирч, өглөө бүр цайныхаа дээжийг өргөж явах болно. Та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.