зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4491 4492 4493 4494 4495 4496 4497
  • Согтуугаар автомашин жолоодсон Тайгер Вүүдс саатуулагдлаа
    2017 оны 5 сарын 30
    Гольфын спортын дэлхийн шилдэг тамирчин Тайгер Вүүдс Флорида муж улсад согтуугаар машин жолоодсон хэргээр баривчлагдсан байна.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шахайн уулзалтад оролцоно
    2017 оны 5 сарын 30
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын
  • Сэрэмжлүүлэг: Мансуурсан 15 настай хүү амиа алджээ
    2017 оны 5 сарын 30
    Мансуурсны улмаас хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгааг
  • Танилц: Энэ зун улс даяар болох арга хэмжээ, наадмын хуваарь
    2017 оны 5 сарын 30
    Нийслэл, Аймгуудын 2017 онд зохион байгуулагдах эвэнт арга хэмжээ, наадмын хуваарь



    Аялал жуулчлал бодлого зохицуулалтын газар Нийслэлийн аялал жуулчлалын газар
  • “Улаанбаатар аюулгүй хот” гэсэн сэтгэгдлийг 5 сая хүн үзжээ
    2017 оны 5 сарын 30
    Хятадын нэрт аялагч, блогчин, нийтлэлч Сун Жиэн болон түүний багийнхан Улаанбаатар хотод жуулчлан ирээд байна. НАЖГ, “Мөнх Харилцаа” ТББ байгууллага, “Жуулчин” ХХК, “Монгол Номадик” жуулчны бааз зэрэг газрууд хамтран түүнийг Улаанбаатар хотод урьсан байна. Аялагч Сун Жиэн нь дэлхийн 105 орноор аялснаас 40 гаруй нь тухайн улсын Засгийн газар, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр аялжээ. Ингэхдээаяллын маркетинг сурталчилгааг хийж, сошл ертөнцөд эерэг мэдээллийг хүргэдэг байна.

    Тухайлбал, БНСУ-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үе шаттайгаар, гурван жилийн хугацаанд сурталчилснаар хятадын аялал жуулчлалын урсгал солонгос улс руу чиглүүлэхэд ихээхэн нөлөөлж чадсан байна. Түүний Улаанбаатарт буусны дараах “Улаанбаатар аюулгүй хот” хэмээн тодотгосон анхны сэтгэгдлийг 5 сая хүн үзсэн байна. Мөн Улаанбаатарын шөнийн талаарх эерэг нийтлэлийг 20 минутын дотор 300 000 хүн үзжээ. Аялагч Сун Жиэний багийнхантай хийх чөлөөт уулзалт 5-р сарын 31-ний өдөр 17.00 цагт НАЖГ-ын Мэдээллийн танхимд болох юм байна. Тэрээр дэлхийн улс орнуудаар аялсан түүх, аялал жуулчлалын салбар дахь маркетинг сурталчилгаа, хятдад интернетийн ямар хэрэгсэл ашиглах нь үр дүнтэй вэ зэрэг сонирхолтой сэдвээр ярилцана.

    Тэрээр манай улсад ирэх сарын хоёрны өдрийг хүртэл аялах юм байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

  • Машин нь шатсан залуу шинэ “Приус”-тэй болжээ
    2017 оны 5 сарын 30
    Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд “Приус 20” маркийн автомашин шатсан хэрэг
  • М.Даваажаргал эх орондоо иржээ
    2017 оны 5 сарын 30
    Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээнд түрүүлснээр 38 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртсэн их аварга
  • Цагдаагийн албан хаагчид гурван хүүхдийн амийг аварлаа
    2017 оны 5 сарын 30
    Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр
  • 196 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шалгав
    2017 оны 5 сарын 30
    Авлигатай тэмцэх газар 2017 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 219 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.

    Өнгөрсөн долоо хоногт 196 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 165, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 18, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 12, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 261 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянагдаж байна.

    Нийслэлийн архивын ерөнхий газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Анхбаяр, Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Саранцэцэг, Зам тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Мөнхзаяа нарын зэрэг 165 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.
  • ЗГ: Олон улсын банк үүсгэн байгуулах асуудлыг хэлэлцэнэ
    2017 оны 5 сарын 30
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.



    №

    Хэлэлцэх асуудал

    Засгийн газрын гишүүн
    1. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
    У.ХҮРЭЛСҮХ
    2. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл
    У.ХҮРЭЛСҮХ
    3. “Эрдэнэс Mонгол” ХХК болон түүний охин компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай
    Ж.МӨНХБАТ
    4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланийн тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    5. Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээр болон дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    6. Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах болон банкны үйл ажиллагааны тухай хэлэлцээр, ЭЗХАОУБ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    7. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    8. Дүрэмт хувцасны загвар, эдэлгээний хугацаа, дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай
    С.БЯМБАЦОГТ
    9. Журам батлах тухай
    Н.НОМТОЙБАЯР
    10. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
    Н.НОМТОЙБАЯР
    11. Гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
    П.ГАНХҮҮ
    12. Бусад асуудал*
    Ж.ЭРДЭНЭБАТ

    Танилцуулах асуудал

    13. 2017 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
    Ж.МӨНХБАТ
    14. Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар
    Ц.МӨНХ-ОРГИЛ
    15. Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн явцын тайлангийн талаар*
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    16. Хууль зүй, дотоод хэргийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
    С.БЯМБАЦОГТ
  • Инфографик: Монголчууд шашин шүтлэгээрээ 30-д жагсаж байна
    2017 оны 5 сарын 30
    Монгол Улсын шашин шүтлэгтэй хүмүүсийн эзлэх хувиар дэлхийн 66 орноос 30-д жагсаж байна.
  • ЕБС орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна
    2017 оны 5 сарын 30
    Нийслэлээс 2017 онд Ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллахаар болсон. Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжид тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна.Тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргасан. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитоор буурч, хүүхдэд ээлтэй орчин бүрдэх юм. Тухайлбал, нийслэлийн 2017 оны Авто замын сангийн хөрөнгөөр ЕБС орчмын гэрлэн дохио, арал, тэмдэг, тэмдэглэгээ, туузан хашлага, хурд сааруулагч, лед самбар зэргийг хийж тохижуулна. Ямартай ч энэ онд нийслэлийн ерөнхий боловсролын 16 сургууль хүүхдэд аюлгүй орчин бүрдүүлэхээр ажлаа эхэлжээ.

    Үүнд :

    - Баянзүрх дүүргийн 102, 48, 84, 137

    - Сонгинохайрхан дүүргийн 105, 67

    - Сүхбаатар дүүргийн 2, 3, 58

    - Баянгол дүүргийн 20,40,93

    - Чингэлтэй дүүргийн 117, 24, 61, 17 дугаар сургуульд нийт 850 сая төгрөгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлууд хийгдэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Жүжигчин Э.Мөнхтөр үс халцардаг өвчин туссан талаараа ингэж тайлбарлав
    2017 оны 5 сарын 30
    A-Cappella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөрийг үс халцардаг өвчин туссан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан.
  • Тарваганы хууль бус агналтыг зогсоохыг уриалж хөшөө босгов
    2017 оны 5 сарын 30
    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” МОН/13/303 төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл энэхүү төслөөс санаачлан Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран Дорнод аймгийн Баян-Уул суманд Идэвхтэн байгаль хамгаалагчдын хяналт, шалгалтын үр дүнд хураагдсан 213 хавхыг ашиглан тарваганд зориулсан хөшөө босголоо.

    Энэхүү хөшөө нь тарваганы хууль бус агналтыг зогсоох, тоо толгойг өсгөж амьдрах орчныг хамгаалах, уг амьтнаар бахархах нутгийн иргэдийн сэтгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Хөшөөний дизайн, болон угсрах ажлыг Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнууд хийж, тус төслөөс санхүүжүүлэн гүйцэтгэсэн байна.

    Хулгар шар буюу тарваганы тоо толгой сүүлийн жилүүдэд эрс буурч байгаа. Мөн тэдний амьдрах нутагшилт ч тэр хэрээр хумигдсаар байгаа юм. Тэр үүднээсээ БОАЖЯ-наас тодорхой ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн ногоон бүсээс тодорхой тооны тарвагыг хөдөө орон нутаг болон бусад газарт нүүлгэн шилжүүлсээр байгаа билээ.

    Тарваганы хувьд газар доошоо гурван метр нүүх ухаж амьдардаг. Энэ нь хөрсний бүтцэд маш сайнаар нөлөөлдөг гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Мөн тэрхүү ухсан нүх нь зарим ан амьтан, мод ургамлын амьдрах нөхцөл болдог байна. Тиймээс тарваганы тоо толгойг өснөх, хууль бус агналтын эсрэг холбогдох албан байгууллагууд төдийгүй иргэд, олон нийт ч анхаарах цаг болсныг энд тодотгоё.
  • Том оврын нарсанд дусалын шингэн залгалаа
    2017 оны 5 сарын 30
    Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой тулгамдсан асуудлын нэг юм.

    Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд стандартын тарьц суулгацын тоо хэмжээ бага, аж ахуй нэгжийн мэргэжлийн боловсон хүчний тоо хүртээмж зэрэг нь чухал юм.

    Улаанбаатар хотыг богино хугацаанд ногоон массыг нэмэгдүүлэхэд том оврын тарьц суулгацын тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэвч том оврын мод тарихад олон улсад 2.5м дээш өндөртэй моддыг ургуулахад эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс 2.5м дээш өндөртэй модонд салхи, нарны шууд тусгалаас хамгаалж халхавч барьж тодорхой хугацаанд дусалын шингэн залгах зэргээр анхаардаг.

    Улаанбаатар хотод том оврын мод тарьж ургуулахдаа нэг жилийн арчилгаатай байсан хүлээж авсан байгууллага цааш арчилдаггүйгээс өргүй зардал болж байжээ.

    2016-2020 оны засаг даргын мөрийн хөтөлбөрийн Зүүн хойд Азийн жишиг ногоон хот болгох ажлын хүрээнд 2016 оны намрын тарилтнаар 380ш, 2017 оны намар хавар 1735ш мод таригдаад байна. Гүйцэтгэгч байгууллага болох шалгарсан 3 байгууллага нь 3 жилийн арчилгааны ажлыг хийж хүлээлгэх өгөх юм.

    Том оврын шилжүүлэн суулгасан Нарс модонд дусалын шингэнийг залгаад байна. Дусалын шингэнийг өтөлсөн хатаж байгаа, шилжүүлж суулгасан модонд, шарлаж өнгө хувирсан модонд хийдэг.

    Дусалын шингэнийг өнгө хувирч байгаа шилмүүс шингэрсэн, нахиа дутуу хөөсөн, шилмүүсний өнгө хувирсан 50ш модонд түүвэрлэн залгаад байгаа бөгөөд иргэд олон нийт сонирхож хөндөхгүй байхыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гомдлыг хянаж байгаа Дээд шүүх шүүгчдийг нууцлаж байна
    2017 оны 5 сарын 30
    Шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн итгэл хэрхэн буурсныг С.Зоригийн гэх хэрэг харуулдаг. Иргэд нь хэргийг зөв шүүж байгаа эсэх нь эргэлздэг. Ямар нэгэн шүүгч улс төрийн хараанд орчихсон юм биш байгаа гэж харддаг. Хохирогч тал нь хэрэгтнүүд яг мөн эсэх тодорхой хариулт өгдөггүй. Гол захиалагчийг нь хардаг.
  • Хилийн боомтууд амарч байна
    2017 оны 5 сарын 30
    Ирэх мягмар гарагт буюу энэ сарын 30-ны өдөр болон ирэх сарын нэгэнд хилийн боомтууд ажиллахгүй.

  • “1000 аавын чуулган” боллоо
    2017 оны 5 сарын 30
    НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1000 аавын чуулган”-ыг СТӨ-нд өчигдөр амжилттай зохион байгууллаа.

    Боловсролын харилцаанд оролцогчдын чухал хэсэг нь гэр бүл бөгөөд гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин юм. Хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүмүүс бол Аавууд. Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил төлөвшлийн хамгийн том хүч болсон аавуудын манлайлал, үлгэр дуурайл, боловсролын харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд “1000 аавын” чуулганы зорилго оршиж байна. Чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон аавууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд -нийт 1350 хүн оролцсон юм.

    Монгол хүн хүн аян нь Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хүүхдийн хүмүүжил нэгт тавигдаж, ирээдүйн монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилготой хөтөлбөр юм.

    Даяаршлыг дагаад хүүхдийн мэдээлэл олж авах эх үүсвэрүүд нэмэгдэж байна. Богино хугацаанд мэдээлэл олж авах боломж нээгдсэн ч бараан сөрөг мэдээллүүдийн дунд төөрөх нь мөн хурдан болжээ. “Монгол хүн” аян нь Багш, эцэг эхчүүд, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн хүмүүжлийг зөв чиглүүлэх, ирээдүйн аз жаргалтай хотын зөв иргэн болгох зорилготой юмаа. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    “Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Хүн болгон математикч болохгүй ч эцэг эх болдог. Тийм учраас багаас нь зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх асуудал Нийгмийн бөгөөд эцэг эхчүүд бидний тулгамдсан асуудал болоод байна. Эцэг эхчүүд сургууль, багш нар даатгаад орхидог тогтолцоог халж хамтран ажиллаж, ААВууд хүүхэддээ цаг гаргахыг уриалж байгаа юм. Амжилт гаргаж буй хүүхдүүдийн ард хүүхдээ дэмждэг, цаг гаргадаг, зөв хүмүүжүүлдэг эцэг эх байдаг. Тиймээс өнөөдрийн ААВУУДЫН чуулганаар нийгэмд Монгол хүнээ бэлтгэхэд ямар асуудлууд тулгараад байгаа хүүхдийн хүмүүжилд ААВын үүрэг роль ямар чухал болохыг, хүүхдийн хүмүүжилд ямар орчин, хүчин зүйл нөлөөлж байгаа, төр засгийн ямар бодлого үгүйлэгдэж байгааг зөвлөлдсөн маш ач холбогдолтой чуулган анх удаа боллоо. Манай ААВУУД боловсролын салбарынхан маш идэвхтэй оролцлоо”.

    “Монгол хүн” Хүмүүжлийн аянд төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг 623, 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд аянг 2020 он хүртэл жил бүр 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Сонгуулийн зардал, тайланг дараах байдлаар шийднэ
    2017 оны 5 сарын 30
    Сонгуулийн зардал, тайланг ингэж шийднэ
  • Үйл явдал: СХД-ийн 2000 хүүхдэд зориулсан арга хэмжээ болно
    2017 оны 5 сарын 30
    09:00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны зөвлөлийн 3 дахь удаагийн хурал болно. Хурлаар ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оролцогчдын чиг үүргийг тодорхойлох юм.

    09:00 цагт: Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Хууль сахиулах байгууллага хариуцсан дэд ажлын хэсгээс “Архинаас хамааралтай үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн үр дагавар, үүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулна. Хаана: Ханбүргэдэй худалдааны төвийн 10 давхрын хурлын танхимд

    09:00 цагт: Туушин зочид буудалд Монголын ойн нөөцийг хамгаалах асуудлаар томоохон хэлэлцүүлэг хурал болно. Энэ үеэр Монгол орны ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг генетикийн олон янз байдлыг хадгалсан өвөрмөц экосистемтэй. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний сөрөг үйл ажиллагаа, түймрээс үүдэлтэй ойн доройтол, хомсдол эрчимжиж улмаар ойн генетик нөөцөд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэн, судлаачид илрүүлж тогтоосон зэрэг чухал асуудлуудыг хөндөх юм.

    10:00 цагт: Олон улсын ”Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв ХААН банк, Швейцарын Сандоз компани хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай” өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр БГД, БЗД, ЧД, СБД, СХД, ХУД-ээс төлөөлөл болгож дүүрэг тус бүрээс 15, нийт 90 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урлаг соёлын тоглолт, хөгжөөнт цэнгээнт тоглоом зэрэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах бөгөөд ХААН банк, Швейцарын Сандоз компани нар тус тус хүүхэд бүрд гарын бэлэг гардуулах юм. ХААНА: Төв ХААН банкны театрт болно /хүүхдийн зуу/

    10:00 цагт: МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй С.Ганбаатарт МҮЭХ-оос ”Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг гардуулна. Ёслолын үйл ажиллагаа МҮЭСТО-/баруун 4 зам/-ны 200 тоотод болно.

    11:00 цагт: Эрдэмтэн судлаач Р.Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртжээ. Уг шагналыг гардуулж өгөх үйл ажиллагаа Эрүүл мэндийн яамны А танхимд болно.

    11:00 цагт: Ирэх сарын 03-04-ны хооронд манай эх оронд анх удаагаа зохион явагдах ”Fiba 3x3 Ulaanbaatar Challenger /Гранпри/ тэмцээний Хэвлэлийн бага хурал Туушин зочид буудлын 5 давхарт болно. Тус тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 12 орны баг тамирчид оролцох юм.

    11:00 цагт: ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд болно.

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

    11:00 цагт: 24 цагт 240 км дугуйн аялал зохион байгуулах тухай “Олон улсын унадаг дугуйн аялалын холбоо”-ноос мэдээлэл хийнэ.

    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: Жил бүрийн тавдугаар сарын 31-нд дэлхийн тамхины эсрэг өдрийг тэмдэглэн тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах ажлыг зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулж ерөнхий боловсролын сургуулийн багш нар, Монголын сурагчдын холбоо хамтран сурагчдад хандан урилга гаргаж мэдээлэл хийнэ.

    11:30 цагт: Монголын уулчдын клубээс Богдхан уулын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

    12:00 цагт: Дэлхийд нэн ховордсон мазаалай хамгаалах зорилгоор нэгдсэн залуус Монголын бартаат замын холбоотой хамтарч “Мазаалай-2017” бартаат замын уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Зөв Монгол ирээдүй” ТББ, “Sunshine villa” хотхон ажиллаж байна.

    13:00 цагт: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүлд чуулгын байранд “Өсвөрийн сэргийлэгчдэд баяр хүргэе” талархлын арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд, Цагдаагийн байгууллагын удирдлагууд болон бусад байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэх, урлагийн тоглолт үзүүлнэ.

    14:00 цагт: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах ”М-СИ-ЭС Азиа Пасифик Брюэри” ХХК-ийн үйлдвэрийн байранд ”Зохистой хөдөлмөр -2017” сарын аяны хүрээнд хүнсний үйлдвэрүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр үзүүлэх сургалтыг НМХГ-аас зохион байгуулна.

    14:00 цагт: АСА циркэд СХД-ийн 2000 хүүхдэд зориулсан арга хэмжээ болно. Лавлах утас 9901-0499

    14:00 цагт: Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийг Ивээх Сангаас хүүхдээ эерүү зөөлөн аргаар өсгөн хүмүүжүүлэх тухай монгол уламжлалд тулгуурлан бичсэн “ААВ ЭЭЖИЙН НОМ” зөвлөмж номын нээлт болно.

    16:00 цагт: Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хар тамхи, мансууруулах бодисын хор уршигийн талаар ”Бид татгалзаж байна” өдөрлөгийн арга хэмжээг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулна. Хаана: Улаанбаатар чууулгын танхимд
4491 4492 4493 4494 4495 4496 4497
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    2 цаг 32 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    5 цаг 32 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    5 цаг 40 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    5 цаг 47 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    5 цаг 50 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    5 цаг 55 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    6 цаг 18 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    8 цаг 34 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    8 цаг 41 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    9 цаг 17 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    9 цаг 47 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    10 цаг 36 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    10 цаг 40 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    11 цаг 19 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    13 цаг 28 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    13 цаг 43 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 51 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    13 цаг 55 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    13 цаг 58 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    14 цаг 14 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК